Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 84

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ч

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 

Гуравдагч этгээд: “М.К” ХХК

Гуравдагч этгээд: “К.Б” ХХК 

Гуравдагч этгээд: “УХБ” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах хотхоны байрны тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Ч миний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд “К.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, С.Я, гуравдагч этгээд “М.К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд “УХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.А нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Д.Ч миний бие “М.К” ХХК-тай гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах хотхоны байрны тоот 128,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, а байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан билээ. 

Орон сууц захиалах гэрээний дагуу М.К” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нарын зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102 тоот захирамжаар миний биеийг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн хэмээн гэрчилгээг миний нэр дээр бүртгэхээс татгалзсан нь хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд барьцаалагч банктай ямар нэгэн эрх зүйн харьцаа үүсээгүй, түүнчлэн банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй болно.

Иймд иргэн Д.Ч миний нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...иргэн Д.Ч нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж байрны тоот 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт, “М.К” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн УХБтай байгуулсан зг0002/100319 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/10901 тоот, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/16085 тоот албан бичгээр тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж а, б, в, г дугаар байрны зоорийн давхрын 5 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь “М.К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд 2007 оны 08 дугаар сарын 01, 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн К.Б-тай байгуулсан т07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны захирамжаар захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 18.1.10 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32.1 дэх заалт, 32.2 дахь заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж б байрны 7 тоот орон сууц, а, б, в, г дугаар байрны зоорийн давхрын ******* тоот зогсоолын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох боломжгүй байна.

Иргэн Д.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Гуравдагч этгээд “К.Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000.00 /нэг сая дөрвөн зуун мянган/ ам.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга газар, дэд бүтцийн хамт,

- 205 автомашины граж,

- 3 өрөө орон сууц, гражийн хамт,

- Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээг “С” ХХК-тай байгуулж, “С” ХХК-тай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн а тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 000******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

- “М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар,

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот “Зээлийн барьцааны гэрээг “*******” ХХК-тай байгуулж, “*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 000016261 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн в тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-220******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 000041906 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

- “М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын

Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар,

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд , б, в, г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээгээр , б, в, г дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан юм.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. 

Гэтэл “М” ХХК нь иргэн Д.Ч-тай 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болон Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, хотхоны а, б, в, г дүгээр байрны ... тоот автомашины зогсоолыг худалдсан байна. 

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” Гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Д.Ч нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/00776 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/... тоот Зээлийн барьцааны зээлийн гэрээний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Ч өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Д.Ч-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К.Бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай. 

Гэтэл нэхэмжлэгч Д.Ч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Д.Ч гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “М.К” ХХК-ийн захирал Б.Ч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....иргэн Д.Ч нь 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай компанитай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хотхоны а байрны тоот, 128,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автозогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. 

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00... тоот шүүгчийн захирамжаар Д.Ч-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хотхоны а байрны тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. 

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Д.Ч нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хотхоны а байрны тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автозогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “УХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...УХБ нь “М” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ0002/100319 дугаар зээлийн гэрээг байгуулж, 3.158.000 еврог зээлсэн. Улмаар Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа буюу 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ЗБГ0003/100519 дугаар Зээлийн барьцааны гэрээг байгуулсан. 

Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, хотхоны а байрны тоот 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр гарч, өмчлөгчөөр “М“ ХХК бүртгэгдсэн байсан. УХБ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна...” гэж заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад барьцааны эрхээ бүртгүүлж, баталгаажуулсан. Энэ нь Зээлийн барьцааны гэрээ хуульд заасны дагуу байгуулагдсан гэж үзэхээр байна. 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн хэмээн гэрчилгээг миний нэр дээр бүртгэхээс татгалзсан нь хууль ёсны эрх, ашгийг хөндөж байна” гэсэн тухайд: 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч УХБнаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасны дагуу хариуцагч Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын татгалзал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102 тоот захирамжаар миний биеийг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон” гэсэн тухайд: 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан ба дээрх заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3-т “... Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ч-ийг өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүх хуралдаанд УХБ оролцоогүй тул банкны хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримт буюу нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхгүй.

Иймд маргаж буй тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Ч-ийг улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө УХБны барьцааны эрх бүртгэгдэж, баталгаажсан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд барьцаалагч банктай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнчлэн банкны өмнө ямар нэгэн үүрэг харижудашга хүлээгээгүй болно” гэсэн тухайд:

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасны дагуу барьцааны эрх нь өмчлөх эрхээс салгаж үл болох эрх юм. Иймээс уг маргаж буй тооот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд өмнө бүртгэгдсэн барьцааны үүрэг хамт шилжинэ. “М” ХХК-ийн зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авснаар банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй тохиолдолд барьцаалагч УХБ-ны барьцааны эрх зөрчигдөхөөр байх тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, хотхоны а байрны тоот өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй юм. Иймд иргэн Д.Час гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах хотхоны байрны тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Ч миний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Ч нь “М.К” ХХК-тай байгуулсан 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” дугаар 150 тоот гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах хотхоны байрны тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоолыг худалдан авч, гэрээнд заасан үнийг 100 хувь төлсөн байна. 

Гэвч орон сууцны болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг “М.К” ХХК нь захиалагч иргэн Д.Ч-д шилжүүлээгүй байх бөгөөд улмаар Д.Ч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “М.К” ХХК-д холбогдуулан хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00... дугаар шүүхийн шийдвэрээр Д.Ч-ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блу , дугаар байр, 128.4 м.кв талбай бүхий тоот орон сууц болон 5 тоот граж бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзахаар, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд бүртгэлийн байгууллага нь Д.Ч-ыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Ч мэдүүлгийг хүлээн авч, маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг Д.Ч нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгох хууль зүйн боломжтой байх ба Д.Ч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцээгүй байна. 

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул уг шийдвэрийг бүртгэлийн байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй. 

“М.К ХХК-ийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн гэрчилгээ олгохыг хүссэн мэдүүлэг түүнд хавсаргасан Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсээс 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/1378 тоот албан бичиг, кадастрын зураг, М.К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэр газар ашиглах 1/52 тоот гэрчилгээ, гэрээ, холбогдох дуусаагүй барилгын фото зэрэг баримтуудаас үзэхэд М.К ХХК-ийн тухайн үед барьцаалсан маргаан бүхий дуусаагүй барилгад нэхэмжлэгч Д.Ч захиалгаар бариулсан орон сууц, автозогсоол багтаж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Бүртгэлийн байгууллагаас М.К ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн А хаягт байрлах, аялал жуулчлалын цогцолборын зориулалтай, 1692 м.кв, 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

К.Б ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 899 тоот албан бичгээр ...Дээрх үл хөдлөх хөрөнгөнд ногдох үүргийн гүйцэтгэл хангагдсан тул улсын бүртгэлийн Ү-220******* дугаартай барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн байна. 

М.К ХХК нь дээрх орон сууцыг тоот тус бүрээр нь салгаж бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, А байрны тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, -ийн А, Б, В, Г дүгээр байрны зоорийн давхарын 5 тоот 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэж 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус тус М.К ХХК-д олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Учир нь орон сууц болон зогсоолыг тоот тус бүрээр нь салгаж олгосон гэрчилгээнд үндэслэн байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон “УХБ” ХХК-тай байгуулсан 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №ЗГ0002/100319 дугаар Зээлийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулсан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар №ЗГ0003/100519 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №150 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. 

Тодруулбал 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Т07/141 тоот Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлд нэхэмжлэгч Д.Ч захиалгаар бариулсан орон сууц, автозогсоол багтсан гэж үзэхээргүй байх ба  орон сууц болон зогсоолыг тоот тус бүрээр нь салгаж гэрчилгээ гаргуулж, зээлийн барьцааны гэрээ байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө нь нэхэмжлэгч Д.Ч болон “М.К” ХХК-ийн хооронд 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №150 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. 

   Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дэд дарга бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.10-т ... Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно, 4.11-т ...Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж олгоно гэж тус тус зохицуулж өгсөн байх бөгөөд дуусаагүй барилгыг 2 удаа бүртгэж, дуусаагүй 90 хувийн гүйцэтгэлтэй барилгад дахин гэрчилгээ олгосон нь дээрх журамд нийцээгүй байна. 

Хариуцагч буюу бүртгэлийн байгууллага нь 2010 онд орон сууцнууд болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр тоот тус бүрээр нь салгаж, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохдоо “М.К” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэдгийг нотолсон баримт байгаа эсэх, “М.К” ХХК нь бусад этгээдтэй Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх, өөр өмчлөгч байгаа эсэх, зэрэг нөхцөл байдлуудыг  нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.К ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх..., Мэдүүлэгт энэ хуулийн .1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 13.5-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэж заасныг тус тус зөрчжээ.

Иймд гуравдагч этгээд “К.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн “2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолыг “К.Б ХХК-д барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлснээс цаг хугацааны хувьд хойш, дараа нь нэхэмжлэгч Д.Ч нь “М.К” ХХК-тай 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах” дугаар 150 тоот гэрээг байгуулсан, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/00776 дугаартай шүүхийн шийдвэр гарч хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь  үндэслэлгүй байна. 

Мөн анхнаасаа нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт буюу захиалгын үндсэн дээр уг үл хөдлөх хөрөнгө бий болж, баригдсан байх тул маргаан бүхий орон сууц нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалт буюу захиалгын гэрээний үндсэн дээр бий болсон үл хөдлөх хөрөнгийг гүйцэтгэгч нь банкны зээлийн барьцааны гэрээний зүйл болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн байна. 

Иймд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах хотхоны А байрны тоот, 128.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоолыг өмчлөгчөөр Д.Ч-ыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Гуравдагч этгээд “К.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь Д.Ч мэдүүлэг гаргахдаа өмнөх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг мэдүүлэгтээ хавсаргах ёстой гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж тодорхой заасан байх тул өмнө нь олгогдсон гэрчилгээг хавсаргах шаардлагагүй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Ч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, хотхоны А байрны тоотод байрлах, 4 өрөө орон сууц, -ийн А,Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 5 тоот автомашины зогсоолыг Д.Ч нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.Б