Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 353

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт *******ид холбогдох эрүүгийн 1821002900305 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ................... регистрийн дугаартай, Ш овогт *******.

Шүүгдэгч ******* нь иргэн *******ээс “...Чойбалсан суманд бэлчээр ашиглах гэрээ байгуулна, булаг шанд сэргээж хамгаална, адуу мал худалдаж авна...” гэж хуурч, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10000000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3000000 төгрөгийг Хаан банкны .................. дугаарын дансаар шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 18000000 төгрөгийг залилан авсан гэх  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би *******тэй хамтарч Дорнод аймгийн Чойбалсан суманд 10 үхрийн аж ахуй байгуулна гэж төлөвлөж “Дорнын Нүүдэл Ферм” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэн байгуулсан. Би энэ тухайгаа од хэлээд мөн хамтарч ажиллах санал тавьсан. Энэ компанийн хувьд би Дорнод аймаг дахь үйл ажиллагаагаа хариуцаж ажиллахаар болоод үйл ажиллагаагаа явуулах газраа сонгохоор 2016 оны 4 дүгээр сард *******, бид гурав Чойбалсан сумын төвөөс 40 гаруй км зайтай малын өвөлжөө байдаг газар очиж үзсэн. Тэр газар нь усны ундрагатай булаг шандтай газар байсан тул хөрөнгө оруулагч *******д таалагдсан. Ингээд тухайн газарт ферм байгуулъя гэж ярилцахад *******ийн зүгээс санхүүжилтын асуудалд санаа зовох зүйл байхгүй та нар газраа ав, усны ундаргаа хамгаалаад хашаа хороогоо бариад бэлдчих гэж хэлсэн. Ингэж хэлэхэд хичнээн төгрөг хэрэгтэй вэ гэхээр нь би компани байгуулчихсан юм чинь 30000000 төгрөг шилжүүлчих миний цалин хөлс, бензин тос, эргэлтийн мөнгө эхний ээлжинд хэрэг болно ш дээ гэдгийг хэлсэн. Тэгтэл ******* нь Улаанбаатар хотод очоод 2016 оны 4-5 сард 3 удаагийн гүйлгээгээр миний дансанд 18000000 төгрөг шилжүүлсэн. Би *******тэй танилцахдаа хилээр адуу гаргаж адууны бизнес хийдэг талаараа хэлж байсан. ******* над руу мөнгө шилжүүлэхдээ адууны мөнгө шилжүүлсэн байсан. Би аймагт байгаагийн хувьд газар хөөцөлдөнө гэдгээ хэлсэн. Ингээд газар хүссэн албан бичгүүдийг *******ээр хийлгэж нутгийн хүн нь юм чинь од өгөөд сумандаа аваачаад өгчих гэдгийг нь хэлсэн. Тэр үед УИХ-ын сонгууль болох цаг хугацаа давхцаж байсан бөгөөд ИТХ-аар энэ асуудал ороогүй. Б нь тухайн үед газар заавал аваад байх шаардлага байхгүй гэж ярьж байсан. Гэхдээ газар ашиглуулахад ИТХ-аас тогтоол гарч ашиглах гэрээ байгуулдаг юм шиг байна лээ. Ингээд ИТХ-аар хэлэлцэгдээгүй болохоор нь орхисон. Яг үнэндээ бол 18000000 төгрөгийг аваад би 2000000 төгрөгийг нь би өөртөө хэрэглэсэн. Б руу 16000000 төгрөгийг нь шилжүүлж өгөөд энэ мөнгийг эргэлдүүлж бай гэж тохирсон. Тэгээд хэрэгтэй үедээ би дансаараа мөнгө цувуулж авсаар байгаад 3500000 төгрөгийг авсан. нь мал мах авах болон мөн дэлгүүртээ эргэлдүүлсэн байх. Сонгуулийн дараа нь сумын ИТХ-ын даргаар сонгогдсон. ******* нь 18000000 төгрөгийг шилжүүлээд тэрнээс хойш санхүүжилт өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй болохоор нь энэ мөнгийг үндсэндээ бариад байсан юм. Шалтгаан нь 18000000 төгрөг өгчихсөн юм чинь дахин санхүүжилт хийнэ байх гэж бодоод эргэлдүүлээд би хэрэглээд байсан юм. Энэ том хөрөнгө оруулалтыг алдаж болохгүй гээд бодож байсан. Энэ мөнгөнөөс болоод сумын Засаг дарга, хурлын дарга, хурлын төлөөлөгч нарт мөнгө төгрөг өгсөн зүйл огт байхгүй. ...Би руу шилжүүлсэн мөнгөнөөсөө тодорхой хэмжээнийн мөнгийг хэд хэдэн удаа өөрийн данс руу шилжүүлж авч хэрэглэсэн. Би дансны хуулгаа тулгаж үзээгүй байгаа болохоор яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Үлдсэн мөнгө нь Б-д байгаа бөгөөд хашаа хороогоо тохижуулж адуу, үхэр худалдаж авсан байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 232-234, 235/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******тэй 2016 оны 3 сард танилцсан ба адууны мөнгө шилжүүл гэж хэлээгүй. 2016 оны 3 сард “Royal” ресторанд Г гэх хүнтэй би уулзахаар очиход энэ хүн хамт явж байсан тэгээд танилцсан. 2 хоногийн дараа ******* над руу залгаад “*******оо би Дорнодод нэг үйл ажиллагаа явуулах гэсэн юм өөртэй чинь бизнесийн ажил хиймээр байна” гээд байнга ярьдаг болсон. Ямар учиртай юу хийх гэж байгаа юм бэ? гэж асуухад 10000 үнээний ферм байгуулах гэсэн юм. Дорнод аймагт үйл ажиллагааг аваад явчих хүн хэрэгтэй байна. Хоёулаа хамтарч ажиллъя чи надад таалагдаад байна гэж ярьсан. Би наадахыг чинь шууд зөвшөөрч чадахгүй ямар үйл ажиллагаа, яаж явуулах гэж байгаа юм бэ? бүх юм хуулийн дагуу явуулах ёстой, утсаар шийдвэр гаргах боломжгүй гэж хэлэхэд удахгүй би Дорнод аймагт очоод уулзъя гэсэн. Тэгээд удалгүй Дорнод аймагт ирээд над руу залгасан тэгээд уулзсан. Уулзаад ярилцахад 10000 үнээний ферм их хөрөнгө оруулалттай хоёулаа хууль зүйн үүднээс ажлыг яаж хийх вэ гээд компаниа байгуулъя гэж Хэрлэн зочид буудлын ресторанд ярилцсан. ******* маш яаруу компани байгуулсан. Тэгээд надад чамд шаардлагатай юу байна, чи л гардаж ажлаа явуулна шүү гэсэн санхүүгийн асуудал их, явах ажил их, цалин урамшуулал хэрэгтэй болно тэгэхээр хэдэн төгрөг явуулах ёстой вэ? би шилжүүлье гэж ярьсан. Эхний ээлжинд 30 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй гэхэд ******* мөнгө төгрөг асуудалгүй хэдэн төгрөг хэрэгтэйгээ чи хэл гэж байсан. Би очоод чиний хувийн данс руу шилжүүлье гэсэн. Тэрнээс би *******ийг хотод байхад мөнгө шилжүүл гэж хэлээгүй. Өөрөө ирээд ажил төрлөө ярилцаж тохиролцсон. Улаанбаатар хотод очоод над руу мөнгөө шилжүүлсэн. Төслийн мөнгөө орж ирэхээр үнээ малаа авна, тэр бол их хэмжээний мөнгө орж ирнэ, энийг урамшуулал гэж ойлгох уу, яаж зарцуулах нь чиний хэрэг гэж хэлээд миний хувийн данс руу шилжүүлсэн. Тэгээд компани байгуулаад өөрийгөө гүйцэтгэх захирлаар тавьсан. Чойбалсан суманд газар авья гээд сумын Засаг даргад нь албан тоот өгсөн. Сумын засаг дарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу саналаа оруулъя, газар зохион байгуулалтад нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн цохолтыг хийж өгсөн. Компаний үйл ажиллагаа явж байхад 2016 оны сонгууль ойртсон байсан тэгээд хоног хугацаа хойшлогдон сонгуулийн дараа больё гэж *******д хэлсэн. ******* за за ойлголоо гэсэн, болсон процесс ийм л байна гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 онд ******* гэх хүнтэй анх танилцаад ярилцаж байхдаа хамтран компани байгуулах талаар ярилцаад 2016 оны эхээр шиг санаж байна “Дорнод нүүдэл Ферм” ХХК-ийг байгуулаад тавь тавин хувийн хувьцаа эзэмших болсон. Ингээд ******* нь Чойбалсан суманд булаг шанд сэргээж хамгаалах бэлчээр ашиглах гэрээ байгуулах гэрээ хийх гэсэн боловч чадахгүй байна. Тэгэхээр хоёулаа эхний ээлжинд адуу мал худалдан авч махыг нь экспортод гаргая 30 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж Дорнод аймгаас над руу утсаар ярьсан. Би тэр үед мөнгө төгрөг багатай байсан болохоор ярилцаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3000000 төгрөгийг тус тус *******ийн тоот ХААН банкны дансанд бэлнээр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш би *******той байнга л утсаар ярьж “юу болж байна адуу малаа авч байна уу” гэж асуухаар эхэндээ “авч амжаагүй байна, үнэ ханш нь жоохон хямд болог” гэж хэлж байснаа сүүлдээ “Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт бэлчээрийн газар ашиглах гэрээ байгуулахаар тарааж өгсөн” гэж ярихаар нь би “яахаараа адуу мал худалдаж авна гэж ярьчихаад хүнд тарааж өгч байдаг юм, би Авлигатай тэмцэх газарт өгнө шүү” гэж хэлэхэд “тэг тэг өгдөг газраа өг би мөнгийг чинь үрчихсэн одоо өгч чадахгүй, чи явах газраараа яваад мөнгөө заргалдаж аваарай” гэх болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 225-227/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******той анх гэдэг залуугаар дамжуулан танилцсан. Өөрийгөө Дорнод аймгийн Ардын намын хяналтын хорооны дарга гэж танилцуулж байсан. Энэ компаниа би өөр хүнтэй анх байгуулсан тэр хүний биеийн байдлаас болж больсон. Миний таньдаг гэх залуу хуучин надтай хамт ажиллаж байсан залуу гэсэн. *******ид би итгэл өгөөд компанийхаа 50 хувийг өгөөд газар тариалан бэлчээр ашиглах гэж би ерөөсөө яриагүй. Компани байгуулахад ******* ганц төгрөг ч гаргаагүй. Надад итгэл хүлээлгэх юм бол би бүгдийг нь хийж өгнө гэсэн. Фермийн аж ахуй байгуулна, бэлчээр ашиглах гэсэн 2 зориулалтаар ажил хийнэ гэж ярилцсан. *******ийн найз гэдэг хүн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн. Тэр хүнд 5 га бэлчээрийн газар байна, тэрийг оруулаад фермэр байгуулъя гэж Чойбалсан суманд дагуулж очсон, би *******ид итгэсэн компанийхаа 50 хувийг шилжүүлээд ямар ч мөнгө аваагүй. Сонгуулийн дараа үнээний фермийн ажиллагаагаа үргэлжлүүлье гээд түр орхисон. Одоо юу хийх үү гэхэд ******* адууны мах ашигтай би өмнө нь хил гаргадаг байсан гэж хэлэхээр нь бид адууны мах экспортлохоор болоод “би бүх мөнгийг нь гаръя, олсон орлогоо хоёулаа хувааж авъя” гэж тохиролцсон. Адуу хил гаргая гээд эхний ээлжинд мөнгөө шилжүүлсэн. Энэ хүнд мөнгө өгсөн. Дараа нь чимээгүй болсон худлаа үнэн юм яриад яваад байсан.  Чи иргэдийн төлөөлөгчдийн хуралд мөнгө тарааж өгсөн юм бол чамайг би Авлигатай тэмцэх газарт өгнө гэсэн. ******* өгдөг газарт нь өг гэсэн тэгэхээр нь би шалгуулахаар цагдаад өгсөн. Одоо *******оос  адууны мөнгө 18000000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Зууннаст нь над руу утасдаад “бэлчээрийн тухай хууль гараагүй, ингэж газар олгодоггүй гэхдээ нэгэнт бичиг ирсэн юм чинь хурлаараа оруулъя” гэхээр нь “угаасаа болдоггүй юм бол хэрэггүй ээ” гээд тэр бичгээ би очоод авчихсан. ...би тэр асуудлыг сүрхий хөөцөлдсөн зүйл ч байхгүй... *******, ******* нараас санхүүжилт өгөхгүй болохоор нь би орхичихсон. ...би ерөөсөө хөөцөлдөөгүй. Яагаад гэхээр суманд бэлчээр ашигласны төлбөр төлдөг юм байна. Манай сумын иргэд ажилчид ч намайг энэ компанид газар авч өгөх гэж хөөцөлдөөгүй гэдгийг мэднэ. Угаасаа л газар авч ферм байгуулах шаардлагагүй юм байна лээ. Тэр орчмынхоо малчидтайгаа тохироод цалинжуулаад явчихад л болох юм билээ. Би *******оос мөнгө орж ирэхэд нь дэлгүүрийнхээ барааны эргэлтэнд оруулаад явчихсан. ...би мөнгийг чинь эргэлдүүлсэн нь үнэн гэдгээ хэлсэн. ...надад ******* хэлэхдээ энэ мөнгийг эргэлдүүлж бай гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 237-239/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1/

-Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл  /хх-ийн 9/

-ХААН банкаар мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 11-13/

-“Дорнын Нүүдэл Ферм” ХХК-ийн шийдвэр /хх-ийн 27/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 218/

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн-243/

-Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 245/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй хамтран 2016 онд компани байгуулан ажиллаж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3000000 төгрөг, нийт 18000000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...******* ...2016 оны 4-5 сард 3 удаагийн гүйлгээгээр миний дансанд 18000000 төгрөг шилжүүлсэн. Би *******тэй танилцахдаа хилээр адуу гаргаж адууны бизнес хийдэг талаараа хэлж байсан. ******* над руу мөнгө шилжүүлэхдээ адууны мөнгө гэж шилжүүлсэн байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 232-234, 235/, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2016 оны эхээр шиг санаж байна. ******* гэх хүнтэй анх танилцаж байхдаа хамтран компани байгуулах талаар ярилцаж байсан. Дорнын нүүдэл Ферм ХХК-ийг байгуулаад тавь тавин хувийн хувьцаа эзэмших болсон. ******* нь Чойбалсан суманд булаг шанд сэргээж хамгаалах, бэлчээр ашиглах гэрээ байгуулах гэрээ хийх гэсэн боловч чадахгүй байна. Тэгэхээр хоёулаа эхний ээлжинд адуу мал худалдан авч махыг нь экспортод гаргая 30 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж Дорнод аймгаас над руу утсаар ярихад нь би тэр үед мөнгө төгрөг багатай байсан болохоор ярилцаж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5000000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3000000 төгрөгийг тус тус *******ийн тоот ХААН банкны дансанд бэлнээр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш би *******той байнга л утсаар ярьж юу болж байна, адуу малаа авч байна уу гэж асуухаар эхэндээ авч амжаагүй байна. Үнэ ханш нь жоохон хямд болог гэж хэлж байснаа сүүлдээ Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт бэлчээрийн газар ашиглах гэрээ байгуулахаар тарааж өгсөн гэж ярихаар нь би яахаараа адуу мал худалдаж авна гэж ярьчихаад хүнд тарааж өгч байдаг юм. Би Авлигатай тэмцэх газар өгнө шүү гэж хэлэхэд тэг тэг өгдөг газраа өг, би мөнгийг чинь үрчихсэн одоо өгч чадахгүй чи явах газраараа яваад мөнгөө заргалдаж аваарай гэх болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 225-227/, гэрч Ц.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *******оос мөнгө орж ирэхэд нь дэлгүүрийнхээ барааны эргэлтэнд оруулаад явчихсан. ...энэ мөнгө бол адуу авах мөнгө юм. ...би мөнгийг чинь эргэлдүүлсэн нь үнэн гэдгээ хэлсэн. ...надад ******* хэлэхдээ энэ мөнгийг эргэлдүүлж бай гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 237-239/  болон  шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд үйлдэгдсэн ба энэ үед 2002 оны Эрүүгийн хууль /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд Прокуророос шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Учир нь гэмт хэрэг гарсан үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй харьцуулахад 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг 2-оос 5 жил хүртэл хорих ялтай байгаагаас үзэхэд оногдуулах ял нь хөнгөрч байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, ...хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан ба энэ үндэслэлээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийг 2015 оны эрүүгийн хуулиар буцаан хэрэглэж зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь “шүүгдэгч *******ийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад гэм буруутай гэж үзэх яллах талын нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал байгаа харагддаг. Тийм учраас иргэний журмаар энэ хүн мөнгөө авчих бүрэн боломжтой байх тул  түүнийг цагаатгаж гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн саналыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нар нь хамтран компани байгуулж ямар ажлыг яаж хийж гүйцэтгэх талаар харилцан ярилцаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч сонгууль давхцсантай холбоотойгоор дээрх компаний ажлаа түр зогсоож, энэ хугацаанд адууны мах хилээр гаргаж ашиг олох талаар ярилцан тохиролцсоны дагуу шүүгдэгч нь хохирогчоос адуу авах үнэ гэж 3 удаагийн дансны шилжүүлгээр 18000000 төгрөгийг хүлээн авч үүнээс 2 сая төгрөгийг өөртөө авч ашиглаж, үлдсэн 16000000 төгрөгийг бусдад өгч ашиглуулснаас олсон ашгаас 3500000 төгрөгийг авч ашигласан, мөн адуу авна гэж  мөнгө авсан хирнээ ямар ч адуу мал авалгүйгээр орхисон, авсан мөнгөө эргүүлж төлөхгүй байгаа зэргээс үзэхэд нь ашиглан шамшигдуулсан шинжтэй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаан нь субъектив талын хувьд ашиглан шамшигдуулах шинжгүй байдгаараа эрүүгийн залилах гэмт хэргээс ялгаатай байдаг бөгөөд харин шүүгдэгчийн үйлдэлд ашиглан шамшигдуулах шинжтэй өөрөөр хэлбэл, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн эрх зүйд “ашиглан шамшигдуулах” гэж бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлт, шууд санаатайгаар хууль бусаар таслан авч өөрийн хувийн зүйл болгох, эсхүл бусдад өгөхийг хэлдэг.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн гэмт үйлдэлд хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинж тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгчийн үйлдэлд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинж тогтоогдож байх тул энэ шинжээр нь зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “******* нь 18000000 төгрөгийг над руу шилжүүлэхдээ энэ мөнгө адуу авах мөнгө шүү гэж хэлээгүй, харин энэ мөнгийг урамшуулал гэж ойлгоно уу өөрөө мэд, хэрхэн захиран зарцуулах нь чиний хэрэг гэж хэлсэн” гэж хэлээд миний хувийн данс руу шилжүүлсэн болохоор би надад өгч буй мөнгө гэж ойлгож авч хэрэглэсэн гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайлбал гэрч Г., хохирогч *******, мөн шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр дээрх шилжүүлсэн мөнгө нь шүүгдэгчид урамшуулал болгон хувийн хэрэгцээнд нь өгсөн мөнгө биш адуу худалдаж авна гэж тохиролцсоны дагуу шилжүүлсэн мөнгө болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь 1  /нэг/ ширхэг  СД  гаргаж өгсөн ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. 

Иймд шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хохирогч ******* шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос адууны үнэ 18000000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба энэ мөнгийг шүүгдэгч нь авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн СД бичлэг 1 /нэг/ ширхэгийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн улсын бүртгэлийн Ү-0614002631 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “ЦМК” ХХ-ийн баруун талд 394.7 м2 талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ШВ75112270 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З. *******ийн гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш овогт *******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1400000 /нэг сая дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос 18000000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн СД бичлэг 1 /нэг/ ширхэгийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн улсын бүртгэлийн Ү-0614002631 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “ЦМК” ХХ-ийн баруун талд 394.7 м2 талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байрыг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .................регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЭНХБААТАР