Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2023/00003

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг еөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн 804 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны *******2 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв /цахим/, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

******* нь 2020 оны ******* сарын 2*******, 2020 оны ******* сарын 29, 2020 оны 7 сарын 22-ны өдөр 3 удаа нийт **************,000,000 төгрөгийг *******0%-н хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум *******-р баг *******-р хэсэг ******* тоотын 0**************78*******3 гэрчилгээний дугаартай, ********************* мкв сууц болон ******* гэрчилгээний дугаартай, *******03 мкв газрын хамт барьцаанд тавьж зээл аваад мөнгөө төлөөгүй ******* жил болсон. 202******* оны ******* сарын 22-ны өдөр уг байрны тал болох *******,******* мкв байраа надад өгөхөөр тохирч худалдах, худалдан авах гэрээ хийн нотариат болон кадастр мөн татварын албанд татвар төлөн эцэст нь газрын албанд бүх материалаа бүрдүүлж өгсөн боловч ******* нь маргааш нь очиж бүх материалаа буцаан аван гэрээгээ цуцалсан байдаг. Иймд 2022 оны 2 сарын *******8-ны өдөр нэхэмжлэл гаргаж 2022 оны 4 сарын 27-ны өдөр 323 дугаартай шүүгчийн захирамж гарч *******,******* мкв байрыг авахаар болсон боловч ******* нь суллаж өгөхгүй байсан тул ахин шүүхэд хандаж 2022 оны ******* сарын *******3-ны албадан гүйцэтгэх захирамжаар суллуулж авсан боловч ******* нь газрын гэрчилгээгээ өгөхгүй байгаа тул уг байрыг өөрийн нэр дээр болгох боломжгүй байна. ******* нь очих бүрт согтуу байдаг ба газрын гэрчилгээгээ өгөхгүй өдий болтол намайг хохироож байгаа тул *******,******* мкв байрны *******2 мкв эзэмшлийн газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 Миний бие овогтой нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан ******* баг ******* хэсэг, ******* тоотод оршин суугч 2022.04.27-ны шүүхийн тогтоолын дагуу иргэн *******т тус хаягт орших өөрийн өмчийн байшингийнхаа ******* мкв-ыг 2022 оны 0******* сарын 0*******-ний дотор хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан тохиролцсон. Уг шүүхийг даргалагч н.Мөнхзул шүүгч иргэн *******ээс газрыг нь авах эсэхийг асуухад шүүх хуралдаан дээр нийтийн эзэмшлийн шазар тул авахгүй, зөвхөн байшинг авахаар 2 тал гарын үсэг зуран тохиролцсон билээ. Иймд миний бие *******т эзэмшил газрын асуудал яригдаагүй, шүүхийн тогтоолын хүрээнд та миний байшингийн тал болох урьд хэсгийг буулган авах талаар хэлсэн боловч иргэн ******* нь эзэмшил газрын асуудлаар шүүхэд хандсан тул уг асуудлыг... хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед иргэн ******* ажилгүй орлогогүй гэдэг шалтгаанаар барьцаанд байх хөрөнгө авах санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байсан одоо бол 2022 оны 09 сарын 0*******-нээс Төв аймгийн Алтанбулаг сумын ЭМТ-д дүн бүртгэгч баг эмчээр ажиллах болсон өрхийн тогтмол орлоготой, 2023 оны *******0 сарын 2*******-нд ахмад настны тэтгэвэрт гарч давхар орлоготой болох тул уг иргэн өгөх **************,4**************,079.*******0 төгрөгийг 2024 оны *******2 сарын 3******* гэхэд барагдуулж дуусгавар болно. Жич: сар бүр 400,000 төгрөгийг *******т өгье...гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн 804 дугаартай шийдвэрээр:

 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар *******гаас *******2 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны **************-р сарын *******0-ны өдрийн 804 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гарсан шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч ******* би энэ гомдлыг гаргаж байна.

Иргэн ******* миний бие нь 2020 онд иргэн ******* гэдэг хүний гуйлтаар түүнд итгэж *******3.000.000 төгрөгийг зээлүүлсэн юм. Гэтэл ******* нь одоог хүртэл миний мөнгийг өгөхгүй хохироож байна. Анхан шатны шүүх хэргийн материалын баримтуудыг буруугаар дүгнэж, хохирч байгаа миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд их гомдолтой байна.

...Би байрны ойр орчмын газрыг эзэмших гэсэнгүй, зөвхөн байрны доорхи газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан билээ. Байшин газар дээр байгаа учраас байшинг газраас салгаж үзэх ёсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т: Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 89-р зүйлийн 89.*******-д: Нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байвал тэдгээр нь тус бүрдээ өөрт оногдох хэсгийн эзэмшигч байна гэж заасан байна. Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.*******.7-д: Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан байна. Гэтэл Анхан шатны шүүх хуулийн энэ заалтуудыг хэрэгжүүлэх ёстой байтал хэрэгжүүлээгүй юм. Мөн Анхан шатны шүүх нь шүүгчийн захирамжийн дагуу байрны доорх газрын эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах ёстой байтал улсын бүртгэлд бүргүүлээгүй байна гэж буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

...Хариуцагч ******* нь шүүхийн хүчин төгөлдөр болсон захирамжуудыг биелүүлэхгүй . миний мөнгийг өгөхгүй 2 жил ******* сар гаруй хугацаа өнгөрч байхад анхан шатны шүүх миний хохирлыг арилгах талаар шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би мөнгөө авч чадахгүй байгаа мөртлөө байрны гэрчилгээг мөн авч чадахгүй хохироод үлдэж байна. Би хэрвээ *******3.000.000 төгрөгөө *******д өгөлгүй, банкинд хугацаатай хадгаламжинд хийсэн байсан бол 2 жил ******* сарын хугацаанд үр ашигтай байх байсан билээ. Иргэн миний гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны **************-р сарын *******0-ны өдрийн 804 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярхишигийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Учир нь анхан шатны шүүх хэргийн үйл баримт, бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Анхан шатны шүүх зохигчдын хоорондох холбогдох маргааныг урьд өмнө нь 2 удаа шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарсан. Тодруулбал нэгдүгээр захирамжид хариуцагч нь **************.297.8*******4 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрснийг баталсан, шүүгчийн №473 дугаартай захирамж гарсан. Хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, мөнгийг төлөөгүй байна.

Хоёрдугаар захирамж нь хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөнийхөө оронд ********************* метр квадрат байшингийн ******* метр квадрат байшинг 2022 оны 0******* дугаар сарын 0*******-ний өдрийн дотор шилжүүлж өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул №328 дугаартай захирамж гарсан. Мөн хариуцагч нь захирамжийг биелүүлээгүй, байшинг шилжүүлж өгөөгүй.

... Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлийн *******0*******.*******-д .. тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэг нэгэн адил хамаарна... гэж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т ...газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, үл хөдлөх хөрөнгө хамаарна... гэж заасан. Иймд байшингийн бүрдэл хэсэгт газрын эзэмших эрх хамаарч байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.7-т ...газар дээрх үл хөдлөх хөрөнгө тухайн газрын бүрдэл хэсэг байна... гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бас нэгэн үндэслэл нь хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт бүрэн биш, шаардлагатай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн явдал юм. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлж өгнө гэсэн байшин нь нэг байшингийн тал хэсэг учраас Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгө эзэмших эрхтэй холбогдох хувийн хэргийг татаж авах зайлшгүй шаардлагатай байжээ. Мөн тус байшингийн тал хэсгийн сувгийн хэмжээтэй газар эзэмших эрх дурдагдаж байх тул Газрын албанаас газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийн лавлагааг, авч шийдвэрлэх байжээ. Эдгээр баримтууд цугларч ирсний дараа, ямар хэмжээтэй байшингийн, ямар хэмжээг тал хэсэг гээд байна вэ, ямар газрын эрхийг шилжүүлэх гээд байгаа талаар шүүх олон талаас нь дүгнэж бодох ёстой байсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдах тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, ач холбогдолтой байдлыг цуглуулах байжээ. Гэтэл анхан шатны шүүх нарийвчлан судлахгүйгээр шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй.

Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нарт санал болгож хэлэхэд талууд эвлэрч, эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж хэлмээр байна. Учир нь 2022 оны 09 дүгээр сард байшингаа шилжүүлж өгсөн атлаа гэрчилгээний тал дээр маргах нь зүй бус байна. Иймд харилцан тохиролцох нь зүйтэй байна. Хууль зүйн хувьд хэргийн үйл баримтыг дүгнэж үзэхэд Баярхишиг хохирсон байна. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалт хэрэгтэй байна. 9.4.3-т зааснаар хариуцагчийн үүргийг гүйцэтгүүлэх шийдвэр гаргах үндэслэлтэй байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баярхишиг надад 2.000.000 төгрөг өгөөд, газрын гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон байсан. 2022 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн *******7 цагийн үед би ...Баярхишигээс 2.000.000 төгрөгөө шилжүүлэх үү... гэж асуухад, Баярхишиг ...үгүй, *******.000.000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь... би худалдах, худалдан авах гэрээгээ буцаасан. Би Газрын албаны даргаас асуухад та гэрээгээ буцааж болно, тэр хүний нэр дээр шилжүүлээгүй юм чинь буцааж авч болно гэхээр нь гэрээгээ буцаасан. Тэгээд Газрын албанд өгсөн материалаа би буцааж авсан. Баярхишиг нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Б.Мөнхзул шүүгч хэргийг хянан шийдвэрлэх үед бид хоёрыг тохиролцож болно гэж хэлж байсан. Би ...газрыг өгөхгүйгээр, байшингаа өгч болох уу ... гэж асуухад Баярхишиг нь ...газар нийтийн эзэмшил тул газар дээр маргаан хийхгүй... гэж тохироод, байшингийнхаа тал хэсэг дээр эвлэрч, тохиролцсон. Би байшингаа суллаж өгсөн. Буулгаад аваад явах юм байх гэж бодсон чинь газрыг нь авна гэж дахин шүүхэд хандсан байсан.

Ерөнхий шүүгч Л.Энхтайван хэргийг шийдвэрлэсэн. Би тайлбартаа ...миний газрын гэрчилгээ барьцаанд байхгүй, барьцаанд байгаа эд зүйлээ өгч болно... гэж хэлсэн. Шийдвэрээр би газартайгаа үлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч *******д холбогдуулан барьцааны үл хөдлөх хөрөнгийн доорх *******.******* м.кв газрын эрхийг шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2020 оны 0******* дугаар сарын 2*******, 0******* дугаар сарын 29, 07 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийт 3 удаагийн үйлдлээр **************.000.000 төгрөгийг сарын *******0 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн гэрээ хийж хариуцагчийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******* дугаар баг ******* дүгээр хэсэг ******* тоотын 0**************78*******3 дугаар бүхий гэрчилгээтэй ********************* м кв орон сууц болон ******* дугаар бүхий гэрчилгээтэй *******03 м кв газрыг барьцаа болгон авч гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.  

4.Дээрх хугацаанд нэхэмжлэгч ******* Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 202******* оны ************** дүгээр сарын 473 тоот захирамжаар ******* *******т **************.297.8*******0 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч дээрх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон мөнгөө хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч ******* дахин шүүхэд хандаж барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 328 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй боловч биелэх боломжгүй үр дагавар үүсгэжээ.  

*******.Анхан шатны шүүхийн 2022 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн 804 дугаартай шийдвэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.******* дэх хэсэгт зааснаар *******гаас *******2 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

*******.Дээрх шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2-д заасан Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл *******ийн зүгээс ...Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн дээр хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй, түүнчлэн хариуцагчийн үгүйсгэсэн тайлбарыг шүүх юу гэж үзэж үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.  

*******. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.  

7.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 дугаар зүйлийн

**************7.*******.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн 804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн *******.200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.*******, *******72 дугаар зүйлийн *******72.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                Д.БУЯНЖАРГАЛ

                                           ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ                      

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН