Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 834

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 1802004380244 дугаар 186/2018/0791/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Ч.Отгонцэцэг,                             

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Энхтайван гүн овогт Ч.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:     

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10540 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн аягатай ногоон өнгийн шингэн зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Хагархай тарианы шил мэт зүйл, хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт /серийн дугаартай AJ3738510/ тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агуулга илрээгүй.

Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Б” гэж хаягласан шээсний дээжнээс метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Химийн шинжээч, цагдаагийн ахмад А.Батбаяр гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-44/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10882 тоот шинжээчийн дүгнэлтэд:

 

1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд шаргал өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цагаан ууттай жин нь 130 гр, цэвэр жин нь 124 гр байсан ба шинжилгээнд 1 гр-ыг зарцуулж, үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав.

Химийн шинжээч, Цагдаагийн ахмад А.Батбаяр гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-47-49/,

 

                Шүүх сэтгэц эмгэг судлалын 905 дугаартай дүгнэлтэд:

  1. Ч.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Одоо Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Ч.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.
  4. Ч.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Ч.Б нь мансууруулах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  7. Мансууруулах бодисын дон хамаарал өвчин нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭҮТөвд энэ төрлийн эмчилгээ хийж гүйцэтгэх боломжтой.
  8. Ч.Б-д сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
  9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын дон хоёр нэгэн утга ижил ойлголт бөгөөд шинжилгээгээр ялгааг тодорхойлох боломжгүй.

Комиссын дарга Н.Оюунчимэг, Гишүүн Я.Ганхүү, Илтгэгч Б.Энхчимэг гэсэн дүгнэлт /хх-51-53/,

 

Яллагдагчаар Ч.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг руу ажлаар явсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант суманд явж байгаад ...замын хажууд зогсохдоо бага зэрэг өвс түүсэн минь үнэн. Тэгээд тэр өвсөө гэртээ хадгалсан. Би анх түүхдээ л каннабис гэдэг өвс болохыг мэдэж байсан. Би Youtube сайтад “alcohol weed, drug how make” гэх мэтээр бичиж хайж байгаад янз бүрийн бичлэг гарч ирэхээр нь үзэж байгаад архинд хийгээд дэвтээгээд тосыг нь гаргаж авдаг болохыг мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-60/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 55 дугаар хуудас/

           

            Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-8-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15/, прокурорын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-20-21/, гар утсанд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-40/, Мөрдөгчийн тэмдэглэл /хх-63, 64/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-6/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-7/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-72/, Мейк Грийн ХХК-н ажлын тодорхойлолт /хх-80/, гадаад паспортны хуулбар /хх-81/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-82/, иргэний үнэмлэхний  хуулбар /хх-83/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-84, 86-87/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр хоригдсон 48 цагийг эдлэх ялд оруулан тооцуулж, эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь Ч.Б цагдаагийн байгууллагын ажилтан очиход сайн дураараа өвс гэх зүйлийг гаргаж өгсөн. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн, бусдад хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.        

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг руу ажлаар явсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант суманд явж байгаад ...замын хажууд зогсохдоо бага зэрэг өвс түүсэн минь үнэн. Тэгээд тэр өвсөө гэртээ хадгалсан. Би анх түүхдээ л каннабис гэдэг өвс болохыг мэдэж байсан. Би Youtube сайтад “alcohol weed, drug how make” гэх мэтээр бичиж хайж байгаад янз бүрийн бичлэг гарч ирэхээр нь үзэж байгаад архинд хийгээд дэвтээгээд тосыг нь гаргаж авдаг болохыг мэдсэн... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10540 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10882 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Ч.Б нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                        

 

Ч.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-69/ тогтоогдож байна.          

 

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.                                          

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн шингэн зүйлтэй бор өнгийн хээтэй өндөр шилэн аяга /№1/, уутны хамт 130 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /№2/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.                                     

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдэлсэн ялд оруулан тооцов.  

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.