Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 809

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 1820001420798 дугаар 186/2018/0768/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.                                                  

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Д.Агар,                             

Шүүгдэгч С.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов. 

 

          Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт суудаг, 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 204 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3-д зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2 жил 6 сар 21 хоногийг хорих ялыг өршөөн хасч суллагдсан, Дагвасүндэл овогт С.Ц

          Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч С.Ц 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр Б.Болдбаатарыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр дугаарлаад зогсож байсан. Тэгээд таньдаг жолоочоо урдуур нь орж болох уу гэж асуугаад урдуур нь орсон. Дугаарлаад зогсож байхад хажуугаар нэг хүн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь буугаад маргалдаж байх үед отверкаар санамсаргүй байдлаар хатгасан. Дараа нь хохирогчийг хайсан боловч олдоогүй. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг

Хохирогч Б.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд: ...би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гарч тэндээ хоёр хоночихоод эргээд 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол руу орж явах замд буюу Хятад улсын хил дээр машинууд ар араасаа дугаарлаж зогсож байтал 55-40 ДГА улсын дугаартай хар хөх өнгийн УАЗ-469 машин урсгал сөрж орж ирээд шууд урдуур дугаар дайрч орсон. Тэгээд урд орчихоод өөрөө санаатай явахгүй арын машинууддаа саад учруулж байгаад хойноосоо хүмүүс дуудаж байгаад гурван машин дахин урдуураа оруулсан. Тэгэхээр нь би явж очоод чи өөрөө яахав дугаар дайраад орж болдог л юм байгаа биз, дахин гурван машин урдуураа оруулахаа болиоч ээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэсэн. Тэгээд урд талынхаа УАЗ-469 маркийн машиныг шууд мөргөөд түлхээд явчихдаг юм байна лээ. Би тухайн үед хятад дунд оврын микро шиг автобусанд суусан байсан, тэр нь төмөр муутай хамгаалалт бэхэлгээ муутай учраас мөргүүлэхээс айгаад л нам зогсоод л дээрэлхүүлээд урдуураа оруулчихдаг юм байна лээ. Тэгээд нөгөө залуу чинь миний хэлсэн үгийг тоохгүй намайг хэл амаар доромжлоод урд машинаа мөргөөд түрээд байхаар нь би машиных нь урд гупер дээр хөлөөрөө тулаад зогссон. Тэгсэн чинь чи муу машин өшиглөдөг ямар овоо гар вэ гэж бууж ирээд миний хувцаснаас баруун гараараа заамдаад авахаар нь би салах гээд гараараа цааш нь түлхсэн чинь хувцаснаас тавихгүй нөгөө гартаа нэг зүйл барьчихсан миний цээжний баруун дээд хэсэгт хатгачихаад цааш нь улам хүчтэй түлхээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн шанаа руу нь нэг удаа цохьсон чинь цаашаа салаад явсан. Тэгсэн миний сууж явсан машинд хэдэн эмэгтэй хүмүүс таны цээжинд чинь хутгалчихлаа шүү дээ, цус гараад байна гэхээр нь хартал миний цээжний баруун дээд хэсгээс цус гараад өмсөж явсан фудволк нил цус болсон байсан. Тэгээд замдаа цусаа тогтоох наалт энэ тэр нааж байгаад Монгол руугаа ороод Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт очиж цээжнийхээ шархыг цэвэрлүүлж, 1 оёдол тавиулсан. Тухайн үед 1 см гүн орсон байна гэж эмч хэлж байсан. Тэгээд эмнэлгээс гараад шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан… гэсэн мэдүүлэг /хх-101-102/,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №04/094 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Болдбаатарын баруун хөхний дээд хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч П.Гаваасүрэн гэсэн дүгнэлт /хх-20/,

           

            Яллагдагчаар С.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд: ...би тухайн үед тэр Болдбаатар гэх залууг санамсаргүй хатгасан, санаатай бол хатгаагүй. Тухайн үед би зүүн гартаа отверка барьсан байж байгаад барьцалдаж аваад тэр залууг хоёр гараараа түлхэх үед гарт байсан отверка цээж рүү нь хатгасан юм шиг байсан. ...би тэр отверкаар машинаа асааж байсан. Миний машины кундактар утастайгаа унжсан байсан ба хоёр шонг нь отверкаар холбож хооронд нь маслуулаад асааж явж байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-98-99/,

 

            Яаралтай тусламжийн хуудас /хх-18-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-44/, Банкнуудын албан тоот /хх-69-79/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний хуулбар /хх-25/, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-26, 57/, тээврийн хэрэгслийн тодорхойлолт /хх-27-28/, урьд ял шийтгэгдсэн эсэсийг шалгах хуудас /хх-29-30/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /хх-61-62/, Тээврийн хэрэслийн лавлагаа /хх-67-68/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-108-111/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.     

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч С.Ц 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр Б.Болдбаатарыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял ононгдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг отверкийг устгуулах саналтай байна гэв.                       

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

  

   Шүүгдэгч С.Ц 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр Б.Болдбаатарыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ... 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр дугаарлаад зогсож байсан. Тэгээд таньдаг жолоочоо урдуур нь орж болох уу гэж асуугаад урдуур нь орсон. Дугаарлаад зогсож байхад хажуугаар нэг хүн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь буугаад маргалдаж байх үед отверкаар санамсаргүй байдлаар хатгасан. Дараа нь хохирогчийг хайсан боловч олдоогүй. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас намайг дуудсан... гэсэн мэдүүлэг,  хохирогч Б.Болдбаатарын: ...би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гарч тэндээ хоёр хоночихоод эргээд 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол руу орж явах замд буюу Хятад улсын хил дээр машинууд ар араасаа дугаарлаж зогсож байтал 55-40 ДГА улсын дугаартай хар хөх өнгийн УАЗ-469 машин урсгал сөрж орж ирээд шууд урдуур дугаар дайрч орсон. Тэгээд урд орчихоод өөрөө санаатай явахгүй арын машинууддаа саад учруулж байгаад хойноосоо хүмүүс дуудаж байгаад гурван машин дахин урдуураа оруулсан. Тэгэхээр нь би явж очоод чи өөрөө яахав дугаар дайраад орж болдог л юм байгаа биз, дахин гурван машин урдуураа оруулахаа болиоч ээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэсэн. Тэгээд урд талынхаа УАЗ-469 маркийн машиныг шууд мөргөөд түлхээд явчихдаг юм байна лээ. Би тухайн үед хятад дунд оврын микро шиг автобусанд суусан байсан, тэр нь төмөр муутай хамгаалалт бэхэлгээ муутай учраас мөргүүлэхээс айгаад л нам зогсоод л дээрэлхүүлээд урдуураа оруулчихдаг юм байна лээ. Тэгээд нөгөө залуу чинь миний хэлсэн үгийг тоохгүй намайг хэл амаар доромжлоод урд машинаа мөргөөд түрээд байхаар нь би машиных нь урд гупер дээр хөлөөрөө тулаад зогссон. Тэгсэн чинь чи муу машин өшиглөдөг ямар овоо гар вэ гэж бууж ирээд миний хувцаснаас баруун гараараа заамдаад авахаар нь би салах гээд гараараа цааш нь түлхсэн чинь хувцаснаас тавихгүй нөгөө гартаа нэг зүйл барьчихсан миний цээжний баруун дээд хэсэгт хатгачихаад цааш нь улам хүчтэй түлхээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн шанаа руу нь нэг удаа цохьсон чинь цаашаа салаад явсан. Тэгсэн миний сууж явсан машинд хэдэн эмэгтэй хүмүүс таны цээжинд чинь хутгалчихлаа шүү дээ, цус гараад байна гэхээр нь хартал миний цээжний баруун дээд хэсгээс цус гараад өмсөж явсан фудволк нил цус болсон байсан. Тэгээд замдаа цусаа тогтоох наалт энэ тэр нааж байгаад Монгол руугаа ороод Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт очиж цээжнийхээ шархыг цэвэрлүүлж, 1 оёдол тавиулсан. Тухайн үед 1 см гүн орсон байна гэж эмч хэлж байсан. Тэгээд эмнэлгээс гараад шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан… гэсэн мэдүүлэг,

яллагдагчаар С.Ц-ийн: ...би тухайн үед тэр Болдбаатар гэх залууг санамсаргүй хатгасан, санаатай бол хатгаагүй. Тухайн үед би зүүн гартаа отверка барьсан байж байгаад барьцалдаж аваад тэр залууг хоёр гараараа түлхэх үед гарт байсан отверка цээж рүү нь хатгасан юм шиг байсан. ...би тэр отверкаар машинаа асааж байсан. Миний машины кундактар утастайгаа унжсан байсан ба хоёр шонг нь отверкаар холбож хооронд нь маслуулаад асааж явж байсан юм... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №04/094 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Ц 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын хил дээр Б.Болдбаатарыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.            

 

Шүүгдэгч С.Ц бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

С.Ц нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  урьд яо шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.                 

 

Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Б.Болдбаатар нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг отверкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Ц өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.