Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 844

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Э, Д.А, Т.О нарт холбогдох эрүүгийн 1811023850791 дугаар 186/2018/0823/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Б.Уранчимэг,                             

Шүүгдэгч О.Э, Д.А, Т.О, /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/      Хохирогч М.Гомбо нар оролцов.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 3, эх, дүү нарын хамт оршин суудаг, урьд 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, ялыг 1 жил 6 сараар хойшлуулсан, Боржигон овогт О.Э

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, гэр бүлийн байдал 1, ганцаараа суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржгин овогт Д.А

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 5, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Т.О

 

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч О.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхар ажилчдын өрөөнөөс Б.Уянгын эзэмшлийн “Асеr” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.800.000 төгрөгийн, шүүгдэгч О.Э, Д.А, Т.О нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-наас 9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 хороонд байрлуулсан Б.Мөнхжаргалын эзэмшлийн 26-59 УНӨ дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 120.000 төгрөгийн, 42-64 УБЧ дугаартай автомашинаас аккумлятор хулгайлж 84.000 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн 10 хороонд байрлуулсан М.Гомбын эзэмшлийн 22-28 УНО дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 240.000 төгрөгийн нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг 

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг 

Хохирогч М.Гомбо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний машины хоёр толь алдагдсан. Алдагдсан толийг Цагдаагийн байгууллагаас өгсөн боловч толийг ашиглах боломжгүй байгаа. Учир нь толины суурь эвдэрсэн. Миний зүгээс эвдэрсэн толийг скочоор наасан боловч машин хажуугаар өнгөрөх төдий л унаж байгаа. Иймд шүүгдэгч  нарт эвдэрсэн толийг өгч шинэ толь авахуулах хүсэлтэй байна... гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Уянга мөрдөн байцаалтын шатанд: ...Ажлаа дуусгачихаад хүнсний зүйлс цуглуулахаар ажлын өрөөгөө орхиод гарсан. Ажлын өрөөнөөс гарах үедээ өөрийн зөөврийн компьютерээ гэр рүүгээ авч явах гээд цүнхэнд нь хийгээд хаалганы дэргэдэх буйдан дээр тавиад үлдээсэн. Ажлын өрөөнөөсөө гарахдаа цоожлоогүй ба дасгалжуулагч нартаа өрөөгөө орхиод гарлаа гэж хэлчихээд замын эсрэг талын худалдааны төв рүү орсон. ...би гарах гээд зөөврийн компьютерээ авах гэхэд цүнх нь хоосон, цахилгаан нь онгорхой байсан. ...хяналтын камерийг шүүгээд үзэхэд 19 цаг 44 минутад спорт төвийн 2 давхрын заалны хаалгын дэргэд зогсож байсан цагаан өнгийн футболк, цагаан шорт өмссөн эрэгтэй харж байгаад өрөө рүү 1 минут орчим болоод гарахдаа гэдсэндээ биеийнхээ урд хэсэгт зөөврийн компьютер хийчихсэн гарч ирж байгаа харагдсан... гэсэн мэдүүлэг /хх-20/,

            Гэрч Г.Мягмарбаатар мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагт ТҮК-ийн ажилчид заал авч би заалан дотор байх хугацаанд 2 давхарт байрлах ажлын өрөөнөөс саарал өнгийн Аcer маркийн нөүтбүүк алга болсон, манай менежер Уянгаа нөүтбүүкэн дээрээ ажлаа хийж байгаад дэлгүүр орчихоод явах үедээ ажлын өрөөгөө онгорхой үлдээгээд явсныг би мэдэлгүй 21 цаг 50 минутын үед 2 давхарт байрлах өрөөнд ороод сууж байтал Уянгаа эгч орж ирээд нөүтбүүкийнхээ цүнхийг өргөж үзээд энэ дотор байсан нөүтбүүк хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлтэл нөүтбүүк алга болсон байна, камер шүүж үзье гэж хэлээд камер шүүтэл цагаан өнгийн цамцтай, цагаан шорттой, цагаан пүүзтэй 20-30 орчим насны , биедээ таарсан махтай, 170-175 см өндөртэй залуу манай ажлын 2 давхрын өрөө рүү ороод гарч явж буй бичлэг бичигдэн үлдсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

            Иргэний нэхэмжлэгч Р.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед гэрийнхээ ойролцоо сагсны талбайд найзуудтайгаа тоглож байхад манай эх Оюунчимэг /88066350/ нэг эрэгтэйн хамтаар ирсэн. Тухайн үед манай ээжтэй хамт ирсэн хүн бор саарал өнгийн зөөврийн компьютер барьчихсан зарах гэж байгаа юм, манай дүүгийнх байгаа юм, ах нь маргааш чамд цүнх цэнэглэгч хоёрыг нь аваад ирье гэж хэлсэн. Тэгээд хямдхан зарахаар бол авчихъя гэж бодоод гэртээ ороод зөөврийн компьютерийг нь үзэхэд ямар нэгэн кодгүй, ажиллагаа хэвийн, НР нэртэй зөөврийн компьютер байсан. Уг зөөврийн компьютерыг тэр эрэгтэй хямд зарна гэсэн учир авахаар болсон. Тэр эрэгтэй 100.000 төгрөгөөр зарна гэсэн учир манай ээж 100.000 төгрөг өгөөд компьютерыг нь авсан... гэсэн мэдүүлэг /хх-25/,  

            Яллагдагчаар О.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “MJ” спорт төвийн урд талын хүүхдийн цэцэрлэгийн талбай руу орж архи уусан юм. Цэцэрлэгийн талбайд архи ууж байгаад согтоод тасарсан байсан. Хамт архи уусан хүмүүсээсээ хэзээ салж явсан, яагаад хулгай хийсэн зэргээ санахгүй байгаа юм. Ямар ч байсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг “Ээжийн буян” нэртэй дэлгүүрийн гадна гартаа саарал өнгийн нөүтбүүк барьчихсан явж байсан... гэсэн мэдүүлэг /хх-26, 30/,

           

            Хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой ажлаа тарж ирээд гэрийн доод талын гудамж болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд байх өндөр хүчдэлийн шонгийн хажууд өөрийн эзэмшлийн 26-59 УНӨ улсын дугаартай Hyndai Sonata маркийн тээврийн хэрэгсэл мөн 42-64 УБЧ улсын дугаартай Hyndai Porter маркийн тээврийн хэрэгсэл хоёрыг тавьж гэртээ орж амарсан юм. Тэгээд түүний маргааш өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа явах гэж байсан чинь манай хажуу талын Гомбо гэх хүн утсаар ярьж танай машины толь алдагдсан байна гэж хэлсэн юм. ...манай машинаас хулгай хийсэн хүмүүсийг олж надад эд зүйл хүлээлгэн өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /хх-66-67/,

 

            Хохирогч М.Гомбо мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тарж ирээд гэрийн доод талын гудамж болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд байх өндөр хүчдэлийн шонгийн завсар өөрийн 22-28 УНО улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг тавьж гэртээ орж амарсан юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явах гэж гарч ирсэн чинь миний 22-28 УНО улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд хажуу талд тавьсан байсан манай эхнэрийн дүү Мөнхжаргалын машин дээр очсон чинь 26-59 УНӨ улсын дугаартай Hyndai Sonata маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, 42-64 УБЧ улсын дугаартай Hyndai Porter маркийн тээврийн хэрэгслийн аккумлятор зэрэг хулгайд алдагдсан байсан. ...цагдаа нар манай машинаас хулгай хийсэн хүмүүсийг олж надад эд зүйл хүлээлгэн өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг /хх-70-71/,

            Яллагдагчаар О.Э мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн замын урд талд байдаг бааранд орсон юм. Тэгсэн тэнд зүс таньдаг байсан А, О нартай дайралдсан. ...Тэгээд А, О бид гурав пиво ууж сууж байгаад манай найз Ганзоригийн гэрт очих уу гэж ярилцаад Ганзоригийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжинд очсон. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Ганзоригийг дуудсан чинь Ганзориг байхгүй байсан бөгөөд буцаад явж байсан чинь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata-6, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч яваад А Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн юм. Тэр үед О бид хоёр зөвшөөрч уг машины аккумляторыг нь тайлсан юм. Тэгээд байж байсан  О хажуу талд зогсож байсан Toyota Corolla, Hyndai Sonata-6 хоёр машины толийг нь хугалж авсан юм. Тэгээд бид нар буцаж нөгөө анх пиво ууж байсан газраа ирээд пиво ууж байсан чинь цагдаа нар ирээд барьж авсан... гэсэн мэдүүлэг /хх-102-103/,

 

            Яллагдагчаар Д.А мөрдөн байцаалтын шатанд: ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч яваад би Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн чинь О, Э хоёр зөвшөөрч, автомашины аккумляторыг нь тайлж авсан юм. Мөн тэр үед О хажуу талд зогсож байсан Toyota Corolla, Hyndai Sonata-6 зэрэг машины толийг хугалж авсан юм. …Бид нар хулгай хийсэн эд зүйлээ зараагүй. Авч явж байгаад цагдаад баригдсан юм... гэсэн мэдүүлэг /хх-109-110/,

 

            Яллагдагчаар Т.О мөрдөн байцаалтын шатанд: ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata-6, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч явахад А Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн юм. Тэр үед Э бид хоёр зөвшөөрч, машины аккумляторыг нь тайлж авсан юм. Тэгээд аккумлятор аваад явж байгаад хажуу талд зогсож байсан

Toyota Corolla, Hyndai Sonata-6 зэрэг 2 машины толийг нь авах санааг би гаргаад толийг хугалж авсан юм... гэсэн мэдүүлэг /хх-116-117/,              

 

            Эд зүйлийн мэдээлэл /хх-9-10/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11-12/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-17/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-48-49/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-53/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-54-55/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-56/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-58-60/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-83-84/,

            Шүүгдэгч О.Эын хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-38/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-40/

            Шүүгдэгч Т.Оын хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-122/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-135/,

            Шүүгдэгч Д.Аийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-128/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-136/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MJ” спорт төвийн 2 давхрын ажилчдын өрөөнөөс Б.Уянгын эзэмшлийн “Acer” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.800.000 төгрөгийн,  шүүгдэгч Б.Э, Д.А, Т.О нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан Б.Мөнхжаргалын эзэмшлийн  26-59 УНӨ дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 120.000 төгрөгийн, 42-61 УБЧ дугаартай автомашинаас аккумлятор хулгайлж 84.000 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан М.Гомбын эзэмшлийн 22-28 УНО дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Э, Д.А, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүр 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг түлхүүр, 2 ширхэг боолтыг устгуулах, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                          

 

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МJ” спорт төвийн 2 давхрын ажилчдын өрөөнөөс Б.Уянгын эзэмшлийн “Асеr” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 1.800.000 төгрөгийн, шүүгдэгч О.Э, Д.А, Т.О нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 08-наас 9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан Б.Мөнхжаргалын эзэмшлийн 26-59 УНӨ дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 120.000 төгрөгийн, 42-64 УБЧ дугаартай автомашинаас аккумлятор хулгайлж 84.000 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан М.Гомбын эзэмшлийн 22-28 УНО дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 240.000 төгрөгийн нийт 444.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч О.Эын:  ...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “MJ” спорт төвийн урд талын хүүхдийн цэцэрлэгийн талбай руу орж архи уусан юм. Цэцэрлэгийн талбайд архи ууж байгаад согтоод тасарсан байсан. Хамт архи уусан хүмүүсээсээ хэзээ салж явсан, яагаад хулгай хийсэн зэргээ санахгүй байгаа юм. Ямар ч байсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг “Ээжийн буян” нэртэй дэлгүүрийн гадна гартаа саарал өнгийн нөүтбүүк барьчихсан явж байсан... гэсэн мэдүүлэг, ...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо 57 дугаар сургуулийн замын урд талд байдаг бааранд орсон юм. Тэгсэн тэнд зүс таньдаг байсан А, О нартай дайралдсан. ...Тэгээд А, О бид гурав пиво ууж сууж байгаад манай найз Ганзоригийн гэрт очих уу гэж ярилцаад Ганзоригийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд очсон. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд Ганзоригийг дуудсан чинь Ганзориг байхгүй байсан бөгөөд буцаад явж байсан чинь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata-6, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч яваад А Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн юм. Тэр үед О бид хоёр зөвшөөрч уг машины аккумляторыг нь тайлсан юм. Тэгээд байж байсан  О хажуу талд зогсож байсан Toyota Corolla, Hyndai Sonata-6 хоёр машины толийг нь хугалж авсан юм. Тэгээд бид нар буцаж нөгөө анх пиво ууж байсан газраа ирээд пиво ууж байсан чинь цагдаа нар ирээд барьж авсан... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Аийн: ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч яваад би Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн чинь О, Э хоёр зөвшөөрч автомашины аккумляторыг нь тайлж авсан юм. Мөн тэр үед О хажуу талд зогсож байсан Toyota Corolla, Hyndai Sonata-6 зэрэг машины толийг хугалж авсан юм. …Бид нар хулгай хийсэн эд зүйлээ зараагүй. Авч явж байгаад цагдаад баригдсан юм... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Оын: ...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд Toyota Corolla, Hyndai Sonata-6, Hyndai Porter зэрэг 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн хажуугаар гарч явахад А Hyndai Porter машины аккумляторыг нь авчих уу гэж хэлсэн юм. Тэр үед Э бид хоёр зөвшөөрч машины аккумляторыг нь тайлж авсан юм. Тэгээд аккумлятор аваад явж байгаад хажуу талд зогсож байсан Toyota Corolla, Hyndai Sonata-6 зэрэг 2 машины толийг нь авах санааг би гаргаад толийг хугалж авсан юм... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Уянгын: ...Ажлаа дуусгачихаад хүнсний зүйлс цуглуулахаар ажлын өрөөгөө орхиод гарсан. Ажлын өрөөнөөс гарах үедээ өөрийн зөөврийн компьютерээ гэр рүүгээ авч явах гээд цүнхэнд нь хийгээд хаалганы дэргэдэх буйдан дээр тавиад үлдээсэн. Ажлын өрөөнөөсөө гарахдаа цоожлоогүй ба дасгалжуулагч нартаа өрөөгөө орхиод гарлаа гэж хэлчихээд замын эсрэг талын худалдааны төв рүү орсон. ...би гарах гээд зөөврийн компьютерээ авах гэхэд цүнх нь хоосон, цахилгаан нь онгорхой байсан. ...хяналтын камерийг шүүгээд үзэхэд 19 цаг 44 минутад спорт төвийн 2 давхрын заалны хаалгын дэргэд зогсож байсан цагаан өнгийн футболк, цагаан шорт өмссөн эрэгтэй харж байгаад өрөө рүү 1 минут орчим болоод гарахдаа гэдсэндээ биеийнхээ урд хэсэгт зөөврийн компьютер хийчихсэн гарч ирж байгаа харагдсан... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мягмарбаатарын: ...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 19 цагт ТҮК-ийн ажилчид заал авч би заалан дотор байх хугацаанд 2 давхарт байрлах ажлын өрөөнөөс саарал өнгийн Аcer маркийн нөүтбүүк алга болсон, манай менежер Уянгаа нөүтбүүкэн дээрээ ажлаа хийж байгаад дэлгүүр орчихоод явах үедээ ажлын өрөөгөө онгорхой үлдээгээд явсныг би мэдэлгүй 21 цаг 50 минутын үед 2 давхарт байрлах өрөөнд ороод сууж байтал Уянгаа эгч орж ирээд нөүтбүүкийнхээ цүнхийг өргөж үзээд энэ дотор байсан нөүтбүүк хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлтэл нөүтбүүк алга болсон байна, камер шүүж үзье гэж хэлээд камер шүүтэл цагаан өнгийн цамцтай, цагаан шорттой, цагаан пүүзтэй 20-30 орчим насны , биедээ таарсан махтай, 170-175 см өндөртэй залуу манай ажлын 2 давхрын өрөө рүү ороод гарч явж буй бичлэг бичигдэн үлдсэн байсан... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Р.Билгүүний: ... 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед гэрийнхээ ойролцоо сагсны талбайд найзуудтайгаа тоглож байхад манай эх Оюунчимэг /88066350/ нэг эрэгтэйн хамтаар ирсэн. Тухайн үед манай ээжтэй хамт ирсэн хүн бор саарал өнгийн зөөврийн компьютер барьчихсан зарах гэж байгаа юм, манай дүүгийнх байгаа юм, ах нь маргааш чамд цүнх цэнэглэгч хоёрыг нь аваад ирье гэж хэлсэн. Тэгээд хямдхан зарахаар бол авчихъя гэж бодоод гэртээ ороод зөөврийн компьютерийг нь үзэхэд ямар нэгэн кодгүй, ажиллагаа хэвийн, НР нэртэй зөөврийн компьютер байсан. Уг зөөврийн компьютерыг тэр эрэгтэй хямд зарна гэсэн учир авахаар болсон. Тэр эрэгтэй 100.000 төгрөгөөр зарна гэсэн учир манай ээж 100.000 төгрөг өгөөд компьютерыг нь авсан... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой ажлаа тарж ирээд гэрийн доод талын гудамж болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд байх өндөр хүчдэлийн шонгийн хажууд өөрийн эзэмшлийн 26-59 УНӨ улсын дугаартай Hyndai Sonata маркийн тээврийн хэрэгсэл мөн 42-64 УБЧ улсын дугаартай Hyndai Porter маркийн тээврийн хэрэгсэл хоёрыг тавьж гэртээ орж амарсан юм. Тэгээд түүний маргааш өглөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа явах гэж байсан чинь манай хажуу талын Гомбо гэх хүн утсаар ярьж танай машины толь алдагдсан байна гэж хэлсэн юм. ...манай машинаас хулгай хийсэн хүмүүсийг олж надад эд зүйл хүлээлгэн өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг, хохирогч М.Гомбо мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тарж ирээд гэрийн доод талын гудамж болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжинд байх өндөр хүчдэлийн шонгийн завсар өөрийн 22-28 УНО улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийг тавьж гэртээ орж амарсан юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явах гэж гарч ирсэн чинь миний 22-28 УНО улсын дугаартай Toyota Corolla маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд хажуу талд тавьсан байсан манай эхнэрийн дүү Мөнхжаргалын машин дээр очсон чинь 26-59 УНӨ улсын дугаартай Hyndai Sonata маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, 42-64 УБЧ улсын дугаартай Hyndai Porter маркийн тээврийн хэрэгслийн аккумлятор зэрэг хулгайд алдагдсан байсан. ...цагдаа нар манай машинаас хулгай хийсэн хүмүүсийг олж надад эд зүйл хүлээлгэн өгсөн байгаа... гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний  тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерийн бичлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МJ” спорт төвийн 2 давхрын ажилчдын өрөөнөөс Б.Уянгын эзэмшлийн “Асеr” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, 1.800.000 төгрөгийн, шүүгдэгч О.Э, шүүгдэгч Д.А, шүүгдэгч Т.О нар бүлэглэн 1 удаагийн үргэжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 08-наас 9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан Б.Мөнхжаргалын эзэмшлийн 26-59 УНӨ дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайж 120.000 төгрөгийн, 42-64 УБЧ дугаартай автомашинаас аккумлятор хулгайлж 84.000 төгрөгийн, Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дэнжийн 41 гудамжинд байрлуулсан М.Гомбын эзэмшлийн 22-28 УНО дугаартай автомашинаас 2 ширхэг толь хулгайлж 240.000 төгрөгийн нийт 444.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдлоо.             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч О.Э нь ганцаараа, мөн шүүгдэгч О.Э шүүгдэгч Д.А, шүүгдэгч Т.О нар бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бүлэглэн бусдын бага бус хэмжээний хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

 

О.Э нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-38/, Д.А, Т.О нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-135-136/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Э, шүүгдэгч Д.А, шүүгдэгч Т.О нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгч О.Э, шүүгдэгч Д.А, шүүгдэгч Т.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Эад 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.А, Т.О нар тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                                                   

 

Хохирогч Б.Уянгад учирсан 1.800.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. 

О.Эаас 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Билгүүнд олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Мөнхжаргал, М.Гомбо нарт учирсан хохирол болох автомашины толийг биет байдлаар буцаан олгосон боловч ашиглах боломжгүй болсон гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нараас адил тэнцүү хуваан төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг түлхүүр, 2 ширхэг боолтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.