Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00439

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00439

 

А-, “Б-” ХХК -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж **алдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Зол**яа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/04365 дугаар шийдвэртэй,

 

АНУ-ын иргэн А- /А/, “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

В-д холбогдох,

 

“Г” ХХК болон “Д” ХХК-ийг шилжүүлсний төлбөр 247,400 ам.доллар буюу 831,815,702 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж **алдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Зол**яа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүнжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Б-” ХХК-ийн өмчлөгч, **хирал А- нь хариуцагч В-, иргэн Е- нартай хамт “Г” ХХК-ийг 2007 оны 06 дугаар сарын 19-нд үүсгэн байгуулж, компанийн 33,4 хувийн хувьцааг эзэмших болсон ба ачаа тээвэрт ашиглах зорилгоор 10 том оврын ачааны автомашин, 10 чиргүүлийг худалдан авахад нь зориулж хариуцагч В-ийн хүсэлтийн дагуу, түүнд нийт 130,000 ам.долларыг бусдаас зээлж  шилжүүлсэн.

1.2. Гэвч 2007-2012 оны хооронд “Г” ХХК-ийн гүйцэтгэх **хирлаар ажиллахдаа В- нь нэг ч төгрөгийн ашгийг хувьцаа эзэмшигч А-эд өгөөгүй тул нэхэмжлэгч нь 2012 оны 03 дугаар сард В-, Е- нартай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшигчээс гарахаар шийдвэрлэж, компанийг татан буулгах саналыг тавьсан. Гэтэл В- нь уг компанийг цаашид өөрөө бие даан авч явахыг хүссэн тул хувьцаа эзэмшигчид харилцан тохиролцон тооцоо нийлж, Е- нь А-эд 10,000 ам.долларыг, А-ийн В-д өгсөн мөнгөнөөс 123,000 ам.долларыг В- нь А-эд буцаан төлөхөөр тохирсон. А- үүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компанийн бичиг баримтыг В-д 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн.

1.3. “Б-” ХХК, түүнийг төлөөлж **хирал А- нь иргэн С-ээс “Д” ХХК-ийг 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу 160,000,000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэгч “Б-” ХХК нь өөрийн охин компани болох “Д” ХХК-ийн нийт хувьцааг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч В-ийн санал тавьсан хүсэлтийн дагуу 500,000,000 төгрөгөөр түүнд худалдаж, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнд шилжүүлсэн. Хариуцагч В- нь “Г” ХХК, “Д” ХХК-уудыг өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш “Д” ХХК-ийн эзэмшилд байдаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастайд оршин *** м.кв газрыг, дээрх объектын хамт “Банк”ХХК-д барьцаанд тавьж 1 тэрбум орчим төгрөгийн зээл авсан байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байна.

2014 оноос хойш 2 жил гаруйн хугацаанд В-тэй уул**хаар хөөцөлдсөний дараа нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт **асан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын га**рт харъяаллын дагуу шилжүүлж шалгасан ба тус Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор эрүүгийн хэргийг хаасан тул дээрх компаниудыг шилжүүлсний төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.4. Хариуцагч В- нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Д” ХХК, “Г” ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо нийлсэн баримтаар 242,500 ам.долларыг, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн компани шилжүүлэхдээ хийсэн зээлийн гэрээнд 110,000 ам.доллар, мөн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн компани шилжүүлэхэд хийсэн зээлийн гэрээнд 137,400 ам.доллар буюу энэхүү зээлийн гэрээнүүдээр нийт 247,400 ам.долларыг тус тус А-эд төлөхөөр хүлээн зөвшөөрч, “Д” ХХК, “Г” ХХК-уудыг шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй.

1.5. 2012 оны сүүл 2013 оны эхэнд В- 100,000 ам.доллар шилжүүлсэн. В- нь үүнийг газрын төлбөр гэж бодсон. Нэхэмжлэгч үүнийг “Г” ХХК-д тавьсан өр болох 130,000 ам.долларыг өгсөн гэж ойлгосон. Бидний маргааны гол зүйл 100,000 ам.доллар. Нэхэмжлэгчийн мөнгөөр нэхэмжлэгчийн газрыг худалдаж авчээ. Учир нь тухайн үед газрын төлбөр ойролцоогоор 210,000 ам.доллар байсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн га**рт өгсөн мэдүүлэгтээ ч үнийн дүнг 210,000 ам.доллар гэж дурдсан буюу энэ үнийг хүлээн зөвшөөрч байсан.

Иймд Иргэний хуулийн 243.1, 281.1 дэх хэсэгт **асны дагуу дээрх компаниудыг шилжүүлсний төлбөр болох 247,400 ам.доллар буюу 831,815,702 төгрөгийг хариуцагч В-ээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгал**л, тайлбарын агуулга:  

2.1. Хариуцагчийн зүгээс “Б-” ХХК болон АНУ-ын иргэн А-эд “Г” ХХК, “Д” ХХК-ийг шилжүүлсний төлбөрт 247,000 ам.доллар буюу 831,815,702 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Г” ХХК-ийг 2012 оны 3 дугаар сард В-, Е- нартай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр компанийн хувьцаа эзэмшлээс гарахаар шийдвэрлэж, компанийг татан буулгахаар санал тавьсан. Е- 10,000 ам.доллар хариуцан төлөхөөр тохирсон гэсэн атлаа ганц В-ээс хувьцаа шилжүүлсний төлбөр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна.

2.2. “Д” ХХК болон “Г” ХХК-ийг бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээгээр эрхээ шилжүүлсэн байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын дагуу 247,400 ам.долларыг төлөх талаар ямар нэг гэрээ хэлэлцээр байхгүй. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Д” ХХК-ийг 1,110,000 төгрөгөөр үнэлж, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Г” ХХК-ийг 13,334 ам.доллароор тус тусад нь үнэлж, хувьцааг нь шилжүүлсэн гэрээ байгаа. Мөн “Д” ХХК-ийн газрын төлбөр болох 100,000 ам.долларыг В-ээс А-эд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан.

2.3. Компанийн эрх шилжүүлэхэд албан ёсоор тооцоо нийлсэн баримт байхгүй. “Д” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу 100,000 ам.доллар, 50,000,000 төгрөгийг төлсөн. 50,000,000 төгрөгийг төлөхдөө эхлээд 48,000,000 төгрөгийг шилжүүлж, дараагаар нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

“Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс 2014 онд А-, 2018 онд Е- тус тус гарсан. “Г” ХХК **мын-Үүдэд талбайтай байсан бөгөөд Е- тэр хашааг шилжүүлж авсан. Эрх шилжүүлэхдээ хийсэн 13,500 гаруй ам.доллараар гэрээг төгрөгт шилжүүлэхээр 50,000,000 гаруй төгрөг болж байгаа. “Д” ХХК дан ганц тамгатай цаас худалдаж авахгүй. “Д” ХХК-ийн хөрөнгө нь Улиастайд байх га**р байсан. Газрын төлбөр гэж шилжүүлсэн мөнгийг юуны төлбөр гэдгийг нь мэдэхгүй авсан гэж яриад байна. Дансанд их хэмжээний мөнгө газрын төлбөр гэх утгаар орсон байхад ингэж тайлбар гаргаж байгаа нь утгагүй байна. “Г” ХХК-ийн тухайн үед байсан хөрөнгө одоог хүртэл Е-од **мын-Үүдэд байгаа.

2.4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд **асан зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шилжиж орсноор зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэх хуулийн шаардлагыг хангаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 110,000 ам.долларын зээлийн гэрээний хувьд мөн адил Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд **асан зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш А- В-д мөнгө өгсөн зүйл байдаггүй.

Нэхэмжлэлийн шаардлага нь “Г” ХХК, “Д” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлд 247,400 ам.доллар буюу 831,815,702 төгрөгийг нэхэмжилсэн хэр нь нэхэмжлэлийн утга нь зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр нэхэмжилсэн агуулга харагддаг. Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйл болон 281 дүгээр зүйлд **асны дагуу 247,400 ам.долларыг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуульд **асны дагуу компанийн бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс үзэхэд ямар нэг мөнгөн дүнгийн талаар буюу нэхэмжлэгчийн хэлээд байгаа 247,400 ам.долларын зээлийн гэрээний үүрэг байдаггүй. Түүнчлэн эдгээр компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр худалдах, худалдан авах гэрээгээр, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн гэх гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. В-ийн гэм буруу болоод нэхэмжлэгчийн хохирлын талаар шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт **асан үндэслэл тогтоогдохгүй байх тул В-ээс 110,000 ам.доллар буюу 369,8-,300 төгрөг гаргуулах тухай “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт **асан үндэслэл тогтоогдохгүй байх тул В-ээс 137,400 ам.доллар буюу 461,970,402 төгрөг гаргуулах тухай АНУ-ын иргэн А- /А/-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт **аснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 4,317,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж **алдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч “Б-” XXK болон түүний **хирал АНУ-ын иргэн А- нь хариуцагч В-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн “Д" ХХК-ийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах;

“Д” XXK-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн - xopoo Улиастайн ** хэсэг ** хаягт байрлах, нэгж талбарын ****дугаартай, *** м.кв талбай бүхий газрын, тус газрын *** хаягт байршилтай нэгж талбарын 1331704679 дугаартай, **** м.кв талбай газрын, тус газрын ** хаягт байршилтай нэгж талбарын **** дугаартай, **** м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах,

Баянзүрх дүүргийн - xopoo, Улиастай ** хэсэг - тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй хувийн орон сууцны зориулалттай, 58,4 м.кв талбай бүхий ул хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах зэрэг болно.

4.2. Нэхэмжлэгч тал 2022 оны - сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, “’Д”, “Г” XXK-ийн эрх шилжүүлэх тооцоо”, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 04дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад нотлох баримтын дагуу “Д” XXK, “Г” XXK-уудын хувьцааг В-д тус тус шилжүүлсний хариу төлбөр болох 247,400 ам.доллар буюу 831,221,942 төгрөгийг хариуцагч В-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний талаар “...нэхэмжлэгч нь хариуцагчид бодитоор yr мөнгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байх тул зээлийн гэрээний үүрэг 137,400 ам.долларыг В-ээс гаргуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь зээлийн гэрээнүүдийг шинээр мөнгө зээлүүлэх зорилгоор талууд байгуулаагүй талаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэгэнт тодорхой нотлогдож байгааг шүүх анхаараагүй, хэргийн бодит байдалд буруу дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Тодруулбал, нэхэмжлэгч А- нь “Д” XXK, “Г” XXK-уудын хувьцааг хариуцагч В-д шилжүүлэхдээ тухайн өдрүүдэд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г тус тус хариуцагч В-тэй байгуулсан бодит байдлыг шүүх анхаарч үзээгүй, энэ талаар зохих дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт **асан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн, хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнээгүй.

Мөн yr зээлийн гэрээгээр тохирсон, компани шилжүүлсний төлбөрийг хариуцагч В- нь төлөхөө сайн дураар хүлээн зөвшөөрч, үүнийгээ баталж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Үүнд нь нэхэмжлэгч А- нь итгэн үнэмшиж, yr гэрээг байгуулсан учраас дээрх компаниудын хувьцааг А-ээс В-д, түүний хүссэн эрх зүйн баримт бичгийн дагуу шилжүүлсэн үйл  баримтыг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнээгүй орхигдуулсан нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.4. Хариуцагч В- нь “Д” XXK-ийг шилжүүлэн авсны үлдэгдэл төлбөрт 110,000 ам.долларыг 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, үргэлжлүүлэн “Г” XXK-ийг шилжүүлэн авсны төлбөрт 137,400 ам.долларыг 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөө зөвшөөрч, нэхэмжлэгчтэй зээлийн хэлбэрээр гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулан компаниудыг шилжүүлэн авсан нь компанийн хувьцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байсан.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Д” ХХК, “Г” XXK-ийн эрх шилжүүлэх тооцоо"-оор, компаниудын хувьцааг шилжүүлэн авсны төлбөрт, мөн 242,500 ам.доллар төлөхөөр харилцан тохирч, гэрээ байгуулж байснаар энэ нь давхар нотлогддог.

Энэ нь Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд **асан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний агуулга, шаардлагад нийцдэг.

4.5. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д **асныг баримтлан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо 2018 оны 04 дүгээр сарын 01, 2019 оны 04 дүгээр сарын 01-нд буюу тус тус 3 жилийн хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч В- нь “Д” XXK, “Г” XXK-уудын хувьцааг шилжүүлэн авахдаа, нэхэмжлэгчийн итгэлийг ашиглан, талуудын хооронд үүссэн компанийн хувьцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцааг зориудаар төөрүүлж, компанийн хувьцааг нэрлэсэн үнээр худалдах, эсвэл мөнгө зээлсэн мэтээр талуудын тохиролцсон үндсэн агуулгаас өөрөөр гэрээ байгуулах **маар нэхэмжлэгч нараас компанийн хувьцааг нь шилжүүлэн авсан.

Нэхэмжлэгч А- нь “Д” XXK, “Г” XXK-уудыг В-д шилжүүлэн хохирсон талаараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасны дагуу тус дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 201725010158 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар 02-ны өдрийн 520 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг xaax тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д **асан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... яллагдагчаар татах боломжгүй болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба прокурорын тогтоолд хохирогч АНУ-ын иргэн А- нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж **асан.

В- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр байцаалт өгсөнөөс хойш тэрээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хилээр гарч яваад, хэргийг хаасан шийдвэр rapax хүртэл хугацаанд Монгол Улсад буцаж орж ирээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж тус тус **асны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 201725010158 тоот тогтоолоор үүссэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч АНУ-ын иргэн А- нь хохирогчоор тогтоогдон, компанийн хувьцаа шилжүүлсний хохирол төлбөрийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжилж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ëcoop оршин cyyraa хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж **асан, Арван зургаадугаар зүйлийн 12/-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж **асан, 14/-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд **асан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол raprax, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...эрхтэй.” гэж тус тус **асны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоолгох, өөрт учирсан хохирлыг арилгуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гарган, учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргасныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.4-т **асныг зөрчсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч В-д “Д” XXK, “Г” XXK-уудын хувьцааг худалдахаар харилцан тохирч, түүнд шилжүүлснээс хойш Г. Болдгэрэлээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд 2014 оноос хойш өдгөө 9 жилийн турш эд хөрөнгөө хуулийн дагуу нэхэмжлэн, сэтгэл санаагаараа хохирч байна.

4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүpгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 520 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэргийг xaax тухай" тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2 зээлийн гэрээ, "Д”, “Г” XXK-ийн эрх шилжүүлэх тооцоо, гэрч Е-ын “...Болдгэрэл Энхээ axaac “Д” XXK-ийг 500,000,000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэсэн”, “500 саяар худалдаж авч байгаа гэсэн” гэх мэдүүлгүүд, В-ийн "...Энхээ өөрийн хувийг надад **рахдаа 500,000,000 төгрөг гэж үнэлсэн, ... би Энхээд 100,000 долларыг өгсөн. Үлдсэн 110,357 долларыг 2014 оны 6 сард гүйцээж өгөхөөр болоод “Д” XXK-ийг эзэмшлийн эд зүйлтэй нь худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн. ... Энхээ тэгсэн чинь компаниа 500,000,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн” гэх мэдүүлгүүд, А-ийн мэдүүлгүүд  Баянзүрх дүүргийн Прокурорын га**рт гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол  зэрэг нотлох баримтуудыг үнэн зөвөөр, бодитой, хуулийн дагуу үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн талын давж **алдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг үүсээд 4 дэх жилдээ явж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан болгонд өөрчилдөг. Энэ хэрэг өмнө 3 шатны шүүхээр яваад өнөөдөр давж **алдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд **аснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.

5.2. А- нь “Д” ХХК болон “Г” ХХК компанийн хувьцаа эзэмшигч байсан. Уг хоёр компанийн эзэмшлийн хувьцааг В-д худалдах, худалдаан авах гэрээгээр болон “Г” ХХК-ийн гуравдагч хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй, Компанийн тухай болон Иргэний хуульд **асны дагуу шилжүүлсэн. Гуравдагч хувьцаа эзэмшигчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр дуудаж оролцуулж байсан.

5.3. Талуудын хооронд зээлийн гэрээний асуудал байдаг боловч энэ зээлийн гэрээг байгуулснаас хойш өгсөн төлбөр, мөнгө шилжүүлсэн баримт байхгүйг хэрэгт авагдсан баримтуудаас харах нь зүйтэй. Түүнчлэн энэ зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй.

5.4. Анх “Д” ХХК-тай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улсын дээд шүүхээс хэргийг буцаасны дараа “Д” ХХК-ийн эзэмшлийн **** м.кв га**р, түүнчлэн **** м.кв га**р эзэмшлийн эрхийн гэрчилгээ, мөн тухайн га**рт байсан 58,4 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцааж авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дараа нь нэхэмжлэлийн шаардлага “Г” ХХК болоод “Д” ХХК-ийн тооцооны үлдэгдэл 247,300 ам.доллар болгон өөрчилсөн.

5.5. Мөн гадаадын иргэнийг хэл мэдэхгүйг далимдуулж нотариатын га**р очиж гарын үсэг зуруулсан гэх тайлбар хэлдэг. Гэтэл тухайн гадаадын иргэн Монгол Улсад бүртгэлттэй, компанийн үйл ажиллагаа нь монгол хэлээр явагддаг, тус компанийн хувьцаа эзэмшигч нь байсан. Мөн А- нь монгол хэлээр сайн ярьж, анхан шатны шүүх хуралдаанд “орчуулагчгүйгээр өөрөө оролцох боломжтой” гэж хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймээс энэ бүхнийг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж **алдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж **алдах гомдлын хүрээнд хянан үзээд, **рим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

2. Нэхэмжлэгч АНУ-ын иргэн А-, “Б-” ХХК нь хариуцагч В-д холбогдуулан “Г” ХХК болон “Д” ХХК-ийг шилжүүлсний төлбөр 247,400 ам.доллар буюу 831,815,702 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. А-, В-, Е- нар 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Г” ХХК-ийг үүсгэн байгуулж, А- 33,4 хувь, В- 33,33 хувь, Е- 33,33 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /3хх 107-110 дахь тал/

 

А- өөрийн эзэмшлийн 33,4 хувийн хувьцаанаас 16,7 хувийг Е-од, 16,7 хувийг В-д тус тус худалдахаар тохиролцож, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр В-, Е- нартай “Хувьцаа худалдах, худалдах авах” гэрээг тус тус байгуулсан, “Г” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчээс А-ийг хасаж, В-, Е- нар 50, 50 хувийн хувьцааг эзэмшихээр шийдвэрлэж, компанийн дүрмийг шинэчилжээ. Дээр дурдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна./3хх 114-121, 124-126, 130-132 дахь тал/

 

3.2. Дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу В- болон Е- нарт гэрээний үнийг А-эд төлөх үүрэг үүсчээ.

 

3.3. Түүнээс гадна нэхэмжлэгч А- нь тус компанид ачаа тээвэрт ашиглах 10 ширхэг том оврын ачааны автомашин болон 10 чиргүүлийг тус тус худалдан авахад зориулж 130,000 ам.долларыг зээлдүүлсэн гэж тайлбарлаж, компанийн хувьцаа эзэмших эрхийг худалдсантай холбогдуулж үлдэх 2 хувьцаа эзэмшигчтэй компаниас авах авлагын талаар тохиролцоход В- нь хувьцааны үнэтэй нийлүүлэн 137,400 ам.доллар төлөх үүрэг үүсч үүнийг баталгаажуулж 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр баримт үйлдэхдээ “зээлийн гэрээ” нэртэй хэлцлийг байгуулжээ. /2хх 189 дэх тал/

Уг хэлцлээс үзвэл зээлдүүлэгч А- нь 137,400 ам.долларыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүгүйгээр зээлдүүлэх, зээлдэгч В- зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх баримтыг талуудын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл А- болон В- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хувьцааны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотойгоор “Г” ХХК-аас А-эд төлөх төлбөрийн үүргийг В- нь 16,7 хувийн хувьцааны үнэ төлөх үүргийн хамт төлөхөөр хүлээн зөвшөөрсөн ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт **асан үүрэг үүсчээ.   

 

3.4. Дээрх “зээлийн гэрээ” нэртэй баримтаар В- нь 137,400 ам.доллар төлөх үүргээ 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 28,400 ам.доллар, 2015 оны - сарын 01-ний өдөр 25,000 ам.доллар 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 84,000 ам.доллараар 3 хувааж төлөхөөр, уг баримтын 4-т “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж тус тус тохиролцсоноос гэрээний дээрх хоёр нөхцөл хоорондоо зөрүүтэй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт **аснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэж дүгнэж уг гэрээний агуулгыг бусад нөхцөл болох бусдад төлөх мөнгөн хөрөнгийн амлалт өгсөн болон гэрээний ерөнхий агуулга нь мөнгөн хөрөнгийн төлбөртэй, уг төлбөр төлөгдөх учиртай гэх ерөнхий агуулгатай харьцуулвал В- нь мөнгөн хөрөнгийн төлбөрийг төлж дуусах хугацаа хүртэл гэрээ дуусгавар болохгүй болно. 

 

3.5. В- нь энэ үүргийг гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэх бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүрэг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д **асан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт **асан үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, мөн зүйлийн 208.3 дахь хэсэгт **аснаар үүргийн гүйцэтгэлийг шаардснаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэсэн хугацаанаас тоолно. Ийнхүү хугацааг тоолбол Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт **асан үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

3.6. Иймд А- нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт **аснаар В-ээс 137,400 ам.долларыг шаардах эрхтэй.

 

4.1. А- болон В- нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А- 110,000 ам.долларыг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч В- зээлийг хуваарийн дагуу эргүүлэн төлөх, зээлийн хүүг хугацааны эцэст төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

4.2. “Б-” ХХК нь болон В- нар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” болон “Д” ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр “Д” ХХК-ийн эзэмшиж буй 100 хувийн хувьцааны нэг бүрийн үнийг 11,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгөөр 100 хувь шилжүүлэхээр харилцан тохиролцон баримт үйлджээ.

“Д” ХХК нь Баянзүрх дүүргийн - хорооны нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуйн зориулалтаар *** м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг, мөн хорооны Улиастай *** тоот 58,4 м.кв хувийн сууцыг өмчилдөг байна. Гэрээний дагуу В- “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болжээ.

Дээрх гэрээг байгуулагдахаас өмнө В- нь 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 48,840,000 төгрөг /тухайн үеийн ханш болох 1,264.44 төгрөгөөр тооцвол 38,625 ам.доллар/, н.Мөнхтулгаар дамжуулж 2011 оны - сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг /тухайн үеийн ханш болох 1,287.31 төгрөгөөр тооцвол 1,553.62 ам.доллар/, 2012 оны - сарын 26-ны өдөр 20,000 ам.долларыг “газрын төлбөр” гэх зориулалтаар шилжүүлснийг тухайн үеийн ханш 1,392.96 төгрөгөөр тооцвол 27,859,200 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 30,000 ам.долларыг “газрын төлбөр” гэх зориулалтаар шилжүүлснийг тухайн үеийн ханш 1,396.51 төгрөгөөр тооцвол 41,895,300 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 69,950,00 төгрөгийг газрын төлбөр гэх зориулалтаар  /тухайн үеийн ханш 1,393,20 төгрөгөөр тооцвол 49,992 ам.доллар/ буюу нийт 140,172 ам.долларыг  тус тус А-эд шилжүүлжээ. /2хх 210-213 дахь тал/

А- нь “Б-” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд В-тэй 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах” болон “Д” ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээнээс өөр хэлцлээр газрын төлбөрийн үүрэг шаардах эрх үүсээгүй байсан байдлыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд “Д” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд **асан үнээс өөр үнээр хэлцэл хийгдсэн гэж дүгнэхээр байна.

Нэхэмжлэгч тал нь 500,000,000 төгрөгөөр хэлцлийг хийсэн гэдгийг нотлохгүй байх боловч 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр талууд “зээлийн гэрээ” гэх нэртэй баримтад 110,000 ам.долларыг В- нь А-эд төлөх үүрэг үүсгэсэн хэмжээгээр “Д”ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон гэж дүгнэв.

 

4.3. В-ээс 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд А-эд шилжүүлсэн 140,172 ам.долларыг “Б-” ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан “Д” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцох нь зүйтэй байна. Учир нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь өөр гэрээний үүрэгт хамааралтай гэх байдлыг нэхэмжлэгч тал нотлоогүй бөгөөд хариуцагч талаас уг хэлцлийг байгуулах талаар өмнө нь талууд харилцан тохиолцож байсан гэх тайлбар илүү үндэслэлтэй болжээ.

Иймд В- нь “Б-” ХХК-д 110,000 ам.доллар төлөхөөс 140,172.23 ам.доллар төлснөөр илүү 30,172.23 ам.долларыг төлсөн тул нэхэмжлэгч нь энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.

 

5. В-ээс А-эд төлөх 137,400 ам.доллараас түүний төлсөн 30,172.23 ам.долларыг хасч тооцвол 107,227.77 ам.доллар буюу 1 ам.долларыг 3,362.23 төгргөөр тооцвол 360,524,425 /гурван зуун жаран сая таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөг гаргуулах нь зүйтэй байна. 

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж **алдах гомдлын **рим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж **алдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д **асныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/04365 дугаар шийдвэрийн 1 дэх **алтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт **аснаар В-ээс 360,524,425 төгрөгийг гаргуулж А- /А/-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 30,172.77 ам.доллар буюу 101,447,792 төгрөг гаргуулах хэсгийг болон В-д холбогдох 110,000 ам.доллар буюу 369,8-,300 төгрөг гаргуулах тухай “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь **алтад “56.1” гэснийг 56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч В-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,960,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-эд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт **аснаар нэхэмжлэгчээс давж **алдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,317,030 төгрөгийг шүүгчийн **хирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт **аснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус **аснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

                  ШҮҮГЧИД                                 Э.ЭНЭБИШ

                                                                       Э.ЗОЛ**ЯА