Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1802003670213 дугаар 186/2018/0749/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,                             

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эм Ай Ю” дээд сургуулийн Олон улсын бизнесийн харилцааны ангийн 2 дугаар курсын оюутан, гэр бүлийн байдал 3, нагац эгч, эмээ нарын хамт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Б.Б

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, China банкинд мэдээлэгч ажилтай, гэр бүлийн байдал 4, аав, ээж, төрсөн ах нарын хамт оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Хачит овгийн Г.Б 

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг, мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 байрны 1 орцны гадна талаас дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод иргэн О.Э, Б.Б, Л.О, Г.А нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө урьд нь цахим ертөнцөөс харж байсан зүйлийг туршиж үзье гэж бодсон. Тухайн зүйлийг түүж гэртээ хадгалсан. Гэртээ байж байхдаа найзуудтайгаа нийлж тухайн зүйлийг хэрэглэж үзсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 27-28- шөнө манай гэрт цагдаа нар ирсэн. Тухайн өдөр доод айлдаа төвөг удсанаас болж цагдаагийн байгууллага дуудсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед гэрээсээ гараад Реасе mall-ийн ард талд байдаг найз Мануулын гэрт очсон. Тэгээд намайг очиход Экү, О, Б, Мануул дөрөв тойроод суучихсан юм ярьж байсан. Намайг ороод сууж байтал тэд нар витсамо ундааны савтай зүйл гаргаж ирээд сороод утаа гаргаад байсан. Тэгээд намайг сорохуу гэхээр нь би хэдэн удаа сорсон чинь толгой эргээд нүд харанхуйлаад миний зүрх хурдан цохилоод байсан. ...Ногоон өнгөтэй хатаасан өвс байсан. Хаанаас авсныг би мэдэхгүй. Б найзуудаасаа авдаг гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-53/,

 

             Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Б-ийн гэрт орхиод явсан шүхрээ авахаар Сүлжмэлийн үйлдвэрт байх гэрээсээ такси бариад очсон. Б гэртээ цуйван хийчихсэн ганцаараа сууж байсан. Тэднийд намайг сууж байхад утсаар хүнтэй яриад, найз нар ирэх юм гэж байсан. 21  цаг өнгөрч байхад А нь эхэлж ирээд араас нь удалгүй Б, О нар цуварч орж ирсэн. Тавуулаа болоод 13 гэдэг тоглоом хөзрөөр тоглосон. Би Б-н найзуудтай танилцсан. Сууж байгаад Б нь би цагаан хоолтон учраас гэртээ харьж юм идчихээд ирье гээд явсан. А нар гарч яваад удалгүй ирцгээсэн. ...Өвсний тухайд бол Б гэр рүүгээ очиж хоол идчихээд ирье гэж хэлж яваад буцаж ирээд өмднийхөө халааснаас уутанд боосон өвс гаргаж ирээд, өвс татах уу гээд бусад нь зөвшөөрөөд тамхины оронд үйрүүлж хийж байгаад хуваагаад татацгаасан. Миний хувьд Бы татаж байсан өвснөөс 2-3 удаа дүүртэл сорсон. Энэ үед Б чангаар хашгираад, маш их чимээ гаргаж алхаад байсан. Б бид нарыг та нар одоо явцгаа, доод айлын хүн орж ирээд цагдаа дуудлаа гээд байна гэсэн чинь А, О хоёр Быг үлдээгээд бид хоёр буцаж ирж авнаа, хэсэг болоод гайгүй болно биз гээд  орхиод гарсан. Би Бт хань болоод үлдсэн. Б хашгираад, орилоод чанга чанга дуу гаргаад бид хоёр болиоч ээ гэж хэлсэн боловч үгэнд орохгүй бид гурав ноцолдоод байж байхад цагдаа нар орж ирсэн. Ингээд бид хэдийг зогсоогоод үзлэг хийгээд ширээн дээр байсан өвсийг энэ юу юм гээд асуугаад байж байхад дахиад нэг өөр цагдаа А, О, Агарнинжин гурвыг дагуулсаар орж ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-56-58/,

             Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Мануул буюу Б-н гэрт нь ганцаараа 17-18 цагийн үед А фэйсбүүк чатаар хүрээд ирээч гээд байхаар нь очсон. ...Намайг гэрт нь ороход Мануул буюу Б, Э Б, А дөрөв сууж байсан. Би гэрт нь ороод элдэв зүйл хийгээгүй ба пиво ууцгаах тухай ярилцсан тул би гарч данснаасаа мөнгө авахаар Б, А хоёр юм олж иднэ гээд гарсан. Гэрт Б, Э нар үлдсэн. Гэрийн гаднаас бид гурав салж явсан. Би Нарантуул зочид буудалтай Хаан банкны АТМ-ээс 20.000 төгрөг аваад буцаад гэрт орсон. Миний араас Б, дараа нь А орж ирсэн. ...Бид нар пиво ууж байхад Б ууттай өвс гаргаж ирээд энийг татаж үзье гээд л бүгдээрээ татацгаасан. ...Б л тэр татсан өвсийг авчирсан, бусад нь ямар нэгэн өвс авчраагүй. Тэр өвснийхөө талаар ямар нэгэн зүйл яриагүй, хэрэглэж үзье гээд л гаргаж ирээд тамхины урд талыг нь асгаж байгаад оронд хийгээд татацгаасан... гэсэн мэдүүлэг /хх-60-61/,

             Гэрч М.Агарнинжин мөрдөн байцаалтын шатанд: ...Би 3 хоногийн өмнө анх удаа Улсын Их дэлгүүрийн ард талын байрны саравчинд А, О, Б нартай цуг мариухан гээд өвсийг тамхины нунтагийг нь асгаж байгаад оронд нь өвсөө нунтаглаж хийж байгаад татаж үзсэн. ...Мансууруулах өвсийг Б цүнхнээсээ жижиг арц хийдэг уутанд хийчихсэн гаргаж ирсэн бөгөөд мансууруулах бодис Бд байсан... гэсэн мэдүүлэг /хх-62-63/,

             Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ойролцоо явж байгаад 1 дүгээр орцны хажуу талд каннабис гэж нэртэй мансууруулах үйлчилгээтэй өвс ургамалтай ижилхэн зүйл ургасан байхаар нь өдөр нь хараад хүн ихтэй байсан тул түүж авалгүй гэртээ харьж байгаад шөнө ирж түүж авсан. Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талаас каннабис өвс ургамалтай ижилхэн зүйл ургасан байхаар нь сонирхож үзэхээр авчихсан. Ингээд түүсэн өвснүүдээ гялгар уутанд хийж гэртээ аваачиж, ишийг нь хаяж, навчийг нь ялгаж аваад шүүгээд хийж хатаасан. Ингээд уутанд хийж хадгалж байгаад 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б гэх охины түрээслэн амьдарч байсан байранд очиж найз нартайгаа хонох үедээ гэрт өвс гэх нэршилтэй мансууруулах ургамал түүсэн, хатаагаад хадгалж байгаа талаараа хэлж хэрэглэх талаараа А, Э нартай ярилцаад орой нь гэртээ харьж хоолоо идээд буцаж ирэх үедээ ууттай өвсөө авч ирсэн. Ингээд гэрт нь байх үедээ бэлэн тамхины тамхийг нь үйрүүлж унагаж байгаад оронд нь өвснөөсөө хийж хэрэглэсэн. Ингээд үүрээр цагдаагийн байгуулагаас хүмүүс ирж бид нарыг барьж авсан... гэсэн мэдүүлэг /хх-118/,

            Яллагдагчаар Г.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Би тухайн үед түрээслэж байсан байрандаа найз Э, О, А, Б, Агарнинжин нарын хамтаар хоносон нь үнэн. Гэхдээ дээрх хүмүүс нь намайг түрээслэж байгаа байрандаа ганцаараа амьдардаг болохыг мэдээд өөрсдөө ирсэн тул гэртээ оруулсан. Гэхдээ анх ирэхдээ өвс гэж нэрлээд байгаа хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх талаараа огт яриагүй. Мөн манай гэрт тухайн зүйлээ хэрэглэсэн талаар нь ч мэдээгүй. Харин энгийн утаат тамхи л татаж байсан гэж ойлгож байсан... гэсэн мэдүүлэг /хх124/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №8097 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1.  2.3. Шинжилгээнд ирүүлсэн хийхэд шээсний дээж нь тэнцэнэ. “Г.Б 2018.08.01”, “М.Агарнинжин 2018.08.01”, “Л.О 2018.08.01”, “Б.Б 2018.08.01 0724”, “О.Э 2018.08.01” “Г.А 2018.08.01 0740” гэж хаягласан 6ш шээсний дээжинд Тетрогидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Илэрсэн тетрогидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-79-83/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №8098 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1.    Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.3. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хуванцар өнгөтэй шүдэнз мод бүхий ургамал мэт зүйл, гялгар /Hua sheng mei-1, nail 50PCS гэсэн бичигтэй/ ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, тогоо хэлбэрт оруулсан /дотроо нунтаг зүйлтэй үлдэгдэлтэй/ тугалган цааснаас тус бүрээс дельта-9 тетрогидроканнабинолын агуулга илэрч байна.

Илэрсэн дельта-9 тетрогидроканнабинол “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Дотроо хоосон эмийн капсул мэт зүйлээс Морфины агуулга илэрч байна.

Илэрсэн Морфин нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Тугалган цааснаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна.

4. Ногоон өнгийн хуванцар савтай шүдэнз мод бүхий ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 6,7739 гр, гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн 1,2377 гр байсан болно.

Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-85-88/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №8976 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн”180200367 хэргийн эд мөрийн баримт каннабис 5,5 грамм /нойтон/ ХТТГ а/х Б.Эрдэнэдала” гэж хаягласан цагаан өнгийн  дугтуйтай салаалсан хар ногоон өнгийн навч бүхий ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “180200367 хэргийн эд мөрийн баримт каннабис 5,5 грамм /нойтон/ ХТТГ а/х Б.Эрдэнэдалай” гэж хаягласан цагаан өнгийн дугтуйтай салаалсан хар ногоон өнгийн навч бүхий ургамал мэт зүйлээс делта-9 тетрогидроканнабинол илэрч байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн салаалсан хар ногоон өнгийн навч бүхий ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2,7507 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2,6386 грамм болов.

4.5. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрогидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

Химийн шинжээч, Цагдаагийн ахмад Б.Цогтбаяр гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-90-91/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №750 тоот дүгнэлтэд:

  1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Б нь мансуурах донгүй байна. Мансуурах дон болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь нэг утгатай болно.
  6. Б.Б нь мансуурах донгүй байна.
  7. Б.Б нь эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно.

Комиссын дарга О.Баатаржав, Гишүүн Б.Энхчимэг, Илтгэгч Л.Цэрэндолгор гэсэн дүгнэлт /хх-94-95/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №756 тоот дүгнэлтэд:

  1. Г.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Г.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Г.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Г.Б нь мансуурах донгүй байна. Мансуурах дон болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал нь нэг утгатай болно.
  6. Г.Б нь мансуурах донгүй байна.
  7. Г.Б нь эмнэлгийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болно.

Комиссын дарга Д.Дэжидмаа, Гишүүн Л.Мөнхтуяа, Илтгэгч Б.Ерөөлт гэсэн дүгнэлт /хх-97-98/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12, 18, 23, 28, 32/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14,19, 27/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-15-16, 20-21, 25-26, 29-30, 33-34, 36-37 /, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17, 22, 27, 31, 35, 38-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-40-41/,  мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-44/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-45/,

Шүүгдэгч Б.Б-ны хувийн байдлын талаарх: төрсний бүртгэлийн лавлагаа /хх-133/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-134, 162/, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-161/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-163/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-164/, Нийслэлийн СБД-н 6 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Б.Б-ны зан байдлын тодорхойлолт /хх-165/, “Эм Ай Ю” дээд сургуулийн тодорхойлолт /хх-166-167/,

Шүүгдэгч Г.Б-н хувийн байдлын талаарх: төрсний бүртгэлийн лавлагаа /хх-135/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-137, 168/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-169/, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-170/, дипломын хуулбар /хх-172-176/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8а байрны ертөнцийн зүгээр  зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 69 байрны 1 орцны гадна талаас дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13-05 тоотод иргэн О.Э, Б.Б, Л.О, А нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлийг устгах саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Б-ны өмгөөлөгч Л.Ганчимэг дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлсэн, учруулсан хохирлоо арилгасан гэж үзэж байна. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Б.Ганбат: Шүүгдэгч нь тохиолдын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Хохирол төлбөргүй зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг, мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 байрны 1 орцны гадна талаас дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод иргэн О.Э, Б.Б, Л.О, Г.А нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан болох нь гэрч Г.Агийн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед гэрээсээ гараад Реасе mall-ийн ард талд байдаг найз Мануулын гэрт очсон. Тэгээд намайг очиход Экү, О, Б, Мануул дөрөв тойроод суучихсан юм ярьж байсан. Намайг ороод сууж байтал тэд нар витсамо ундааны савтай зүйл гаргаж ирээд сороод утаа гаргаад байсан. Тэгээд намайг сорохуу гэхээр нь би хэдэн удаа сорсон чинь толгой эргээд нүд харанхуйлаад миний зүрх хурдан цохилоод байсан. ...Ногоон өнгөтэй хатаасан өвс байсан. Хаанаас авсныг би мэдэхгүй. Б найзуудаасаа авдаг гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, гэрч О.Эийн: ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш Б-н гэрт орхиод явсан шүхрээ авахаар Сүлжмэлийн үйлдвэрт байх гэрээсээ такси бариад очсон. Б гэртээ цуйван хийчихсэн ганцаараа сууж байсан. Тэднийд намайг сууж байхад утсаар хүнтэй яриад, найз нар ирэх юм гэж байсан. 21  цаг өнгөрч байхад А нь эхэлж ирээд араас нь удалгүй Б, О нар цуварч орж ирсэн. Тавуулаа болоод 13 гэдэг тоглоом хөзрөөр тоглосон. Би Б-н найзуудтай танилцсан. Сууж байгаад Б нь би цагаан хоолтон учраас гэртээ харьж юм идчихээд ирье гээд явсан. А нар гарч яваад удалгүй ирцгээсэн. ...Өвсний тухайд бол Б гэр рүүгээ очиж хоол идчихээд ирье гэж хэлж яваад буцаж ирээд өмднийхөө халааснаас уутанд боосон өвс гаргаж ирээд, өвс татах уу гээд бусад нь зөвшөөрөөд тамхины оронд үйрүүлж хийж байгаад хуваагаад татацгаасан. Миний хувьд Бы татаж байсан өвснөөс 2-3 удаа дүүртэл сорсон. Энэ үед Б чангаар хашгираад, маш их чимээ гаргаж алхаад байсан. Б бид нарыг та нар одоо явцгаа, доод айлын хүн орж ирээд цагдаа дуудлаа гээд байна гэсэн чинь А, О хоёр Быг үлдээгээд бид хоёр буцаж ирж авнаа, хэсэг болоод гайгүй болно биз гээд  орхиод гарсан. Би Бт хань болоод үлдсэн. Б хашгираад, орилоод чанга чанга дуу гаргаад бид хоёр болиоч ээ гэж хэлсэн боловч үгэнд орохгүй бид гурав ноцолдоод байж байхад цагдаа нар орж ирсэн. Ингээд бид хэдийг зогсоогоод үзлэг хийгээд ширээн дээр байсан өвсийг энэ юу юм гээд асуугаад байж байхад дахиад нэг өөр цагдаа А, О, Агарнинжин гурвыг дагуулсаар орж ирсэн... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Огийн: ...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Мануул буюу Б-н гэрт нь ганцаараа 17-18 цагийн үед А фэйсбүүк чатаар хүрээд ирээч гээд байхаар нь очсон. ...Намайг гэрт нь ороход Мануул буюу Б, Э Б, А дөрөв сууж байсан. Би гэрт нь ороод элдэв зүйл хийгээгүй ба пиво ууцгаах тухай ярилцсан тул би гарч данснаасаа мөнгө авахаар Б, А хоёр юм олж иднэ гээд гарсан. Гэрт Б, Э нар үлдсэн. Гэрийн гаднаас бид гурав салж явсан. Би Нарантуул зочид буудалтай Хаан банкны АТМ-ээс 20.000 төгрөг аваад буцаад гэрт орсон. Миний араас Б, дараа нь А орж ирсэн. ...Бид нар пиво ууж байхад Б ууттай өвс гаргаж ирээд энийг татаж үзье гээд л бүгдээрээ татацгаасан. ...Б л тэр татсан өвсийг авчирсан, бусад нь ямар нэгэн өвс авчраагүй. Тэр өвснийхөө талаар ямар нэгэн зүйл яриагүй, хэрэглэж үзье гээд л гаргаж ирээд тамхины урд талыг нь асгаж байгаад оронд хийгээд татацгаасан... гэсэн мэдүүлэг, гэрч М.Агарнинжин мөрдөн байцаалтын шатанд: ...Би 3 хоногийн өмнө анх удаа Улсын Их дэлгүүрийн ард талын байрны саравчинд А, О, Б нартай цуг мариухан гээд өвсийг тамхины нунтагийг нь асгаж байгаад оронд нь өвсөө нунтаглаж хийж байгаад татаж үзсэн. ...Мансууруулах өвсийг Б цүнхнээсээ жижиг арц хийдэг уутанд хийчихсэн гаргаж ирсэн бөгөөд мансууруулах бодис Бд байсан... гэсэн мэдүүлэг, яллагдагчаар Б.Б-ны: ...Би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ойролцоо явж байгаад 1 дүгээр орцны хажуу талд каннабис гэж нэртэй мансууруулах үйлчилгээтэй өвс ургамалтай ижилхэн зүйл ургасан байхаар нь өдөр нь хараад хүн ихтэй байсан тул түүж авалгүй гэртээ харьж байгаад шөнө ирж түүж авсан. Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна талаас каннабис өвс ургамалтай ижилхэн зүйл ургасан байхаар нь сонирхож үзэхээр авчихсан. Ингээд түүсэн өвснүүдээ гялгар уутанд хийж гэртээ аваачиж, ишийг нь хаяж, навчийг нь ялгаж аваад шүүгээд хийж хатаасан. Ингээд уутанд хийж хадгалж байгаад 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Б гэх охины түрээслэн амьдарч байсан байранд очиж найз нартайгаа хонох үедээ гэрт өвс гэх нэршилтэй мансууруулах ургамал түүсэн, хатаагаад хадгалж байгаа талаараа хэлж хэрэглэх талаараа А, Э нартай ярилцаад орой нь гэртээ харьж хоолоо идээд буцаж ирэх үедээ ууттай өвсөө авч ирсэн. Ингээд гэрт нь байх үедээ бэлэн тамхины тамхийг нь үйрүүлж унагаж байгаад оронд нь өвснөөсөө хийж хэрэглэсэн. Ингээд үүрээр цагдаагийн байгуулагаас хүмүүс ирж бид нарыг барьж авсан... гэсэн мэдүүлэг, яллагдагчаар Г.Б-н: ...Би тухайн үед түрээслэж байсан байрандаа найз Э, О, А, Б, Агарнинжин нарын хамтаар хоносон нь үнэн. Гэхдээ дээрх хүмүүс нь намайг түрээслэж байгаа байрандаа ганцаараа амьдардаг болохыг мэдээд өөрсдөө ирсэн тул гэртээ оруулсан. Гэхдээ анх ирэхдээ өвс гэж нэрлээд байгаа хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх талаараа огт яриагүй. Мөн манай гэрт тухайн зүйлээ хэрэглэсэн талаар нь ч мэдээгүй. Харин энгийн утаат тамхи л татаж байсан гэж ойлгож байсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №8097 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №8098 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №8976 тоот шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 дүгээр орцны гадна хаалганы зүүн талаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг, мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 69 байрны 1 орцны гадна талаас дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай ургамлыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод бүхий 6.7 грамм, гялгар ууттай 1.2 грамм хар ногоон өнгийн каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Б нь өөрийн түр оршин суух Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 13-05 тоотод иргэн О.Э, Б.Б, Л.О, Г.А нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Б.Б нь “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, шүүгдэгч Г.Б нь “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан”  үр дагавартаа шууд санаатай хандсан гэж тус тус дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                          

 

 Б.Б, Г.Б нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-163, 169/ тогтоогдож байна.          

 

Шүүгдэгч Б.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.                                         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар ногоон өнгийн хуванцар савтай, шүдэнзний мод /9 ширхэг хугархай, шатаж бохирлогдсон/ бүхий 6,9 грамм каннабис, nail 50 PCS гэсэн улаан өнгийн бичиглэл бүхий гялгар ууттай 1,2 грамм хар ногоон өнгийн каннабис, улаан, цайвар өнгийн хослол бүхий дотор талдаа ямар нэгэн эд зүйлгүй капсултай эмийн сав мэт зүйл 1 ширхэг, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй мөнгөлөг өнгийн тунгалаг цаас 1 ширхэг, хуйлсан бортого мэт болгосон мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, салаалсан хар ногоон өнгийн каннабис ургамал навчны хамт 2,6 грамм /хатсан үеийн цэвэр жин 2,7507 байснаас 0.1121 грамм шинжилгээнд ашиглагдсан/ /навч нь хатаж, хэлбэр дүрс алдагдсан, жин багассан/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.