Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 234

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                             Г.Цолмонгэрэл

      Нарийн бичгийн даргаар                          Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаярын Баярхүүд холбогдох 1831002660233 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн суманд 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалантын 1-1-35 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Эрдэнэбаярын Баярхүү, /РД: МЖ98020514/,

          

Шүүгдэгч Э.Баярхүү нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн “Манжийн тохой” гэх газраас Ю.Бүрэндүүрэнгийн эзэмшлийн 05-78 СЭА улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн “Хаужи” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Э.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын  25-нд яллагдагчаар  өгсөн:  ...Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Шаамар сумын “Манжийн тохой” гэх газарт Тамираагийн байгаа газарт ажлаа тараад 19 цагийн үед очсон. Ингээд байж байгаад орой хамт адуунд нь яваад буцах замд айлын гадаа хашаанд мотоцикль байсан юм. Тамираагаас “энэ хэн гэдэг айл юм бэ” гэсэн чинь “Бүрэндүүрэн гэж айлынх, мотоцикль нь өөрийнх нь, морь малдаа унаж хэрэглэдэг” гэж хэлсэн. Тэгээд тэнд байж байгаад “өнөөдөр ажилтай, чи найздаа морь өгөөч, ажилдаа очоод маргааш морийг чинь авчраад өгье” гэж хэлсэн чинь “малын эзэн маргааш ирнэ, намайг загнаад бөөн юм болно” гэж хэлэхэд нь Тамиртай бага зэрэг маргалдаад гэрээс нь гараад явсан. Тухайн үед гэрээс нь гарахад 22 цаг болж байсан бөгөөд замдаа явж байхад нөгөө айлын хажуугаар өнгөрөх үед байшинд нь хүнгүй харагдахаар нь гадаа байсан мотоцикль харахад түлхүүр байхгүй учраас кундакторыг нь салгаж аваад утсыг нь холбож асаагаад Зүүнбүрэн лүү гэр лүүгээ явчихсан юм. Миний хувьд техникт дуртай, уг мотоцикль надад таалагдаж, бас явган явж байсан болохоор Бүүрэндүүрэнгийн мотоциклийг хулгайлах санаа зорилго төрсөн. Зарж борлуулах худалдах гэсэн бодолгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

2.Шүүгдэгч Э.Баярхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Шаамар сумын “Манжийн тохой” гэх газарт Тамираагийнд байж байгаад Тамираагаас “өнөөдөр ажилтай, чи найздаа морь өгөөч, ажилдаа очоод маргааш морийг чинь авчраад өгье” гэж хэлсэн чинь “малын эзэн маргааш ирнэ, намайг загнаад бөөн юм болно” гэж хэлэхэд нь Тамиртай бага зэрэг маргалдаад гэрээс нь гараад явсанТэгээд замдаа гэр нь эзэнгүй байсан айлын гаднаас мотоцикль байхад нв унаад явсан. Миний хувьд техникт дуртай, уг мотоцикль надад таалагдаж, бас явган явж байсан болохоор авсан.  Мотоциклийг нь буцаан өгсөн. Эд ангийг нь сольсон, эвдэлсэн болохоор 300.000 төгрөг нэмж өгсөн. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна..... гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ю.Бүрэндүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:  ... Би 2018 оны 06 дугаар сарын 14-нөөс 18-ны хооронд Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нутаг “Манжийн тохой” гэх газраас өөрийн эзэмшлийн “Хаужи” маркийн хар өнгийн мотоциклийг алдсан тул хэргийг үйлдсэн буруутай хүнийг олж хохирлоо гаргуулж авахаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Би хувийн ажлаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймаг руу явсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эргэж ирсэн. Миний мотоцикль яг хэдний өдөр алдагдсан нь тодорхойгүй байгаа ба малыг малладаг Энхүүш гэдэг хүүхэд хэлэхдээ “уяа морьд барихын өмнө өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр голын ард эрэг дээр байж байсан” гэж хэлсэн. Би мотоциклоо 2011 оны намар Хятадаас 1.000.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт хэтэрхий бага гарсан байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-10-р ху/,

4. Хохирогч Ю.Бүрэндүүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн: ...Миний хувьд цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Мотоциклоо бүрэн бүтэн хүлээж аваад мөн 300.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд жижиг, сажиг сэлбэг, дугаар авах зорилгоор өгсөн мөнгө байгаа юм. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э.Баярхүү нь залуу хүүхэд учраас хуулийн байгууллагаас хөнгөн арга хэмжээ авч өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р ху/,

5.Гэрч Н.Олзвойгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э.Баярхүү миний төрсөн хүү байгаа юм. Хувийн зан байдлын хувьд даруу төлөв, хүний үгнээс гарч байгаагүй. Элдэв муу зан ааш, зуршил байхгүй. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Өмсөж зүүх, идэж уух бүх юм байдаг. Гэнэн томоогүй зангаасаа болж ийм хэрэг холбогдсон байх гэж бодож байна. Э.Баярхүүү нь өөрөө техник талдаа сайн учраас хүний мотоцикль авсан байх. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Хохирол гэж 300.000 төгрөг өгсөн байх. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 17-18-р ху/,   

6. Гэрч Ч.Батчулууны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э.Баярхүү нь ажилдаа урдаа хар өнгийн шаврын хаалттай, цэнхэр өнгийн мотоцикль унаж ирдэг байсан. Э.Баярхүү нь ажилдаа сайн, тогтуун зантай боломжийн хүүхэд шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх 19-р ху/,

7.Гэрч М.Тамирын 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болсон хэрэг явдлын талаар мэдэхгүй. Цагдаад баригдсан хойно надад “Манжийн тохойд байсан хар мотоциклийг хулгайлж аваад банк суудлын бүрээсийг нь солиод унаж байгаад баригдчихлаа” гэж хэлж байсан. Өмнө бол надад юу ч яриагүй. 2018 оны 06 дугаар сард яг хэднийг нь санахгүй байна. Баярхүү манайд байж байгаад орой “ажил руугаа явах гэсэн юм, морь өгөөч” гэхээр нь би хүний адуунаас морь барьж өгөхөөс татгалзсан юм. Тэгээд бид 2 маргалдаад Баярхүү 23 цагийн үед манайхаас гараад явсан. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,

8.Гэрч Н.Даваадоржийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бүрэндүүрэн ахад Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн мотоцикль байдаг. Мотоциклийн эдэлгээнээс хамаараад үнэ ханш нь өөр өөр байх. Бүрэндүүрэн ахын мотоцикль 1.000.000 орчим төгрөгний үнэлгээтэй байгаа байх. ...гэх мэдүүлэг, /хх 22-р ху/,

9.Гэрч Д.Чинзоригийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би уг мотоцикль алдагдахад уяа морьдоо барих гээд Манжийн тохойд Дүүрээ ахынд очсон байсан. Мотоцикль алдагдах үед Дүүрээ ах Сүхбаатар аймаг руу явсан байсан бөгөөд би арыг нь дааж үлдсэн. Тэгээд мотоцикль асааж унах гээд төвөөс 1 литр масло аваад бэлдээд тавьчихсан байсан ба Дүүрээ ах ирээд “мотоцикль алга болсон байна” гэхэд нь алдсаныг нь мэдэж эрэл сурал болсон боловч ямар ч ул мөр үлдээгүй алга болсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,

10.Гэрч Б.Оюунтуяагийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э.Баярхүүгийн хувийн зан байдал гэвэл даруу төлөв, хүнтэй их нийтэч, шударга хөдөлмөрч зан чанартай, энгийн найрсаг, ямар ч хүнтэй хүндэтгэлтэй сайхан харилцаатай залуу байгаа юм. Эхнэр нь жирэмсэн. Өөрөө тогтсон ажил төрөл гээд байх зүйл байхгүй. Олдсон хар бор ажил хийгээд явдаг. Элдэв муу зан ааш, муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. Миний хувьд болсон хэргийн талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 24-р ху/,

11.Гэрч Х.Батхуягийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Э.Баярхүүгийн хувийн зан байдал гэвэл даруу төлөв, хүнтэй их нийтэч, шударга, тайван зан чанартай. Архи, тамхи хэрэглэдэггүй. Ажилч, хөдөлмөрч, цэвэр цэмцгэр, дэг журамтай сайн залуу байгаа юм. Аав, ээждээ тусархуу сайн залуу. Зүүнбүрэн суманд аав, ээж, эхнэрийн хамт амьдардаг. Ахуй амьдралын хувьд боломжийн гайгүй. Эхнэр ь одоо удахгүй төрөх гэж байгаа. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй. Хар бор ажил төрөл хийдэг. Их дээд сургууль төгсөөгүй. Өөрийн гэсэн өмч хөрөнгө гээд байх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 25-р ху/,

   12. “Ашид Билгүүн” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн:  ...05-78 СЭЗ улсын дугаартай БНХАУлсад үйлдвэрлэгдсэн “Хаужи” мотоциклийн өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 600.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх тодорхойлолт, /хх-ийн 27-р ху/,     

   13. Шүүгдэгч Э.Баярхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 57-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 6-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 29-30-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 36-37-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 38-40-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 49-р ху/, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 51-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 61-62-р ху/, шүүгдэгчийн бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 64-р ху/, хохирогчийн бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 68-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 70-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 71-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Э.Баярхүүг 2018 оны 06 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн “Манжийн тохой” гэх газраас Ю.Бүрэндүүрэнгийн эзэмшлийн 05-78 СЭА улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн “Хаужи” маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хилйгэх  саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.             

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно

 Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

             

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Баярхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Баярхүүг 240 /хоёр зуун дөчин/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Э.Баярхүү нь нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Э.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.  

5. Шүүгдэгч Э.Баярхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН