| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0796/Э |
| Дугаар | 867 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 1811020180890 дугаар 186/2018/0796/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нар оролцов.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1 ганцаараа оршин суух хаягтай, урьд 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 52 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, Боржигон овогтой М.М
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 10 тоотод байрлах нийтийн байрны 208 тоотод амьдардаг Б.Ариунзулын өрөөний цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Dell загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд: ... Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-10 тоотод байх нийтийн байрны 208 тоотод амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр манай нөхөр ажилдаа явсан байсан. Би 12 цагийн үед өрөөгөө цоожлоод гадагшаа ажил хөөцөлдөх гээд гарсан юм. Тэгээд гадуур явж байгаад өдөр 16 цагийн үед нийтийн байрандаа ирсэн чинь цоож зүгээр байсан боловч ороод үзсэн чинь цонхны хажууд байсан миний нөүтбүүк алга болсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-15-18/,
Гэрч С.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд: ...Манай ломбарданд 2018 оны 07 дугаар сарын дундуур нэг 20 орчим насны эмэгтэй ирээд Dell маркийн зөөврийн компьютер 172.000 төгрөгөнд тавьсан. Тэр нөүтбүүк ямар нэгэн нууц код байхгүй байсан болохоор миний хувьд ямар нэгэн хулгайн эд зүйлс гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өөрийнхөө хохирлыг бүрэн хүлээж авсан... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Гэрч О.Хулан мөрдөн байцаалтын шатанд: ... 2017 оны 07 дугаар сарын дундуур намайг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Өнжүүлийн нийтийн байранд байх гэртээ унтаж байхад Минжээ согтуу ирсэн. Харин ирэхдээ нэг нөөтбүүк авчирсан ба өчигдөр цалин буугаад уугаад шартаж үхлээ гээд тэр нөөтбүүкээ ломбарданд тавид ир гэсэн. Би хэний нөөтбүүк юм бэ гэсэн чинь миний нөөтбүүк гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөөтбүүкийг нь авч яваад Өргөө кино театрын урдхан талд байх Кинг нэртэй ломбарданд 175.000 төгрөгөөр тавьсан. Би эргэж очоод Минжээд бүх мөнгийг нь өгсөн ба дахиж архи авч уух гээд байхаар нь хөөгөөд явуулсан... гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Яллагдагчаар М.М мөрдөн байцаалтын шатанд: ...Би тэр үед нилээн согтоод тэрэндээ л дахиж архи уух санаатай ийм зүйл хийчихсэн байх. Тэр үед тасраад болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-51-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №4497 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Золзаяа гэсэн дүгнэлт /хх-31-39/,
Дамно ХХК-ийн үнэлгээний “зөөврийн компьютер 320.000 төгрөг” /хх-40-41/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, схем зураг хэргийн газрын үзлэг /хх-12/, эд зүйлийн мэдээлэл /хх-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-78/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-60-75/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 10 тоотод байрлах нийтийн байрны 208 тоотод амьдардаг Б.Ариунзулын өрөөний цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Dell загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1-д зааснаар 3 жилийн ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзаж үзэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын хамгийн багаар тогтоож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 10 тоотод байрлах нийтийн байрны 208 тоотод амьдардаг Б.Ариунзулын өрөөний цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Dell загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч 320.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би тэр үед нилээн согтоод тэрэндээ л дахиж архи уух санаатай ийм зүйл хийчихсэн байх. Тэр үед тасраад болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Ариунзулын: ...Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-10 тоотод байх нийтийн байрны 208 тоотод амьдардаг бөгөөд хэрэг гарсан өдөр манай нөхөр ажилдаа явсан байсан. Би 12 цагийн үед өрөөгөө цоожлоод гадагшаа ажил хөөцөлдөх гээд гарсан юм. Тэгээд гадуур явж байгаад өдөр 16 цагийн үед нийтийн байрандаа ирсэн чинь цоож зүгээр байсан боловч ороод үзсэн чинь цонхны хажууд байсан миний нөүтбүүк алга болсон байсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Даваасүрэнгийн: ...Манай ломбарданд 2018 оны 07 дугаар сарын дундуур нэг 20 орчим насны эмэгтэй ирээд Dell маркийн зөөврийн компьютер 172.000 төгрөгөнд тавьсан. Тэр нөүтбүүк ямар нэгэн нууц код байхгүй байсан болохоор миний хувьд ямар нэгэн хулгайн эд зүйлс гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өөрийнхөө хохирлыг бүрэн хүлээж авсан... гэсэн мэдүүлэг, гэрч О.Хулангийн: ...2017 оны 07 дугаар сарын дундуур намайг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Өнжүүлийн нийтийн байранд байх гэртээ унтаж байхад Минжээ согтуу ирсэн. Харин ирэхдээ нэг нөөтбүүк авчирсан ба өчигдөр цалин буугаад уугаад шартаж үхлээ гээд тэр нөөтбүүкээ ломбарданд тавид ир гэсэн. Би хэний нөөтбүүк юм бэ гэсэн чинь миний нөөтбүүк гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөөтбүүкийг нь авч яваад Өргөө кино театрын урдхан талд байх Кинг нэртэй ломбарданд 175.000 төгрөгөөр тавьсан. Би эргэж очоод Минжээд бүх мөнгийг нь өгсөн ба дахиж архи авч уух гээд байхаар нь хөөгөөд явуулсан... гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 10 тоотод байрлах нийтийн байрны 208 тоотод амьдардаг Б.Ариунзулын өрөөний цонхоор хууль бусаар, нууцаар нэвтэрч Dell загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч М.М нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
М.М нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-60-75/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн М.Мд учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан хуульд зааснаас доогуур ял оногдуулах нь зөв гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Ариунзулд учирсан 320.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 61 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.