Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2023/00001

*******ын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2022/00360  дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөлийн асуудал тодорхойгүй байхад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан иргэн *******ийн худалдах, худалдан авах хэлцлүүдийг “Тракторэкспорт” нэгтгэлийн *******тай байгуулсан хэлцэл,

“*******” ХХК-тай байгуулсан хэлцэл, “*******” ХХК, “******* холдинг” ХХК-тай байгуулсан хэлцэл, “******* *******” ХХК-д шилжүүлсэн тус тус хүчингүйд тооцуулах,

Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж заасныг үндэслэн орон сууцыг элэгдэл хорогдол, түрээсийн төлбөрт төлсөн төлбөр, засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө зэргийг тооцон эхний ээлжинд давуу эрхээр худалдан авах тухай

Сөрөг нэхэмжлэл: -Уул аймаг, сум дугаар баг, давхар орон сууцны тоот орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: сум дугаар баг, давхар орон сууцны тоот орон сууцыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 201 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 20 сарын хугацаанд тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 3.400.000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Нэгдүгээрт Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна, 106 дугаар зүйлийн 106.2 өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3 энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.

106.4 Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасныг үндэслэн тус орон сууцанд 10-аас дээш жил оршин сууж байгаа иргэд бид орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгөхийг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

Хоёрдугаарт уг орон сууцны өмчлөлийн асуудал тодорхойгүй байхад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан иргэн *******ийн худалдах худалдан авах хэлцлүүдийг /Трактор экспорт нэгтгэлийн *******тай байгуулсан хэлцэл, ХХК-тай байгуулсан хэлцэл, үүсгэн байгуулагч нь *******, бидний олж мэдсэнээр хэлцэл байгуулагдсан байх боломжтой, ХХК, ******* холдинг ХХК-тай байгуулсан хэлцэл, ******* холдинг ХХК-д шилжүүлсэн гэх/ тус тус хүчингүйд тооцохыг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

Үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл уг орон сууцанд оршин суугчид бид хууль ёсоор шудрагаар оршин сууж байхад эрхийн зөрчилгүй байх шаардлагыг зөрчин худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь хууль бус гэж бид үзэж байна.

Гуравдугаарт хэрвээ хэлцлийг хүчингүй болгохгүй бол бид Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заасны дагуу орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж заасныг үндэслэн орон сууцыг элэгдэл хорогдол, түрээсийн төлбөрт төлсөн төлбөр, засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө зэргийг тооцон эхний ээлжинд давуу эрхээр худалдан авах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* нь өөрийн эзэмшлийн ХХК-ийн нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, шинээр гэрчилгээ олгох тухай хүсэлтийг -Уул аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гаргасан тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-200300660/А дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгосон болон тус компаниас өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх хуульд нийцсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байна.

... ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь 2003 оны 0 дүгээр сарын 08-ны өдөр ХХК болон тус компанийн хөрөнгө болох маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх хөрөнгийн хамт иргэн Ш.Баярсайханд 46,760,000 төрөгөөр худалдсан. Үүнтэй холбоотойгоор ХХК нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар ******* холдинг ХХК-тай нэгдэх гэрээг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, тус компанитай нэгдсэн. Ийнхүү ХХК нь ******* холдинг ХХК-тай нэгдсэнээр тус компанийн өмчлөлийн -Уул аймгийн дугаар багт байрлах давхар орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-200300660 дугаартай үл хөдлөх хөрөнг ******* холдинг ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн.

Улмаар ******* холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2012 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хөрөнгө шилжүүлэх тухай шийдвэрээр -Уул аймгийн дугаар багт байрлах давхар орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Ингэснээр ******* ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр -Уул аймгийн сумын дугаар багийн нутагт байрлах 8867 м.кв талбайтай, давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-200300660 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж зааснаар ******* ******* ХХК-ийн өмчлөх эрх баталгаажсан.

... нэхэмжлэгч нар тус орон сууцыг ******* ******* ХХК болон бусад хуулийн этгээдтэй Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлсөлх гэрээ байгуулан тус орон сууцанд оршин сууж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “******* *******” ХХК сөрөг нэхэмжлэлдээ:

...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч ******* нь манай компанитай нэхэмжлэлд дурдсан -Уул аймгийн сумын дугаар баг, давхар орон сууцны 12 тоот тус орон сууцыг бус харин тус орон сууцны тоотыг хөлслөхөөр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж нэг сарын төлбөр 170,000 төгрөг байхаар тохиролцсон ба талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаж цаашид үргэлжлүүлэн сунгахгүй болсон тул 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцлах албан бичиг хүргүүлсний дагуу тус орон сууцны тоотыг чөлөөлж өгсөн.

 Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ огт байгуулж байгаагүй буюу уг орон сууцны 12 тоотыг чөлөөлж өгөхгүй тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх тул хариуцагч *******гаас орон сууц чөлөөлж өгөөгүй 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 201 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 20 сарын хугацаанд тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 3,700,000 төгрөг гаргуулж, 12 тоотыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2022/00360  дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 183 дугаар зүйлийн 183.1, 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн -Уул аймгийн сумын дугаар баг, 1 дүгээр хороолол, Техник төв байрны 12 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөлийн асуудал тодорхойгүй байхад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан иргэн *******ийн худалдах, худалдан авах хэлцлүүдийг /Трактор экспорт нэгтгэлийн *******тай байгуулсан хэлцэл, ******* ХХК-тай байгуулсан хэлцэл, ******* ХХК нь ******* холдинг ХХК-тай байгуулсан хэлцэл, ******* ******* ХХК-д шилжүүлсэн гэх хэлцлүүдийг хүчингүйд тооцуулах, Орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжинд худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж заасныг үндэслэн орон сууцыг элэгдэл хорогдол, түрээсийн төлбөрт төлсөн төлбөр, засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө зэргийг тооцон эхний ээлжинд давуу эрхээр худалдан авах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, -Уул аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах давхар 36 айлын орон сууцны 12 тоот орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, *******гаас 3,700,000 төгрөг гаргуулж “******* *******” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+74,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 144,350 төгрөг гаргуулж хариуцагч “******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Жавзанжав нь биеийн байдал хүнд /ярьж чадахгүй, явж чадахгүй/ хэвтэрт байдаг. УБ хотод удаан эмчилгээ хийлгүүлсний эцэст 2022.0 сард тоот гэртээ ирэхэд хаалгыг нь эвдээд айл орсон байсан. Ингээд юу болов гэхэд байрны хүмүүс ээжийн чинь нэхэмжлэлийг 05.0-нд Ариунзул гэдэг шүүгч цуцалсан гэж бидэнд хэлсэн. Ээж минь энэ мэдээг сонсоод гэр оронгүй болохыг мэдэж биеийн байдал муудсан тул бид аймгийн шүүхэд ирж чадахгүй өдий хүрлээ. Ээж 2010 оноос хойш амьдран суусан нь 10-р хавтас хэргийн 4-т Засаг даргын тодорхойлолт, 7-183-т төлбөр төлж байсан баримтаар нотлогдож байна. Мөн 2-р хавтаст хэргийн 31-32-т аймгийн шүүхэд гаргасан өргөдөл мөн эмчийн магадлагаа нь хавсрагдсан болно.

Бидний энэ байдлыг харгалзан үзэж хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох эрхийг нь сэргээж өгнө үү. Мөн 10-р хавтас хэргийн , 87-д ******* ******* ХХК-ийн менежер Чинбат энэ хүмүүсээс Баярмааг мэдэж байна /түрээслэгч байсан/ бусдыг нь мэдэхгүй гэсэн мэдүүлэг байгаа. 2022.05.0-нд шүүхийн тогтоол гарсныг бид мэдээгүй.

1-д Ямар үндэслэлээр яагаад цуцалсныг

2-д Хүн өвдөж болно амьд байхад нь ингэж ялгаварлан гадуурхаж болмооргүй байна. Хүн бүр адил тэгш эрхтэй, өвчтэй гээд эрхээ хасуулах уу

3-т настай хүн эмзгээр хүлээн авч гэр оронгүй болсондоо сэтгэл зүйн өөрчлөлт орж байна.

4-т Бид өвчтэй хүнээ авчрах гэж байрандаа засвар хийсэн байсан бүргэд хаалганы нь цоожийг эвдээд огт танихгүй хүмүүс одоо амьдраад биднийг үл тоож тохуурхаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү. Хүйтэрхээс өмнө гэр орондоо ирмээр байдаг, хэцүү байдалд байна. Шүүх хуралдааныг мэдээгүй, нэхэмжлэгчийн эрх үүргийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, асуудлаар гомдол гаргаж байна гэж ойлгож байна. Удаа дараа хүргүүлсэн талаарх баримт хавтаст хэргээс харагддаг. Товыг мэдэгдээд хүрэлцэн ирээгүй тохиолдолд эзгүйд нь хийх хуулийн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг хүлээн авсан боловч гомдол гарга 0 дүгээр -ны өдрийн гүйцэтгэх хуудас болон албадан гүйцэтгэх захирамжаар маргаан бүхий албадан чөлөөлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан. Давж заалдах гомдол гаргаад хугацаа сэргээсэн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.  

            3.Нэхэмэжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан маргаан бүхий орон сууцны тоот байрны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, ХХК, ******* холдинг ХХК-тай байгуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулах, эд хөрөнгийг давуу эрхээр худалдан авах шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгч *******ыг эзэмшиж буй орон сууцнаас чөлөөлүүлж, олох байсан орлого 3.400.000 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

      Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

     Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

            4.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:  -Уул аймаг, сумын дугаар баг, техцентрийн давхар орон сууц нь ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж ба бусад эдлэлүүдийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зөвлөлтийн техникийн төвүүд байгуулахад зориулж БНМАУ-д газар олгох ба тус төвүүдийг барих нөхцлийн тухай ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 17 оны 0 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдсаны дагуу хотын 10-р бичил дүүрэгт байрлах 7.5 га талбайтай газрыг төлбөргүй, хугацаагүй ашиглахаар олгож, гэрээний нөхцлүүдийн үндсэн дээр сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн төвийн иж бүрдэл гэх Техник худалдааны төвийн 2 давхар барилга, давхар орон сууцны барилгууд баригдаж 184 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оржээ.

            Энэ үеэс  тус   давхар орон сууцны барилга, Техник худалдааны төвийн 2 давхар барилгууд нь тус тус ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яамны Автоэкспорт, гадаад эдийн засгийн нэгдлүүдэд харьяалагдаж байгаад 10 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЗСБНХУ-ын СнЗ-ийн 1172 дугаар захирамжаар дээрх нэгдлүүдийн эрх үүргийг хүлээн авагч “Автотрактороэкспорт” гадаад худалдааны нэгдэлд шилсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 103-104-р тал/

            ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон Автотракторэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэг нар нь 10 оны 0 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний 2-т зааснаар яам нь Автоэкспорт ба гадаад эдийн засгийн харилцааны байгууллагын Унгар, Ардчилсан Герман улс, Монгол, Польш, Чехословак, Куба улс дахь техник-худалдааны төвүүдийг тэдгээрийн үлдэгдэл үнэ болох 47.663 мянган зөвлөлтийн рублиэр худалдаж, Автотрактороэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр талын ар/

            Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж Орос улсын эдийн засгийн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн танхимд Р-503. тоот бүртгэлд оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдагч гэх Автотракторэкспорт нээлттэй хувьцаат нийгэмлэг /АТЭКС/-ийг төлөөлж ерөнхий захирал Игорь Константинович Терентьев нэг талаас, нөгөө талаас дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж, Москвагийн бүртгэлийн танхимд оны 05 дугаар сарын 13-ны өдөр 852-...3 дугаарт бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдан авагч гэх нээлттэй хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий захирал Михайл Сергеевич Левитин нар нь 1 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хотод байрлах техник худалдааны төвийг худалдах, худалдан авах гэрээ-г хотод хийж мөн өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хавсралтаар техник худалдааны төвийн эд хөрөнгийг хүлээлцэхэд техник худалдааны төвийн иж бүрэн барилга, орон сууцны байшин, бусад эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлцсэн байхаас гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ОХУ-ын Москва хотын ХН-ийн өмчлөлд улсын бүртгэлийн 200300660 дугаарт бүртгэгдэж, 000461 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 46, 11-12 -р тал/

            нээлттэй нийгэмлэг болон Монгол Улсын иргэн ******* нар нь 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын хотод байрлалтай Техник-худалдааны төвийг худалдан авах, худалдах гэрээ-г байгуулж улмаар  2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 200300660 дугаарт үл хөдлөх хөрөнгийн өмчлагчөөр бүртүүлж, түүнд  0071356 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосноор  хөрөнгийн өмчлөгч болсон байна.  /1 дүгээр хавтаст хэргийн 47, 158-15/

            Үүний дараа Иргэн ******* нь  үл хөдлөх хөрөнгийг “ ” ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр, “ ” ХХК-ийн нэр дээр 0071506 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ олгосон байна.

            Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь -Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах “” нэгдлийн орон сууцны барилгыг “ ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг -Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх 200 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, давж заалдах шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 200 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаар тогтоолоор... нэхэмжлэгч И.В.Тарасенкогийн -Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2003 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 200300660 дугаарт бүртгэж олгосон өмчлөх эрхийн 0071506 дугаар гэрчилгээг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “” нэгдлийн давхар орон сууцны барилгыг “ ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн  байна. /1 дүгээр хавтаст хэргийн 8-171 дугаар тал/

            Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн  шийдвэрээр  -Уул аймгийн сумын дугаар багт байрлах 8867 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай / давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга/ үл хөдлөх эд хөрөнгийг “ ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзсэн. 

            Тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “ ” ХХК   болох нь тогтоогдсон гэж үзнэ. “ ” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг  2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн  гэрээгээр “******* холдинг” ХХК-ийн өмчлөлд  шилжүүлж 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00018421 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгожээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 4, 1, 4 дүгээр тал/

            Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь “******* холдинг” ХХК -ний өмчлөлд шилжин тус компани нь 2012 оны 0 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “******* ******* “ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00042840 дугаар гэрчилгээг “******* *******” ХХК-нд олгожээ.

            -Уул аймаг, сум дугаар багт байрлах техцентрийн давхар 36 айлын орон сууц анх ашиглалтанд орсон 13 оноос маргаан гарах хүртэл  хугацаанд оршин суугчид нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй орон сууц ашиглах/ /түрээсийн/ гэрээ байгуулан эзэмшиж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө хариуцагч “*******  *******” ХХК -ийн өмчлөлд шилжсэний дараа  тухайн хөрөнгийг засварлах,  орон сууцны түрээсийн гэрээг цуцлах зэрэг асуудлаас тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох талаар маргаан үүссэн байна.

           5.Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг  баримтуудаар маргаан бүхий -Уул аймаг, сум дугаар багт байрлах техцентрийн давхар байрны орон сууцны өмчлөгч “******* *******” ХХК болох нь тогтоогдсон байна. 

            Тухайн хөрөнгийн өмчлөгч болон улсын бүртгэл хүчингүй болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй  гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

            6.Нэхэмжлэгч *******ын  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Иргэний хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1-т “хөрөнгийг  хууль ёсоор  эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй  болох нь тодорхой  байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан. 

            Эд юмсын буюу эд хөрөнгийн эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн зохицуулалтын дагуу эд юмсыг эзэмших эрхтэй байдаг.   Энэ нь эд хөрөнгийн  эрхийн агуулгаас үүдэн гарч болдог. Тухайлбал хэн нэг өмчлөгчийн эд зүйлийг үнэ төлбөргүйгээр ашиглах, эсхүл өмчлөгч нь  эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх зэрэг гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсдэг.

             Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч ******* нь 2002 оноос эхлэн орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр түүнд эд хөрөнгийг эзэмших эрх үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авснаар  эзэмшигч болсон байна. 

            Эд хөрөнгийг эзэмших, эд хөрөнгө өмчлөх тухай ойлголтууд өөр бөгөөд өмчлөгчийн  хувьд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдгаараа ялгаатай. 

            Орон сууц хөлслөгчийн давуу эрх нь зөвхөн өмчлөгчийн эрхээр хязаарлагддаг. Өөрөөр хэлбэл заавал байх шинж гэж ойлгохгүй. Гэрээний дагуу хөрөнгийг олон жилийн хугацаагаар эзэмшснээрээ шууд хөрөнгийн өмчлөгч болох хуулийн зохицуулалт байхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

            Харин хөрөнгийг олон жилийн хугацаагаар эзэмшиж байснаараа үл хөдлөх хөрөнгийг  өмчлөгчийн тавьсан нөхцлөөр худалдан авах, тухайн хөрөнгийн өмчлөгч солигдсон тохиолдолд тухайн өмчлөгчтэй эд хөрөнгийг хөлслөх гэрээг тэргүүн  ээлжинд байгуулах давуу эрхийг эдлэх боломжийг Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т зааснаар олгосон.

            Түүнчлэн иргэн *******,   ХХК  нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын шаардлагын хувьд:  

            Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хуулиар олгосон. Хуульд заасан эрхийнхээ дагуу хөрөнгөө захиран зарцуулж байгаа нь тухайн хөрөнгийг гэрээний дагуу эзэмшиж байгаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. 

            Маргаан бүхий хөрөнгийг анх худалдан авсан иргэн *******, ХХК-ийн хооронд  байгуулсан худалдах худалдан гэрээ нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн, гэрээ байгуулагдснаар түүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул түүний хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага үндэслэлгүй байна.

             Харин үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдсон боловч шинэ өмчлөгч нь нэхэмжлэгч *******тай  орон сууц эзэмших гэрээг тэргүүн ээлжинд  байгуулах давуу эрхийг  эдлүүлсэн болох нь  хэрэгт авагдсан 2017 оны 08 сарын 01-ний өдрийн  орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хөрөнгийн өмчлөгч солигдсноор түүний орон сууц эзэмших эрх зөрчигдөөгүй байна гэж үзлээ.   

            7.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар “өмчлөгч нь  бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр,  хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаар хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах эрхийг олгосон.

            Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

            Дээрхи хуулийн зохицуулалтаар маргаан бүхий давхар 36 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “******* *******” ХХК гэж шүүх дүгнэж байна.  

            Хэргийн хариуцагч “******* *******” ХХК нь хөрөнгийн өмчлөгчийн хувьд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах түүнд хуулиар олгогдсон эрх юм.

             8. Сөрөг нэхэмжлэлийн талаар: 

            -Уул аймгийн, сумын дугаар баг, Техцентрийн давхар 36 айлын орон сууцны өмчлөгч нь “******* *******” ХХК болох нь тогтоогдсон гэж шүүх үзэж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хөрөнгөтэй холбоотой  шаардлага гаргах эрхтэй.  

            “******* *******” ХХК нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ******* түүний итгэмжлэгч ******* нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж сарын 170.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний дагуу хөлслөгч нарт орон сууцны эзэмшлийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар  зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан  байна. 

            Нэхэмжлэгч ******* нь орон сууц хөлслөх гэрээний дагуу хүлээсэн хөлс төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэх талаар тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн боловч төлөөгүй, түүнчлэн тухайн хөрөнгийн өмчлөлийн талаар шүүхэд маргаан гаргасан байх ба тухайн маргаантай холбоотойгоор  хариуцагч  “******* *******” ХХК нь  *******тай  байгуулсан гэрээг цаашид сунгахаас татгалзан улмаар талууд хооронд байгуулсан гэрээг цуцлаж, гэрээний дагуу төлбөр гаргуулахаар шаардсан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байна.

            Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар ******* нь  “******* *******“ ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4-т зааснаар гэрээг цуцлаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            .Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар: 

            Нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслээ шүүх хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй гэж тайлбарлажээ.

            Маргаан бүхий орон сууцны өмчлөл болон улсын бүртгэлтэй холбоотой  Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь шүүхэд нэхэмжлэл гаргаж  Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

             Хөрөнгийн өмчлөл болон улсын бүртгэлийн талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр  болсон тул энэ талаар шүүх дахин шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийсэн байна.

            Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 36 айлын орон сууцны тоот орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан бөгөөд  хөрөнгийн өмчлөгч солигдсон ч шинэ өмчлөгч нь түүний урд өмчлөгчийн адил гэрээ байгуулан орон сууцыг эзэмшүүлж байсан байх ба нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаж, гэрээний үр дагавар болох  хохирол гаргуулахаар  нэхэмжилсэн нь үндэслэлтэй, түүнчлэн хөрөнгийн өмчлөгч нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бусдын буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн охин *******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байх ба төлөөлөгч нь  гэрээний дагуу өмгөөлөгч оролцуулах гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс  шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Монгол, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.  

            Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 “давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу хэргийг үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж,  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй  тул түүний гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            10.Нэхэмжлэгч ******* нь нэр бүхий этгээдүүдийн хамт гаргасан байх ба улмаар 2021 оны 12 сарын 27-ны өдөр түүний нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.Баттулга нарын 35 нэр бүхий иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх тухай 2 дугаартай захирамжаар  хэргийг нэгтгэсэн байна.

            Ийнхүү хэргийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад мөн шүүхийн 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 00548 дугаартай хэрэг тусгаарлах тухай захирамжаар хариуцагч “******* *******” ХХК холбогдох 38 нэхэмжлэгчтэй хэргийг нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус тусдаа гаргасан хүсэлтүүдийг  шийдвэрлэх, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг удаа дараа, ээлжлэн гаргаснаар хэрэг шийдвэрлэлт удааширсан гэсэн үндэслэлээр хэргийг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлаж  шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгэх болон тусгаарлан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрх зүйн акт болон хэргийн оролцогчдоос ирүүлсэн баримтуудыг хуулбарлаж байгаа нь  нотлох баримтын хуульд заасан шаардлагад нийцүүлээгүй, баримтууд нь тухайн хэрэгт  хамааралтай байх  байдлаар  хэргийг эмхэтгээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2022/00360  дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.             

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

  ДАРГ АЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ 

                             ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                   Top of Form

     Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form

  2021          01           12                    