| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0337/Э |
| Дугаар | 342 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
*******үүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******,
*******үүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, Х овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1821005730372 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2-6 насны 2 хүүхдийн хамт .......................... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ............... регистрийн дугаартай, ******* овогт *******.
*******үүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 3-4 насны 2 хүүхдийн хамт ............................ газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, .................. регистрийн дугаартай, Х овогт *******.
*******үүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Классик” нэртэй баарны гадна талд иргэн Р.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
*******үүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Классик” нэртэй баарны гадна талд иргэн О.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
*******үүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*******үүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
*******үүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 00-ийн өрөөнөөс гараад караокений үүдэнд гарахад нэлээн олон хүмүүс харагдсан. Тэгсэн 30 орчим насны 2 эмэгтэй үүдэнд над руу харж зогсож байгаад нэг нь надад хандан чи сая 00-ийн өрөөнд байхад юу гээд байсан бэ? гэхээр нь би тэр эмэгтэйд хандан тийм олон долоон юм яриагүй гэсэн чинь өөдөөс чи түрүүнд 00-ийн өрөөнд байхдаа өөдөөс юм яриад байсан. Юу гэж хэлснийгээ одоо хэл гээд миний үснээс зулгаагаад доош дарахад нь би өөдөөс нь адилхан үсдэхдээ тэр эмэгтэйгийн нүдний шилийг унагаачихсан юм байна лээ. Намайг үсдэж байсан эмэгтэй миний үснээс тавиад зодоон болж байгаа газар руу явахад хажууд нь байсан эмэгтэй нь намайг газарт унагаан үсдээд толгойг газарт хүргэж бариад байлгаад байсан. Би хэвтэж байгаад баруун урагш харахад манай нөхрийг газарт унагаагаад хэдэн залуучууд голдоо хийгээд өшиглөж байсан. Анх намайг үсдсэн эмэгтэй манай нөхрийг зодож байсан залуучуудаа дагуулаад над руу ирээд намайг үсдэж байсан эмэгтэйг дагуулан явахад дагаж ирсэн залуучуудын хоёр нь нэг нэгээрээ ээлжилж миний толгойн ар дагзны хоёр талд өшиглөөд хойшоо Лемонс караокений чигтээ явахаар нь би араас нь очоод та нар хүн зодчихоод ингэж явж болохгүй гээд нэг эмэгтэйгийн гараас нь татсан чинь намайг зөрүүлэн үсдэж чирж явж байгаад орхиод явсан. Миний араас найз ирээд намайг авч явсан. Би гийн хамт нөхөр рүүгээ очсон чинь манай нөхрийн өмсөж явсан футболка урагдан цус болчихсон, нөхрийн нүүрэн хэсэг нь улаан эрээн цус болоод хамар уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд цагдаа нар ирээд болсон асуудлын талаар асууж байгаад бид хоёрыг эмнэлэг явж үзүүлээд 102-т очоорой гэсэн. ...Би зодуулснаас болоод толгойн дагз хэсэгт товойж хавдан толгой доргисон, баруун чих хавдаж хөхөрсөн, баруун шанаа, чих, хүзүү, хацар хэсэгт маажсан хумсны шархтай, зүүн хөлийн өвдөг хэсэг хөхөрсөн байгаа. ...Би *******тай эвлэрсэн ба миний хохирлыг барагдуулж 700000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Надад *******ад цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 78/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..., хоёр тооцоо хийгээд доошоо нэг давхар руу буусан, би тэд нарын араас доош буугаад үүдний 00-ийн орчихоод гадаа гарсан чинь караокены баруун урд талд эхнэр нэг эмэгтэйтэй муудалцаад хажууд нь хоёр эрэгтэй хүн зогсож байхаар нь очоод өө яаж байна аа гээд хоёр залуугийн нэгэнтэй нь барьцалдаад авсан чинь араас нэг хүн толгой руу цохиход би манараад хэдэн талаас бөөн гар хөл орж ирээд намайг зодоод эхэлсэн, намайг зодож байгаад болихоор нь би босоод харсан чинь хойшоо 3 хүн гүйгээд явж байхаар нь араас нь явсан чинь өөдөөс машины гэрэл асаад над руу ирэхээр нь тэд нар энэ машинд суучихлаа гэж бодоод машиныг зогсоогоод цонхыг нь тогшиход өөр хүмүүс байхаар нь болиод өөрийн гар утсыг биедээ үзсэн чинь байхгүй болчихсон байсан болохоор би газарт унаад зодуулж байхад миний гар утас газарт унахад намайг зодсон хүмүүс авч явсан байх. Удалгүй цагдаа нар ирээд эхнэрийгээ аваад эмнэлэг яв гэсэн. ...Би зодуулснаас болоод толгойн дагз хэсэгт товойж хавдсан, дээд доод уруул товойж хавдсан, дээд уруул дотор талдаа язарсан байна. Толгой өвдөөд хамраа амьсгалахад хэцүү байна. ...Би *******тэй эвлэрсэн ба миний хохирлыг барагдуулж 600000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн. Надад *******д цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 77/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай эхнэр *******, нар хар пальтотой, нүдний шилтэй нэг эмэгтэйтэй маргалдсаар гарч ирээд хоорондоо хэрэлдэж байснаа нөгөө эмэгтэйг алгадах шиг болсон. Тэгтэл нөгөө эмэгтэй нь өөдөөс нь зууралдаад байхаар нь манай эхнэр ******* бас хажуугаар нь ороод салгах гэж байгаад тэр 2 муудалцаад нэг нэгнийгээ үсдээд байсан. Гэтэл хажуунаас нь 2-3 залуу ирээд нэг цагаан футболкатай залуу нь над руу болон ******* рүү дайраад хувцаснаас зууралдаад байхаар нь ******* тэр залуугийн нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Тэр хооронд манай эхнэр ******* нөгөө эмэгтэйтээ үсдэлцээд зогсож байсан ба хажуунаас нэг жирэмсэн бололтой эмэгтэй боль гээд байсан, мөн салгах гээд зогсож байхаар нь би очоод тэд нарыг салгаад тэгээд бид нар тухайн караокены баруун талаар хойшоо яваад 24 дүгээр байрны урд талаас такси аваад гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...*******г дуулж дуусаад бид 2 гарахад , ******* хоёр 00-оос гарч ирээд цуг гадагшаа гарч ирэхэд араас нэг хүүхэн гарч ирээд , ******* хоёртой хэрэлдээд ыг татаад хоорондоо үсдэлцсэн, тэгсэн чинь хажуунаас нь ******* салгаж байснаа үсдэлцээд муудалцаад байсан. Би ч учрыг нь ойлгоогүй байж байтал ******* нэг цагаан футболкатай залуутай муудалцаад заамдалцаад дээр доороо ороод байхаар нь би салгах гэж оролдоогүй. Тэд нарын хажуугаар бас нэг согтуу бүдүүн залуу зэрэг хүмүүс салгах гээд байсан. Хоёр талд л эр эмээрээ хэрэлдэж, маргалдаад байсан. Нэг харсан чинь ******* нөгөө эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад доош нь дараад байж байсан, тэгтэл очоод салгаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би тэр эмэгтэйд соёлтой хүн ямар байдаг юм бэ гэж асуугаад гадаа гарахад өөдөөс нэг юм хэлснээ над руу гүйж ирээд намайг самардаад авахаар нь би зөрүүлээд цамцнаас нь татаад авахад тэр эмэгтэй намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдээд тавьсан. Гэтэл хажуунаас манай найз ******* ирээд тэр эмэгтэйг чи зүгээр байгаач гээд салгах гэтэл тэр эмэгтэй *******ыг үсдээд адилхан хоорондоо үсдэлцээд бахиралдаад байсан. Би тэр үед нь манай нөхөр ******* нэг цагаан футболкатай залуутай зууралдаад зодолдох гээд байх шиг болохоор нь болиоч та нар гэж хэлчихээд буцаад ******* руу очиход ******* тэр эмэгтэйг үсдээд доош нь дараад байсан, нөгөө эмэгтэй нь ч гэсэн гар нь сарвалзаад *******ын нүүрийг маажих гээд байсан ба ******* тэр эмэгтэйн нүүр рүү нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
Дорнод аймгийн *******үүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 715 тоот дүгнэлтэд: “1. *******гийн биед хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.*******үүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 44/
Дорнод аймгийн *******үүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 714 тоот дүгнэлтэд: “1. *******гийн биед баруун чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.*******үүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 49/
-*******үүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57/
-*******үүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
*******үүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Классик” нэртэй баарны гадна талд хохирогч *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
*******үүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Классик” нэртэй баарны гадна талд хохирогч *******г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Надаас зууралдаад байхаар нь би нүүрэн тус газар нь 1-2 удаа цохьсон...“ гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... гэх эмэгтэй намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн, тэр үед миний нүдний шил рүү цохихоор нь би бас зөрүүлээд нүүр рүү нь цохисон, тэгээд би г үсдээд доош нь дарсан бөгөөд тэр үедээ гийн нүүрийг маажсан юм шиг байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, түүнийг давхар нотолсон хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэр нэг эмэгтэйтэй муудалцаад хажууд нь хоёр эрэгтэй хүн зогсож байхаар нь очоод өө яаж байна аа гээд хоёр залуугийн нэгэнтэй нь барьцалдаад авсан чинь араас нэг хүн толгой руу цохиход би манараад хэдэн талаас бөөн гар хөл орж ирээд намайг зодоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг үсдэж байсан эмэгтэй миний үснээс тавиад зодоон болж байгаа газар руу явахад хажууд нь байсан эмэгтэй нь намайг газарт унагаан үсдээд толгойг газарт хүргэж бариад байлгаад байсан. ...Анх намайг үсдсэн эмэгтэй манай нөхрийг зодож байсан залуучуудаа дагуулаад над руу ирээд намайг үсдэж байсан эмэгтэйг дагуулан явахад дагаж ирсэн залуучуудын хоёр нь нэг нэгээрээ ээлжилж миний толгой ар дагзны хоёр талд өшиглөөд хойшоо “Лемонс” караокений чигтээ явахаар нь би араас нь очоод та нар хүн зодчихоод ингэж явж болохгүй гээд нэг эмэгтэйгийн гараас нь татсан чинь намайг зөрүүлэн үсдэж чирж явж байгаад орхиод явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/, гэрч ******* /хх-ийн 37-38/, ******* /хх-ийн 39/, /хх-ийн 41-42/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн *******үүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 714, 715 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
*******үүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “*******үүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа, мөн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
*******үүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн .................. регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын ....................регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь *******үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******үүгдэгч ******* овогт *******, Х овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ..................... регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын ......................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь *******үүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ *******ҮҮГЧ Б.ЭНХБААТАР