| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0244/Э |
| Дугаар | 246 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 246
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч нарын өмгөөлөгч О.Анхбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** хаан овогт ****ын ****эд холбогдох 1831002340242 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, **** аймаг, **** суманд 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, **** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх **** хаан овогт ****ын ****, /РД: ***********/,
Шүүгдэгч Ц.**** нь **** оны 06 дугаар сарын 29-ний өдөр **** аймгийн **** сумын * дугаар баг, “**-н ам” гэх газарт БНХАУ-ын иргэн ****, иргэн П.**** нарын эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ц.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 11 дүгээр сарын 06-нд яллагдагчаар өгсөн: ...Би **** аймгийн **** сум, Х“35-н ам” гэх газар хятад нэртэй газар ажиллаж байсан. Бид нарыг ажиллаж байхад “ажил муу, техник хэрэгсэл олдохгүй байна” гэх үндэслэлээр намайг ажиллуулахаа больж, гэрээ цуцалсан талаар **** хэлсэн. Би “ажиллахаа больсон” гэдгээ мэдээд бухимдалтай өрөөндөө эд зүйлсээ цэгцлэх гэхэд манай гэрт хамт Пүүжээ гэх залууг болиулсан гэдгийг мэдээд Хуягаа гэх хүнтэй уулзаад “та бид нарыг болиулах мөрөөрөө болиулахгүй, Пүүжээг яаж байгаа юм бэ” гэж маргалдсан. Хуягаа ах “би тэгж хэлээгүй, ****атай уулзъя” гээд ****тай уулзаад байж байхад **** ирээд бид нарыг яриаг сонсож, хажууд зогсож байснаа над руу баруун гарын бугуй хэсгээ савчуулан “зайл” гэж монголоор хэлэхээр нь би гарыг нь цохих гэхэд чадаагүй. ****ийг барьж авах гэхэд тэнд байсан хүмүүс бариулаагүй. **** вагончиг руу орсон. Би “хаалга онгойлго” гээд онгойлгохгүй байхаар нь хаалгыг нь өшиглөж онгойлгоод дотогш орсон. Намайг ороход модоор толгой руу цохисон. Би тэгэхээр нь дарж аваад нэг цохисон. Тэгээд надтай байсан хүмүүс “боль” гээд салгасан. Харин ****д ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Би ****тай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Яагаад **** намайг ингэж худлаа ярьж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Би ****ын цээж рүү цохиогүй. Гарнаас нь бариагүй. Гар хүрээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 139-р ху/,
2.Шүүгдэгч Ц.****ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хоёр хохирогчид учруулсан төлбөр нийт 700.000 төгрөгийг 500.000 төгрөгийг дансаар, 200.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Прокурорын санал болгосон 800 нэгжээр торгох саналыг хүлээн зөвшөөрч байна. Уг торгуулийг 1 сарын хугацаанд төлж барагдуулна....гэх мэдүүлэг,
3.Хохирогч П.****ын мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ... **** оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчим ****, Амар-Мэнд, Отгоо, Аагий нар манай уурхай дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай анх орж ирээд надад агсам тавьж хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл гаднаас манай хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн **** ирээд надаас юу болсон талаар асуухад би болсон хэргийн талаар тодорхой хэлсэн. Тэгтэл ****, Амар-Мэнд, Отгоо, Аагий нар гаднаас вагончиг дотор орж ирээд ****г шууд **** нүүрэн тус газар нь цохиж, зодсон. Би салгах гэж тэр 2-н дундуур орсон боловч **** эргэж хараад миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Мөн миний зүүн гараас барьж намайг хойш түлхэх үед би газарт унасан. Тэгтэл гаднаас вагончигийн цонхийг чулуу шидээд хагалж байсныг санаж байна. **** намайг унагаагаад эргэж хараад ****г дахин зодсон юм. Надад эмчилгээний зардлын баримт яг одоо байхгүй. Би Мөнгөн гүүр эмнэлгээс эмчилгээнд зарцуулсан баримтыг шаардаж авах болно. Эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,
4. Хохирогч ****ны мөрдөн байцаалтын шатанд **** оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...Би **** оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цагийг нь сайн мэдэхгүй байна. **** аймгийн **** сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “35-н ам” гэх газар уурхайн хүмүүсийн амьдардаг гэрүүдийн урдуур явж байхад цагаан өнгийн Хоово гэх машинтай зүс таних залуу ирээд над руу чанга дуугаар орилоод мөр болон нүүр лүү цохисон. Тэгэхээр нь тэндээс зугтаагаад хойшоо гүйгээд вагончиг дотор ороод дотроос нь түгжээд хүн оруулахгүй гэсэн. Над руу орилоод байсан хүн өөрөөсөө гадна 3 хүн дагуулж ирээд миний нуугдаж байсан вагончигт ирээд хаалга онгойгох гэж оролдож байгаад цонх хагалсан. Би айгаад хаалганаас зайтай зогсоход **** хаалган дээр зогсоод гадаа байгаа хүмүүст юм хэлээд байх шиг байсан. Тэгээд хаалга эвдээд ороод ирсэн. Тэгээд чанга орилж байгаад анх ирдэг залуу намайг дахиж цохисон. Миний нүүр лүү цохиод миний хамарнаас цус гараад толгой балартаад би газар хэвтээд толгойгоо дараад унахад үргэлжлүүлээд цохисон. Газар унасан байхад хэн хэн цохисоныг хэлж мэдэхгүй байна. Миний биеийн байдал хувьд заримдаа толгой эргэдэг, зүүн нүд улайдаг, хааяа нэг нуруу өвддөг. Би гомдолтой байгаа. Нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгнө. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,
5. Гэрч Д.****ийн мөрдөн байцаалтын шатанд **** оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Манай охин П.**** нь “Саян Жигүүр” ХХК-ны захирал байгаа юм. Манай охины компани нь **** оны 05 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна. **** аймгийн **** сум, Бугант тосгон руу ашигт малтмал олборлохоор анх очсон. Уг компани нь өөрийн техник байхгүй болохоор Улаанбаатар хотод хэд хэдэн түрээсийн техник авчирсан. Тухайн үед техникийн эзэн болох ****, Амар-Мэнд гэх 2 залууг дагаж Аагий, Отгоо гэх 2 залуу ирсэн. Энэ хугацаанд техникийн саатал гарч ажил явагдахгүй болохоор нь өөр газраас 2 техник авчраад ажиллуулах үед Улаанбаатар хотоос ****, Амар-Мэнд 2 ирээд өөрийн техникийн засвар үйлчилгээ хийж байгаад **** оны 06 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед ****, Амар-Мэнд хоёр Аагий, Отгоо 2-той машинаа засах үедээ гаднаас архи авчирч уусан. Ингээд ****, Амар-Мэнд хоёр гаднаас өөр техник авчирсан талаар дургуйцэж манай охин ****тай гал тогооны үүдэн агсам тавьж охиныг маань хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн уурхайн талбай дээрээс манай хөрөнгө оруулагч ****г ирж байгаад хараад шууд вагончиг руу гүйгээд орсон. Тэгтэл ****, Отгоо 2 ****г “ална” гээд вагончиг руу зүглээд явах үед тогооч Оюунчимэг бид 2 оруулахгүй гээд хориглох үед бид 2-г түлхээд вагончиг руу ороод ****г **** нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Ингээд ****, тогооч Оюунчимэг, Аагий бид нар салгаад ****, Отгоо 2-г вагончиг дотроос гаргаад тайвшруулсан юм. Тэгсэн Отгоо дахин ****ийг хөөргөж дахин **** болон **** гал тогоо руу зодохоор орсон. Энэ үед би араас нь ортол ****гийн хамарнаас нь цус гарчихсан, харин **** газар уначихсан байхаар нь тэр
6. Гэрч И.О мөрдөн байцаалтын шатанд **** оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. ... **** оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед би ажилчдын хоол хийж өгөөд хоолоо идэж байхад Амар-Мэнд, **** нартай хамт ирсэн Отгоо гэх залуу ****тай анх маргалдаж эхэлсэн. Тэгтэл **** ****ий нүүрэн тус газарт нь цохиж байгаа харагдсан. Миний санаж байгаагаар Отгоо, **** 2 ****г зодсон. Харин ****аг хэн зодсон талаар би хараагүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 07 дугаар сарын 05-ны өдрийн № 8262 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.П.****ын биед цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 60-р ху/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 07 дугаар сарын 05-ны өдрийн № 8264 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Ж.Минжүний биед хамар ясны хугарал, тархи доргилт, дух, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, нуруу, зүүн гуянд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун гарын эрхий хуруу, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал, зүүн дунд чөмөг ясны эдийн хаван, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. .Ж.Минжүний биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 62-р ху/,
9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 08 дугаар сарын 17-ны өдрийн № 338 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Ц.****ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р ху/,
10.**** оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт,үнэ, төгрөгөөр | Тайлбар |
| 1 | Вагончигны шил | Ш | 2 | 7500 | 15000 | Ажлын хөлс |
| Нийт дүн | 15000 |
...гэх дүгнэлт, /хх-ийн 75-р ху/,
11. Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд **** оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...**** оны 06 дугаар сарын 29-ний өдөр уурхайн эзэн болох **** нь ****ийн техник эвдрэл ихтэй, цаг хугацаа алдаж байна гэх үндэслэлээр уурхай дээр ажиллуулахгүй талаар хэлж байсан. ****ийг өөрийн техникээ аваад явах гэж байхад би өөрийн Ховоо маркийн машинтайгаа уурхайн баяжмалыг зөөвөрлөж дуусаад орой 18 цагийн үед техникээ зогсоол дээр байрлуулаад оройн хоолоо идэх гээд гал тогоо руу очих үед **** ****тай хэрэлдэж маргасан байдалтай гал тогооны үүдэнд зогсож байсан юм. Ингээд би гал тогооны өрөө орох гэтэл цаанаас **** хүрч ирээд ****ийг “муу эвдэрхий машинаа аваад яв” гэж хөөж байсныг би сонссон. Тэгээд өөрийн амьдарч байсан чингэлэг рүү орох үед араас нь **** “чи муу пизда миний машиныг муулдаг хэн бэ, 2-лаа уулзъя” гээд чингэлэг рүү орох үед **** бид 2 араас нь дагаад орсон. Тэгтэл хаалга цоожтой байхад **** хаалгыг өшиглөж орох үед өөдөөс нь **** модоор ****ийн толгой руу цохиж байгаа харагдсан. **** модыг нь булааж аваад нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохиж байгаа харагдсан. **** бид 2 тэр 2-г салгасан юм. **** нь **** гэгчийг цохиж зодсон асуудал огт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 115-116-р ху/,
12.Гэрч А.А **** оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн төрсөн хүү Ц.****ийн хэргийн талаар мэдэхгүй болохоор энэ талаар мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 117-р ху/,
13. Шүүгдэгч Ц.****ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 129-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12, 13,15,17,66,72–р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 54-56-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 57-59-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 60,62,67-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70, 131-132 -р ху/, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61,68,76-77-р ху/, компьютерт томографийн оношлогоо, /хх-ийн 63-65-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 73-75-р ху/, хохирлын талаархи баримтууд, /хх-ийн 107-115-р ху/, хохирлын талаарх баримт /хх-ийн 107-110-р ху/, шүүгдэгчтэй холбоотой материалууд, /хх-ийн 125-128-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 136-137-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 138-139-р ху/, шүүдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 140-р ху/, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 141-142-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.**** нь **** оны 06 дугаар сарын 29-ний өдөр **** аймгийн **** сумын 3 дугаар баг, Бугант тосгоны “35-н ам” гэх газарт БНХАУ-ын иргэн ****, иргэн П.**** нарын эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 850 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч Ц.**** нь хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрөө төлсөн болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, / компьютерт томографийн оношлогоо, хохирлын талаархи баримтууд, шүүгдэгчтэй холбоотой материалууд, хууль сануулан авсан гэрё ч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шүүдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох ялаар шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдан ирсэн битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** хаан овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** хаан овогт ****ын ****ийг 850 /найман зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.****ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 850 /найман зуун тавин/ нэгжээр торгох ялыг 1/нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.****эд мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.**** нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.****ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялнаас нь хасч тооцсугай.
7.Шүүгдэгч Ц.****эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Хохирогч нар цаашид гарах хохирлоо нотлох баримт бүрдүүлсний дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар, хохирогч нарын өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар, хохирогч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН