Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 334

 

    Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт ******* холбогдох эрүүгийн 182 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 19 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 4 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэлний багш мэргэжилтэй, “суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, регистрийн дугаартай, Ч овогт ******* .

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” нэртэй амралтын газарт иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 15-ны орой манай анги болон хохирогчийн ангийнхан “Ногоон төгөл” амралтын газар цуг нийлж байсан. Би хохирогчийг байсан гэж мэдээгүй. Би шөнийн 3 цагт нөхрөө хайгаад явж байгаад 4 дүгээр байшин руу орсон. Тэгээд манай нөхрийн курткатай адилхан куртка өмссөн хүн хажуугаар нь хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь өшиглөж зодсон. Миний буруу” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Л.Энхболдын сургуулийнх нь ойн баярын уулзалт болж ангийнх нь хүмүүс манай амралтын газрын 4 дүгээр гэрийг түрээслэж аваад байрлаж байсан юм. Тухайн орой би бас 10 жилийнхээ ангийн 3 хүүхэдтэй цуг 0.75 литрийн “Эдэн” гэх архийг хагас шил архитай бөөндөө хувааж уусан. Дараа нь манай ангийн хүүхдүүд маань яваад өгсөн ба би байшиндаа ганцаараа үлдэж тэндээ унтсан. Тэгээд шөнө дунд 03 цагийн орчим сэрсэн. Намайг сэрэхэд манай нөхөр байхгүй байсан ба би нөхрөөсөө скаладны түлхүүр авахаар гарсан. Улмаар нөхрийнхөө байгаа гэр рүү очтол тухайн гэр гэрэлгүй харанхуй байсан. Би манай нөхөр хаана байна гээд хашгираад ороход өөдөөс минь нэг эмэгтэй барьцалдаад авахаар нь би маш их айж цочирдсон бөгөөд тэр эмэгтэйтэй барьцалдаад доош унасан. Газар унахдаа хэн хэн нь төмөр орны хөлд гар, мөр, шуу, бугалга, тохой зэрэг нь  цохигдож байсан. Тэгж байх явцдаа би Ганчимэгийг тавиулах гээд хөлөөрөө ганц нэг өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан байж болно. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд 6 дугаар сарын 15-нд 2 дугаар 10 жилийн 50 жилд оролцох гээд манай ангийнхан 20 гаруй хүмүүс уулзацгаагаад Сансай хоолны газарт хоол идсэн. Би хоолонд орчихоод 15 цагийн үед ангийнхаа Энхмаатай цуг аавынхаа нутаг болох Хэрлэн сум руу очсон. Тэгээд буцаад ирэхэд манай ангийнхан үед нийлээд бид 2 руу ирэх болж байна уу гээд залгаад байсан. Энхмаа бид хоёр 20 цагийн үед ороход манай ангийнхан нэлээн халсан байсан. Тэгээд бид 2-ыг хоцорч ирсэн торгуулийн хундага гээд *******ын хажууд сууж байхдаа 2 хундага архи уусан. Би тэрэндээ халаад байж байхад манай ангийнхан гараад Ногоон төгөлийн бүжгийн талбайд бүжиглэсэн. ******* бид 2 яриад сууж байсан. Тэгээд би нэмж архи уусан эсэхээ сайн мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь тасарсан байсан. Намайг тасрах үед манай ангийн Баттулга зүүн орон дээр унтуулсан. Би Баттулгад машиныхаа түлхүүрийг өгсөн байсан, үүнийгээ санахгүй байгаа. Баттулга намайг бирзентен пүүгээгээр хучаад унтуулсан байсан. Тэгээд шөнийн 03 цаг 30 минутын үед намайг орноос буулгаад гэнэт дэвсэлсэн. Тэгэхээр нь би “намайг аллаа” гээд хашгирахад Баттулга “а чи яаж байна аа” гээд татаад авсан. Баруун орон дээрээс ******* босоод “хүүе ээ Энхболдоо чи эхнэрээ аваач” гэхэд Энхболд гаднаас орж ирсэн. Баттулга намайг бариад байж байхад Б “энэ мууг алах байсан юм, би чамайг ална, муу янхан банзал минь чи муу сая манай нөхөртэй сексдэж байсан биз дээ? намайг зодож байхад Энхболдоо эхнэрээ аваач гээд хашгирсан. Намайг чи манай нөхөртэй секс хийж байсан биз дээ гээд” тэнд байсан 100 гаруй хүмүүсийн өмнө намайг хэл амаар доромжилсон. Тэгэхэд Баттулга “чи юу яриад байна, Ганчимэг эрт тасраад унтсан, би өөрөө унтуулсан мэдэж байна” гэхэд Б “чи муу битгий хуц” гээд нүүрэн тус газар нь маажиж самардсан. Манай ангийн Гандулам хойд орон дээрээс босоод “Бааска миний дүү яаж байгаа юм бэ? боль” гэхэд Б “чи муу ч гэсэн манай нөхөртэй банзалддаг биз дээ” гээд зүүн орон дээр үстэж дарж унагаасан. ******* “миний дүү болиоч ээ” гэхэд Б “чи муу дуугүй бай” гээд үсдэж унагаасан. Хэрвээ тэр үед хажууд ойрхон архины шил байсан бол намайг алах байсан байх. Би нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Тэнд байсан олон хүмүүс намайг Энхболдтой унтаад эхнэрт нь зодуулсан гэж яриад байгаа. Би шинжилгээ хийлгэсэн байгаа хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Надаас уучлал гуйсан зүйл бараг байхгүй. Намайг цагдаад мэдүүлэг өгсөн байхад над руу залгаад “чи хаана байна, би чамайг ална” гэсэн. Тэгээд манай ангийн Мэндбаяр нөхрийг нь дагуулж ирээд уучлалт гуй гэхэд “энэ муу пиздагаас би уучлалт гуйх юм уу, чи муу пизда бүжиглэж байхдаа их ангалзаж байсан биз дээ” чамайг манай эхнэр алах байсан юм, харин ч багадуулчихаж гэсэн. Саяхан над руу залгаад “чи намайг шүүхийн алх цохиулах гэж байгаа юм байна” гээд хашгирсан. Хэд хоногийн өмнө над руу мессеж бичээд “би нөхрөөсөө болоод ийм болсон байна” гэсэн. Надаас ямар ч уучлалт гуйгаагүй. Хэрэв над руу ирээд үнэхээр уучлаарай, би тааралдсан хүн болгон доо тийм зүйл болоогүй гэж хэлнэ гээд уучлал гуйсан бол би өөр байх байсан юм. Одоо эмчилгээний зардалд 1 сая гаран төгрөг, замын зардалд 1,008,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 1982 онд дугаар ангиа төгссөн бөгөөд манай сургуулийн 50 жилийн ой 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон юм. Би сургуулийнхаа 35 жилийн ойд очиж чадаагүй учраас 50 жилийн ойд очихоор болоод очсон юм. ... нэг мэдэхэд би согтсон байсан. Тэгээд шөнө унтаж байтал гэнэт намайг үсдээд газарт унагаагаад миний биеийн ихэнх хэсэгт өшиглөж зодсон. Би юу вэ? гээд хашгираад зодуулаад байж байтал манай ангийн Тулгаа босож ирсэн. Тэр үед гаднаас манай ангийн Энхболд ороод ирчихсэн эхнэрийгээ барьчихсан байж байсан. ...яагаад гэнэт намайг зодож байгаа юм бэ? гэхэд чи муу манай нөхөртэй сексдэж байсан гэж хэлсэн. Тэгэхэд Тулгаа чи юу яриад байгаа юм бэ? наад хүн чинь согтоод би наад хүнийг чинь унтуулсан... Тулгаа руу дайраад Тулгааг маажиж самардаж цохисон. ...миний цээж, гар, бүсэлхий, бөөр, хөл хэсэгт хөхөрч хавдсан. ...тухайн үед Баска намайг алах байсан. Мөн янхан, банзал минь чи манай нөхөртэй сексдэж байсан биз дээ? гэх мэтээр элдвээр хэлж бахирч доромжилсон. Намайг зүв зүгээр байхад элдвээр хэлж доромжилж зодсонд гомдолтой байна. ...би зодуулсанаас хойш миний хамаг бие салгалж, зүрх дэлсдэг болсон ба миний 2 бөөр өвдөж байгаа, би гомдолтой байна. Цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/    

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Энхболдын эхнэр гэх эмэгтэй Ганчимэгийг шалан дээр хэвтүүлээд нэг гараараа үснээс нь зулгаагаад нэг хөлөөрөө бие рүү нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг унтаж байтал гэнэт тас хийх чимээ гарсан. Улмаар би өндийгөөд хартал манай ангийн охин болох Ганчимэг газар хэвтчихсэн авраарай гээд орилж байсан ба Бааска гэх эмэгтэй Ганчимэгийн үснээс зулгаагаад Ганчимэгийн дээр нь гараад зууралдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 460 тоот дүгнэлтийн хэсэгт: “1. *******ийн биед баруун зүүн сарвуу, хэвлийд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун мөр, зүүн бугалга, шуу, баруун зүүн тохой, баруун зүүн гуянд цус хуралт, цээж хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 36/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

-Хохирогч *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/

-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 23-24/-

-Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 31-32/

-Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 33-34/

-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албаны шинжээчийн 491 тоот дүгнэлт /хх-ийн 41/

-Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 73-74/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 983 тоот дүгнэлт /хх-ийн 78-79/

-Хохирогч *******ээс шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч *******ийг зодож, биед нь баруун зүүн сарвуу, хэвлийд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун мөр, зүүн бугалга, шуу, баруун зүүн тохой, баруун зүүн гуянд цус хуралт, цээж хэвлийн зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр орой манай анги болон хохирогчийн ангийнхан “Ногоон төгөл” амралтын газар цуг нийлж байсан. Би хохирогчийг байсан гэж мэдээгүй. Би шөнийн 3 цагт нөхрөө хайгаад явж байгаад 4 дүгээр байшин руу орсон. Тэгээд манай нөхрийн курткатай адилхан куртка өмссөн хүн хажуугаар нь хэвтэж байгаа харагдсан. Тэгэхээр нь өшиглөж зодсон. Миний буруу...” гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолж баталсан хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шөнийн 03 цаг 30 минутын үед намайг орноос буулгаад гэнэт дэвсэлсэн. Тэгэхээр нь би “намайг аллаа” гээд хашгирахад Баттулга чи яаж байна аа” гээд татаад авсан. Баруун орон дээрээс ******* босоод “хүүе ээ Энхболдоо чи эхнэрээ аваач” гэхэд Энхболд гаднаас орж ирсэн. Баттулга намайг бариад байж байхад Б “энэ мууг алах байсан юм, би чамайг ална, муу янхан банзал минь чи муу сая манай нөхөртэй сексдэж байсан биз дээ? намайг зодож байхад Энхболдоо эхнэрээ аваач гээд хашгирсан. Намайг чи манай нөхөртэй секс хийж байсан биз дээ гээд” тэнд байсан 100 гаруй хүмүүсийн өмнө намайг хэл амаар доромжилсон. ... Би нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Тэнд байсан олон хүмүүс намайг Энхболдтой унтаад эхнэрт нь зодуулсан гэж яриад байгаа. ... Надаас ямар ч уучлалт гуйгаагүй. Хэрэв над руу ирээд үнэхээр уучлаарай, би тааралдсан хүн болгон доо тийм зүйл болоогүй гэж хэлнэ гээд уучлал гуйсан бол би өөр байх байсан юм. Одоо эмчилгээний зардалд 1 сая гаран төгрөг, замын зардалд 1,008,000 төгрөг нэхэмжилж байна” гэж,  гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Энхболдын эхнэр болох Бааска гэх эмэгтэй Ганчимэгийг шалан дээр хэвтүүлээд нэг гараараа үснээс нь зулгаагаад нэг хөлөөрөө бие рүү нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэнэт тас хийх чимээ гарсан. Улмаар би өндийгөөд хартал манай ангийн охин болох Ганчимэг газар хэвтчихсэн авраарай гээд орлиж байсан ба гэх эмэгтэй Ганчимэгийн үснээс зулгаагаад Ганчимэгийн дээр нь гараад зууралдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 460 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******ийн биед учирсан “баруун зүүн сарвуу, хэвлийд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун мөр, зүүн бугалга, шуу, баруун зүүн тохой, баруун зүүн гуянд цус хуралт, цээж хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол /гэмтлүүд/ нь шүүгдэгч ******* хохирогч *******ийн санаатайгаар газарт унагааж хөл гараараа цохиж, зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

     Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдаж шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүх хуралдааны явцад хохирогч *******ийн гаргаж өгсөн эмчилгээний зардлыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд нийт 2019800 төгрөгийн баримт байх ба үүнээс нотлох баримт нь давхардсан Ган-Хэрлэн буудлын үнэ 50000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт толгой /CT64/-ийн үнэ 120000 төгрөг нийт 170000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэх үндэслэлтэй, нотлох баримтын шаардлага хангасан гэм хорын зардлын 1849800 төгрөгийг шүүгдэгч *******-аас гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэв.  

Харин хохирогч ******* нь шүүх хуралдаанд нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг гаргаж байгаа боловч энэ нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн хэргийн гэм хорын хохиролд хамаарахгүй тул хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖМ6 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Ч овогт *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын  цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******-аас гэм хорын хохиролд нийт 1849800 /нэг сая найман зуун дөчин есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгож, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаа иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖМ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР