Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 248

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

 

      Улсын яллагч                                           А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Г.Амартүвшин

      Нарийн бичгийн даргаар                         Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пагмадуламын Отгонбаярт холбогдох 1831002990228 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Партизан гудамж, 2-9 оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Пагмадуламын Отгонбаяр,  /РД:МА-85080612/,

          

Шүүгдэгч П.Отгонбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Алтанбулаг сумын “32 нугачаа, 96 тархи” гэх газраас 3,01 м3 мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн 49-65 СЭҮ улсын дугаартай “Киа Бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч П.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 29-нд яллагдагчаар  өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагийн үед Алтанбулаг сумын нутаг “Очирбатын хонхор” гэх газраас хадлангаа хийхээр өөрийн эзэмшлийн 49-65 СЭҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр ганцаараа явсан. Тус газраа очиж, хадлангаа хийж байгаад бага үдийн үед эргэээд сум руугаа явж байтал “Хутаг-Өндөр” гэх нэтэй уулын орой дээр манай сумын Зоригоо гэх залуу ачааны машинтайгаа мод бэлтгэхээр явж байсан. Тэрээр мод бэлтгэх эрхийн бичиг өгч байгаа талаар хэлэхээр нь би эхнэр рүүгээ утасаад “гоожин аваад байж бай. Би эндээс мод бэлтгээд аваад очъё” гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ 10 орчим км зайтай байх “32-н нугачаа” буюу “96-ийн тархи” гэх газар руу явж очоод өмнө бэлтгээд унагаагаад тайраад орхисон байсан 3-4 ширхэг мод болон бэлтгэсэн модны үзүүрийг 1м 30 см-ээр тайраад машиндаа ачаад гэр рүүгээ буцаад явсан. Буцах замд гар утасны сүлжээ байхгүй тул сүлжээ орсон үед эхнэр рүүгээ гоожин авсан эсэх талаар асууя гэж санаад явж байтал Долоон даваан дээр замын цагдаа нар тосож аваад сумын журмын хашаанд модыг буулгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 71-72-р ху/,

2. Шүүгдэгч П.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд яллагдагчаар дахин өгсөн:  ...Тухайн өдөр модоо бэлтгэж тээвэрлээд явж байхад сумын засаг дарга Батсайхан, байгаль орчны хяналтын улсын байцаагч Мөнхзул нар надтай тааралдаад мод бэлтгэх эрхийн бичиг шалгаад намайг урдаа гаргаад ураас дагаад явсан. Удалгүй цагдаа зогсоож шалгаад сум руу явсан. Би түргэн хугацаанд хохирлоо төлж барагдуулах болно. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 74-р ху/,

3.Шүүгдэгч П.Отгонбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Машинаа хураалгамааргүй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Х.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:  ...П.Отгонбаяр гэх хүн нь Алтанбулаг суманд мод бэлтгэх, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжгүй. ...Тухайн хүний хууль бус үйлдлээс болж  байгаль, экологид учирсан гэх хохирлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр ямар нэгэн хүсэлт байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,

5. Гэрч Н.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр П.Отгонбаяр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр намайг “түлээний гоожин авчих” гэж утсаар 9 цагийн үед хэлсэн боловч би тухайн өдөр ажил ихтэй байсан учраас эрхийн бичиг авах гэж мөнгө тушаасан байсан боловч эрхийн бичгийг нь авч чадаагүй. Уул нь надад мөнгө тушаасан баримт байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/,

6.Гэрч Г.Мартын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...П.Отгонбаяр гэх хүнийг сумын иргэн гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Отгонбаяр болон түүний эхнэр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Намайг байгаль хамгаалагчаар ажилд орсноос хойш Отгонбаяр нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

7. Гэрч  С.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11-р сарын 06-ны өдөр өгсөн:  ...Би 2018 оны 09 дүгээр сард ээлжийн амралтаа авсан байсан. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрийнхээ хогийг хогийн цэг дээр хаяад явж байхад сумын засаг дарга Батсайхантай тааралдсан. Тэгээд надад “манай өвсөнд явж байсан машин эвдрээд зогсчихсон байна, чи татлага болон машины сэлбэг хүргээд өгөөч” гэхээр нь зөвшөөрөөд тэндээсээ Алтанбулаг сумын 3 дугаар багт байрлах Хилийн цэргийн 6 дугаар Заставын тэнд “Чантагын даваа” гэх газар луу явж дээрх зүйлсийг хүргэж өгөөд эргээд сум руугаа явж байтал “Худаг өндөр” уулын тэр хавьд сумын иргэн Отгонбаяр гэх залуу өөрийн ачааны тээврийн хэрэгсэлдээ түлээний мод тээвэрлэж явахтай тааралдаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад байгаагүй тул түүнийг урдаа гаргаж явуулаад ардаас нь явж байхдаа сумын хэсгийн байцаагч Энхжаргалд мэдэгдсэн. Удалгүй сумын төвд ирээд тухайн тээврийн хэрэгслийг түр хадгалах хашаанд хийсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,

8.Гэрч Ц.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...П.Отгонбаяр миний найз байгаа юм. Зан байдлын хувьд их даруу, төлөв, ажилсаг, хүн чанар сайтай залуу байгаа юм. Ямар учраас ийм асуудалд орсон талаар мэдэх зүйл байхгүй. Уг нь хэрэгт төвөгт ороод явдаг хүн биш. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

9.Гэрч Э.Бүрэнжаргалын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Миний хувьд П.Отгонбаяртай найзалж нөхөрлөөд хэдэн жилийн хугацаа өнгөрч байна. Тэрээр даруу төлөв, нийтэч, ажилч хичээнгүй залуу байгаа юм. Өдий хүртэл түүнтэй найзалж нөхөрлөхөд надад болон миний таньдаг хэн нэгэн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлэхээр хүн чанаргүй үйлдэл гаргасан зүйл  байгаагүй. Мөн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд шалгагдаж байсан эсэхийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 42-р ху/,

10.Гэрч Д.Зоригтбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Надад нэг муу цахилгаан хөрөө байдаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын эхээр найз Отгонбаяр гуйгаад аваад байсан. Хэд хоногийн дараа эргүүлээд өгсөн. Уг хөрөөг мөн нэг найз түр хугацаагаар авч яваад эвдрээд дахин ашиглахын аргагүй болгосон байхаар нь өөрт байсан хаягдал төмөртэй нийлүүлээд тушаачихсан юм. Би тус хөрөөг 3 жилийн өмнө 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,     

11.2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18-04-015/50 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 П.Отгонбаярын мод бэлтгэсэн газар нь ашиглалтын бүсийн 3 дугаар мужлалын ойн бүсэд хамаарна. П.Отгонбаярын хууль бусаар бэлтгэсэн гэх 17 ширхэг бөөрөнхий модны эзэлхүүнийг  Монгол улсын стандарт MNS 2379:2010 /бөөрөнхий мод, модон материал эзлэхүүний хүрд/ -аар тооцож гаргахад  нийт модны дундаж диаметр нь 38.6 см болж байна. 17 ширхэг модны нийт эзлэхүүн нь 3.01 м3 болж байна. Модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуучлалын  сайдын  2009 оны 394 тоот тушаалаар баталсан ойн нөөцийн ойн нөөцийн эколги эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал 3.01 м3 х 28.500 х 1.8=154.143 төгрөгийн үнэлгээ гарч байна.

Монгол улсын Ойн тухай хуулийн 42-р зүйлд “иргэн хууль бусаар мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан бол шууд учирсан хохирлыг нөхөн төлнө”,  Байгаль хамгаапах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д  /Ойн учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна/ гэж заасан байдаг тул  иргэн П.Отгонбаяр нь 154.413х3=4636239 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 47-48-р ху/,

12.“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 сарын байдлаар зах зээлийн үнэ Киа бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл 2.800.000 төгрөг, хятад модны хөрөө 100.000 төгрөг,  нийт 2,900,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт, /хх-ийн 57-р ху/,

13. Шүүгдэгч П.Отгонбаярын ял шалгасан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 87-р ху/, шүүгдэгчийн тээвэрлэж явсан модны зураг, /хх-ийн 04-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-11-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, /хх-ийн 15-16, 21-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-19, 22-24-р ху/, Алтанбулаг сумын Бүргэдэй 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-45, 54-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 47-48, 56-59-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49,63-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50,62-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын  тогтоол, /хх 67-68-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 69-74-р ху/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар,/хх-ийн 80-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 84-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 86-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 88-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 89-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Отгонбаяр нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр Алтанбулаг сумын “32 нугачаа, 96 тархи” гэх газраас 3,01 метр куб мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн 49-65 СЭҮ улсын дугаартай “Киа Бонго жи2” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн тээвэрлэж явсан модны зураг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын  тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг зэргээр  батлагдаж байна.

Мөн шүүгдэгч П.Отгонбаяр нь хэдийгээр 2018 оны 09-р сарын 11 нд банкинд мөнгө тушаасан боловч эрх бүхий байгуулагаас мод бэлтгэх бичиг буюу зөвшөөрөл аваагүй байж мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийн 35.4-р зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрөлгүй бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг дурьдаж, 1.3 метрийн урттай, 17 ширхэг түлээний хуурай нарс, мөн 49-65СЭҮ улсын дугаартай, цэнхэр өнгийн хуучин “Киа бонго Жи 2” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдэн ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Шүүгдэгч Боржигон овогт Пагмадуламын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пагмадуламын Отгонбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Отгонбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Отгонбаярт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.Отгонбаяр нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус  дурьдсугай.  

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-д зааснаар хавтаст хэргийн 15, 21-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 3 метрийн урттай, 17 ширхэг түлээний хуурай нарс, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  49-65СЭҮ улсын дугаартай, цэнхэр өнгийн хуучин “Киа бонго Жи 2” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад цагаан хөрөөний үнэ 100.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН