Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 242

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхболдын Тамирт холбогдох 1831002670234 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1997 оны 10-р сарын 01-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р баг 01 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хариуцах чадвартай гэх  Боржигон овогт Мөнхболдын Тамир, /РД: МХ75010713/,

 

Шүүгдэгч М.Тамир нь 2018 оны 06-р сарын 23-ны орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тийрэг 1-р багийн “Ээж модны тохой” гэх газарт оршин суух Л.Батцолмонгийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль хулгайлсан,

Мөн 2018 оны 10-р сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ амйгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан А.Оюунбилэгийн өмчлөлийн 8 настай хондлой дээрээ цоохортой бор зүсмийн 1 тооны морийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч М.Тамирын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 27-нд яллагдагчаар өгсөн:  ... Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд Суурьбат гэх хүний адууг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд адууг нь маллаж байсан. Надад сарын 300.000 төгрөг өгөхөөр тохиролцоод ажиллах болсон юм. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Ээж модны тохой” гэх газарт айлын хашаанд мотоцикль байсан. Уг айлд ямар айл байдаг талаар мэдэхгүй байна. Тухайн үед хүн байхгүй гэдэг нь харагдах байдлаараа мэдэгдэж байсан. Гэрэлгүй харанхуй болохоор нь хашаа руу нь ороод мотоциклийг түрээд амьдарч байсан байшингийнхаа ард нуучихсан юм. Би өөрийнхөө мотоциклийг Шамар явахдаа Зүүнбүрэн сумаас авчирсан байсан юм. Ингээд хулгай хийснээс 2 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хулгайн мотоциклийн мотор, хаазны трос, консны трос, бусад эд ангиудыг өөрийнхөө мотоцикльд сэлбэг болгоод янзалсан байгаа. Хулгайлсан мотоциклийн рамыг байшингийн ард байдаг дээврийн хөндийд нуучихсан юм. Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Хохирол болох 800.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

2. Шүүгдэгч М.Тамирын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11-р сарын 20-нд яллагдагчаар өгсөн:  ...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Шаамар суманд амьдардаг Батбаяр гэх найз руугаа утасдаад “машинаараа модонд яваад өгөөч” гэж хэлсэн. Тэр зөвшөөрөөд 12 цагийн үед манайд 67-49 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн. Тэгээд бид 2 түлээний модонд сумын ойрхон байх Орхон голын дагуу байх бургаснаас хаягдал унасан бургас мод түүгээд манай хашаанд буулгасан. Орой 21 цагийн үед манай нагац эгчийн хүүхэд болох Баатараа ах над руу утасдаад “маргааш завтай юу” гэхээр нь би завтай талаараа болон найз Батбаяртай байгаа талаараа хэлтэл “та 2 машинаараа нэг өвс ачаад өгөөч” гэхээр нь бид 2 зөвшөөрсөн. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Батбаяр бид 2 ахын өвсийг татаж өгөхөөр явж ачиж өгсөн. Өвснөөс ирсний дараа би ганцаараа үхэртээ явж, тууж ирээд хашсан. Тухайн үед манай хашааны ард талд хар зүсмийн нэг тооны гүү, хар зүсмийн нэг тооны үрээ, хондлоо цоохор зүсмийн 1 тооны үрээ гээд нийт 3 тооны адуу байхаар нь тууж авч ирээд Батбаярын хамт хашааны нарийн гудамжинд шахаж байгаад нэг тооны хондлой цоохор адууг нь барьж хашаандаа уясан. Тэгээд хэсэг байж байгаад орой 19 цагийн үед тус адууг Батбаярын машин дээр ачаад Шаамар сум руу явж Нямжаргал гэх ахын хашаанд буулгаж тус адууны үнэ 500.000 төгрөг авахаар тохироод тэр оройноо 60.000 төгрөг, 3 хоногийн дараа 140.000 төгрөг, үлдэгдэл 300.000 төгрөгөнд Самсунг маркийн гар утас авсан. Буруу үйлдэл гаргасандаа гэмшиж байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90-р ху/,

3.Шүүгдэгч М.Тамирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... Би өөрөө мотоцикльтой байсан боловч эвдэрсэн. Тэгээд эзэнгүй байсан айлын гаднаас мотоцикль хулгайлаад, хулгайн мотоциклийн мотор, хаазны трос, консны трос, бусад эд ангиудыг өөрийнхөө мотоцикльд сэлбэг болгоод янзалсан. Дараа нь морь хулгайлаад хашаандаа уячихсан байж байгаад дараа нь найзыгаа дуудан машинд нь морио ачаад Шаамарт авчирч зарсан. Урьд нь Нямаа гэдэг найз маань морь худалдан авна гэж ярьж байсан болохоор түүнд уг морийг зарсан. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна.  Хохирлуудаа төлж барагдуулсан. Хуулийн зүйл ангийн талаар маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч А.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11-р сарын 05-ны өдөр өгсөн:  ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед манай буурал цоохор зүсмийн морь маань манай хажуу айлын 3 үрээтэй хамт бэлчээрлэж яваа харагдсан. Маргааш нь буурал цоохор морь маань ирж, будаагаа идээгүй тул тэр хавиар хайсан хэдий ч ямар нэгэн сураг чимээ гараагүй. Хэд хоног хайгаад олдохгүй болохоор нь арга бараад цагдаад мэдэгдсэн. Би адуугаа эргүүлэн авсан. Би Тамир гэх хүүхдийг танина. Манай суманд төрж өссөн хүүхэд байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.   ...гэх мэдүүлэг, / хх-ийн 70-71-р ху/,

5.Хохирогч Л.Батцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08-р сарын 26-ны өдөр өгсөн:  ...Би одоогоос 3 жилийн өмнө Мандал суманд байдаг найзаасаа 700.000 төгрөгөөр 22-50 ДАТ услын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг худалдан авсан. 2018 оны 06 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед аймгийн төв рүү орох ажил гарсан тул өөрийн эзэмшлийн “Портер” маркийн машинаар гэр бүлийн хүмүүсийн хамт явсан. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ эргэж ирэхэд манаай хашаан дотор байсан мотоцикль алдагдсан байсан. Би тухайн үед мотоциклийнхоо цээж утсыг солих гээд банк болон суудлыг нь тайлаад авчихсан байсан. Надад нэр заан тэр авсан гэж тодорхой хэлэх хүн алга. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

6.Хохирогч Л.Батцолмонгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин 2018 оны 08-р сарын 26-ны өдөр өгсөн:  ...Надад учирсан хохирол төлбөрийг холбогдогч этгээдээр төлүүлж бүрэн барагдуулсан байгаа. Одоо миний хувьд төлбөр мөнгөтэй холбогдох гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад 800.000 төгрөг нэхэмжилсэн юм бэ гэхээр зүгээр байсан, бүрэн бүтэн мотоцикль аваад юу ч үгүй тонож, хоосон рам болгоод хаячихсан, буцаагаад хэвэнд нь оруулахын тулд тодорхой хэмжээний мөнгө, эд материал орох болохоор дээрх мөнгийг нэхэмжилж авсан байгаа. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

7. Гэрч  Б.Нямжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11-р сарын 05-ны өдөр өгсөн:  ...Зүүнбүрэн сумын иргэн Тамираа гэх залуу миний 99765579 дугаарын утас руу 95380368 дугаарын утсаар залгаад “би өөрийн тэжээж байгаа номхон унаган адуугаа зармаар байна, та авах уу” гэхээр нь “хэд юм бэ” гэсэн чинь “500.000 төгрөг” гэсэн. Тэгвэл би хот руу наймаанд явж ирээд авъя гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шаамар сумын иргэн Мөнхөө гэдэг хүний 67-42 СЭА улсын дугаартай Портер машин дээр ачиж ирсэн. Ирээд манай хашаанд ачиж ирсэн морио буулгахад нь би 60.000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа үлдэгдэл мөнгө болох 440.000 төгрөгнөөс 140.000 төгрөг бэлнээр өгөөд 300.000 төгрөгөнд нь 2015 оны “Самсунг Ж-5” гэдэг утас өгсөн. Тамираас уг морийг худалдаж авахдаа “хулгайн морь биш биздээ” гэхэд “үгүй манай унаган морь” гэж хэлсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт байдаг Баатар гэдэг хүнд Тамираагийн зарсан морийг 500.000 төгрөг зарсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р ху/,

8.Гэрч Ж.Баатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:  ...Нямжаргал миний 94441150 дугаарын утас руу залгаад “та номхон морь авах уу” гэхээр нь Сэлэнгэ аймаг, Шаамар сумын төв рүү очиж уулзахад буурал цоохор зүсмийн тамгагүй морь байсан. Ингээд Нямжаргалыг хэдэн төгрөгөөр өгөхийг асуухад “700.000 төгрөг” гэхээр нь “500.000 төгрөг байна” гэхэд “за тэг” гээд тохиролцоод өгч авахаар болсон. Ингээд би өөрийн 16-56 СЭҮ улсын дугаартай машинаар ачиж Алтанбулаг сумын “номтын ам” гэдэг газар байдаг гэртээ авчирсан. Одоо манай гадаа уг морь байгаа. Би хулгайн адуу гэж мэдээгүй....гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75-р ху/,

9.Гэрч Д.Батбаярын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зүүнбүрэн суманд байдаг Тамираа гэх залуу миний утас руу залгаад “хаана байгаа юм бэ, ирээд түлээ ачаад өгөөч, түлшийг чинь хийж өгнө” гэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн “Портер” машинаар Зүүнбүрэн сум руу очсон. Тэгээд очоод Тамираагийнд бүдүүний гүүрний цаанаас 1 тэвш түлээ авч ирж гэрт нь буулгаж өгчихөөд хашааных нь хогийг нь ачсан. Тэгсээр байтал нэлээд орой болсон бөгөөд Тамираа “нэг мөсөн маргааш орой явчихаач, найз нь өөрийнхөө адуунаас нэг адуу авч Шаамар оруулж, хүнд зарах гэсэн юм” гээд байхаар нь би хоноод маргааш нь орой нь морийг нь ачиж Шаамар сум руу оруулж Нямаагийн хашаанд буулгасан. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Би Тамирааг хулгай хийж байна гэж огт мэдээгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 77-78-р ху/,

10.Гэрч Ж.Баярсайханы 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Батцолмонд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хуучин мотоцикль байдаг байсан. Гэрийнхээ гаднаас алдсан гэж хүний амнаас сонсож байсан. Мотоцикль эдэлгээнээс хамаараад үнэ ханш нь өөр өөр байдаг. Батцолмонгийн мотоцикль гайгүй харагдаад байсан. Надад хэн авсан талаар таамаглах зүйл алга. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

11.Гэрч М.Суурьбатын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...М.Тамир гэх залууг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн таньдаг болсон. Манайх Шаамар сумын 1 дүгээр багт хувьдаа малтай. Ингээд мал маллах хүн хэрэгтэй болоод малчин авна гэсэн зар тавьсны дагуу Тамир гэх залуу малчингаар ажилд орсон юм. Одоо Тамир нь манай малыг малладаггүй. Анхнаасаа 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл мал маллана гэж тохиролцоод одоо хугацаа дуусаад больсон байгаа. Миний хувьд болсон хэрэг явдлын талаар мэдэхгүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

12.Гэрч Х.Цолмонбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...М.Тамир хэр барагтаа юм ярьдаггүй, чимээгүй хүүхэд байдаг байсан. Манай гэрт жил гаран хамт амьдарсан. Энд байхдаа МСҮТ-д суралцаж байсан. Архи тамхи хэрэглэдэггүй. Элдэв ааш зан байхгүй хүмүүжилтэй хүүхэд гэж боддог байсан юм. Баяр ёслолоор бид нар хоорондоо уулздаг. Ахуй амьдралын хувьд тааруу, аав ээж нь тогтсон ажил байхгүй. Тамир өөрөө ч эрхэлсэн тодорхой ажилгүй, энд тэнд олдсон янз бүрийн ажил хийдэг. Манай гэрээр сүүлийн хэдэн сар орж гараагүй. Тамирт мотоцикль байдаг талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

13.Гэрч Д.Даваадолгорын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...М.Тамир нь даруу төлөв зантай, дуу муутай, ажилсаг хүүхэд. Сүхбаатар суманд МСҮТ-д суралцаж байх хугацаандаа манай гэрт жил гаран амьдарсан. Элдэв муу зуршилгүй, архи тамих хэрэглэдэггүй. Зан аашийн хувьд тогтвортой айлын ганц эрэгтэй хүүхэд, доороо 2 эмэгтэй дүүтэй, 1 эгчтэй, ахуй амьдралын хувьд боломж тааруу. Эцэг, эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олдсон хар бор ажил хийдэг. Өөрийн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Миний мэдэхийн мотоцикль авсан сураг байсан, харж үзээгүй болохоор мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

14.Гэрч Б.Мөнгөнцэцэгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...М.Тамир миний төрсөн хүү байгаа юм. М.Тамир нь хүүхэд байхдаа даруу төлөв зантай, хүний үгнээс гарахгүй, гэр бүлийнхэндээ их тустай дэмтэй байдаг. Сүүлийн үед ааш зан нь өөрчлөгдөөд байгаа. Элдэв ааш зан байхгүй, тэр болгон гэрээс гараад асуудалд ороод байдаггүй. Эхнэр, хүүхэд байхгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Архи, дарс тамхи хэрэглэдэггүй. Тамирт нэг мотоцикль байдаг 2016 онд санагдаж байна аав нь хүнээс худалдаж авч өгч байсан. Одоо уг мотоцикль байхгүй, Тамир хэлэхдээ “унаж явж байгаад замд эвдэрчихээр нь замдаа Зүүнбүрэн сумын гүүрний доор нуучихаад, дараа ирээд авах гэсэн чинь алга болчихсон байсан” гэж хэлсэн. Ар гэр, ахуй амьдралын хувьд Тамирыг хулгай хийхэд нөлөөлсөн зүйл байхгүй. Манай амьдрал тааруу ч гэсэн эд зүйл хулгайлахдаа тулаагүй. Хэдэн хүүхдүүдээ хүний өмсөх зүүх, хоол ундаар дутаахгүй гэсэн бодолтой өдий зэрэгт хүргэсэн. Хохирогчид учирсан хохирол төлбөр болох 800.000 төгрөгийг бид нар төлж барагдуулсан байгаа. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,

15.Гэрч Б.Мөнхболдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Тамир миний 2 дахь хүү байгаа юм. Тамир уг нь их даруу төлөв, аав, ээжийнхээ үгнээс гарахгүй, төлөв томоотой хүүхэд байсан. Би Тамирт 2016 онд хүнээс мотоцикль худалдан авч өгч байсан. Зүүнбүрэн суманд ойр зуу унаж хэрэглэдэг байсан. Улсын дугаар гэж байхгүй байсан. Сүүлд Шаамар сум руу явахдаа буюу 2018 оны 04 дүгээр сарын эхээр унаж явсан байгаа. Тэгээд утсаар ярихаар “Шаамарт байна” гэж ярьдаг байсан. Хүний мотоцикль хулгайлаад өөрийнхийгөө л янзалсан юм байна л гэж бодож байна. Хохирогчид учирсан хохирол гэж 800.000 төгрөгийг төлж барагдуулсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,            

   16. “Ашид Билгүүн” ХХК-ний 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

Эд зүйлсийн нэр

Хэмжих нэгж

Тоо, ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Дүн

Тайлбар

1

Адуу 8 настай

      ш

1

950.000

950.000

Нас бие гүйцсэн адуу

 

ДҮН

 

 

 

950,00

 

Үнэлгээгээр тогтоосон дүн: 950,000 төгрөг. ...гэх дүгнэлт /хх-ийн 81-р ху/,

 

17. Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн: ...22-50 ДАТ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн өнгө үзэмж болон техникийн байдал зэргээс хамаарч Монгол улсын зах зээл дээр дунджаар 600.000 төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов. ... гэх тодорхойлолт,, /хх-ийн 24-р ху/,

 

Шүүгдэгч М.Тамирын эрүүгийн храиулага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 38-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-р ху/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийж  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 5-6-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 23, 80-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 24, 81-83-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 27,85-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 26,84-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 31-32, 64-65-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 25-27, 88-90-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 45-р ху/, хохирогч Л.Батцолмонгийн хохиролоо хүлээн авсан талаархи баримт, /хх-ийн 54-р ху/,  шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 173-р ху/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол, /хх-ийн 62-р ху/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 67-р ху/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 68-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Тамирыг  2018 оны 06-р сарын 23-ны  орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тийрэг 1-р багийн “Ээж модны тохой” гэх газарт оршин суух Л.Батцолмонгийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль хулгайлсан,

          Мөн  2018 оны 10-р сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан А.Оюунбилэгийн өмчлөлийн 8 настай хондлой дээрээ цоохортой бор зүсмийн 1 тооны морийг хулгайлсан гэмт хэрэгm яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

   Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хохирогч Л.Батцолмонгийн хохиролоо хүлээн авсан талаархи баримт, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч  М.Тамирыг  2018 оны 06-р сарын 23-ны  орой Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Тийрэг 1-р багийн “Ээж модны тохой” гэх газарт оршин суух Л.Батцолмонгийн гэрийн гаднаас Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль хулгайлсан, мөн  2018 оны 10-р сарын 22-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан А.Оюунбилэгийн өмчлөлийн 8 настай хондлой дээрээ цоохортой бор зүсмийн 1 тооны морийг хулгайлсан  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

         Шүүгдэгч М.Тамир нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

          1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхболдын Тамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1-д заасан  “Хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхболдын Тамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн, мөн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Тамирын оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нийт 480 /дөрвөн зуун наян/ цагийн ялаар тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Тамирт мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч М.Тамир нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон  битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, болохыг тус тус  дурьдсугай.

           6.Шүүгдэгч  М.Тамирт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

            9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН