Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: А.Амгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхөхий овогт Гүндсамбууд холбогдох 1829000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Г.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Уурхайчин хорооллын 4-91 тоотод эхнэр Б.Нарантунгалагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д: “2018 оны 10 сарын 26-нд би хөдөө мал дээр байж байгаад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэртээ байгаагүй. Үүнээс болоод маргалдсан. Бид 2 өмнө нь сайхан амьдарч байсан. Намайг ажилдаа яваад ирэхэд гэрт байсан зарж болох юу байна бүгдийг нь зардаг. Өмнө сууж байсан нөхрөө гэрт авчирч хоноод байдаг юм “  гэв.

Хохирогч Б.Нарантунгалагийн  өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой хүүхдийнхээ хичээлийг хийлгээд гэртээ сууж байтал манай хүүхэд У үсгээ мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би “чи У үсгээ мэдэхгүй гэж өчигдөр мэдэж байсан биз дээ гэж хэлсэн чинь манай нөхөр Д миний араас цохиж аваад намайг ална гэх зэргээр хутга бариад дайраад байсан. Тэгэхээр нь би охиноо аваад айлд очиж хоносон. Би хоёр гурав хоног айлд байх хугацаанд хоёр хүүхдээ Д сургуульд явуулахгүй байхаар нь би гурав дахь хоногийн орой нь гэртээ очсон. Д намайг цохиж, зодох гээд байхаар нь би дахиад гараад төрсөн ах Баянбатад нь хэлсэн, тэгсэн ах нь Дгийн утас руу залгаж хэлсэн. Тэгээд би нөгөө байсан айлдаа очиж хоноод дахиад хоёр хонож байсан чинь манай хүүхдийн ангийн багш миний утас руу залгаад “танайх хүүхдээ яагаад хичээлд нь явуулахгүй байна гэж” хэлэхээр нь би гэрт очоод байж байтал Д намайг өшиглөсөн, бас газар мөргүүлсэн. Тэгээд би гараад зугтаасан. ...Би Дд гомдол, санал байхгүй ээ. Одоо миний бие зүгээр болсон. ... би хавтаст хэрэгтэй танилцана. Шүүх хуралд орох шаардлагагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/

Гэрч М.Гэрэлчулууны өгсөн: “... Нарантунгалаг манай гэрт охиноо дагуулаад ирсэн, манайд 10 гаруй хоносон. ...Нарантунгалаг нь манай нөхөр Д зодож хутга бариад ална гээд байна гэж хэд хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

Гэрч Г.Мөнхзулын өгсөн: “...Нарантунгалаг манайд орж ирээд бид хоёр юм ярьж байхад манай нөхөр намайг байнга зодож дарамталж байх юм гэх мэтээр их л зүйл ярьж байсан. 2015 онд огт мөнгө төгрөг өгдөггүй байсан. Тэр үед Нарантунгалаг өөрөө зугтаж, Эрдэнэт хот руу зугтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №532 дугаартай шинжээчийн:

  1. Б.Нарантунгалагийг биед дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, цээж, баруун зулай, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/

Г.Дгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө би эхнэр Нарантунгалагтай гэр бүлийн хоорондын хэрүүл маргаан хийж бид хоносон манай эхнэр урьд 3 өдөр нь гэртээ ирж хонохгүй гадуур хоносон түүнээс болж бид хоёр маргалдах болсон. Тэгээд би хүүхэдтэйгээ хоноё чи явж тэр хонодог газраа оч гэж хэлээд нэг гартаа хүүхдээ тэврээд би эхнэрийн гараас зуураад гэрээс гаргах гээд түлхсэн тэгсэн багана мөргөж дух хэсэгт хавдсан тухайн үед Нарантунгалаг гарахгүй гээд надаас зууралдаж байснаа дух нь хавдсан чинь гадагшаа гарах гээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн гуталгүй гараж яваад цагдаа дуудаж өгсөн.”гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

Шүүгдэгч Г.Дгийн хувийн байдлын талаар

- Шүүгдэгч Г.Дгийн арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 41-44-р хуудас/

- Шүүгдэгч Г.Дгийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-47-р хуудас/

- шүүгдэгч Г.Дгийнял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/

- Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл /хх-ийн 10-15-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Иймд прокуророос шүүгдэгч Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг гаргав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт буюу Уурхайчин хорооллын 4-91 тоотод эхнэр Б.Нарантунгалагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Б.Нарантунгалагийн  өгсөн: “... Д намайг өшиглөсөн, бас газар мөргүүлсэн. Тэгээд би гараад зугтаасан. ...Би Дд гомдол, санал байхгүй ээ. Одоо миний бие зүгээр болсон. ... би хавтаст хэрэгтэй танилцана. Шүүх хуралд орох шаардлагагүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №532 дугаартай шинжээчийн: Б.Нарантунгалагийг биед дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, цээж, баруун зулай, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч Б.Нарантунгалаг  нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 20-21-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Г.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон  байна гэж дүгнэлээ.

  Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нарантунгалаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Хан хөхий овогт Гүндсамбуугийн Дг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-н цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/-н цагийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА