| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0344/э |
| Дугаар | 2018/ШЦТ/357 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.*******атжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821000000344 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******.. ...... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн *******.. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******. /РД: *******/
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний орой гэр рүүгээ харьж явах замд Цогоо ах машинаас бууж ирээд намайг заамдаад нэг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон...” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******и *******-той 10 гаруй жил хамт ажилласан. Ноднин намар ангилал ахиулмаар байна гэж надаас гуйгаад дамжаанд суугаад ангилал ахиулсан. Тэгээд төлбөрөө төлж чадахгүй байна гэхээр нь 350000 төгрөгийн ажил хийлгэхээр тохирсон. Эрээнцавд очиж ажлаа хийж дуусгаад намайг буцаж ирэхэд манай жолооны багш, ******* хоёр арын ажил зохицуулаад ирнэ гээд үлдсэн. Тэгээд тэнд архи уучихаад согтуу машин барьж яваад Эрээнцаваас 37 км-ын наана машин нь эвдэрч хөдөлгөөнд орох боломжгүй болсон. *******и тэрнээс хойш 9 сарын 19-нийг хүртэл *******-с олон удаа засаад өг гэж гуйсан. Тухайн орой би ******* руу утсаар ярьтал “чадахгүй луйварчин минь чаддаг юм бол хүрээд ир гэсэн” тэгэхээр нь би тэр замаар өгсөөд очоод “чи юу яриад байна аа” гэсэн чинь ******* “чи муу луйварчин, хүнд өгөх юм аа өгдөггүй” гэсэн. *******и цалин мөнгөө бүгдийг нь өгсөн гэж хэлээд цамцнаас нь татсан. Тэгсэн намайг цохисон. ******* цаашаа явсан. Миний хамраас цус гарч нүд бөглөрөөд би цагдаа дуудаад гэрээс нь очоод барьсан. Тэгээд намайг эмнэлэгт үзүүлээд ирэхэд ******* явсан байсан. Орой ******* надтай уулзаад “цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохиролцмоор байна. Танд хэдэн төгрөг өгөх вэ” гэсэн тэгэхээр нь 2500000 төгрөг өг гэж хэлсэн. Хэд хоногийн дараа 480000 төгрөг авчирч өгсөн. Нүдний гэмтэл гайгүй бол мөнгө хэрэггүй гэсэн. Нүдний зураг авахуулахад гэмтэл гарсан учраас би мөнгөө асуухад “мөнгө олдохгүй байна, цагдаагаараа яв” гэсэн. Миний зүгээс *******-д цалин хөлсийг нь олгосон талаарх баримт байгаа...гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:” ...*******и машиныхаа цонхыг онгойлгож *******-д хандан “чи машин янзалж өг одоо хүйтэрч байна жолооны дадлагад гарах машингүй байна” гэж хэлэхэд миний өөдөөс “чи битгий хуц, луйварчин минь” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би машинаас бууж очоод толгой дээгүүрээ нөмрөөд явж байсан цамцнаас нь татахад эргэж хараад шууд миний зүүн чамархай хэсэгт цохиод дахин миний баруун хацар руу нийт 2 удаа цохисон...тухайн үед миний хамраас цус гарч нүд хавдсан бөгөөд ******* гэр рүүгээ явж миний хувьд зогсож байсан газраасаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...миний хувьд *******-г цохиж хоолойг боосон зүйл байхгүй...түүнээс хойш 7-8 хоногийн дараа оройны 22 цаг өнгөрч байхад ******* эхнэрийн хамт манай гэрт ирээд бэлнээр 480.000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглэж бай гэж өгсөн...хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 8-10 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би бага насны хүүхдийн хамтаар явж байсан болохоор санаанд оролгүй явж байгаад эргээд харахад замын хажуу талд Цогбадрах гэх залуу *******-ыг заамдчихсан зогсож байснаа нүүрэн тус газар руу нь цохисон юм. Тэгэхэд ******* бас өөдөөс нь цохиод хоорондоо зууралдаж байгаад замын хажуу талын хэсэг рүү уначихсан бөгөөд удалгүй босч ирэхдээ салчихсан байсан...ямар ч байсан намайг харахад тэр хоёр бие биенээ нэг, нэг удаа гараараа цохиж байсан...” гэжээ. /хх-ийн 17-18 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 761 тоот дүгнэлтэд
1. *******ын биед баруун нүдний ухархай ясны дотор хананд цөмөрсөн хугарал, баруун нүд, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26 тал/
- Шинжээч эмч Н.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/
- *******-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.Догмиддоржоос шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархай ясны дотор хананд цөмөрсөн хугарал, баруун нүд, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, шинжээч эмч Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 761 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч *******-н үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 480.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 2500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хохирол нэхэмжилсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн **************... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н *******....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 480.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.*******АТЖАРГАЛ