Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2023/00002

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 850 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар баг, техцентрийн ******* давхар орон сууцны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, дээрх өмчийн эзнийг тогтоолгох тухай

 Сөрөг нэхэмжлэл: *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар баг, техцентрийн ******* давхар орон сууцны ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

... Миний бие нь анх 1**************3 оны 3 дугаар сарын *******-ны өдөр ******* компанитай Өрөө, тасалгаа орон сууц түрээслэх гэрээг байгуулж *******-Уул аймаг, ******* сум, ******* дугаар багт байрлах Техцентрийн ******* давхар байрны 1 давхрын ******* тоотын 3*******,2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг сарын түрээсийн төлбөрийг нь төлж түрээслэн орж байсан юм.

Энэ байрны өмчлөгч нь 2003 онд өөрчлөгдөж ******* ******* ХХК болж тус компани нь шинэчилсэн гэрээ хийхэд би 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орон сууцны байр түрээслэх гэрээг хийж, уг байрыг эзэмшээд байж байтал түрээсийн гэрээ дуусахаас өмнө буюу 200******* онд байранд капитал засвар хийнэ гээд байрыг түр хугацаагаар суллуулаад авсан. Ингээд засвар дуусахаар нь орох гэтэл байж бай гээд оруулахгүй байсан атлаа ******* тоот байрыг агуулахын зориулалтаар ашиглах болсон байсан. Миний бие нь тухайн өмчийн өмчлөгч нартай хуулийн дагуу түрээсийн гэрээ хийгээд явж байхад гэрээний хугацаа дуусахаас өмнө хууран мэхэлж гаргаад эргэн оруулахгүй байхад нь хүлээцтэй хандаж байсан. Гэтэл ******* тоот байрыг агуулахын зориулалтаар ашиглахаа болиод суларсан байсан. Энэ үед гэрээгүй хүмүүс хаалга үүдийг нь эвдэж дайрч ороод байсан учраас би гэрээт эзэмшигч гэдгээрээ давуу эрх эдэлж уг байранд одоо орсон байгаа.

Иймд намайг түрээсээр эзэмшиж байсан *******-Уул аймаг, ******* сум ******* дугаар багт байрлах техцентрийн ******* давхар байрны 1 давхрын ******* тоотын 3*******,2 мкв талбайтай 2 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн ******* ******* компани нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гээд байдаг боловч энэ компани нь хууль ёсны өмчлөгч мөн эсэхэд би эргэлзэж явдаг. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь байнга солигдож ирсэн. Иймд мөн дээрх миний түрээсээр эзэмшиж байсан 2 өрөө орон сууцны өмчлөгч нь хэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

...******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь 2003.0*******.08-ний өдөр ******* ******* ХХК болон тус компанийн хөрөнгө болох маргааны зүйл болоод байгаа үл хөдлөх хөрөнгийн хамт иргэн Ш.Баярсайханд **************6.760,000 төгрөгөөр худалдсан. Үүнтэй холбоотойгоор ******* ******* ХХК нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-тай Нэгдэх гэрээг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, тус компанитай нэгдсэн.

Ийнхүү ******* ******* ХХК нь ******* " ХХК-тай нэгдсэнээр тус компанийн өмчлөлийн *******-Уул аймгийн *******-р багт байрлах ******* давхар орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20030066*******0 дугаартай үл хөдлөх хөрөнгө ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Улмаар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2012 оны 0******* дүгээр сарын 28-ны өдрийн 0******* дугаар Хөрөнгө шилжүүлэх тухай шийдвэрээр *******-Уул аймгийн *******-р багт байрлах ******* давхар орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг ******* Реалтор ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Ингэснээр ******* Реалтор ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ний өдөр *******- Уул аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах 8867 м.кв талбайтай, ******* давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-20030066*******0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Харин ******* Реалтор ХХК нь *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах ******* давхар орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд хуулиар олгогдсон өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх үүднээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн тус орон сууцыг бусдад хөлслүүлж, ашиг орлого олдог байсан.

Орон сууц хөлслүүлэх явцад маргааны зүйл болоод буй орон сууцны насжилт их, барилгын чанар муудсан зэргээс шалтгаалан тус орон сууцанд их засвар, үйлчилгээ оруулах шаардлагатай болсон тул орон сууц хөлслөгч нарт дээрх шалтгааны улмаас гэрээний хугацаа дуусаж цаашид үргэлжлүүлэн сунгахгүй болсон тухай мэдэгдэж орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан.

Гэтэл Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу манай компанитай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулан дээрх орон сууцанд амьдарч байсан нэхэмжлэгч нар орон сууцын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1 дахь хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тохиолдолд шударга эзэмшигч байхаар заажээ.

Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* Реалтор ХХК-тай Орон сууц хөлслөх гэрээ огт байгуулж байгаагүй атал *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах ******* давхар орон сууцны ******* тоотын шударга эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Иймд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч ******* ******* ХХК байсаар байхад орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК сөрөг нэхэмжлэлдээ:

... Нэхэмжлэгч ******* Реалтор ХХК нь *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутагт байрлах 8867 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай (******* давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга) эрхийн улын бүртгэлийн Ү-20030066*******0 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул хуулиар олгогдсон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх үүднээс Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслүүлж, ашиг орлого олдог байсан.

Гэвч тус орон сууцыг нэр бүхий иргэдэд хөлслүүлж байсан гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сард дуусаж, гэрээний хугацааг цаашид үргэлжлүүлэн сунгахгүй болсон тул орон сууц хөлслөгч нараас орон сууц чөлөөлж өгөхийг шаардахад хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай компанийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх зэрэг хууль ёсны эрх ашийг хохироож орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Иймд хариуцагч *******од холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-20030066*******0 дугаарт бүртгэлтэй, ******* сумын ******* дугаар баг, ******* давхар орон сууцны ******* тоотыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 850 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 183 дугаар зүйлийн 183.1, **************2 дугаар зүйлийн **************2.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын *******-Уул аймгийн, ******* сумын ******* дугаар баг, Техцентрийн ******* давхар 36 айлын орон сууцны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн дээрх өмчийн эзнийг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******-Уул аймгийн, ******* сумын ******* дугаар баг, Техцентрийн ******* давхар 36 айлын орон сууцны ******* тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 70200 төгрөг гаргуулж хариуцагч ******* ******* ХХК-олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

******* би Агротехсервис компанитай 1**************3 оны 03 дугаар сарын *******-ны өдөр "Өрөө тасалгаа орон сууц түрээслэх" гэрээ байгуулж, *******-Уул аймаг, ******* сум ******* дугаар багт байрлах Техцентрийн ******* давхар байрны ******* тоот, 2 өрөө орон сууцыг 2018 он хүртэл түрээсэлж байсан.

Гэтэл ******* ******* ХХК-иас уг орон сууцанд их засвар хийгээд буцааж оруулна гэж худал хэлж, уг орон сууцнаас биднийг гаргасан ба тэнд ямар ч засвар үйлчилгээ хийгдэхгүй болохоор эргэж орсон. Бид орон сууцны хөлслөх гэрээ бид бичгээр хийгээгүй ч гэсэн бодит амьдрал дээр орон сууцыг эзэмшиж, зохих засвар үйлчилгээг хийж амьдарсаар байгаа ба бодит хохирол төлбөр учруулаагүй өдий хүрч байна. Иймд:

1.Уг орон сууны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс ******* намайг тухайн орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч биш гэж үзсэн байх ба хууль ёсны шударга эзэмшигч шалтгааныг үндэслэлээ үндэслэл хэсэгтээ тусгаагүй тодорхойлоогүй ба яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр түрээсийн гэрээ байгуулаагүй, өмчлөгч ******* релатор ХХК-ийн орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор чөлөөлж өгнө үү гэх мэдэгдлийг үл харгалзан орон сууцанд байгаа нь орон сууцны шударга эзэмшигч гэж үзэхгүй" гэх дүгнэлт гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь хуульд нийцэхгүй байна.

2.Мөн тухай орон сууцны өмчлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн хоорондын байгуулагдсан 1*******7******* оны 0******* сарын 11-ны өдөр байгуулагдсан гэрээний үндсэн дээр *******-Уул аймаг ******* сум ******* дугаар багийн нутаг дэвсгэрт ******* давхар Орон сууцны барилга баригдаж 1*******8******* оны 2 сарын *******-нд ашиглалтад орсон ба уг барилыг хэдийгээр ЗСБНХУ-ын өмч боловч Монгол талын зөвшөөрөлгүйгээр худалдаж буюу шилжүүлж болохгүйгээр зохицуулсан.

Гэтэл дээрхи үл хөдлөх хөрөнгө нь Монгол талын зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодын хуулийн этгээд болон иргэд хоорондын худалдах , худалдан авах гэрээний үндсэн дээр худалдагдаж, улмаар бусдын өмчлөлд шилжих зэрэг хууль бус үйл ажиллагаа явагдсан нь илтэд байна.

Нөгөө талаар хэрэг тусгаарлаж, ирүүлсэн материалуудаас үзэхэд уг орон сууцны хууль ёсны өмчлөгчийн талаар нилээд маргаантай байгаа зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр өмчлөгч нь ******* ******* болох нь тогтоогдож байна гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Талууд нь ******* ******* ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байсан эсэх талаар маргаагүй бөгөөд харин шүүхээс ******* намайг орон сууцнаас албадан чөлөөлөх нь үндэслэлтэй эсэх шалтгааныг тодорхойлолгүйгээр шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч ******* ******* ХХК-ийг *******-Уул аймгийн ******* сум ******* дугаар багт байрлах 8867 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн ******* давхар орон 36 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч *******ыг нь маргаан бүхий орон ******* тоотод оршин сууж байгаа нь тогтоогдсон" гэх агуулгын хувьд ойлгомжгүй үндэслэл зааж, ******* ******* ХХК-ийн албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 850 дугаар шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Гэвч мэс засалд орж байх тул түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хүнд өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан хойшлуулах нотлох баримтаа өгөөгүй, тогтоогдоогүй. Хавтаст хэргийн *******0, *******1 талд гэрчилгээ байдаг. Маргаан бүхий орон сууц нь ******* ******* ХХК-ийн өмч мөн байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан *******-Уул аймаг, ******* сумын ******* дугаар баг, техцентрийн ******* давхар орон сууцны ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, дээрх өмчийн эзнийг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар маргаж буй орон сууцны хууль есны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч *******ын эзэмшиж буй орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлоогүй, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

*******.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар : *******-Уул аймаг, ******* сумын ******* дугаар баг, техцентрийн ******* давхар орон сууц нь ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж ба бусад эдлэлүүдийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зөвлөлтийн техникийн төвүүд байгуулахад зориулж БНМАУ-д газар олгох ба тус төвүүдийг барих нөхцлийн тухай ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1*******7******* оны 0******* дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулагдсны дагуу ******* хотын 10-р бичил дүүрэгт байрлах 7.5 га талбайтай газрыг төлбөргүй, хугацаагүй ашиглахаар олгож, гэрээний нөхцлүүдийн үндсэн дээр ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн төвийн иж бүрдэл гэх Техник худалдааны төвийн 2 давхар барилга, ******* давхар орон сууцны барилгууд баригдаж 1*******8******* оны 02 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оржээ.

Энэ үеэс тус ******* давхар орон сууцны барилга, Техник худалдааны төвийн 2 давхар барилгууд нь тус тус ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яамны Автоэкспорт, Трактороэкспорт гадаад эдийн засгийн нэгдлүүдэд харьяалагдаж байгаад 1**************0 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн ЗСБНХУ-ын СнЗ-ийн 1172 дугаар захирамжаар дээрх нэгдлүүдийн эрх үүргийг хүлээн авагч Автотрактороэкспорт гадаад худалдааны нэгдэлд шилжсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 103-10*******-р тал/

ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон Автотрактороэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэг нь 1**************0 оны 0******* дүгээр сарын 2*******-ний өдөр гэрээ байгуулж, гэрээний 2-т зааснаар яам нь Автоэкспорт ба Тракторрэкспорт гадаад эдийн засгийн харилцааны байгууллагын Унгар, Ардчилсан Герман улс, Монгол, Польш, Чехословак, Куба улс дахь техник-худалдааны төвүүдийг тэдгээрийн үлдэгдэл үнэ болох *******7.663 мянган зөвлөлтийн рублээр худалдаж, Автотрактороэкспорт гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгийн өмчлөлд шилжүүлжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 12******* дүгээр талын ар/

Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж Оросын Холбооны Улсын эдийн засгийн яамны дэргэдэх Улсын бүртгэлийн танхимд Р-5*******03.******* тоот бүртгэлд 1**************6 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдагч гэх Автотракторэкспорт нээлттэй хувьцаат нийгэмлэг /АТЭКС/-ийг төлөөлж ерөнхий захирал Игорь Константинович Терентьев нэг талаас, нөгөө талаас дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж, Москвагийн бүртгэлийн танхимд 1**************6 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 852-...3 дугаарт бүртгүүлсэн ОХУ-ын Москва хотод байрлах цаашид худалдан авагч гэх Тракторэкспорт нээлттэй хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий захирал Михайл Сергеевич Левитин нар нь 1********************* оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр ******* хотод байрлах техник худалдааны төвийг худалдах, худалдан авах гэрээ-г ******* хотод хийж мөн өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хавсралтаар техник худалдааны төвийн эд хөрөнгийг хүлээлцэхэд техник худалдааны төвийн иж бүрэн барилга, орон сууцны байшин, бусад эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлцсэн байхаас гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ОХУ-ын Москва хотын Трактороэкспорт ХН-ийн өмчлөлд улсын бүртгэлийн 20030066*******0 дугаарт бүртгэгдэж, 000*******61******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 36, 12*******-125 -р тал/

Трактороэкспорт нээлттэй нийгэмлэг болон Монгол Улсын иргэн нар нь 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монгол улсын ******* хотод байрлалтай Техник-худалдааны төвийг худалдан авах, худалдах гэрээ-г байгуулж улмаар 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 20030066*******0 дугаарт үл хөдлөх хөрөнгийн өмчлагчөөр бүртүүлж, түүнд 0071356 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосноор хөрөнгийн өмчлөгч болсон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 37, 105-107/

Үүний дараа Иргэн нь үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр, ******* ******* ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж 0071506 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь *******-Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах Трактороэкспорт нэгдлийн орон сууцны барилгыг ******* ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг *******-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх 200******* оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах болон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 200******* оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаар тогтоолоор... нэхэмжлэгч И.В.Тарасенкогийн *******-Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2003 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн 20030066*******0 дугаарт бүртгэж олгосон өмчлөх эрхийн 0071506 дугаар гэрчилгээг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Трактороэкспорт нэгдлийн ******* давхар орон сууцны барилгыг ******* ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 115-123 дугаар тал/

Ийнхүү Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр *******-Уул аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах 8867 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай /******* давхар орон сууц, 2 давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга/ үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр гэж үзсэн.

Тус шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* ******* ХХК болох нь тогтоогдсон гэж үзнэ. ******* ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр ******* холдинг ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00018*******2*******1 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгожээ. /1 дүгээр хавтаст хэргийн 3*******, 108, 111 дүгээр тал/

Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ******* холдинг ХХК -ийн өмчлөлд шилжин тус компани нь 2012 оны 0******* дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000*******28*******0******* дугаар гэрчилгээг ******* ******* ХХК-нд олгожээ.

*******-Уул аймаг, ******* сум ******* дугаар багт байрлах техцентрийн ******* давхар 36 айлын орон сууц анх ашиглалтанд орсон 1**************3 оноос маргаан гарах хүртэл хугацаанд оршин суугчид нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй орон сууц ашиглах /түрээсийн/ гэрээ байгуулан эзэмшиж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө хариуцагч ******* ******* ХХК -ийн өмчлөлд шилжсэний дараа тухайн хөрөнгийг засварлах, орон сууцны түрээсийн гэрээг цуцлах зэрэг асуудлаас үүдэн тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох талаар маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч *******ын хувьд Агротехсервис ХХК-тай 1**************3 оны 3 дугаар сарын *******-ны өдөр байгуулсан өрөө, тасалгаа, орон сууцны байр түрээслэх гэрээ, ******* ******* ХХК-ийн 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орон сууцны байр түрээслэх гэрээний дагуу ******* давхар орон сууцны ******* тоот орон сууцыг түрээслэн амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн *******-5 дугаар тал/

5.Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар маргаан бүхий *******-Уул аймаг, ******* сум ******* дугаар багт байрлах техцентрийн ******* давхар байрны орон сууцны өмчлөгч ******* ******* ХХК болох нь тогтоогдсон байна.

Тухайн хөрөнгийн өмчлөгч болон улсын бүртгэл хүчингүй болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

6.Нэхэмжлэгч *******ын маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж заасан.

Эд юмсын буюу эд хөрөнгийн эрх бүхий этгээд нь иргэний хуулийн зохицуулалтын дагуу эд юмсыг эзэмших эрхтэй байдаг. Энэ нь эд хөрөнгийн эрхийн агуулгаас үүдэн гарч болдог. Тухайлбал хэн нэг өмчлөгчийн эд зүйлийг үнэ төлбөргүйгээр ашиглах, эсхүл өмчлөгч нь эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх зэрэг гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсдэг.

Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч ******* нь 1**************3 онд Агротехсервис ХХК-тай 1**************3 оны 3 дугаар сарын *******-ны өдөр өрөө, тасалгаа, орон сууцны байр түрээслэх гэрээ байгуулснаар тухайн орон сууцыг гэрээний туршид өөрийн мэдэлд байлгах буюу эд хөрөнгийг эзэмших эрх үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авснаар шударга эзэмшигч болсон байна.

Эд хөрөнгийг эзэмших, эд хөрөнгө өмчлөх тухай ойлголтууд өөр бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдгаараа ялгаатай.

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч байсан боловч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдсноор тухайн өмчлөгчтэй эд хөрөнгийг эзэмших талаар хэлцэл хийгээгүй тул түүнийг тухайн хөрөнгийн хувьд шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

7.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэм хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаар хөрөнгийн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах эрхийг олгосон.

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Дээрхи хуулийн зохицуулалтаар маргаан бүхий ******* давхар 36 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* ******* ХХКгэж шүүх дүгнэж байна.

8. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

*******-Уул аймгийн, ******* сумын ******* дугаар баг, Техцентрийн ******* давхар 36 айлын орон сууцны өмчлөгч нь ******* ******* ХХК болох нь тогтоогдсон гэж шүүх үзэж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцны 0******* тоотыг 1**************3 оноос эхлэн маргаан гарах хүртэл хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан боловч тухайн хөрөнгийн өмчлөгч солигдсноор түүний эзэмшил дуусгавар болсон байх ба тухайн хөрөнгийн өмчлөгч ******* ******* ХХК-ийн хувьд нэхэмжлэгч *******ын хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

*******.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын талаар:

Нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдлын үндэслээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлаагүй, маргаан бүхий 36 айлын орон сууц ЗСБНХУ-ын өмч боловч Монгол талын зөвшөөрөлгүйгээр худалдаж буюу шилжүүлж болохгүйгээр зохицуулсан. Гэтэл дээрхи үл хөдлөх хөрөнгө нь Монгол талын зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодын хуулийн этгээд болон иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдагдаж, улмаар бусдын өмчлөлд шилжих зэрэг хууль бус үйл ажиллагаа явагдсан нь илтэд байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий орон сууцны өмчлөл болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И.В.Тарасенко нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч тус шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хөрөнгийн өмчлөл болон улсын бүртгэлийн талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ талаар шүүх дахин шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 36 айлын орон сууцны 0******* тоот 2 өрөө орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан бөгөөд хөрөнгийн өмчлөгч солигдсноор түүний урд байгуулсан гэрээ дуусгавар болсон байх ба хөрөнгийн өмчлөгч нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр нь бусдын буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-т давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дуррдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу хэргийг үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул түүний гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ******* реалиор ХХК -д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар 2021 оны 12 сарын 27-ны өдөр түүний нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.Баттулга нарын 35 нэр бүхий иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх тухай 2******* дугаартай захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

Ийнхүү хэргийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад мөн шүүхийн 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 005*******8 дугаартай хэрэг тусгаарлах тухай захирамжаар хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 38 нэхэмжлэгчтэй хэргийг нэхэмлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус тусдаа гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг ээлжлэн гаргаснаар хэрэг шийдвэрлэлт удааширсан гэсэн үндэслэлээр хэргийг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлаж шийдвэрлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгэх болон тусгаарлан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрх зүйн акт болон хэргийн орлцогчдоос ирүүлсэн баримтуудыг хуулбарлаж байгаа нь нотлох баримтын хуульд заасан шаардлагад нийцүүлээгүй, баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх байдлаар хэргийг эмхэтгээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн

*******7.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 850 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******, 11*******.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛА

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

ГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form