| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0827/Э |
| Дугаар | 873 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х холбогдох эрүүгийн 1811008330969 дугаар 186/2018/0827/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Хохирогч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ц.Х, /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, гэр бүлийн байдал 1, ганцаараа оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 45/А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Тавиныхан овогт Ц.Х
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаыар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эайрлах Жавхлант сайхан худалдааны төвд хохирогч П.Бямбасүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Үндэсний хувцас, захиалга засварын байранд нэвтрэн орж эд зүйлс авч 291.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг
Хохирогч П.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би ажлаа хийж байгаад 15 цагийн үед оёдлын цехээ түгжээд гадагшаа гарсан. Тэгээд 17 цаг 30 минутын үед буцаж оёдлын цех дээрээ ирсэн чинь манай оёдлын цехийн хаалганы цоожийг онгойлгоод цоожийг цүүнээс нь зүүсэн байсан. Тэгээд би оёдлын цех дотроо орж эд зүйлээ шалгасан. Бүртгэж үзсэн чинь миний захиалгаар шинээр оёсон эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг саарал өнгийн хөвөнтэй дээл, 9 метр урттай дээлийн нимгэн саарал өнгийн дурдан зэрэг алдагдсан байсан. Камерийн бичлэг дээр байгаа эрэгтэй гартаа цагаан өнгийн даавуутай зүйл барьсан гарч байгаа хүн Хосбаяр мөн байна... гэсэн мэдүүлэг /хх-24-25/,
Яллагдагчаар Ц.Х мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 03 дугаар сарын 15-н өдөр би өөрийн танил Бямбасүрэнгийн ажиллуулдаг Үндэсний хувцасны цехэд очиж Бямбасүрэн эгчтэй уулзаж мэнд мэдээд явья гээд Бямбасүрэн эгчтэй уулзсан. Тухайн үед Бямбасүрэн эгч бид хоёр нэг шил жижиг архи оёдлын цех дотор нь хувааж уугаад бид хоёр Бямбасүрэн эгчийн оёдлын цехийг түгжээд тус тусын ажлаараа салаад явсан. Би Бямбасүрэн эгчээс салаад Бямбасүрэн эгчийг яваад өгөхөөр нь оёдлын цех рүү буцаж очоод төмөр цоожийг эвдэлж дотогш ороод 2 ширхэг монгол дээлийг цагаан өнгийн дээлийн доторт боогоод аваад явсан. Би хулгайлсан эд зүйлсээ согтуу явж байхдаа нэг газар тавиад үлдээсэн үү, хаясан юм шиг байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-53/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17/, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-36-37/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-56/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-59-62/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-63-65/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-67/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-69/, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №45/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-72-75/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эайрлах Жавхлант сайхан худалдааны төвд хохирогч П.Бямбасүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Үндэсний хувцас, захиалга засварын байранд нэвтрэн орж эд зүйлс авч 291.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 4 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Бусдад 291.500 төгрөгийн төлөх төлбөртэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эайрлах Жавхлант сайхан худалдааны төвд хохирогч П.Бямбасүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Үндэсний хувцас, захиалга засварын байранд нэвтрэн орж эд зүйлс авч 291.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 03 дугаар сарын 15-н өдөр би өөрийн танил Бямбасүрэнгийн ажиллуулдаг Үндэсний хувцасны цехэд очиж Бямбасүрэн эгчтэй уулзаж мэнд мэдээд явья гээд Бямбасүрэн эгчтэй уулзсан. Тухайн үед Бямбасүрэн эгч бид хоёр нэг шил жижиг архи оёдлын цех дотор нь хувааж уугаад бид хоёр Бямбасүрэн эгчийн оёдлын цехийг түгжээд тус тусын ажлаараа салаад явсан. Би Бямбасүрэн эгчээс салаад Бямбасүрэн эгчийг яваад өгөхөөр нь оёдлын цех рүү буцаж очоод төмөр цоожийг эвдэлж дотогш ороод 2 ширхэг монгол дээлийг цагаан өнгийн дээлийн доторт боогоод аваад явсан. Би хулгайлсан эд зүйлсээ согтуу явж байхдаа нэг газар тавиад үлдээсэн үү, хаясан юм шиг байна лээ... гэсэн мэдүүлэг, хохирогч П.Бямбасүрэнгийн: ...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би ажлаа хийж байгаад 15 цагийн үед оёдлын цехээ түгжээд гадагшаа гарсан. Тэгээд 17 цаг 30 минутын үед буцаж оёдлын цех дээрээ ирсэн чинь манай оёдлын цехийн хаалганы цоожийг онгойлгоод цоожийг цүүнээс нь зүүсэн байсан. Тэгээд би оёдлын цех дотроо орж эд зүйлээ шалгасан. Бүртгэж үзсэн чинь миний захиалгаар шинээр оёсон эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг саарал өнгийн хөвөнтэй дээл, 9 метр урттай дээлийн нимгэн саарал өнгийн дурдан зэрэг алдагдсан байсан. Камерийн бичлэг дээр байгаа эрэгтэй гартаа цагаан өнгийн даавуутай зүйл барьсан гарч байгаа хүн Хосбаяр мөн байна... гэсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эайрлах Жавхлант сайхан худалдааны төвд хохирогч П.Бямбасүрэнгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Үндэсний хувцас, захиалга засварын байранд нэвтрэн орж эд зүйлс авч 291.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Х нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Ц.Х нь урьд ял шийтгэгдэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Хт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ц.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч П.Бямбасүрэнд учирсан 291.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Хаас гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 48 хоног цагдан хоригдсон байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Х өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.