Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 239

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                                             М.Энхбаатар

      Нарийн бичгийн даргаар                           Б.Намуунзул нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Алтангэрэлийн Сумъяабазарт холбогдох 1831003020236 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, 8-8 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Монгол овогт Алтангэрэлийн Сумъяабазар, /РД: МТ00292111/,

          

Шүүгдэгч А.Сумъяабазар нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Дулаанхан тосгоны 4 замаас Хүдэр сум руу явах засмал замын 64-65 дахь км хооронд 41-18 СЭҮ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Ганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч А.Сумъяабазарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-нд яллагдагчаар өгсөн:  ...Би өөрийн пүүзийг нэг найздаа өгсөн. Тэгээд пүүзийг маань өгөхгүй болохоор нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх гэж Ерөө сум руу явсан. Тэгээд очиход байхгүй байсан. Цагдаа хүлээж байж байгаад Ганбаяр ахын найз нь таараад Ганбаяр ахтай архи уусан. Тэндээсээ нэг айлд очсон. Ганбаяр ах тэнд архи уусан. Би гарч машин асааж янзалж байгаад ороод ирэхэд Ганбаяр ах согтсон байсан. Би согтуугаар нь машинд суулгаад аваад гарч байснаа санаж байна. Ганбаяр ах архи ууж байхдаа надад машины түлхүүр, утас 2 өгсөн. Би Ганбаяр ахыг аваад гарч байснаа санаж байна, мөн эгчтгэйгээ утсаар ярьж байснаа санаж байна, өөр зүйл санахгүй байна. Ганбаяр ах согтуу байсан болохоор нь би машиныг нь жолоодсон. Надад машины түлхүүр байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 78-р ху/,

2.Шүүгдэгч А.Сумъяабазарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Тухайн өдөр ах маань айлд архи уугаад согтчихсон. Тэгээд тэр айлд хонох гэтэл Ганбаяр ах агсам тавиад байхаар нь би машин жолоодоод Хүдэр сум руу явсан. Ерөө сумаас цааш Хүдэр орох замд “Хандгайт” гэх газар замын тойруу хэсэгт осол болсон.  Тэгээд би сайн санахгүй байна. 1 сар ухаангүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:  ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ерөө сумын хэсгийн төлөөлөгчтэй өөрийн эхнэрийн дүү А.Сумъяабазарыг уулзуулахаар Ерөө сум руу өглөө 10 цаг болж байхад гарсан. Ерөө суманд очиход хэсгийн төлөөлөгч нь байхгүй болохоор нь тэндээ хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь банк ороод банкнаас гарч ирээд машинаа асаах гэхэд асахгүй акумлятор нь муудсан байсан. Тэгээд ажлын зүс мэдэх ахтай таараад түүний найзын хамт нэг шил архи 3-лаа хувааж уусан. Тэндээсээ А.Сумъяабазарыг дагуулаад Давхаанаа гэх хамаатны залуугийн гэрт очоод нэг шил архи уусан. Архи дуусаад Давхаанаагийн гэрээс гарахдаа “цагдаагаар ороод байхгүй бол Хүдэр лүү явлаа” гэж хэлээд тэдний гэрээс гарч байснаа санаж байна. Тэгээд яг юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Ерөө сумын эмнэлэгт сэрсэн. Дараа нь сонсоход манай эхнэр Б.Солонго миний гар утас руу залгахад А.Сумъяабазар утас авч “би машин бариад явж байна, Ганбаяр ах согтуу урд талын суудал дээр унтаад явж байна” гэж ярьсан байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Би нурууны хагалгаанд ороогүй, эм тариа хэрэглэж хэвтрийн дэглэм бариад одоо биеийн байдал харьцангүй сайн болсон. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Би “Их баян уул” ХХК-нд мөнгөний барьцаанд тавьж 1.500.000 төгрөг зээлэн авч хуваарийн дагуу төлж байгаа. Би архи ууж эхлээд тээврийн хэрэгслийн түлхүүр болон гар утсыг А.Сумъяабазарт өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Миний буруугаас болж А.Сумъяабазар тээврийн хэрэгсэл жолоодсон. Энэ нь миний буруу. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэх /хх-ийн 16-р ху/,

4. Иргэний хариуцагч Э.Баатархуягийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ... Манайх барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн барьцаанд тавиад зээл авч байгаа хүнтэй барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж барьцаанд тавьж байгаа тээврийн хэрэгслийг манай байгууллга өөрийн нэр дээрээ шилжүүлэн авдаг. Барьцаанд тавьж байгаа тээврийн хэрэгслийг тухайн хүн цааш нь дахин барьцаанд тавиулахгүй, зарж борлуулахгүй байхаас урьдчилан сэргийлж өмчлөлчийг сольдог. Барьцаат зээлийн гэрээн дээр эрх үүрэг,, хариуцлагыг тусгаж өгсөн байдаг. Гэрээний 4.4 дэх заалтанд “барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглаж байх явцад гуравдагч этгээд хохирол учруулсан бол хохирлыг зээлдэгч дангаараа хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалт гэрээтэй танилцаж, 41-18 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч танилцаж, гарын үсэг зурсан. Тийм учраас манай компанид иргэний хариуцагчийн асуудал хамааралгүй гэж бодож байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

5.Иргэний нэхэмжлэгч Э.Баатархуягийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтондоо: ... Б.Ганбаяр нь төлбөрөө төлсөн тул тээврийн хэрэгслийг Б.Ганбаярын нэр дээр шилжүүлэхээр Автотээрийн газар луу тоот явуулсан болно.

6. Гэрч Б.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:  ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Ганбаяр, төрсөн дүү А.Сумъяабазар нар нь Ерөө сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзахаар явсан. Би 11 цагийн орчим Ганбаяртай утсаар ярихад “хэсгийн төлөөлөгч байхгүй, цагдаагийн гадаа хүлээгээд сууж байна” гэж ярьсан. Дараа нь 15 цагийн орчим утсаар Ганбаяртай ярихад хэл яриа нь өөрчлөгдөж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба хэрэглэсэн талаараа надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ганбаярын утас руу залгахад А.Сумъяабазар утас аваад “би машин бариад Ерөөгийн засмал руу гарсан байна, Ганбаяр ах хажууд согтуу унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй осол болсон талаар мэдсэн. А.Сумъяабазар нь зан байдлын хувьд аймхай, даруу дөлгөөн ааштай, ажилсаг хүнд тусархуу хөдөлмөрч гэж би дүүгээ үнэлэхээр байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р ху/,

7. Гэрч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:  ... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэдэн цагийг нь санахгүй байна. Манай хамаатны залуу Ганбаяр нэг залуугийн хамт ирсэн. Манайд орж ирээд “машиных нь акумлятор муудаад асахгүй байна” гэж хэлж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би хүн ороод ирэхэд яаж зүгээр байхав гэж бодоод 0,5 литрийн архи гаргаж ирээд хамт уусан. Бид нарыг арххи ууж байхад Сээгий гээд манай найз орж гараад явж байгаад гэрлүүгээ явсан. Архи дуусаад хэсэг юм ярьж байгаад явах гэхээр нь “согтуу байж хоноод яваач” гэхэд Ганбаяр “явна” гээд байсан. Манайхаас А.Сумъяабазар, Ганбаяр нар гараад явсан ба Ганбаяр нилээн муудсан байдалтай гараад явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/,

8. Гэрч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад өглөө 10 цаг өнгөрч байхад Ганбаяр гэх залуу ганцаараа ирээд хэсгийн төлөөлөгчийг асууж,”уулзах ажилтай” гэж байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч ажлаар хөдөө явсан байсан учраас учир шалтгааныг нь хэлээд “үдээс хойшдоо ирж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж асуусан. Ганбаярыг “Болд төмөр ерөө гол” ХХК-нд жолоочоор ажилладаг гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн холбоо байхгүй. А.Сумъяабазарыг танихгүй, тухайн үед машин жолоодоод явж байхыг харсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

9.Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад 17 цаг 15 минутын үед дуудлага ирсэн. Дуудлагыг Хүдэрхуяг гэх хүн өгсөн ба дуудлагын дагуу очиход машин харагдах байдал эвдрэлтэй түүний хажууд Ганбаяр гэх залуу хажуу талаараа хэвтэж байсан. Ганбаярыг үзэхэд шарх сорви үгүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Ухаан нь жаахан балартсан байдалтай, мэдээтэй байсан. А.Сумъяабазарыг үзэхэд зүүн шанаа зулгарсан шарх, дагзны орчим 6 см язарсан байсан ба ямар нэгэн ухаангүй байсан. Бид нар анхан шатны эмчилгээ хийж төв суурин газрын тоног төхөөрөмж сайтай газарт хүргэхээр явсан ба замдаа Ерөө сумын эрүүл мэндийн төвөөр дайрч анхан шатны тусламжийг давтан хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Эмчилгээ хийж байхад Ганбаяр тээврийн хэрэгсэл жолоодоогүй талаар ярьж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,

10. Гэрч А.Хүдэрхуягийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Ерөө сумын нутаг “Суваргатай” гэх газрын төв асфальтан зам дээр 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн “Экстрал” маркийн машинтайгаа 15 цагийн үед явж байхад миний хажуугаар цагаан өнгийн “Гранд марк 2” маркийн автомашин хурдтай гүйцэт түрүүлээд хэсэг хугацааны дараа замын гадна шороо бужигнаад боссон байсан. Тэгэхээр нь “юун шороо билээ” гэх зүйл бодоод явж байхад нөгөө миний хажуугаар гүйцэт түрүүлээд өнгөрсөн машин замаас гараад онхолдсон байсан. Би машинаас буугаад тухайн газар луу ойртоогүй. Хүдэр сумын цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Нэг хүн нь замын хажууд шороон дээр уначихсан, нөгөөх нь машины хажууд уначихсан байсан. Миний харснаар машинд 2 хүн байсан бөгөөд эрэгтэй хүмүүс байсан. Ингээд дуудлага өгөөд хүлээж байхад цагдаа, эмнэлгийн хүмүүс ирэхээр нь би цааш яваад өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-р ху/,

11. Гэрч Ж.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:  ...Би Ганбаярыг сайн мэднэ. Сумъяабазарыг нэг их сайн танихгүй. Сумын хүүхэд гэдгээр нь мэднэ. Найз нөхөд, ураг төрлийн холбоо байхгүй. Ганбаяр одоо Солонго гэж хүнтэй суусан. Түүний дүүг нь Сумъяабазар гэдэг. Ганбаяр дуу муутай, хүнтэй эелдэг харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, сум орон нутагтаа нэр хүнд сайтай гэдгээр нь мэднэ. Сумъяабазар даруухан дуу муутай, техник сэтгэлгээ сайтай, ажилсаг хүнд тусархуу хүүхэд шиг санагддаг. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

12. Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Ганбаяр зан байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хөдөлмөрч хүнд тусархуу, даруухан дуу муутай, бүрэг ичимхий зантай. Ажилдаа сайн, хамт олондоо нэр хүндтэй. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

13. Гэрч Ж.Тамирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.  Ганбаяр зан байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хөдөлмөрч хүнд тусархуу, даруухан дуу муутай, бүрэг ичимхий зантай. Хүнд өөрийн бодол санааг ойлгуулах чадвартай, бусадтай нийтэч, ажилдаа сайн. Сумъяабазарын хувьд Хүдэр сумын хүүхэд гэдгээр нь мэднэ. Мэндтэй устай явдаг. Эелдэг зөөлөн ааштай, хүүхэд шиг санагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

14. Гэрч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... А.Сумъяабазар анги хамт олон дундаа нэр хүндтэй, ажилсаг хөдөлмөрч зантай, ангийн хүүхдүүдтэй эвсэг, хичээлээс гадуур зохиогдсон арга хэмжээнд хамгийн идэвхитэй оролцдог. Нийгмийн идэвх сайтай, хамт олон дундаа бол нэг их ичээд байдаггүй, өөр хүмүүсийн дунд биеэ бага зэрэг барьдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

15. Гэрч Ж.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.Сумъяабазар нь энэ хавар Хүдэр сумын ЕБС-ийн 12 дугаар ангийг төгссөн. Сургуульд байхдаа найзархаг, тусч хүүхэд шиг санагдсан. Хичээл сурлагадаа сайн, урлаг спорт бүх л зүйлд дуртай, сонирхолтой хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулиас болон багаас зохион байгуулагдсан ямар нэгэн арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог. Гэр бүлийн хувьд аав, ээж нарын хамт Хүдэр суманд амьдардаг. Даруу төлөв зантай, найрсаг харилцаатай хүүхэд шиг санагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

16. Гэрч П.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.Сумъяабазартай багийн найзууд. Энгийн найзархаг тусч залуу байгаа юм. Бага байхдаа машин тэрэг сайн барьдаг бөгөөд хамт би цуг байдаг байсан. Машин барихдаа сайн гэж боддог. Гэр бүлийн хараа хяналт сайн, аав, ээж, эгч нар нь бид нартай хамт байхад ардаас нь залгаж утасдаж байдаг. Би холбогдсон хэргийн талаар нь мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

17. Гэрч Э.Мөнхбуянгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.Сумъяабазар энгийн даруу, төлөв зантай, элдэв ааш зан гаргаад байдаггүй. Хувь хүний хүмүүжил сайтай, найзархаг, нөхөрсөг залуу байдаг. Эхнэр хүүхэд гэр бүл гэж байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэггүй. Аав, ээжийн хамт Хүдэр суманд амьдардаг. Ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай. Их дээд сургуульд суралцаагүй. Одоо ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26- өдрийн № 973 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

 1. А.Сумъяабазарын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархай ясны цууралт, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зулай, нүүрний зүүн хэсэг, зүүн бугалганы няцарч урагдсан шарх, аарцгийн умдаг, суудал ясны зүүн талын битүү хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-н үед хүчтэй мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

       5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/,

19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 972 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Ганбаярын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын баруун хөндлөн сэртэнгийн битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу ЗТО-н үед хүчтэй мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/,

20. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №208 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд авсан А.Сумъяабазарын цусанд этилийн спирт илэрсэнгүй. ...гэх дүгнэлт ,/хх-ийн 56-р ху/,

21. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №209 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд авсан Б.Ганбаярын цусанд 0,8 промилли этилийн спирт илэрсэн бөгөөд энэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. ...гэх дүгнэлт /хх-ийн 58-р ху/,

22. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн № 1230 тоот “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан:

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Дугуй 2ш

        Их

90.000

Солих, элэгдэл тооцов

2

Багажны таг

        Их

120.000

Солих

3

Буфер /урд/

        Их

450.000

Солих

4

Гэрэл /баруун урд/

        Их

250.00

Солих

5

Гэрэл /баруун хойд/

        Их

180.000

Солих

6

Гэрэл /зүүн урд/

        Их

250.000

Солих

7

Гэрэл /зүүн хойд/

        Их

180.000

Солих

8

Крыло /баруун урд/

        Их

90.000

Солих

9

Крыло /зүүн урд/

        Их

90.000

Солих

10

Капут

        Их

150.000

Солих

11

Салхины шил /урд/

        Их

130.000

Солих

12

Хаалга /баруун урд/

        Их

100.000

Солих

13

Хаалга /баруун хойд/

        Их

100.000

Солих

14

Хаалга /зүүн урд/

        Их

100.000

Солих

15

Хаалга /зүүн хойд/

        Их

100.000

Солих

16

Толь /баруун/

        Их

80.000

Солих

17

Толь /зүүн/

        Их

80.000

Солих

18

Обуд

        Их

45.000

Солих

19

Салхины шил /хойд/

        Их

120.000

Солих

20

Крыло /баруун хойд/

        Их

95.000

Засах

21

Крыло /күүн хойд/

        Их

85.000

Засах

22

Дээд орой

        Их

180.000

Засах

23

Буфер /хойд/

      Дунд

45.000

Засах

 

Шууд зардлын дүн

 

3.110.000

 

 

 

 

 

 

 

1000 гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

150.000

Материалын үнэ

 

Будах зардал

 

500.000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

80.000

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

       0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн

 

730.000

 

 

Нийт дүн

 

3.840.000

 

     гэх дүгнэлт, /хх-ийн 63-р ху/,

23. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №72 тоот Шинжээчийн дүгнэлтэнд:

1.”Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: Иймд “зам тээврийн осол мөн байна” гэж дүгнэлтийг гаргав.

2. Жолооч А.Сумъяабазар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. Жолооч А.Сумъяабазар нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

4.Жолооч Б.Ганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: б/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 70-р ху/,

24.Шүүгдэгч А.Сумъяабазарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 110-р ху/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111-р ху/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-04-р ху/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 09-10-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 48, 51, 55, 57, 61, 69-р ху/, шинжээчийн дүгнэлтүүд, /хх-ийн 49-50, 56, 58, 63, 70-р ху/,  хэв загвар, дээж авсан тэмдэглэл,  /хх-ийн 53-54–р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 60, 65, 73-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 59, 66, 72-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 76-77-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 78-80-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 107-р ху/, шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 109-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 134-168-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 172-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 173-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Сумъяабазарыг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сум руу явах засмал замын 64-65 дахь км хооронд 41-18 СЭҮ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Ганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.     

Шүүгдэгч А.Сумъяабазар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэлхохирогчийн өвчний түүх, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Сумъяабазарыг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сум орох замд 41-18 СЭҮ улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Ганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 Шүүгдэгч А.Сумъяабазар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Э.Баатархуяг нь осолд орсон машиныг барьцаалж мөнгө зээлдүүлсэн мөнгөнийхээ үлдэгдэл мөнгийн хохирогч Б.Ганбаяраас авч хохиролгүй болсон нь өөрийнх нь авчирч өгсөн нотлох баримтаар батлагдаж байгааг дурьдах нь хэрэгтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 1.Шүүгдэгч Монгол овогт Алтангэрэлийн Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.2-т заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Монгол овогт Алтангэрэлийн Сумъяабазарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч  А.Сумъяабазарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч А.Сумъяабазар биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч А.Сумъяабазар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.    

 6. Иргэний нэхэмжлэгч Э.Баатархуяг нь осолд орсон машиныг барьцаалж мөнгө зээлдүүлсэн мөнгөнийхөө үлдэгдэл мөнгийг хохирогч Б.Ганбаяраар төлүүлж, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

 7.Шүүгдэгч А.Сумъяабазарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН