Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Тид холбогдох эрүүгийн 1811022060759 дугаар 186/2018/0792/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Б.Уранчимэг,                             

Шүүгдэгч Б.Т /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Newcom ХХК-д сантехникч ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Хариад овогт Б.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Батсайханыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн... гэсэн мэдүүлэг                              

Хохирогч А.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 21 цагийн орчимд 57 дугаар сургуулиас 39 дүгээр сургуулийн буудлын чиглэлд явж байсан бөгөөд Дэнжийн 1000 руу өгсдөг замын уулзвар дээр ногоон гэрэлтэй байсан бөгөөд явах гэхэд урдуур хоёр согтуу эрэгтэй орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг зогсож өнгөрүүлэхэд яг улаан гэрэл ассан. Тэгээд намайг зодсон залуу нь хүрч ирээд хүн дайрлаа шүү дээ гээд миний машины жолооч талын карлан өшиглөсөн. Тэгээд би машинаасаа буугаад тэр залуутай маргалдсан. Тэр залуу намайг заамдсан бөгөөд би салгах гээд түлхсэн чинь шууд миний баруун талын шанаа руу нэг удаа цохьчихоод цаашаа яваад өгсөн. Тэгээд тэр хүнтэй хамт явж байсан залуу нь цагдаа дуудна гэж байсан бөгөөд би найзтай нь хамт явж байхад намайг цохьсон эрэгтэй миний баруун хөмсөгний орчимд дахиж нэг цохьсон. Тэгээд миний хөмсөг сэтрээд цус гарсан. Удалгүй замын цагдаа хүрч ирсэн. Тэр хүмүүс дуудлага өгөхдөө хүн дайрчихлаа гэдэг дуудлага өгсөн юм байна лээ. Тэгээд замын цагдаа нар ирээд хөдөлгөөнтийн  цагдаа нарыг дуудсан. Хөдөлгөөнтийн цагдаа ирээд намайг зодсон залууг аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №9417 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. А.Батсайханы биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Яллагдагчаар Б.Т мөрдөн байцаалтын шатанд: ...Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

 

Үзлэгийн тэмдэглэл /хх-8/, хохирлын мөнгөн шилжүүлсэн тухай баримт /хх-33/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/, захиргааны зөрчлийн тухай баримт /хх-31-32/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Батсайханыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.                                                                                   

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Батсайханыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Миний хувьд өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Батсайханы:  ...2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 21 цагийн орчимд 57 дугаар сургуулиас 39 дүгээр сургуулийн буудлын чиглэлд явж байсан бөгөөд Дэнжийн 1000 руу өгсдөг замын уулзвар дээр ногоон гэрэлтэй байсан бөгөөд явах гэхэд урдуур хоёр согтуу эрэгтэй орж ирсэн. Тэгээд тэр хоёрыг зогсож зогсож өнгөрүүлэхэд яг улаан гэрэл ассан. Тэгээд намайг зодсон залуу нь хүчр ирээд хүн дайрлаа шүү дээ гээд миний машины жолооч талын карлан өшиглөсөн. Тэгээд би машинаасаа буугаад тэр залуутай маргалдсан. Тэгээд тэр залуу намайг заамдсан бөгөөд би салгах гээд түлхсэн чинь шууд миний баруун талын шанаа руу нэг удаа цохьчихоод цаашаа яваад өгсөн. Тэгээд тэр хүнтэй хамт явж байсан залуу нь цагдаа дуудна гэж байсан бөгөөд би найзтай нь хамт явж байхад намайг цохьсон эрэгтэй миний баруун хөмсөгний орчимд дахиж нэг цохьсон. Тэгээд миний хөмсөг сэтрээд цус гарсан. Удалгүй замын цагдаа хүрч ирсэн. Тэр хүмүүс дуудлага өгөхдөө хүн дайрчихлаа гэдэг дуудлага өгсөн юм байна лээ. Тэгээд замын цагдаа нар ирээд хөдөлгөөнтийн  цагдаа нарыг дуудсан. Хөдөлгөөнтийн цагдаа ирээд намайг зодсон залууг аваад явсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 1-ний өдрийн №9417 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Батсайханыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Б.Т нь бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Б.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Б.Т нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-30/ тогтоогдож байна.           

 

Шүүгдэгч Б.Тид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч А.Батсайханд хохиролд 300.000 төгрөг өгсөн байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Тид өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.