Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1811002550893 дугаар 186/2018/0767/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Д.Агар,                             

Шүүгдэгч Э.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй , гэр бүлийн байдал 3, хамтран амьдрагч болон түүний дүүгийн хамтаар оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Алаг Эрдэнэ овогт Э.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-07 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Баярсайханы “Самсунг А-3” маркийн гар утсыг найзтайгаа яриад өгье гэж хуурч мэхлэн авч бусдад 290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Найзынхаа утсыг найзтайгаа яриад өгье гэж хэлээд авч явсан... гэх мэдүүлэг                               

Хохирогч Г.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай танил Б гэх эмэгтэй найз маань 18 цаг 30 минутын үед 8097.... гэсэн дугаараас над руу залгаад нөхөртэйгөө муудалцчихлаа гэж залгаад чи намайг манай найзын гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Баянхошууны тойрог дээрээс Бүрэнжаргалыг 62-21 УБӨ улсын дугаартай Леганз маркийн автомашинтай очиж аваад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-7 тоотод очсон. Замдаа явж байхдаа бид хоёр олигтой юм яриагүй. Тэгсэн Бүрэнжаргал намайг гар утсаа өгч байгаач миний гар утасны цэнэг дуусчихлаа найз руугаа залгах гэсэн юм гэж хэлээд миний гар утасыг аваад машинаас буугаад 1-7 тоот руу орсон. Тэгээд 10 минутын дараа тэр хашаанаас нэг эгч гарч ирээд манай хашаан дотор нэг танихгүй охин зогсож байгаад хойд хашаа даваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр хавиар Бүрэнжаргалыг хайгаад олоогүй. Тэр утас 2016 оны А-3 Алтан шаргал өнгөтэй, 2 сим карттай, 16 GВ-ийн багтаамжтай, содон шинж тэмдэг гээд байхаар зүйл байхгүй. Имей код нь 358312075430915, 358312075430913 кодтой евро гар утас байгаа... гэсэн мэдүүлэг /хх-24/,

 

     Иргэний нэхэмжлэгч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны
01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт
байрлах Өргөө кино театрын урд байрлах “Гар утас худалдаа”-ны төвийн 25 дугаар
лангуун дээр ажлаа хийж байхад гаднаас нэг охин нэг залуугийн хамт орж ирээд гар утас авах уу гэхээр нь ямар утас вм бэ гэхэд 2016 оны Самсунг А-3 утас байгаа гэхээр нь үзье гэхэд ломбарданд тавьчихсан байгаагэж хэлсэн. Хэдэн төгрөгөнд өгөх гэж байгаа юм гэж асуухад ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байгаа чөлөөлөөд дээр нь 70.000 төгрөг нэмээд
өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр нэг залуу нь дундаа хийгээд 60.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд за юу ч гэсэн очиж
харъя гэж хэлээд гараад надад тэд нар ломбардны бичгээ өгөөд өөрсдөө болохоор Номин худалдааны төв орж лавлагаа авна гээд явсан. Лавлагаагаа авчихаад хойноос хүрч ирээд нөгөө утасыг нь ломбарднаас 104.100 төгрөг өгч чөлөөлөөд дээр нь нэмээд 60.000 төгрөг өгсөн. Би өмнө нь хувь утас авч байгаагүй
ломбарднаас дандаа утас авдаг... гэсэн мэдүүлэг /хх-27/,   

     Гэрч О.Шинэбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...Би Бүрэнжаргалыг 4-5 жилийн өмнөөс мэднэ. Бид хоёр найзууд байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед байх Бүрэнжаргал над руу залгаад чиний иргэний үнэмлэх байна уу гэж асуусан. Тэгээд би байгаа яасан бэ гэж асуусан чинь манай найзын гар утас надад байгаа ломбарданд тавиад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Бүрэнжаргал манай гэрийн гадна найз залуу Бямба-Очирын хамт такситай ирээд бид 3 хорооллын Өргөө кино театрын баруун талд байдаг “Сод” нэртэй ломбард ороод Самсунг галакси А-3 маркийн гар утсыг миний нэр дээр 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд бид гурав хоолонд ороод дараа нь буудалд орж хоносон. Тэгээд маргааш өдөр нь 12 цагийн үед салаад би гэр рүүгээ явсан. Тэгээд хэд хоногийн дараа Өргөөгийн тэнд байдаг “Гар утас худалдаа”-ны төвийн ченж ахад хэлээд цуг очоод ломбарднаас гар утсаа чөлөөлүүлсэн. Тэгээд зөрүү 60.000 төгрөг ченжээс авсан… гэсэн мэдүүлэг /хх-32/,

 

   Яллагдагчаар Э.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би тэр үед нийтийн байрны гадаа очоод Баярсайханы утсыг нь авч мөнгө олохын тул түүний Самсунг галакси А-3 загварын гар утсаар нь яриад өгье гэж хэлээд утсаар нь ярьж байгаа дүр үзүүлээд орчихоод гараад ирье гэж Баярсайхан руу дохиод нийтийн байрны хашаа руу ороод ард талд нь байсан жижиг онгорхой нүхээр гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-45-46/,

 

            Эд зүйлийн үнэлгээ /хх-40/, Банкнуудын албан тоотууд /хх-57-68/, Юнител ХХК-ний албан тоот /71-80/, Сод ломбардны барьцаат зээлийн гэрээ /хх-82/

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-69/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-07 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Баярсайханы “Самсунг А-3” маркийн гар утсыг найзтайгаа яриад өгье гэж хуурч мэхлэн авч бусдад 290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид  17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас хасах саналтай. Бусдад төлөх 164.000 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-07 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Баярсайханы “Самсунг А-3” маркийн гар утсыг найзтайгаа яриад өгье гэж хуурч мэхлэн авч бусдад 290.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...Найзынхаа утсыг найзтайгаа яриад өгье гэж хэлээд авч явсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Баярсайханы: ...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай танил Бүрэнжаргал гэх эмэгтэй найз маань 18 цаг 30 минутын үед 80970818 гэсэн дугаараас над руу залгаад нөхөртэйгөө муудалцчихлаа гэж залгаад чи намайг манай найзын гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Баянхошууны тойрог дээрээс Бүрэнжаргалыг 62-21 УБӨ улсын дугаартай Леганз маркийн автомашинтай очиж аваад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-7 тоотод очсон. Замдаа явж байхдаа бид хоёр олигтой юм яриагүй. Тэгсэн Бүрэнжаргал намайг гар утсаа өгч байгаач миний гар утасны цэнэг дуусчихлаа найз руугаа залгах гэсэн юм гэж хэлээд миний гар утасыг аваад машинаас буугаад 1-7 тоот руу орсон. Тэгээд 10 минутын дараа тэр хашаанаас нэг эгч гарч ирээд манай хашаан дотор нэг танихгүй охин зогсож байгаад хойд хашаа даваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр хавиар Бүрэнжаргалыг хайгаад олоогүй. Тэр утас 2016 оны А-3 Алтан шаргал өнгөтэй, 2 сим карттай, 16 GВ-ийн багтаамжтай, содон шинж тэмдэг гээд байхаар зүйл байхгүй. Имей код нь 358312075430915, 358312075430913 кодтой евро гар утас байгаа... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны
01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт
байрлах Өргөө кино театрын урд байрлах “Гар утас худалдаа”-ны төвийн 25 дугаар
лангуун дээр ажлаа хийж байхад гаднаас нэг охин нэг залуугийн хамт орж ирээд гар утас авах уу гэхээр нь ямар утас вм бэ гэхэд 2016 оны Самсунг А-3 утас байгаа гэхээр нь үзье гэхэд ломбарданд тавьчихсан байгаагэж хэлсэн. Хэдэн төгрөгөнд өгөх гэж байгаа юм гэж асуухад ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байгаа чөлөөлөөд дээр нь 70.000 төгрөг нэмээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 50.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн тэр нэг залуу нь дундаа хийгээд 60.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд за юу ч гэсэн очиж харъя гэж хэлээд гараад надад тэд нар ломбардны бичгээ өгөөд өөрсдөө болохоор Номин худалдааны төв орж лавлагаа авна гээд явсан. Лавлагаагаа авчихаад хойноос хүрч ирээд нөгөө утасыг нь ломбарднаас 104.100 төгрөг өгч чөлөөлөөд дээр нь нэмээд 60.000 төгрөг өгсөн. Би өмнө нь хувь утас авч байгаагүй ломбарднаас дандаа утас авдаг... гэсэн мэдүүлэг, гэрч О.Шинэбаярын: ...Би Бүрэнжаргалыг 4-5 жилийн өмнөөс мэднэ. Бид хоёр найзууд байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 21 цагийн үед байх Бүрэнжаргал над руу залгаад чиний иргэний үнэмлэх байна уу гэж асуусан. Тэгээд би байгаа яасан бэ гэж асуусан чинь манай найзын гар утас надад байгаа ломбарданд тавиад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Бүрэнжаргал манай гэрийн гадна найз залуу Бямба-Очирын хамт такситай ирээд бид 3 хорооллын Өргөө кино театрын баруун талд байдаг “Сод” нэртэй ломбард ороод Самсунг галакси А-3 маркийн гар утсыг миний нэр дээр 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд бид гурав хоолонд ороод дараа нь буудалд орж хоносон. Тэгээд маргааш өдөр нь 12 цагийн үед салаад би гэр рүүгээ явсан. Тэгээд хэд хоногийн дараа Өргөөгийн тэнд байдаг “Гар утас худалдаа”-ны төвийн ченж ахад хэлээд цуг очоод ломбарднаас гар утсаа чөлөөлүүлсэн. Тэгээд зөрүү 60.000 төгрөг ченжээс авсан… гэсэн мэдүүлэг, яллагдагчаар Э.Б-н: ...Би тэр үелллд нийтийн байрны гадаа очоод Баярсайханы утсыг нь авч мөнгө олохын тул түүний Самсунг галакси А-3 загварын гар утсаар нь яриад өгье гэж хэлээд утсаар нь ярьж байгаа дүр үзүүлээд орчихоод гараад ирье гэж Баярсайхан руу дохиод нийтийн байрны хашаа руу ороод ард талд нь байсан жижиг онгорхой нүхээр гараад явсан... гэсэн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 1-07 тоотод байрлах нийтийн байрны гадна иргэн Б.Баярсайханы “Самсунг А-3” маркийн гар утсыг найзтайгаа яриад өгье гэж хуурч мэхлэн авч бусдад 290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Э.Б нь бусдын бусдын эд хөрөнгийг залилсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.              

 

Хохирогч Г.Баярсайханд учирсан хохирол болох Самсунг А-3 маркийн гар утсыг буцаан олгосон байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ц.Ганболдод учирсан хохирол 160.000 төгрөгийг  шүүгдэгч Э.Б-с гаргуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 48 цаг буюу 2 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.