| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0842/Э |
| Дугаар | 892 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Чт холбогдох эрүүгийн 1811007060881 дугаар 186/2018/0842/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Б.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, нөхрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Ч
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Б.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19 дүгээр гудамж 1121 тоотын гадна Н.Энхболд нь 46-04 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа 2 ширхэг хромон гутал, савхин бээлий, 1 хайрцаг тамхи мартаж буусныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруу дээр маргаан байхгүй. Зөвшөөрч байна... гэх мэдүүлэг
Хохирогч Н.Энхболд мөрдөн байцаалтын шатанд: …Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр айлд золголт хийж явж байгаад тэр айлаас гарахдаа биедээ авч явсан хөх болон саарал өнгийн шоо хээтэй рузалка цүнхэнд хийсэн байсан шинэ 38 болон 42 размерын 2 ширхэг хромон гутал, 1 ширхэг савхин бээлий, хайрцаг парламент тамхи, тавчик аваад Хоме Плаза дээрээс такси бариад Дэнжийн 1000-д буухдаа эд зүйлээ мартаж буусан. Би архи уусан байсан учир юм авч явж байгаагаа мартсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-25-26/,
Гэрч Т.Тэнгис мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу цагаан сараар манай аавын хамаатан Энхболд ах 11 цагийн үед манай аавтай золгох гээд ганцаараа ирсэн. Тэгээд аав ээжтэй золгочихоод байж байгаад өдөр 13 цаг өнгөрч байхад манайхаас гарахаад явсан. Би хамт гараад гэрийнхээ урд талын зам буюу Сансарын Хоме плаза төвийн урд зам дээрээс машинд суулгаж өгсөн. Би Энхболд ахыг суулгаж өгөхдөө суусан машиных нь дугаарыг тэмдэглэж аваад 46-04 УНЗ гэсэн дугаартай хар өнгийн машинд суулгаж өгсөн. Ямар маркийн машин байсныг сайн санахгүй байна. Тэр машиныг нэг эрэгтэй хүн бариад явж байсан. Хажууд нь нэг нас тогтсон эгч сууж явж байсан... гэсэн мэдүүлэг /хх-29/,
Гэрч Б.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд: …2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Ч эгч залгаад машин бариад өгөөч Орбит орж золголт хийх гэсэн юм гэхлээр нь гэрт нь очоод машиныг нь бариад Орбит руу явж байгаад Хоме плазагийн ойролцоогоос 2 хүн гараа өргөхөөр нь зогсоод хаа хүрэх вэ гэхэд энэ хүн Дэнжийн 1000 орно, өөрөө гэрээ заагаад өгнө гэж хэлээд тэр хүнийг машинд суулгаад нөгөө залуу нь явсан. Машинд суусан хүн нилээд согтуу байсан. Тэгээд Сансарын бензин колонкийн ард талын туслах замаар явж байсан чинь тэр хүн ах нь буулаа энд хүнтэй уулзана гээд Петровис колонкийн зүүн талд буухдаа цүнхтэй эд зүйлээ мартаад буусан. Цүнхтэй эд зүйлээ мартаад буухаар нь араас нь цүнхтэй юмаа үлдээчихлээ гээд хашгиртал эргэж харалгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд зам дээр зогсож байсан болохоор араас машин сигналдаад яваач гээд байхаар нь тэр чигтээ Орбит руу явсан. Орой Орбитоос ирээд Ч эгчийн хашаанд машиныг нь тавиад мартаж буусан эд зүйлийг үлдээгээд би гэртээ харьсан. Ч эгч тэр мартаж буусан эд зүйлийг нь зарлал мэдээлэлд өгөөд хүнд нь буцааж өгнө гэж байсан... гэсэн мэдүүлэг /хх-37-38/,
Яллагдагчаар Б.Ч мөрдөн байцаалтын шатанд: ...Би энэ хүнийг ирээд юмаа авах болов уу гэж бодоод 7 сар хүртэл хадгалсан. 7 сар хүртэл хадгалаад ирээгүй болохоор нь нэг хромон гутлыг нь дүүдээ өмсүүлчихсэн. Бусад бээлий, тамхи, тавчик, цүнх зэрэг зүйлсийг бол тэр даруй өөрөө хэрэглээд дуусчихсан. Би өөрийн хэрэглэсэн зүйлс болон өмсөж хуучруулсан гутлын хохирлыг хохирогчтойгоо уулзаж байж төлж барагдуулахыг бодно. Би энэ хүнийг машинаас буух үед нь араас нь хөөе юмаа аваачээ гэж хэлсэн. Манай дүү хүртэл хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-41/,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас орос хромон гутал 2 ширхэгийг тус бүр 180.000 төгрөг, парламент тамхи 1 хайрцаг 4.500 төгрөг, савхин бээлий 1 хос 8.000 төгрөг нийт 372.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-17/, тавчик 3.000, цүнх 4.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-45-46/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19 дүгээр гудамж 1121 тоотын гадна Н.Энхболд нь 46-04 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа 2 ширхэг хромон гутал, савхин бээлий, 1 хайрцаг тамхи мартаж буусныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19 дүгээр гудамж 1121 тоотын гадна Н.Энхболд нь 46-04 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа 2 ширхэг хромон гутал, савхин бээлий, 1 хайрцаг тамхи мартаж буусныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан болох нь шүүгдэгчийн: ...Би энэ хүнийг ирээд юмаа авах болов уу гэж бодоод 7 сар хүртэл хадгалсан. 7 сар хүртэл хадгалаад ирээгүй болохоор нь нэг хромон гутлыг нь дүүдээ өмсүүлчихсэн. Бусад бээлий, тамхи, тавчик, цүнх зэрэг зүйлсийг бол тэр даруй өөрөө хэрэглээд дуусчихсан. Би өөрийн хэрэглэсэн зүйлс болон өмсөж хуучруулсан гутлын хохирлыг хохирогчтойгоо уулзаж байж төлж барагдуулахыг бодно. Би энэ хүнийг машинаас буух үед нь араас нь хөөе юмаа аваачээ гэж хэлсэн. Манай дүү хүртэл хэлсэн... гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Энхболдын: …Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр айлд золголт хийж явж байгаад тэр айлаас гарахдаа биедээ авч явсан хөх болон саарал өнгийн шоо хээтэй рузалка цүнхэнд хийсэн байсан шинэ 38 болон 42 размерын 2 ширхэг хромон гутал, 1 ширхэг савхин бээлий, хайрцаг парламент тамхи, тавчик аваад Хоме Плаза дээрээс такси бариад Дэнжийн 1000-д буухдаа эд зүйлээ мартаж буусан. Би архи уусан байсан учир юм авч явж байгаагаа мартсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Тэнгисийн: ...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу цагаан сараар манай аавын хамаатан Энхболд ах 11 цагийн үед манай аавтай золгох гээд ганцаараа ирсэн. Тэгээд аав ээжтэй золгочихоод байж байгаад өдөр 13 цаг өнгөрч байхад манайхаас гарахаад явсан. Би хамт гараад гэрийнхээ урд талын зам буюу Сансарын Хоме плаза төвийн урд зам дээрээс машинд суулгаж өгсөн. Би Энхболд ахыг суулгаж өгөхдөө суусан машиных нь дугаарыг тэмдэглэж аваад 46-04 УНЗ гэсэн дугаартай хар өнгийн машинд суулгаж өгсөн. Ямар маркийн машин байсныг сайн санахгүй байна. Тэр машиныг нэг эрэгтэй хүн бариад явж байсан. Хажууд нь нэг нас тогтсон эгч сууж явж байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батжаргалын: …2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Ч эгч залгаад машин бариад өгөөч Орбит орж золголт хийх гэсэн юм гэхлээр нь гэрт нь очоод машиныг нь бариад Орбит руу явж байгаад Хоме плазагийн ойролцоогоос 2 хүн гараа өргөхөөр нь зогсоод хаа хүрэх вэ гэхэд энэ хүн Дэнжийн 1000 орно, өөрөө гэрээ заагаад өгнө гэж хэлээд тэр хүнийг машинд суулгаад нөгөө залуу нь явсан. Машинд суусан хүн нилээд согтуу байсан. Тэгээд Сансарын бензин колонкийн ард талын туслах замаар явж байсан чинь тэр хүн ах нь буулаа энд хүнтэй уулзана гээд Петровис колонкийн зүүн талд буухдаа цүнхтэй эд зүйлээ мартаад буусан. Цүнхтэй эд зүйлээ мартаад буухаар нь араас нь цүнхтэй юмаа үлдээчихлээ гээд хашгиртал эргэж харалгүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд зам дээр зогсож байсан болохоор араас машин сигналдаад яваач гээд байхаар нь тэр чигтээ Орбит руу явсан. Орой Орбитоос ирээд Ч эгчийн хашаанд машиныг нь тавиад мартаж буусан эд зүйлийг үлдээгээд би гэртээ харьсан. Ч эгч тэр мартаж буусан эд зүйлийг нь зарлал мэдээлэлд өгөөд хүнд нь буцааж өгнө гэж байсан... гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булаг 19 дүгээр гудамж 1121 тоотын гадна Н.Энхболд нь 46-04 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа 2 ширхэг хромон гутал, савхин бээлий, 1 хайрцаг тамхи мартаж буусныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Ч нь урьд шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Н.Энхболдод учирсан 380.000 төгрөгний хохирыг шүүгдэгч нөхөн төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ч өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.