Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 250

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

 

      Улсын яллагч                                           М.Энхбаатар

      Нарийн бичгийн даргаар                         Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба, Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн нарт холбогдох 1831003510263 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 1957 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багт орших суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсаж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба,  /РД:ЖБ-57091371/,

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 1964 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Үтрэм 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн  /РД:РД-64020713/,

  

Шүүгдэгч П.Пүрэвсүрэн нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутагт орших “Ганцын даваа” гэх газраас 20108 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгалтйн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамалын үндсийг зарж борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүй бусадтай бүлэглэн түүсэн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутагт орших “Ганцын даваа” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын үндсийг зарж борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр бусадтай бүлэглэн түүсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ж.Рэнцэндамбын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд яллагдагчаар  өгсөн: ...Пүрэвсүрэн бид 2 энэ ургамлыг өмнө нь түүж байгаагүй. Тэр ургамлын хувьд Цагааннуур сумын нут гаар их ургадаг бөгөөд сумаас зөвшөөрөл өгвөл хүмүүс түүж худалддаг. Тэгээд бид хоёр өөр ажлаар явж багаад  “дэрэвгэр жиргэрүү” гэх нэртэй ургамлын үндэс түүхээр болоод төмөр багаж ашиглан 3-4 килограмм хэмжээтэй ургамлын үндэс түүж байтал 20 цагийн үед заставын цэргүүд ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/,

2.Шүүгдэгч П.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 11 дүгээр сарын 30-нд яллагдагчаар өгсөн: ...Энэ ургамлыг түүхэд сум орон нутгаас зөвшөөрөл авдаг юм билээ. Өнгөрсөн жил тусгай зөвшөөрлийн дагуу түүж байсан хүмүүсийн нэг нь надад өгч байсан багаж байгаа юм. Тгээд тэр багаж миний машины тэвшин дээр байсан. ...Ганцын даваан дээр гарч ирээд түр зогсоод Рэнцэнбямба бид хоёр “дэрэвгэр жиргэрүү” гэх нэртэй ургамлыг түүхээр санаа нийлээд түүж эхэлсэн. 3-4 килограмм орчим түүж, байтал хилийн харуул ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р ху/,

3.Шүүгдэгч Ж.Рэнцэндамбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж харамсаж байна. Дахин зөвшөөрөлгүй ургамал түүхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.  Энэ хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлсөн. ...мэдүүлэг,

4.Шүүгдэгч П.Пүрэвсүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж харамсаж байна. Хүмүүс түүгээд байдаг болохоор түүсэн юм. Зөвшөөрөл авч түүдэг гэдгийг дуулж байсан. Дахин зөвшөөрөлгүй ургамал түүхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.  Энэ хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлсөн. ...гэх мэдүүлэг,

5.Хохирогч Э.Төрбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Буруутай этгээдүүдээр байгаль экологид учирсан хохирлыг бүрэн төлүүлэх саналтай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,

6.Гэрч С.Мөнхбуянгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...Тэгээд газрыг нь сайн мэдэхгүй байна, нэг тариан талбайн хажуугаар явж байгаад Пүрэвсүрэн ах хамт авч явсан найзтайгаа “энэ газарт нэг ургамал ургадаг гэсэн” нэж хоорондоо ярилцаад бор өнгийн нэрийг нь мэдэхгүй байна, нэг үндэс шиг ургамал төмөр үзүүртэй  багаж ашиглаад түүгээд байсан юм. Цагаан цэнхэр өнгийн шуудайнд тухайн ургамлаа түүгээд хийж байсан. Тэгээд байж байтал 20 цагийн үед Заставын цэргүүд ирээд бид нарыг саатуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

7.Гэрч Л.Даваажаргалын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгээд газрыг нь сайн мэдэхгүй байна, нэг тариан талбайн хажуугаар явж байгаад Пүрэвсүрэн ах хамт авч явсан найзтайгаа “энэ газарт нэг ургамал ургадаг гэсэн” гэж хоорондоо ярилцаад бор өнгийн нэрийг нь мэдэхгүй байна, нэг үндэс шиг ургамал төмөр үзүүртэй багаж ашиглаад түүгээд байсан юм. Цагаан цэнхэр өнгийн шуудайнд тухайн ургамлаа түүгээд хийж байсан. Тэгээд байж байтал 20 цагийн үед Заставын цэргүүд ирж бид тавыг суутуулсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-р ху/,

 8.Гэрч Б.Наранцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Рэнцэнбямба, Пүрэвсүрэн 2 тухайн нэрийг нь үл мэдэх ургамлыг түүгээд байсан юм. Тэгээд 20 цагийн үед заставын хэсэг нөхдүүд ирээд саатуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,          

 9.2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18-02-039/69 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

“...Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь ховор ургамлын жагсаалтад орсон...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1кг-50000*3,68=184.000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 35-36-р ху/,

10. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 59-60-р ху/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 55-56-р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа, /хх-ийн 58-р ху/ ,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-13-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 14-17-р ху/ /15-16-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 33-34–р ху/,  шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 35-36-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 37-38-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 39-р ху/, хохирол төлсөн баримт, /хх-ийн 73-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, /хх 45-48-р ху/, яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 49-52-р ху/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-65-р ху/, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66, 69-р ху/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 78-79-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 80-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 88-89-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нарыг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутагт орших “Ганцын даваа” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамалын үндсийг зарж борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүй бүлэглэн түүсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгч нарыг хорих ял онолгдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах, үүрэгн хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.        

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон хорих ял онолгдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар 2 ширхэг төмөр багаж, 3.680 кг “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамал хэрэгт хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

               

 1.Шүүгдэгч Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн, шүүгдэгч Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн, шүүгдэгч Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба, нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн, шүүгдэгч Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба, нарыг оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Харцага овогт Пүлжингийн Пүрэвсүрэн, шүүгдэгч Эзэн овогт Жанчивдоржийн Рэнцэнбямба нарт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.  

6.Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн баримтаар 2 ширхэг төмөр багаж болон 3.680 кг “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамалыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч П.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Рэнцэнбямба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН