| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0248/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 249
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт Лхагвагийн Гэндэнсүрэнд холбогдох 1831002860256 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1953 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шангас овогт Лхагвагийн Гэндэнсүрэн, /РД:ОЖ-53022616/,
Шүүгдэгч Л.Гэндэнсүрэн нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутагт орших “Нарстай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31,1885 метр куб мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 16.168.118 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Л.Гэндэнсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд яллагдагчаар өгсөн: ...Би өвөлжөө барихын тулд мод хөрөөдөх хэрэгтэй байхаар нь өөрийн хөрш А.Эрдэнэбатад хөрөө байдаг гэдгийг санаад А.Эрдэнэбаттай уулзаж “чи надад Нарстай гэх газарт хэдэн мод хөрөөдөөд өгөөч, би зөвшөөрлийг нь авсан” гэж хэлээд А.Эрдэнэбатын хамт Нарстай гэх газар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр очиж мод бэлдсэн. Тухайн үед 70 гаран ургаа модыг унагаасан. Зарим нэг унианг мод буюу унасан мод байсан. Модоо унагаж бэлдээд өөрийн хүү Г.Батсуурьт “би мод бэлдсэн байна, чи хүн авч ирээд цагаалаад, зөөгөөд, аавдаа тус бол” гэж хэлсэн. Манай хүү Батсуурь манай нутгийн Төмөрхүү, Сэр-Од, Ганхуяг нарт “туслаач” гэж гуйж хөлслөөд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр анх очиж Ганхуягийн ногоон өнгийн жижиг оврын трактораар цагаалж байхад трактор нь эвдрээд тэр өдөр ажил хэсэг зогссон. Дараа өдөр нь буюу 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр трактороо янзлаад дээрх хүмүүсийг хамт цагаалж янзалж бэлдээд ачихад бэлэн болгоод үлдээсэн. Цагаалсан модоо хуваахаар А.Эрдэнэбатаас цагаан өнгийн төмөр тагтай шар өнгийн бариултай улаан хүрэн өнгийн маниул бүхий хөрөөг гуйж аваад цагаалсан модоо 4-5 метрээр бэлдэж янзалсан. Би мод янзалж бэлдээд унаа тэрэгний муугаас тэнд нь үлдээж тавьсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90-р ху/,
2.Шүүгдэгч Л.Гэндэнсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний таньдаг хүн маань олон хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ядруухан амьдардаг юм. Тэр хүмүүст хашааны мод бэлтгэн өгч туслах гэж байгаад уулнаас дур мэдэн мод унагаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Т.Отгонсүрэн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулбал гомдол саналгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
4.Иргэний нэхэмжлэгч С.Ганхуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: ...Ногоон өнгийн трактор миний эзэмшлийн трактор байгаа юм. Өөрийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...Гэндэнсүрэнтэй мод бэлдсэн асуудал байхгүй. Л.Гэндэнсүрэн ахыг зөвшөөрөлгүй гэж мэдээгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,
5.Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэбатын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн төмөр тагтай, шар өнгийн бариултай, улаан хүрэн маниул бүхий цахилгаан хөрөө нь миний хөрөө юм. Би өөрийн хөрөөг нэхэмжилж байна. Цагдаагийн байгууллага хураан авсан байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р ху/,
6.Гэрч Г.Батсуурийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай аав Гэндэнсүрэн “Гэр чулуу” гэх газар өвөлжөөний газар авсан гэхээр нь “Нарстай” гэх газраас аав бид 2 ууланд очиж Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан хөрөөгөөр босоо хар мод 73 ширхэг унагаж явсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 5-6-ны үеэр би Ганхуягийг трактортойгоо уулнаас мод цагаалаад өгөөч гэж гуйгаад аав, Ганхуяг, Төмөрхүү, Сэр-Од бид 5 ууланд унагасан модоор тээвэрлэхээр бэлтгэсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 40-41-р ху/,
7.Гэрч Д.Төмөрхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний танил Г.Батсуурь “аав өвөлжөөний мод бэлдсэн гэсэн, үүнийг уулнаас зөөж цагаалаад өгөөч” гэхээр нь би Гэндэнсүрэн ахад тус болох гэж “Нарстай” гэх газар Батсуурь, Ганхуяг, Сэр-Од нарын хамт очиход ууланд 70 гаруй шинэс модыг тайрч унагасан байсныг Ганхуяг ногоон өнгийн бага оврын трактораар зөөж уулын амад хураасан ба тэндээ 4-5 метрийн урттай зөөхөөр бэлтгэсэн. Бид нарыг очиход уг моднуудыг ууланд унагаж бэлтгэсэн байсныг трактораар зөөж цагаалган юм. Надад ашиг сонжоо харж хувьдаа бэлтгэсэн зүйл байхгүй. Гэндэнсүрэн ахын хүү Батсуурь гуйхаар нь би тусалж өгсөн юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 45-46-р ху/,
8.Гэрч И.Сэр-Одын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай найз Г.Батсуурь манайд ирээд “аав өвөлжөөний мод бэлдсэн гэсэн, үүнийг уулнаас зөөж цагаалаад өгөөч” гэхээр нь би Гэндэнсүрэн ахад тус болох гэж “Нарстай” гэж газар Батсуурь, Ганхуяг, Төмөрхүү нарын хамт очиход ууланд 70 гаруй шинэс модыг тайрч унагасан байсныг Ганхуягийн ногоон өнгийн бага оврын трактороор зөөж уулын амад хураасан ба тэндээ 4-5 метрийн урттай зөөхөөр бэлтгэсэн. Бид нарыг очиход уг моднуудыг ууланд унагаж бэлтгэсэн байсныг трактораар зөөж цагаалсан. Гэндэнсүрэн ахын хүү Батсуурь гуйхаар нь би тусалж өгсөн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 47-48-р ху/,
9.Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18-04-015/60 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
“...Хууль бусаар бэлтгэсэн гэх 229 ширхэг, 31,1885 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.389.372.8 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 60-61-р ху/,
10.Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 400,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ, /хх-ийн 73-75 дугаар тал/
11.Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 10 сарын байдлаар зах зээлийн үнэ нийт 50,000 төгрөгөөр тогтоов...” гэх үнэлгээ,/хх-ийн 78-80 дугаар тал/
12.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 11-р сарын 08-ны өдрийн актанд: ...Л.Гэндэнсүрэнгийн хууль бусаар бэлтгэсэн гэх 31.1885м3 экологи эдийн засгийн үнэлгээ нь 31.1885 м3 х 96000х1.8=5.389.372 төгрөгийн үнэлгээ гарч байна. /1.8 бөөрөнхий модны итгэлцүүр/
Байгаль хамгаапах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д /Ойн учруулсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна/ гэж заасан байдаг тул иргэн Л.Гэндэнсүрэнгээр 5.389.372 х3=16.168.118 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 47-48-р ху/,
13.Шүүгдэгч Л.Гэндэнсүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 114-р ху/, Л.Гэндэнсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 109-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-7-р ху/, модны эзэлхүүн тогтоосон баримт, /хх-ийн 8-14-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 15-19-р ху/ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-р ху/ хөрөө хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 21-23-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, /хх-ийн 24-р ху/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 94-р ху/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого, /хх-ийн 96-98-р ху/ хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, /хх-ийн 99-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 103-р ху/ шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 63-67, 73-75, 82-85-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 87-88-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Гэндэнсүрэнг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн нутагт орших “Нарстай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31,1885 метр куб мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 16.168.118 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 эгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, 229 ширхэг бөөрөнхий мод битүүмжлэгдсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 14-7.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шангас овогт Лхагвагийн Гэндэнсүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шангас овогт Лхагвагийн Гэндэнсүрэнг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Гэндэнсүрэнгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Гэндэнсүрэнд мэдэгдсүгэй.
5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.Гэндэнсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-д зааснаар хавтаст хэргийн 20-р хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг хүчингүй болгож, хөрөөг жинхэнэ эзэмшигч А.Эрдэнэбатад олгож, хавтаст хэргийн 24-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 2 метрийн урттай, 7 ширхэг, 4 метрийн урттай, 3 ширхэг, 5 метрийн урттай, 90 ширхэг, 8 метрийн урттай, 10 ширхэг, 6 метрийн урттай, 83 ширхэг, 12 метрийн урттай, 2 ширхэг, 15 метрийн урттай, 34 ширхэг, нийт 229 ширхэг шинэс моднуудыг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хятад хөрөөний үнэ 50.000 төгрөг, бага оврын тракторын үнэ 400.000 төгрөг бүгд 450.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, Байгаль хамгаапах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Л.Гэндэнсүрэнгээс экологи эдийн засгийн хохирол 16.168.118 төгрөгийг гаргуулан улсын орогод оруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Гэндэнсүрэнд улсад учруулсан болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө болон тракторын үнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л.Гэндэнсүрэнд мэдэгдсүгэй.
10.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гэндэнсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН