| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0155/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 247
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Хохирогч М.****
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
**** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогтой ****ийн ****д холбогдох 1831000000094 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол улсын харъяат, 1*** оны ** дугаар саын **-нд **** аймгийн **** суманд төрсөн,эрэгтэй, ** настай, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт **** аймгийн **** сум, * дугаар баг, Орхоны *** тооотод оршин суух, **** аймгийн **** сумын засаг дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай, ухаан санаа эрүүл гэх **** овогт ****ийн ****, /РД:МС********/
Шүүгдэгч Б. **** нь **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * дугаар хэсэг ****Х тоотод согтуугаар М. ****ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1Шүүгдэгч Б. ****ын **** оны 05 дугаар сарын 04-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би **** аймгийн **** сумын засаг даргаар 5 жил ажиллаж байна. Тэгээд **** оны 04 дүгээр сарын 27-ны өдөр **** аймгийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тариаланчдын чуулга уулзалт болох гэж байсан болохоор би тухайн уулзалтанд орох гэж **** оны 04 дүгээр сарын 27-ны өглөө **** сумаас аймгийн төвд ирсэн. Тэгээд дээрх өдрүүдэд уулзалтанд орчоод **** оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед миний таньдаг О. **** нь надруу залгаад намайг гэртээ урьсан. Тэгэхээр нь би ****ын гэрт ороод хоол идэж байхад **** “Титэм” нэртэй 05 граммтай нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж ууж байхад гаднаас ****ын гэрт нь ****, **** гэх хоёр залуу орж ирсэн. Уг хоёр залууг би танихгүй бөгөөд тухайн үед ****оор дамжуулан танилцаад бид дөрөв хоёр шил архийг хувааж ууцгаасан бөгөөд архи уугаад сууж байхад гаднаас Баяржагаа гэдэг нэртэй халамцуу залуу орж ирээд бид дөрөвтэй хамт суусан. Тэгээд би тэр залуутай танилцаад юм яриад сууж байхад тэр Баяржагаа гэдэг залуу “таныг хэн гэдэг юм бэ” гээд нудрах үед ширээн дээр байсан хундага унаж хагарсан. Тэр үед **** “чи согтсон байна гэрлүүгээ харь” гээд Баяржагааг гэрлүү нь явуулсан. Тэгээд Баяржагааг явсны дараа удаа ч гүй **** надруу агсраад “чам шиг дарга гэж ямар юм байдаг юм, чи яаж дарга болсон юм” гээд байхаар нь би “би чаддаг болоод ажиллаж байгаа юм. миний дарга байх нь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгээд **** “хоёулаа гаръя, би чамайг зодоод өгье” гэхээр нь би ****ийн дагаад гарсан чинь **** миний зүүн талын бүдүүн гуя руу нэг өшиглөөд намайг заамдаж байгаад миний цамцны захаар миний хоолойг боосон. Тэр үед миний амьсгал давчдаад, өвдгөөрөө газар унасан. Тэр үед **** миний толгой, бөөр, зүүн гар, нүүр лүү хэд хэдэн удаа цохихоор нь би зууралдаж байгаад босоод өөрийгөө хамгаалах, ****ийг өөрөөсөө холдуулах зорилгоор нэг удаа цохисон. Тэгэхдээ хаашаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Тэр үед **** газар унасан бөгөөд хаана ямар байдалтай унасныг нь би хараагүй. Учир нь би ****т зодуулж, маш их шоконд орсон учраас ухаан балартаад манаралтын байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би тайвшрад харсан чинь ****ийн нүүр цус болсон байсан учраас би **** дээр очоод “хоёулаа оръё” гэсэн чинь “би босож чадахгүй байна” гэхээр нь би түрүүлээд ****ын гэрлүү ороод ****, **** хоёрт “**** уначихлаа, та хоёр оруулаад ирээч” гэсэн чинь **** гараад ****ийн оруулаад ирсэн. Тухайн үед ****ийн баруун нүд хавдсан, дух хэсэг нь шалбарсан байсан. Тэгээд би ****оос уучлалт гуйгаад “санаатай гэмтээсэн асуудал байхгүй шүү, чи өөрөө намайг цохиж зодоод цохиж алчих шахлаа, найз нь өөрийнхөө биеийг хамгаалах гэж байгад чамайг нэг удаа цохисон шүү” гэдгээ хэлсэн. Тэр үед ****, **** хоёр ****ийг “чи өөрөө яах гэж хүн өдөөд байсан юм” гэж байсан. Харин намайг “чи ****ийг юугаар цохиод гэмтээчихсэн юм” гэж хэлэхээр нь би тэр хоёрт хандаж миний хувьд ****ийг ямар нэгэн эд зүйлээр цохиогүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан. Ингээд нэг сэрэхэд би өглөө ****ын гэрт нь сэрсэн. Харин ****, **** хоёр байхгүй явчихсан байсан. Тэгээд **** оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 7 цагийн үед цагдаа ирээд намайг ****ийг зодсон гээд саатуулах байранд саатуулсан. Тухайн үед ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р ху/,
2.Шүүгдэгч Б.****ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** гэх ахынд М.****, **** гэх залуутай танилцаж архи уусан. Ууж байх явцад М.**** намайг удаа дараа маш их доромжилсон. Тэгэхээр нь би “айлд ингэж болохгүй” гэж хэлсэн боловч над руу дайрж бид хоёр гадаа гарсан. Гадаа гаргаад М.**** намайг цамцны захаар боож унагасан ба боолтыг нь тавиулахын тулд би М.****ийг ганц 2 удаа цохисон. Тэгээд би “2-уулаа хамт буцаж оръё” гэж хэлэхэд надад “чи түрүүлээд орж бай” гэж хэлсэн. Маргааш өглөөний 7 цаг 21 минутанд М.****ийн эхнэр цагдаатай ирж намайг баривчлуулж би эрүүлжүүлэхийн байр руу явсан. Тухайн үед биеэ хамгаалахын тулд М.****ийн хөл бөгсөн бие рүү нь цохисон. Надаас дараа нь маш олон зүйл нэхэмжилсэн тул би нэхэмжилж байгаа мөнгөө багасгахыг гуйсан ба би мөнгө олох гээд Дархан-Уул аймаг руу яваад ирсэн чинь надад эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. ... гэх мэдүүлэг,.
3.Хохирогч М. ****ийн **** оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... **** оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн үед өөрийн таньдаг **** “гэртээ хүрээд ир” гэж дуудахаар нь би **** ахын хороолод байх “Шонхор” супер маркетын залгаа байх гэрлүү нь ороход **** ахын гэрт нь дүү нь гэх нэг гаргүй залуу **** ахтай цуг архи уугаад сууж байсан. Би **** ахын гэрлүү нь орохдоо ямар ч архи согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд би **** ахын дүү гэх тэр гаргүй залууг унтуулчихаад **** ахтай 2-3 шил архи хувааж уухад би нилээн согтсон байсан. Ямар ч байсан гаднаас нэг шар хослолтой залуу **** ахын хаалгыг савж орж ирээд архи хундагалах гэж байгаад нэг хундага хагалчихсан юм. Тэгэхээр нь би “чи яагаад хундага хагалаад байгаа юм бэ? Айлд аятайхан байгаач” гэж хэлэхэд тэр шар залуу намайг аваад гараад газар унагаад миний дээрээс дэвсээд байсан. Тэгээд би юу болсныг огт санахгүй байгаа юм. Би **** гэх залууд зодуулчихаад миний ухаан балартсан. Нэг ухаан ороод сэрэхэд би Цагдаагийн машин дотор суучихсан явсан. Харин тэр үед миний баруун талын нүд хавдаад тагларчихсан юм харахгүй байсан. Ямар ч байсан намайг тэр шар залуу болох ****ас өөр хүн цохиж зодсон асуудал байхгүй. **** л намайг зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан...” гэх мэдүүлэг, хх-ийн 12-13-р ху/,
4. 2.Хохирогч М.**** шүүхийн хэлэлцүүлэгт: ... **** оны 04 дүгээр сарын 28-нд **** ахынд архи уугаад сууж байтал үдийн хойно Б.**** орж ирсэн. Тэгээд бид нар архи ууж байтал Б.**** айлын стакан хагалсан. Би “чи яах гэж айлын юм хагалж байгаа юм бэ” гэж хэлэхэд өөдөөс үг сөрж маргалдсан. Бид 2 маргаж байгаад гадаа гарч зодолдсон. Тэгээд би ухаан алдаж унасан байна лээ. Намайг хашааны буланд хэвтэж байхад **** ахын хажуу айлын хүн цагдаад дуудлага өгснөөр цагдаа ирж намайг гэрт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг,
5.Гэрч О. ****ын **** оны 05 дугаар сарын 15-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...**** оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн цайны цаг буюу 13 цагийн үед гэрээсээ гараад машиндаа сэлбэг авах зорилгоор захын ойр орчимд байдаг сэлбэг зардаг дэлгүүрэр явж байгаад партизаны талбай дээр үзэсгэлэнгийн худалдаа болж байгааг хүнээс сонсоод талбай дээр д Хушаад сумын засаг дарга **** ирсэн байж магадгүй гэж бодоод **** руу залгаад “хаана байгаа” талаар асуухад “би Чуулга дээр ажилтай” гэхээр нь би “ах нь чамтай ажил хэргийн талаар асуух зүйл байна” гэсэн чинь “би тань руу ажлаа дуусгачихаад яръя” гэхээр нь утсаа салгасан. Тэгээд би гэртээ харьж машинаа янзлаад сууж байхад 18 цагийн үед **** надруу залгаад бид хоёр яриад манай гэрт ирэхээр болсон. Тэгээд **** манай гэр ирээд бид хоёр хувийн ажлаа яриад тэр өдөр **** манай гэрт хоносон юм. Ингээд **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** бид хоёрыг манай гэрт байж байхад **** манай гэрт нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр архинаас **** **** бид гурав уугаад дуусч байхад миний хүргэн ахын хүү Баяржаргал надтай уулзах гээд орж ирсэн. Тэр үед **** “би явж үрээ заслаа” гэсэн чинь **** “би хамт явна” гээд **** **** хоёр манай гэрээс гараад Алтанбулаг сум руу явсан. Харин тэр үед манай гэрт Баяржаргал бид хоёр үлдсэн. Баяржаргал бид хоёрыг манай гэрт байж байхад **** “би танай гэр лүү яваад очъё” гэж хэлсэн. Тэгэд удаагүй **** архи уучихсан байдалтай манай гэрт орж ирсэн. ****, Баяржаргал бид гурав манай гэрт 0.75 граммтай нэг шил архи уугаад дуусч байхад гаднаас ****, **** хоёр орж ирсэн. Тэгээд бид тав 0.75 граммтай “Хар чингис” нэртэй нэг шил архи ууж байгаад Баяржаргалыг “гэртээ харь” гээд явуулсан. Тэр үед нөгөө хэд нь манай гэрээс орж, гараад тамхи татаад байсан. Миний хажууд ямар нэг маргалдсан асуудал гараагүй. Тэгээд байж байхад, **** надад “нөгөө хоёр чинь гадаа гараад зодолдсон юм шиг байна **** хашааны ёроолд хэвтэж байхаар нь би очиж босголоо” гэж хэлээд ****г оруулаад ирсэн. Тэр үед ****гийн нүд нь хавчихсан байхаар нь би ****, **** хоёрт хандаж “Та нар яагад зодолдоод байгаа юм бэ?” гэсэн чинь тэр хоёр юу ч дуугарахгүй байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо гэр бариад эвлэрсэн. Тэгээд би сууж байгаад “та нар одоо явцгаа зүгээр идэж ууж чадахгүй” гэж хэлсэн чинь ****, **** гараад явсан. Харин **** би унтлаа гээд манай гэрт унтсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,
6.Гэрч Т.Б **** оны 05 дугаар сарын 16-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэж санаж байна. Хэдэн цагийн үед гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан үдээс өмнө нь Алтанбулаг явах замдаа өөрийн таньдаг **** ахын гэрлүү ороход тэдний гарт **** ах, **** хоёр байсан. Би **** ахын гэрлүү орохдоо нэг шил архитай орсон бөгөөд тэр архийг ****, **** хоёртоо хувааж уусан. Тэгээд би “Алтанбулаг сум руу адуу засах гэж явлаа” гэсэн чинь **** “би цуг явж адууны засаа идье” гэхээр нь ****тай цуг Алтанбулаг сумруу явсан ба бид хоёрыг **** ахын гэрээс гарах гэж байхад нэг гаргүй залуу зөрөөд **** ахын гэрлүү орж байсан. Тэгээд **** бид хоёр Алтанбулаг суманд очоод 2 адуу засчихаад буцаад Сүхбаатар сумруу явсан. Тэр хооронд 2 цаг гаран болсон. Буцаж ирээд **** бид хоёр **** ахын гэрлүү ороход **** ах, Баяржаргал, **** гурав архи уугаад сууж байсан. Ингээд бид тав “Хар чингис” нэртэй нэг шиг архийг ууж байхад Баяржаргал “гэрлүүгээ явлаа” гээд явсан. Баяржаргалыг явахад **** ахын гэрт ****, ****, **** бид дөрөв үлдээд дахин архи уугаад сууж байхад ****, **** хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгэхдээ зодоон цохион болохоор сүрхий маргаан болоогүй. Тэгээд ****, **** хоёр гадагшаа гараад явахаар нь зодоон цохион хийнэ гэж бодоогүй тамхилах гэж байгаа юм болов уу гэж бодож байсан. Хэсэг хугацааны дараа **** ганцаараа ороод ирэхээр нь би зөрөөд гадагшаа гарсан чинь **** гадаа хашааны ёроолд доошоо харчихсан хэвтэж байхаар нь би очоод босгосон чинь ****ийн нэг талын нүд нь тагларчихсан байсан. Аль талын нүд хавдсан байсныг би санахгүй байна. Тэгээд би ****ийг дагуулаад ****ын гэрлүү ороход **** ах “ хоёр юунаас болж маргалддаг юм” гэж уурлаад тэр хоёрыг загнаад байсан.Тэгээд ****, **** хоёр эвлэрээд байх шиг байсан. Удаа ч гүй **** ах “та нар зүгээр архи ууж чадахгүй бол гэр гэрлүүгээ яв” гэхээр нь би түрүүлээд **** ахын гэрээс гараад явсан. Тэгээд юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны 05 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №182 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. М.****ийн биед хамар ясны хугарал, хиймэл урд дээд 5 шүд хөдөлсөн, духанд зулгаралт, сүвээнд цус хуралт, өвдөгний үеэнд хавантай, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой..
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.****ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 75-р ху/, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тогтоол, /хх-ийн 04-05-р ху/, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, /хх-ийн 68,71-74,76,92-9,97–р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 60-61-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 62-64-р ху/, **** аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 33-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 31,37–р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 32,38, 46-47, 52-53-р ху/, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 44-45, 50-51-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 35,40,48,54,54-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 34,41,49,55-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 66-р ху/, хохирогчийн талаархи болон хохирлын баримтууд /хх-ийн 77-80, 83-84, 86-89-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 98-99–р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
**** аймгийн Прокурорын газраас **** овогтой ****ийн ****ыг **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод согтуугаар М.****ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тогтоол, шүүгдэгчтэй холбоотой баримтууд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, **** аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн талаархи болон хохирлын баримтууд, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Б. ****ыг **** оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 039-А тоотод согтуугаар М. ****ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд харамсаж байгаа, хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршиг арилаагүй тул шүүгдэгчид хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.**** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч цаашид эмчилгээ хийлгэсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.****ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.****д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Р.****ас 205.100 төгрөг гаргуулан хохирогч М.****т олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар хохирогчид учирсан гэм хорыг 14 хоногийн дотор арилгахыг үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8.Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
9.Шүүгдэгч Б.**** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
10.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор **** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН