| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0771/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 20.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 1803006860359 дугаартай 186/2018/0771/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Хохирогч Г.Ганбаатар,
Шинжээч Ш.Шинэбаатар нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1965 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэр бүлийн байдал 2, ээжийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Халзан овогт О.Д
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч О.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Салхит Петровис ШТС-ын баруун хойд замд 53-02 УНЛ улсын дугаартай Kia Tracde маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганбаатарын жолоодож явсан Hyundai маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 30 минутын үед Петровис дээр очсон. Дараа нь цаашаа явж авто угаалга дээр оччихоод буцаад колонк руугаа очсон. Тэгсэн машин урдаас ирж байснаа дохиогоороо дохиод намайг ор гэсэн. Тэгэхээр нь би хөдлөөд орсон чинь хохирогч мотоциклтойгоо гэнэт орж ирээд мөргөсөн. Унахаар нь би бууж очиж юу болсон талаар асуусан. Хохирогч тухайн үед усанд унаагүй байсан. Би түгээгч залуутай өргөөд усны цаад талд гаргаад тавьсан. Тэгээд яах уу гэхэд хохирогч цагдаа дуудаад хэрэггүй ингэж байгаад гайгүй болчихно. Тэгэхээр нь тэндээ 20 гаруй минут болоод байж байтал гудманд явж байсан хүн юу яриад байгаа юм гээд эмнэлэг, цагдаа дууд гэхээр нь би эмнэлэг цагдаа дуудсан. Тэр хооронд хохирогч миний мотоциклийг замаас гаргаад тавьчих гэсэн. Мөн өөрийнхөө машиныг замаас гарсан. Тэр нь миний буруу байсан... гэсэн мэдүүлэг
Хохирогч Г.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 08 дугаар сарын 08-ны орой бэлтгэл хийгээд явж байсан. 7 буудлын тэнд 1 дүгээр эгнээгээр явж байтал 10 метрийн өмнө гэнэт эргэсэн. Тэгээд намайг мөргөтөл би хэсэг ухаангүй байж байгаад нэг хартал би усанд байсан. Биеийн байдал сэргээн засах эмчилгээнд явж байгаа. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. Мөн өөрийн ажиллаж байх үеийн хугацааны төлбөрийг нэхэмжлэж байгаа... гэсэн мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ш.Шинэбаатар мэдүүлэхдээ: ... Киа-Траде маркийн 53-02 УНЛ улсын дугаартай автомашины жолооч О.Д нь МУ-ын ЗХД-ийн 7.12-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хонда маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоциклын жолооч Г.Ганбаатар нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед Г.Ганбаатар нь зүүн гар тийшээ орж ирэхдээ хажуу талаас нь орж ирээд мөргөсөн байгаа... гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 22 цаг өнгөрч байхад би хонда маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон тамирчин хүүхдүүдээ аваад 32 тойрог өнгөрөөд гацаанд ороод явж байтал хүүхдүүд түрүүлээд явсан. Хойноос нь явсаар Дамба өнгөрөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд Хандгайт орохоор явж байтал Петровис ШТС харалдаа нэг машин урдуур ороод ирсэн. Би мотоциклийн гар тоормос атгаад хөл тоормосоо гишгээд гулсаж очоод уг автомашины урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд түр ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэртэл усан дотор хэвтэж байсан… гэсэн мэдүүлэг /хх-25-26/,
Яллагдагчаар О.Д мөрдөн байцаалтын шатанд: ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт ярих зүйл байхгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-77-78/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №9763 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №537 тоот Замын цагдаагийн албаны шинжээчийн:
Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар гэсэн дүгнэлт /хх-68-69/,
Итгэлт Эстимэйт ХХК-ний үнэлгээ:
“Honda dazzler” маркийн мотоцикльд шууд 1.599.550 /нийт 1749.550/ төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт /хх-65/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/, зэрэг зургийн үзүүлэлт /хх-9-10/, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-11/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-12/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13-14/, ослын талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-18-19/, өвчний түүх /хх-36-42/, мэс заслын тэмдэглэл /хх-43-46/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /хх-54-61/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-62/, хохирлын баримтууд /хх-96-113/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх80/, жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-82/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-83/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-85/, Ник ХХК-н тодорхойлолт /хх-89/, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-88/, тээврийн хэрэслийн лавлагаа /хх-89/ аюулгүй ажиллагааны даалгавар хуулбар /хх-90-93/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч О.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Салхит Петровис ШТС-ын баруун хойд замд 53-02 УНЛ улсын дугаартай Kia Tracde маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганбаатарын жолоодож явсан Hyundai маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй. Бусдад учруулсан эмчилгээний зардлыг төлүүлж, 14835 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хадгалуулах тус тус саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч О.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Салхит Петровис ШТС-ын баруун хойд замд 53-02 УНЛ улсын дугаартай Kia Tracde маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганбаатарын жолоодож явсан Hyundai маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт ярих зүйл байхгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогчийн: ...2018 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 22 цаг өнгөрч байхад би хонда маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон тамирчин хүүхдүүдээ аваад 32 тойрог өнгөрөөд гацаанд ороод явж байтал хүүхдүүд түрүүлээд явсан. Хойноос нь явсаар Дамба өнгөрөөд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд Хандгайт орохоор явж байтал Петровис ШТС харалдаа нэг машин урдуур ороод ирсэн. Би мотоциклийн гар тоормос атгаад хөл тоормосоо гишгээд гулсаж очоод уг автомашины урд хэсэг рүү мөргөсөн. Тэгээд түр ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэртэл усан дотор хэвтэж байсан… гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугара сарын 17-ны өдрийн №9763 тоот шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №537 дүгнэлт зэрэг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч О.Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Салхит Петровис ШТС-ын баруун хойд замд 53-02 УНЛ улсын дугаартай Kia Tracde маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “...жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ганбаатарын жолоодож явсан Hyundai маркийн 61-13 УБ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
О.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-88/ тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Д нь НИК ХХК-д жолоочоор ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа уг хэргийг үйлдсэн байх тул хохирогч Г.Ганбаатарт учирсан 3.415.050 төгрөгний хохирлыг иргэний хариуцагч НИК ХХК-иар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт болох жолооны 14835 дугаар үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди-г хэрэгт хавсарган үлдээв.