Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 901

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Ад холбогдох эрүүгийн 1811020290914 дугаар 186/2018/0769/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Б.Уранчимэг,                             

Шүүгдэгч Р.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 27-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 1, ганцаараа суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Донгог овогт Р.А  

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Р.А нь 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 322 тоотод Ж.Хишигдоржийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай хөршүүд гэрт орж ирж хорхог идсэн. Тэгээд байж байтал 2 хүн манайд орж ирсэн. Удалгүй бид нар маргалдах үед Ж.Хишигдорж намайг цохих гээд байхаар нь өөрийгөө хамгаалсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний бие хөхөрсөн байсан. Удалгүй хохирогч манай гэрт орж ирэхээр нь би чи өчигдөр намайг цохисон талаар хэлэхэд үгүй гэхээр нь архины шилээр би цохисон. Гэтэл хохирогч гарч яваад цагдаагийн ажилтан болон эхнэрийн хамт ирсэн. Ирээд цагдаагийн ажилтан манайг авч явсан... гэх мэдүүлэг

Хохирогч Ж.Хишигдорж мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу манай гэрийн арын гудамжинд байрлах эмээгийн дэлгүүрийн гадна найз Одбаяртай тааралдсан юм. Тухайн үед Одбаяр нь А гэдэг хүнтэй хамт явж байсан бөгөөд тэр А гэдэг залуу надтай маргалдаад байсан. Тэгсэн чинь Одбаяр намайг дагуулж яваад надад дэлгүүрээс 0.5 литрийн архи нэг ширхэг тамхи авч өгчихөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би бас гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед манай гэрийн доод талд байдаг Баяндүүрэнгийн гэрт очоод нэг шил архи уучихаад харьж явтал надтай Одбаяр, Билгээ, А нар таараад намайг А гэрийнхээ тийшээ буюу манайхаас хойшоо дагуулаад явсан бөгөөд хашаандаа оруулаад А миний толгой руу архины шилээр цохисон бөгөөд Билгээ гэх залуу гартаа хутга барьчихаад хутгална гээд байсан. Тэгээд архины шилээр цохиулчихаад газар сөгдөөд суучихсан байхад намайг өшиглөөд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг А гэх залуу архины гэх залуу архины шилээр 2 удаа миний толгой руу цохиж учруулсан. Билгээ хутга бариад хутгална гээд айлгаад байсан юм. Гэрт нь Ад архины шилээр цохиулаад байж байхад Билгээ миний халаасыг ухаад байсан. Намайг хөдөөнөөс ирсэн мөнгөтэй гэж бодсон юм шиг байна лээ. Билгээ намайг дээрэмдэх гэж л зодсон гэж бодож байна. Би баярын өдөр байсан болохоор архи нилээн уусан байсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, Билгээ А гэх хүмүүстэй уулзаж ярилцмаар байна... гэсэн мэдүүлэг /хх-19-22/,  

Гэрч Х.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд: ... 2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө би Ахүүгийн гэрт орсон юм. Тэгэхэд зүүн талын хавиргаа дарж суусан байдалтай, баруун талын нүд нь хөх болчихсон байхаар нь асуутал өчигдөр Хишигдорж манай гэрт орж ирээд унтаж байхад зодоод гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш миний төрсөн өдөр болно гээд бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад бид хоёр хувааж уусан. Бид хоёр архи уугаад сууж байтал гаднаас Хишигдорж Ахүүгийн гэрт орж ирсэн. Ахүү, Хишигдорж хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Би дундуур нь ороод Хишигдорж тэвэрч аваад холдуулах гэсэн чинь хажуу талаас Ахүү архины шил аваад Хишигдоржийн толгой хэсэгт нь нэг удаа цохисон, архины шил толгой дээр нь хагарсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Хишигдоржийн толгойноос нь цус гараад эхэлсэн чинь Ахүүгийн гэрээс гараад явчихсан. Бид хоёр Ахүүгийн гэрт байж байтал цагдаа нарын хамт ирээд Ахүү бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн юм. Би Хишигдорж руу хутга барьж дайрсан зүйл огт болоогүй. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод Хишигдоржийг гэрээс гаргах санаатай тэвэрсэн боловч Ахүү зодуулсандаа шаралхаад архины шилээр нэг удаа цохисон. Би Хишигдоржийг тэвэрч байхдаа халаасыг нь ухсан зүйл огт болоогүй. Ахүү бид хоёр дөнгөж архи ууж эхэлж байсан болохоор гайгүй байсан. Хишигдорж нилээн халамцуу байдалтай харагдсан, ярьж байгаа зүйл нь ээрч муурч согтуу байдалтай байсан. Хишигдоржийн хувьд хүн муутай хүн, манай гудамжинд байгаа бүх л хүнийг зодож байсан. Өөрөө нэг удаа архины шилээр цохиулчихаад цагдаад өгсөнд нь гайхаж байна. ...Р.А Ж.Хишигдоржийн толгой тус газарт миний харснаар нэг удаа цохисон. Р.А болохоор хоёр удаа цохисон гэж байсан. Тухайн үед хэрүүл шуугиан болчихсон болохоор хэдэн удаа цохисонг нь би анзаарч харсангүй. Архины шилээр цохисон... гэсэн мэдүүлэг /хх-23-25/,

               

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8684 тоот шинжээчийн дүгнэлтэд:                                     

  1.  Ж.Хишигдоржийн биед хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.                                         
  2.  Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.          
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.                  
  4.  Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

 

Яллагдагчаар Р.А мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байсан юм. Гадаа харанхуй болоогүй байхад манай гэрт Ж.Хишигдорж орж ирээд намайг орон дотор байхад зодоод гараад явсан, би ямар шалтгааны улмаас намайг зодсонг мэдэхгүй. Би Ж.Хишигдоржийг бол сайн танихгүй, зүс мэднэ. Маргааш өглөө 9-10 цагийн үед шиг санаж байна, манай гэрт Х.Эрдэнэбилэг орж ирсэн. Бид хоёр 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал Ж.Хишигдорж дахин манай гэрт орж ирсэн. Ж.Хишигдорж манай гэрт орж ирээд шууд гэрийн хойморт суусан. Би өчигдөр ямар учраас орж ирээд зодсон юм бэ гэж асуусан чинь би зодоогүй гэж хэлээд байхаар нь барьцалдаж авсан. Би гэрт байсан Монгол стандарт архины шилийг аваад толгой дундуур нь нэг удаа цохисон. Бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ор руу унасан.  Тэгэхлээр нь би дахин архины шил аваад толгой руу цохичихсон. Тэгэхэд Х.Эрдэнэбилэг Ж.Хишигдоржийн араас нь татаж бид хоёрыг салгасан. Ж.Хишигдорж надаас салчихаад шууд гэрээс гараад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг дагуулаад яваад өгсөн. Ж.Хишигдорж бид хоёрт ямар нэгэн өс хонзон болон хувийн маргалдах шалтгаан огт байхгүй. Би архины шилээр толгой хэсэгт нь хоёр удаа цохисон. Архины шилүүдийг тухайн үед би шүүрдээд хаячихсан болохоор байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-26-27, 34-35/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-47/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-48-50/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Р.А нь 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 322 тоотод Ж.Хишигдоржийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.                                

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Р.А нь 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 322 тоотод Ж.Хишигдоржийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны орой гэртээ унтах гээд хэвтэж байсан юм. Гадаа харанхуй болоогүй байхад манай гэрт Ж.Хишигдорж орж ирээд намайг орон дотор байхад зодоод гараад явсан, би ямар шалтгааны улмаас намайг зодсонг мэдэхгүй. Би Ж.Хишигдоржийг бол сайн танихгүй, зүс мэднэ. Маргааш өглөө 9-10 цагийн үед шиг санаж байна, манай гэрт Х.Эрдэнэбилэг орж ирсэн. Бид хоёр 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байтал Ж.Хишигдорж дахин манай гэрт орж ирсэн. Ж.Хишигдорж манай гэрт орж ирээд шууд гэрийн хойморт суусан. Би өчигдөр ямар учраас орж ирээд зодсон юм бэ гэж асуусан чинь би зодоогүй гэж хэлээд байхаар нь барьцалдаж авсан. Би гэрт байсан Монгол стандарт архины шилийг аваад толгой дундуур нь нэг удаа цохисон. Бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ор руу унасан.  Тэгэхлээр нь би дахин архины шил аваад толгой руу цохичихсон. Тэгэхэд Х.Эрдэнэбилэг Ж.Хишигдоржийн араас нь татаж бид хоёрыг салгасан. Ж.Хишигдорж надаас салчихаад шууд гэрээс гараад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг дагуулаад яваад өгсөн. Ж.Хишигдорж бид хоёрт ямар нэгэн өс хонзон болон хувийн маргалдах шалтгаан огт байхгүй. Би архины шилээр толгой хэсэгт нь хоёр удаа цохисон. Архины шилүүдийг тухайн үед би шүүрдээд хаячихсан болохоор байхгүй... гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Хишигдоржийн: ...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу манай гэрийн арын гудамжинд байрлах эмээгийн дэлгүүрийн гадна найз Одбаяртай тааралдсан юм. Тухайн үед Одбаяр нь А гэдэг хүнтэй хамт явж байсан бөгөөд тэр А гэдэг залуу надтай маргалдаад байсан. Тэгсэн чинь Одбаяр намайг дагуулж яваад надад дэлгүүрээс 0.5 литрийн архи нэг ширхэг тамхи авч өгчихөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би бас гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед манай гэрийн доод талд байдаг Баяндүүрэнгийн гэрт очоод нэг шил архи уучихаад харьж явтал надтай Одбаяр, Билгээ, А нар таараад намайг А гэрийнхээ тийшээ буюу манайхаас хойшоо дагуулаад явсан бөгөөд хашаандаа оруулаад А миний толгой руу архины шилээр цохисон бөгөөд Билгээ гэх залуу гартаа хутга барьчихаад хутгална гээд байсан. Тэгээд архины шилээр цохиулчихаад газар сөгдөөд суучихсан байхад намайг өшиглөөд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг А гэх залуу архины гэх залуу архины шилээр 2 удаа миний толгой руу цохиж учруулсан. Билгээ хутга бариад хутгална гээд айлгаад байсан юм. Гэрт нь Ад архины шилээр цохиулаад байж байхад Билгээ миний халаасыг ухаад байсан. Намайг хөдөөнөөс ирсэн мөнгөтэй гэж бодсон юм шиг байна лээ. Билгээ намайг дээрэмдэх гэж л зодсон гэж бодож байна. Би баярын өдөр байсан болохоор архи нилээн уусан байсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, Билгээ А гэх хүмүүстэй уулзаж ярилцмаар байна... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Эрдэнэбилэгийн: ...2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө би Ахүүгийн гэрт орсон юм. Тэгэхэд зүүн талын хавиргаа дарж суусан байдалтай, баруун талын нүд нь хөх болчихсон байхаар нь асуутал өчигдөр Хишигдорж манай гэрт орж ирээд унтаж байхад зодоод гараад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш миний төрсөн өдөр болно гээд бид хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад бид хоёр хувааж уусан. Бид хоёр архи уугаад сууж байтал гаднаас Хишигдорж Ахүүгийн гэрт орж ирсэн. Ахүү, Хишигдорж хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Би дундуур нь ороод Хишигдорж тэвэрч аваад холдуулах гэсэн чинь хажуу талаас Ахүү архины шил аваад Хишигдоржийн толгой хэсэгт нь нэг удаа цохисон, архины шил толгой дээр нь хагарсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Хишигдоржийн толгойноос нь цус гараад эхэлсэн чинь Ахүүгийн гэрээс гараад явчихсан. Бид хоёр Ахүүгийн гэрт байж байтал цагдаа нарын хамт ирээд Ахүү бид хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн юм. Би Хишигдорж руу хутга барьж дайрсан зүйл огт болоогүй. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь ороод Хишигдоржийг гэрээс гаргах санаатай тэвэрсэн боловч Ахүү зодуулсандаа шаралхаад архины шилээр нэг удаа цохисон. Би Хишигдоржийг тэвэрч байхдаа халаасыг нь ухсан зүйл огт болоогүй. Ахүү бид хоёр дөнгөж архи ууж эхэлж байсан болохоор гайгүй байсан. Хишигдорж нилээн халамцуу байдалтай харагдсан, ярьж байгаа зүйл нь ээрч муурч согтуу байдалтай байсан. Хишигдоржийн хувьд хүн муутай хүн, манай гудамжинд байгаа бүх л хүнийг зодож байсан. Өөрөө нэг удаа архины шилээр цохиулчихаад цагдаад өгсөнд нь гайхаж байна. ...Р.А Ж.Хишигдоржийн толгой тус газарт миний харснаар нэг удаа цохисон. Р.А болохоор хоёр удаа цохисон гэж байсан. Тухайн үед хэрүүл шуугиан болчихсон болохоор хэдэн удаа цохисонг нь би анзаарч харсангүй. Архины шилээр цохисон... гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8684 тоот шинжээчийн дүгнэлт                                   зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Р.А нь 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамж, 322 тоотод Ж.Хишигдоржийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Р.А бусдын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Р.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.                

 

Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Хохирогч Ж.Хишигдорж нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.                                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.А өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.