Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 344

 

    Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Хохирогч *******

Шүүгдэгч *******, өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******, Б овогт *******, Х овогт ******* нарт холбогдох эрүүгийн 18 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 19 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хүүхдийн хамт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖО регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Б овогт *******.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ8 регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Б овогт *******.

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Улаан уул суманд 198 оны  дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  хүүхдийн хамт ух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, РН регистрийн дугаартай, бие эрүүл гэх, Хар дархад овогт *******.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч *******ид хүч хэрэглэн 137.000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн,  

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч *******ид хүч хэрэглэн 137.000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч *******ид хүч хэрэглэн 137.000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад гаргах тайлбар байхгүй, өмнө мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* Чойдор, ******* бид 4 хохирогч *******той уулзаад бензин колонкийн урагшаа явсан. Нэг шил архи өвөө авч өгөөд тэрийг нь бид хэд уусан. Хохирогч Пүрэвдорж зам гаргаад өгөөч гэхээр нь Чойдор, ******* нар нь хохирогч *******ийг сугадаад баруун тийшээ явж байхдаа *******, Чойдор, ******* 3 газарт ойчсон. ******* эгч гүйж очоод энгэрийн халаасыг нь ухаж байсан. Би өөрөө жаахан архи уусан байсан болохоор хохирогч *******ийн өмдний халааснаас 40,000 төгрөг авсан. Тэр нь үнэн. Буруугаа хүлээж байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дэлгүүрийн хажууд Чойдор, *******, ******* бид 4 явж байхад *******той таарсан. Тухайн үед ******* намайг дуудсан. Чи хаанахын хүн бэ? гэхэд би Хөвсгөлийнх гэж хэлсэн чинь тийм байна өөр хэлтэй байна. Хоёулаа бөх ярина бөхийн нутгийн хүн байна. Ах нь чамд  нэг шил архи авч өгнө гэж хэлээд нэг шил авсан ба уг авсан архиа трубаны урд очиж уугаад ахыг таксинд суулгаж өгөх гээд явж байгаад Чойдор ах, ******* ах бид 3 ойчсон. Ойчиход ******* ******* 2 гүйж очиж мөнгийг нь авсан. ******* булган малгайг нь аваад гүйсэн би хөөе малгайг нь өг гэсэн, тэгтэл малгайг нь шийдчихээд гүйсэн. Чойдор ах бид 2 араас нь очиход Б 40.000 төгрөг авсан гээд Чойдор ах, ******* 2-т өгсөн. Дэгээдэж, дарж унагасан юм байхгүй” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 сарын сүүлчээр “Алтжин” дэлгүүрээс нэг шил архи авч байхад Ц таарсан. Дэлгүүрийн худалдагч та ийм согтуу байж мөнгө төгрөгөө хаяж гээв гэж байсан. Тухайн үед би намайг хэн дээрэмддэг юм бэ? гээд дэлгүүрээс гарсан. Архи авч байхад Ц миний хажууд хамт байж байсан. Тэгээд гараад Б, Б, Ц, Чойдор энэ 4-тэй архи уусан. Дэлгүүрээс архи аваад гарч байхад араас 2 хүүхэн ирсэн. Энэ 2 хүүхэн болон бүгдээрээ авсан архинаас уусан. Тэгээд харих гэж явж байтал гэнэт намайг дэгээдээд унагаасан ч юм уу мэдэхгүй урдуур хөл орох шиг л болоход би газарт ойчсон.  Тэгэхэд Б, Б, Ц, Чойдор нар дээрээс минь дарж байгаад миний өмсөж явсан куртканы дотор талын энгэрийн халааснаас маань байсан 137.000 /нэг зуун гучин долоон мянга/ төгрөгийг минь аваад явсан. Харин малгайг минь аваад ир гэхэд малгайг минь чулуудчихаар нь би малгайгаа авсан. Энэ 4 надад ганц ч удаа гар хүрч цохиогүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36/

- Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-41/

- Гэрч Х.Алтантуяагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46/

- Шүүгдэгч ******* яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-48, 85-86/

- Шүүгдэгч ******* яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51, 79-80/

- Шүүгдэгч ******* яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55,76/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-89/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* *******, ******* нар нь согтуурсан үедээ хамтран Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын зүүн урд талд хохирогч *******ийн эд хөрөнгийг авах зорилгоор  хүч хэрэглэн дээрээс дарж байгаад түүний куртканы дотор талын энгэрийн халаасанд байсан 137.000 /нэг зуун гучин долоо мянга/ төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Чойдор, Ц хоёр гарнаас нь дарсан. Энэ үед Бадамгарав бид хоёр очиж би өвгөний куртканы энгэрийн дотор талын халааснаас мөнгө авсны дараа нь Б мөн халааснаас нь мөнгө авсан. Улмаар Б бид хоёр зугтаагаад холгүй очиж зогссон. ...Би өвгөний халааснаас авсан мөнгийг тоолоход 40,000 төгрөг байсан. Б мөн 40,000 төгрөг байна гэж хэлж байсан. Б, Чойдор бид хоёрын дунд 20,000 төгрөг өгсөн. Ингээд бид архи авч уусан. ...бид хохирогчийг баруун тийш явахад нь сэгсэрье, мөнгийг нь авъя гэж ярилцаж байгаад араас нь Ц, Чойдор хоёр хүргэж өгнө гэж сугадаад түүнийг газарт дэгээдэж унагаасан. Ц дэгээдэж унагааж, Чойдор хамт гарыг нь дарж хэвтсэн. Ингэхэд Б бид 2 халаасыг нь уудалж мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би авсан 40,000 төгрөгнөөс 20,000 төгрөгийг Чойдор, Б хоёрт өгсөн. Үлдсэн 20,000 төгрөгийг Ц бид хоёр хэрэглэсэн. Харин Б тэр өвгөнөөс авсан мөнгөө бидэнд харуулаагүй өөрөө аваад хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/, шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...биднийг газарт унасан байхад Б гүйж ирээд тэр ахын куртканы энгэрийн дотор халаасанд гараа хийж байсан. Араас нь Б гүйж ирээд мөн халаасанд нь гараа хийж байсан. ...Б 40,000 төгрөг байсан бөгөөд 20,000 төгрөгийг нь Б, Чойдор хоёрт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******ийн хохирогч болон гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгүүрийн худалдагч ахаа та мөнгө төгрөг болон малгайгаа дээрэмдүүлэв гэж хэлэхэд нь хэн намайг дээрэмддэг юм гэж хэлээд дэлгүүрээс гарсан юм. Харин тэгтэл тэр залуу намайг дагаж гараад архинаасаа өгөөч би бунхан орох гэсэн чинь мөнгө байхгүй байна туслаач гэж байсан. Улмаар бид хоёр урагшаа яваад Петровис ШТС-ын зүүн урд тал очоод архиа хувааж уусан юм. ...араас саарал хувцастай нэг эмэгтэй ирсэн. Надтай цуг явж байсан залуу тэр эмэгтэйг манай эхнэр байгаа юм гэж хэлээд байж байтал мөн араас улаан хувцастай эрэгтэй болон эмэгтэй хүмүүс ирчихсэн байж байсан. Бид үлдсэн жохоон архиа ууж байгаад дуусгачихаад гэр рүүгээ явж байхад дэлгүүрт байсан тэр эрэгтэй намайг сугадаад хажуу талаас нь эхнэр нь гэх саарал хувцастай эмэгтэй сугадаад явж байсан. Тэгтэл нэг хүн нь  намайг дэгээдэж унагаад саарал хувцастай эмэгтэй нь миний хоёр гарыг маань тэврээд хэвтээд байсан. Харин нэг нь миний дээр гараад хоёр гарыг минь дарчихсан. Би харин дээш хараад хэвтэж байсан. Намайг дээш хараад хэвтэж байхад нөгөө хоёр нь миний энгэрийн халааснаас 137,000 төгрөг болон өмсөж явсан булган малгайг аваад зугтахад би малгай аваад ир гэж хэлэхэд малгайг маань хаячихаад зугтаагаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Х.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Алтжин бөөний төвд хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой намайг дэлгүүр байж байхад булган малгайтай нилээн согтуу ах орж ирээд манай дэлгүүрээс архи худалдаж аваад гарсан. ...тэр ахыг архи авч байхад үл таних нэг залуу ирээд хажуу талаас нь юм яриад байх шиг байсан. Юун талаар ярьсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. ...бие биенээ сайн танихгүй байх шиг болохоор нь би ахад хандаж юм хумаа алдав гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгч ******* нь хохирогч *******ид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, довтолсон үйлдэл хийгээгүй бөгөөд хохирогч нь өөрөө газарт унасан” байх тул түүнд холбогдох зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж өгнө үү гэж, мөн шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт ...Хохирогч ******* өөрийнхөө хөлд орооцолдож газарт унасан энэ талаар гэрч С.Чойдор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч нар нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал огт байхгүй тул шүүгдэгч ******* үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* холбогдох зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж өгнө гэсэн саналыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал, хохирогч С. Пүрэвдоржийн хохирогчоор болон гэрчээр өгсөн: “...Нэг хүн нь намайг дэгээдэж унагаад саарал хувцастай эмэгтэй нь миний хоёр гарыг маань тэврээд хэвтээд байсан. Харин нэг нь миний дээр гараад хоёр гарыг минь дарчихсан. Би харин дээш хараад хэвтэж байсан. Намайг дээш хараад хэвтэж байхад нөгөө хоёр нь миний энгэрийн халааснаас 137,000 төгрөг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, шүүгдэгч  ******* гэрчээр өгсөн: “...Ц, Б нарын хамтаар явж байхад ...Б тэр өвгөнийг хараад энэ өвгөн их мөнгөрхөг өвгөн байна, хэдүүлээ сэгсэрье гээд байхаар нь араас нь дагаж байгаад авсан гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, шүүгдэгч ******* гэрчээр өгсөн: “...Чойдор ах бид хоёр өвгөний хоёр талд гараад алхаж байхад Чойдор ах түүний урдуур нь хөлөө тавьж дэгээдэж унагахад  Б болон манай эхнэр энгэрийнх нь халааснаас гараа хийгээд мөнгө гаргаж аваад зугтсан юм...” гэж, /хх-ийн 49-50/,  түүний яллагдагчаар өгсөн: “...Бид хохирогчийг баруун тийш явахад нь сэгсэрье, мөнгийг нь авья гэж ярилцаж байгаад араас нь Ц, Чойдор 2 хүргэж өгнө гэж сугадаад түүнийг газарт дэгээдэж унагаасан. Ц дэгээдэж унагааж Чойдор хамт гарыг нь дарж хэвтсэн... “ гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нар нь хамтран хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын гаргасан тус тусын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэж, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байх тул тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна,

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлбэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй,  шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 137000/ төгрөг төлсөн болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт *******, Б овогт *******, Х овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтолж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн 182. дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 137000/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР