Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00521

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 10 210/МА2023/00521

 

 

П.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03454 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.Н

Хариуцагч: Б-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмжтэй дүйцэхүйц хохирол 7,272,340 төгрөг гаргуулах, 2020, 2021 оны амралтын нөхөн олговор 3,803,545 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нийгмийн даатгалын шимтгэл 3,227,375 төгрөг, байгууллагад учруулсан өр төлбөр 92,519,367 төгрөг, нийт 95,746,742 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор ТӨҮГ болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв Б-ыг нийлүүлэх замаар ө Б-ыг байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар тогтоолоор П.Н ыг байгууллагын захирлын ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр контракт гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болгосон.

1.2 Уг тогтоолын 2 дахь хэсэгт П.Н тай ээлжийн амралтын тооцоо болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Б-т газарт даалгасан. Миний бие ажлаас чөлөөлөгдсөн тогтоолоо 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардаж аваад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажилгүй иргэнээр бүртгүүлсэн. Мөн нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж хүссэн өргөдөл өгсөн боловч миний нийгмийн даатгалын шимтгэл 2020 оны 11 дүгээр сараас хойш огт төлөгдөөгүй тул надад ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй.

Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдаж, эрх үүргийг шилжүүлж авсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Б нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх миний ажил хүлээлцэх хугацааны цалин хөлсийг олгоогүй, нийгмийн даатгалыг төлөөгүй байсан.

1.3 Ажил хүлээлцэх хугацааны цалинг гаргуулах өргөдөл гаргасан боловч мөн шийдээгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/0 , Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн дугаар магадлалаар П.Н д 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 25,819,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг Б-т даалгаж шийдвэрлэсэн.

1.4 Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв Б-т өргөдөл өгч байсан боловч уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй.

Иймд хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжтэй дүйцэхүйц 7,272,340 төгрөг гаргуулах, 2020, 2021 оны амралтын нөхөн олговор 3,803,545 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор хоёр байгууллагыг нийлүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүх ажилчдыг шинээр томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хүнсний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний ажилтны сул орон тоонд П.Н ыг томилуулах санал тавьсан боловч ажилд томилуулаагүй. Төрийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор томилж, чөлөөлдөг болохоор манай байгууллагаас шийдвэр гараагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-295 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг нийлсэн хоёр байгууллагын хаалтын баланс тайлан гаргаж, холбогдох тооцоог 9 дүгээр сард хийж дуусгахыг даалгасан. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци ТӨААТҮГ-ын захирлын ажлыг хүлээлгэн өгөхдөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 2020/17к дугаар гэрээний 3.2.2-т заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс болон холбогдох бусад байгууллагад 92,519,367 төгрөгийн богино хугацааны өрөнд оруулж, 97,532,879 төгрөгийн алдагдалтай ажиллаж, ажлаа хүлээлгэн өгсөн нь тухайн байгууллагын санхүүгийн хаалтын тайлан болон Хан-Уул дүүргийн татварын хэлтэстэй тооцоо нийлсэн акт, ажил хүлээлцэх үеийн өрийн судалгаа зэргээр нотлогдоно.

3.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/0 , Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн дугаар магадлалаар П.Н д 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 25,819,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг манай байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ажилтнаас төлбөл зохих 12,5 хувь буюу 3,227,375 төгрөгийг шүүхийн шийдвэрт заасан 25,819,000 төгрөгөөс тооцож гаргуулах хүсэлтэй байна. Иймд байгууллагын богино хугацааны өр төлбөр 92,519,367 төгрөг, ажилтнаас төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 3,227,375 төгрөг, нийт 95,746,742 төгрөгийг П.Н аас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Миний бие ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан. 92,819,367 төгрөг нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор улсад Татварын хуулийн дагуу төлөх ёстой татвар ногдуулалт болохоос миний хувийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн татварын асуудал биш. Татварын төлбөрийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

4.2 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч одоог хүртэл биелүүлээгүй атлаа, шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнгээс суутгал гаргуулахаар шаардаж байгаа мөн үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ө Б-аас 7,272,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,803,545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 134 дүгээр зүйлийн 134.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хариуцагч ө Б-ын нэхэмжлэгч П.Н д холбогдуулан гаргасан 95,746,742 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 192,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 131,307 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Н д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 66,588 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 570,096 төгрөгийг улсын төсвийн орлогод нөхөн төлөхийг хариуцагч ө Б-т даалгаж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулга:

6.1 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай 93 дугаар тогтоолын 6 дах хэсэгт Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 31 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус газрын захирал П.Н ыг томилсон тогтоол мөн адил хүчингүй болж шийдвэрлэгдсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын төсөвт үйлдвэрийн газар гэсэн 000211254 дугаартай гэрчилгээ олгогдсон бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэж үзвэл энэ өдрөөс гомдол гаргах хугацааг тооцох ёстой юм. Иймд П.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлснийг шүүх анхаарч үзээгүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай албан бичигт П.Н ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй гэсэн нь түүнийг томилсон тогтоол хүчингүй болсноос хойш гарсан. Мөн ...Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч Я.Болдбаатарт даалгасугай гэсэн нь хэрэгжих боломжгүй, төсөв хөрөнгө захиран зарцуулах эрхгүй этгээдэд даалгаж хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тогтоол юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг ажил олгогч гэж үзэх үндэслэлтэй юм. Манай байгууллагын удирдлагын зүгээс тухайн иргэнийг ажилд томилсон, чөлөөлсөн эрх зүйн акт гаргаагүй байна.

6.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг хэрэгжүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 236 дугаар төлбөрийн хүсэлтийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид 620,547 төгрөг төлж, баримтыг хэргийн материалд хариу тайлбарын хамт хавсарган өгсөн байтал 570,096 төгрөгийг улсын орлогод нөхөн төлөхөөр буруу шийдвэрлэсэн байна. Эдгээрээс үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан эсэх талаар бус өмнө нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүх Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолд хуулийн хүчин төгөлдөр болж шийдэгдсэн асуудлын талаар үндэслэлгүй гомдол гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатандаа явж байгаа гэсэн байдаг.

7.2 Анхан шатны шүүх бодит байдлыг зөв тогтоож, хэрэглэх ёстой хууль,тогтоомжуудыг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б-т холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжтэй дүйцэхүйц хохирол 7,272,340 төгрөг, 2020, 2021 оны амралтын нөхөн олговор 3,803,545 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нийгмийн даатгалын шимтгэл 3,227,375 төгрөг, байгууллагад учруулсан өр төлбөр 92,519,367 төгрөг, нийт 95,746,742 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 93 дугаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор ТӨҮГ болон Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв Б-ыг нийлүүлэх замаар ө Б-ыг байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор П.Н ыг ТӨҮГ-ын захирлын үүрэгт ажлаас 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгосон. /хх8/

4.1 Дээрх тушаалын эс зөвшөөрч П.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 19,416,600 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17,,000 төгрөг, нийт 36,804,600 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/0 1 дугаар шийдвэрээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв Б-аас 25,819,000 төгрөг гаргуулан П.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2022/00478 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ./хх 21-31/

5. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 334 дугаар албан бичгээр ... Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв Б нь 2020 оны 10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн ажилтнаар төлсөн, 2021 оны 06 дугаар сараас хойш сайн дурын даатгалыг одоо хүртэл төлсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэжээ. /хх 10/

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилтан П.Н ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 2020 оны 10 дугаар сараас эхлэн тасалдсанаар нэхэмжлэгч хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...манай байгууллагын зүгээс тухайн иргэнийг ажилд томилсон, чөлөөлсөн эрх зүйн акт гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэлийн шаардлагаас 2020, 2021 оны ээлжийн амралтын мөнгө 3,803,545 төгрөг гаргуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

7. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчид 95,746,742 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

8. Харин анхан шатны шүүх маргаанд хамааралгүй өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулан, өөрчлөлт оруулна. Тодруулбал, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн гэм хорыг арилгах нийтлэг зохицуулалтад хамаарч байхад ажилтны нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг баримталсан нь, мөн талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, хэсгийг баримталсан нь тус тус оновчгүй болсон байна.

9. Хариуцагч нь 92,519,367 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 620,547 төгрөг /хх 59/, 3,227,375 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 66,588 төгрөг /хх 96/ тус тус төлсөн байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 570,096 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн үндэслэлээр нөхөн гаргуулсан нь үндэслэлгүй байх тул уг алдааг залруулсан өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.

10. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03454 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус гэснийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 134 дүгээр зүйлийн 134.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т гэснийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 192,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 131,307 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,307 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН