Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 134/2016/00033/И |
Дугаар | 216/МА2016/00003 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 216/МА2016/00003
Д.М нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болормаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 134/ШШ2016/00073 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: онд төрсөн, эмэгтэй, Говьсүмбэр аймаг С сум, дугаар баг, -р байрны тоотод оршин суух, Б овогт Д /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П к /РД:, улсын бүртгэлийн дугаар: / холбогдох
Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, хариуцагчийн төлөөлөгч С.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/125 тоот захирлын тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 тоот тушаалаар П к хүний нөөцийн ажилтан, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 тоот тушаалаар хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтан, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 тоот тушаалаар П к нийгмийн түншлэл хариуцсан ажилтан зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
Гэтэл П к захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгийг үндэслэн ажлаас халах тухай тушаал гарчээ. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь нийгмийн түншлэл хариуцсан ажилтан гэдэг албан тушаалд ажиллуулахаар надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд ноцтой зөрчил гэж ямар зөрчлийг тооцох талаараа тусгайлан тохиролцоогүй. Ажил олгогч намайг ажил тасалсан, шийдвэргүйгээр томилолтоор явсан, Г.Б ажлын хөлсний урьдчилгааг дур мэдэн авсан гэж ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Би ажил таслаагүй, томилолтоор яваагүй. 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд манай сургалтын албаны ажилчдыг захирал амраасан. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр амралтын өдөр байгаа тул би ажил таслаагүй. Г.Б нь манай нөхөр учраас түүний зөвшөөрсөний үндсэн дээр түүний цалинг авсан юм. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь П к захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай холбогдох бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П к захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзэн Д.М Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан.
У у ж сургууль Г аймаг дахь П к Нийгмийн түншлэл хариуцсан ажилтны хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь дараах байдлаас харагдана.
1. Эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой хууль, дүрэм журам мөрдөж ажиллаагүй, албан тушаалаа урвуулан ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас хүний өмнөөс тухайн хүний ажлын хөлсний урьдчилгаа авсан.
2. Албан томилолтын шийдвэр байхгүй байхад Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас мөнгө гаргаж, дур мэдэн томилолтоор явсан.
3. Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д зааснаар дотоод журамд заасан цаг баримтлах, ахуй амьдралд нь хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тохиолдолд ажлын нэг өдөрт багтаан мэдэгдсэн байх гэсэн заалтыг зөрчиж, 2015 оны 12 дугаар сарын 25, 28-31, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил тасалсан. Д.М акттай гэдгийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Уг акт Сургалтын менежерээр ажиллаж байсан Л.Г гэдэг хүний ажлын хавтсанд байсан. Үүнээс үзэхэд эмнэлгийн магадалгаа хэд хоногийн дотор удирдлагадаа хүргэгдэх ёстой вэ гэдгийг анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д ажлын 2 өдөр, нийлбэрээр 16 цаг тасалбал ноцтой зөрчилд тооцно гэж хөдөлмөрийн гэрээнд заасан ба үүнийг ноцтой зөрчилд тооцохоор ажилтантай тохирсон. Түүний актад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн гэж байна. Иймд Д.М 09-ний өдөр ажил дээрээ ирсэн байхыг ойлгож байна.
Дотоод журамд зааснаар 5 хүртэлх хоногийн чөлөөг сургуулийн захирал, 3 хүртэлх хоногийг салбарын дарга өгнө, нэг хоног ч гэсэн бичгээр өргөдөл гаргаж, цохолтоор чөлөө олгогдоно гэж заасан. Чөлөөтэй байсан талаар гэрчийн мэдүүлэг байгаа боловч чөлөө олгогдсон гэдэг бичгийн баримт байхгүй байна гэдэг нь нотлогдож байна.
Дотоод журмын 4.1.5, 4.1.6-д зааснаар сар бүрийн 22-ны дотор тухайн ажилтны ажилласан цагийн тооцоог аргаж хүний нөөцөд хүргүүлнэ. Хүний нөөцийн ажилтан дотоод журмын 4.1.7-д зааснаар цагийн бүртгэлд хяналт тавина гэж заасан. Дотоод журмын 4.2.8-д зааснаар нотлох тодорхойлолтгүй, урьдчилан мэдэгдээгүй бол эмнэлгийн магадлагаатай байсан ч ажил тасалсанд тооцно гэсэн зохицуулалт байна. Иймээс Д.М нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 210 713 төгрөгийг гаргуулж, Д.М олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.М нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 521 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж, ....давж заалдах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа давж заалдах гомдолдоо: ... 1.Нэхэмжлэгч Д.М нь П к 2015.09.01-нд “Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтан” гэсэн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад, Политехник коллежийн захирлын 2015.10.05-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нийгмийн түншлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байсан.
2. Нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгийг үндэслэн захирлын ажлаас халах тушаал гарчээ. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас ажил олгогч нь ажилтан миний биетэй “Нийгмийн түншлэл” хариуцсан албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж Политехник коллежийн захирлын дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаагүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.М нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажил олгогч Политехник коллежитэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний эрх үүргийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийгмийн түншлэл хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд ажиллаж байсан.
3. Нэхэмжлэгч Д.М нь Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь заалтуудыг зөрчиж ажил олон хоногоор тасалж, байгууллагын мөнгөн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан нь нотлогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгч Д.М нь Говьсүмбэр аймаг дахь П к холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Уул уурхайн салбарын жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаал /хх-2/, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-3/, 2015 оны цалингийн карт /хх-4/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/ зэрэгт үндэслэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэгч Д.М Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан, ...Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас хүний өмнөөс тухайн хүний ажлын хөлсний урьдчилгаа авсан, албан томилолтын шийдвэр байхгүй байхад бэлэн мөнгөний касснаас мөнгө гаргаж, дур мэдэн томилолтоор явсан, 2015 оны 12 дугаар сарын 25, 28-31, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил тасалсан тул түүнийг ажлаас халах тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгч нь ... “Нийгмийн түншлэл” хариуцсан албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж Политехник коллежийн захирлын дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаагүй, ... Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь заалтуудыг зөрчиж ажил олон хоногоор тасалж, байгууллагын мөнгөн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан нь нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь хэргийн материалаас үзэхэд : нэхэмжлэгч Д. М нь Говьсүмбэр аймгийн Уул, уурхай жишиг сургууль Политехник коллежийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 тоот тушаалаар хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтнаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 тоот тушаалаар Политехник коллежийн Нийгмийн түншлэл хариуцсан ажилтанаар томилогдон ажиллаж байсан байна.
Тус коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн “ Д.М хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүнийг “нийгмийн түншлэл хариуцсан ажилтан”-ны үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.М “нийгмийн түншлэл хариуцсан ажилтан”-аар томилсон Б/107 тоот тушаал нь хэрэгт авагдаагүй байх боловч түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/хх-5/ болон ажлаас чөлөөлсөн Б/07 тоот тушаал зэргээс үзэхэд Д.М нь Б/107 тоот тушаалаар “нийгмийн түншлэл хариуцсан ажилтан”-аар томилогдон ажиллаж байсан гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд улмаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд энэ хуульд заасан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулагдсан байна.
Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтан Д.М 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 тоот тушаалаар “нийгмийн түншлэл хариуцсан ажилтан”-аар томилсон байх боловч тухайн ажлын байранд ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Энэ нь нэхэмжлэгч Д.М хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалын үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн хариуцагч талаас гаргаж хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, энэхүү журмын 2.15 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан багш, ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх ба энэхүү журмын 2.15-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчлийн талаар огт тусгагдаагүй байна. /хх-95/
Харин хөдөлмөрийн дотоод журмын 2.14-н “б”- заалтад ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдөр ажил таслах, ажлын 11 өдрийн тасалсан цагийн нийлбэр 16 цаг, ...тасалсан, ...тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамааруулна гэж заасан байна. /хх-95/
Тэрчлэн хариуцагч нь нэхэмжлэгч Д.М хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх боловч тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.14-н “б” заалтад ... ажилтан дараалан 2 өдөр ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамааруулахаар заасан байх боловч нэхэмжлэгч Д.М нь дараалан 2 өдөр ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Ажилтан нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан байсан ч ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгч Д.М хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 134/ШШ2016/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЛХАГВАМАА
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА