| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0231/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 240
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас мөрдөн байцаалт явуулж **** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****д холбогдох эрүүгийн 1831003340249 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, *** аймагт 1**** оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Согоотын ** дугаар гудамж **** тоотод оршин суух, хувиараа оёдол ажиллуулдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, **** овогт ****гийн ****, /РД: ЖЭ-*******/,
Шүүгдэгч Ч.**** нь **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр уюу өөрийн төрсөн дүү Ч.****гийн Е**** дугаартай Монгол улсын энгийн гадаад паспортыг ашиглан **** аймгийн **** сум дахь **** автозамын боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ч.****ийн **** оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн дүү Ч.****тай утсаар холбогдож “ОХУ-ын Улаан-Үд хот руу маргааш явах гэсэн чинь миний гадаад паспорт олдохгүй байна. Харин чиний гадаад паспорт бичиг баримт дунд байна, зургийг чинь харсан чинь надтай их адилхан гарсан байна. Тийм учраас би чиний паспортыг аваад явчих уу?” гэж асуутал манай дүү Ч.**** нь “болохгүй байлгүй дээ, хил дээр очихоор биш гээд буцаачихна, дэмий байх” гэж хэлсэн юм. Би дүүгээсээ удаа дараа гуйсны эцэст манай дүү яах аргагүй надад өөрийн бичиг баримтыг ашиглуулахаар болж би **** оны 09 дүгээр сарын 28-ны өглөө Чимгээ эгч, түүний 3 найзын хамт **** аймаг руу хөдөлсөн. Тэгээд **** аймгийн **** сум дахь **** хилийн боомтод тус өдрийн орой 17 цаг өнгөрөөж очоод шууд хилийн шалганд бүртгүүлж эхэлсэн. Надтай хамт явсан хүмүүс миний өмнө гараад явсан. Би араас нь гарч хилийн шалганы ажилтанд бичиг баримтаа шалгуулахад надаас нарийвчилсан асуулт асуусан. Намайг сүүлд хэзээ ОХУ руу явсан, эгч, дүү, байгаа эсэх, Ч.**** мөн эсэх, регистрийн дугаарыг тодруулж асуухад нь би Ч.**** мөн гэж хэлээд түүний регистрийн дугаарыг хэлсэн. Мөн “надад 1 эгч, 2 дүүтэй мөн хамгийн сүүлд хэзээ ОХУ руу явсан гэдгээ санахгүй байна” гэж хэлсэн чинь намайг саатуулж нарийвчлан шалгасны эцэст намайг Ч.**** болохыг тогтооход нь би үнэнээ хэлсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-52-р ху/,
2.Шүүгдэгч Ч.**** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Найз эгч маань надад “Байгаль нуур” руу явж зугаалъя гэж хэлсэн. Надад хугацааг нь шахуу тулгаж хэлсэн тул гадаад паспортоо хайгаад олоогүй болохоор дүүгийнхээ паспортыг ашигласан. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгуулийг 6 сарын дотор төлж барагдуулах хугацаа өгнө үү..гэх мэдүүлэг,
3.Гэрч Ч.****гийн **** оны 10 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** оны 09 сарын 28-ны өдөр шиг санагдаж байна. Намайг ажил дээр байхад манай эгч Ч.**** нар руу залгаад “эгч нь гэнэт ОХУ руу явахаар боллоо, өөрийнхөө гадаад паспортаа олохгүй байна. Чиний паспортыг аваад ОХУ руу явчихаад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ болохгүй шүү дээ” гэж хэлсэн боловч эгч маань “би паспортаа олохгүй байна, чиний гадаа паспортын зураг адилхан байна. Би авч яваад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за яахав, тэг, тэг, тэгээд болохгүй бол цаашаа хилийн ажилтан нарт нь хэлээд гуйгаад явчихна биз дээ” гэж хэлээд өгсөн...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/,
4.Гэрч Б.Б **** оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.**** гэх паспорттой иргэн хамгийн сүүлд баримт бичгээ шалгуулсан. Тэгээд баримт бичгээ шалгуулахдаа Ч.**** нь ямар нэгэн сандралгүй, нүүрний хувиралгүй байсан. Тэгээд хил нэвтрэлтийг нь асуухад мэдэхгүй, эргэлзэж хэзээ гарснаа санахгүй байсан. Тэгээд би Ч.****ээс регистрийн дугаарыг нь асуухад Ч.****гийн регистрийн дугаарыг үнэн хэлсэн. Тэгээд би иргэний бүртгэлийн нэгдсэн сангаас Ч.Чуяагийн регистрийн дугаарыг хийж мэдээллийг харахад Ч.**** нь хацран дээрээ бүдэгхэн мэнгэтэй харагдсан. Тэгээд Ч.****ийг харахад ямар нэгэн мэнгэ байхгүй байсан. Тэгээд Ч.****гийн паспорт дээрх зургийг Ч.****тэй харьцуулж харахад Ч.****гийн чих нь жаахан дэлдэн харагдаж байсан. Тэгээд би иргэний бүртгэлийн сангаас Ч.****гийн гэр бүлийн гишүүдийг шүүж үзэхэд 3 эгчтэй байсан. Тэгээд Ч.****ээс хэдэн эгчтэй вэ? гэж асуухад 2 эгчийнхээ нэрийг хэлээд Ч.****ийг хэлээгүй. Тэгээд би “өөр ямар нэгэн эгч, дүү байхгүй юу” гэж лавласан чинь “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Ч.****ийн мэдээллийг иргэний бүртгэлээс шалгаж үзэхэд Ч.**** гэх хүн нь Ч.**** байсан. Тэгээд тухайн өдрийн ээлжийн дарга П.Б хүлээлгэн өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа ээлжийн дарга бууж ирээд хил нэвтрэгч хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,
5.Гэрч Н.Ч **** оны 11 сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...**** хилийн боомтод очоод хил нэвтрэхээр дараалалд зогсож байтал **** надад “би гадаад паспортаа хайгаад олоогүй, тийм учраас би өөрийн дүү **** гэх шиг болсон, түүний паспортаар гарна” гэж хэлсэн юм. Тэгээд би түүнийг сонсоод “яана аа, ингэж хүний паспортаар гарч болдог юм уу” гэж асуутал тэрээр “болох байх” гэж хэлсэн юм. Тэгээд би шалгуулах болж хилийн шалганы ажилтанд бичиг баримтаа өгч шалгуулаад хилээр гараад цаана нь ****ийг хүлээгээд зогсож байтал хилийн шалганы ажилтан түүний бичиг баримтыг шалгаад цааш нь аваад явсан юм. Тэгээд намайг буцааж дуудаж дахин нягталж шалгаад хилээр гаргасан юм. Бид 4 цаана хилээр гарч хүлээж байтал **** нэг хүний хамт гарч ирээд бид нарыг “явж бай, би үлдэх боллоо” гэж хэлээд би ОХУ руу яваад **** үлдсэн. ...гэх мэдүүлэг ,/хх-ийн 40-41 дүгээр тал/
6.Хилийн зөрчлийн материал /хх-ийн 10-р ху/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-р ху/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол,/ хх-ийн 16-рху/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 22-р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 25-28-р ху/, эд мөрийн баримт хураан авах тухай, /хх-ийн 29-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, /хх-ийн 46-47-р ху/, ял шалгах хуудас, /хх-ийн 52-р ху/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 69-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 70-71-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.**** нь **** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хи нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу өөрийн төрсөн дүү Ч.****гийн Е**** дугаартай Монгол улсын энгийн гадаад пасдортыг ашиглан **** аймгийн **** сум дахь **** автозамын боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар эзэмшлийн Е-**** дугаартай энгийн гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хилийн зөрчлийн материал, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах тухай, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол улсын хил хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
**** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол улсын хил хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 1350 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 1350 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ч.**** нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е **** тоот гадаад паспорт нь цаашид хэрэглэгдэхгүй хүчингүй болсон байх тул устгах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1,3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол улсын хил хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ****гийн ****ийг 1350 /мянга гурван зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.****ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1350 /мянга гурван зуун тавь/ торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.****д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.**** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 1,4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е **** тоот паспортыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Ч.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН