Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 208/МА2023/00010

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны өнхөн олговор 21,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгэхийг даалгах тухай

 

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

1. Мөнхсоёл миний бие 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ******* ХК- тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан гүйцэтгэх захирлын Б/119 дугаар тушаалын дагуу Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гарч намайг албан тушаал бууруулан маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон тушаал гаргаж, гэрээ байгуулах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг. Миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/229 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай бууруулсан өмнөх албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно. ...миний бие ажил олгогч ******* ******* ТӨХК-ийг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж дахин нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд анхны албан тушаал болох Борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 21,000,000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ******* нь манай байгууллагад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны эдрийн Б/119 дугаар тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилд орсон. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-с тус оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2022 оны 15 дугаар сарын 05-ны өдрийн Б/228 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. Ажлаас халахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2 дахь заалт, 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1. 8.9.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10, 5.1.10.6 дахь заалт тус тус зөрчсөн зөрчил гаргасан тул нэхэмжлэгчтэй байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-г цуцалсан. Мөн манай байгууллага нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулсан тул хэргийг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор оруулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар үйлийн 127.1-т тус тус зааснаар Батчулууны Мөнхсоёлыг ******* ******* ТӨХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* ТӨХК-аас 19.090.668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ТӨХК-аас 253.403 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах

 

Шүүх хэт нэг талыг баримталж, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримуудыг үнэлэхдээ нэг талаас харж үнэлэн агуулга болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчиж шийдвэрлэсэн.

1.******* ******* ТӨХК-ийн төрийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотой дотоод зохион байгуулалтад компанийн Төлөөлөн удирдах зөвөлөлийн тогтоолоор өөрчлөлт орж тухайн үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч *******ын урьд ажиллаж байсан Борлуулалтын хэлтэс гэсэн хэлтэс байхгүй болж, Маркетинг, борлуулалтын хэлтэс болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор давхар маркетинг, борлуулалтын нарийн мэргэшсэн удирдлагатай байх шаардлага гаргасан тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар *******ыг тус хэлтэст нь борлуулалтын ажилтнаар томилсон. *******ын албан тушаал нэршлээрээ байхгүй болсон боловч ажил олгогч түүнийг ажлын байраар хангаж, албан тушаалд томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэж хууль тогтоогчоос хуульчилсан бөгөөд ажил олгогч талаас дээрх хуулийн зүйл заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Өмчийн төрөл өөрчлөгдсөнтэй уялдаатайгаар *******ын хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй харин тухайн харилцаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан. Ийнхүү өөрчлөлт оруулахыг хуулиар хориглоогүй болно.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт ...******* ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын А/28 дугаартай Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал... борлуулалтын хэлтэс нь маркетинг, борлуулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн нь *******ын ажил албан тушаал бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон боловч, огт байхгүй болоогүй байна гэж буруу дүгнэсэн. /Шийдвэрийн 13 дугаар нүүр/

 

2.Нэхэмжлэгч борлуулалтын ажилтнаар томилсон тушаал гаргасан цагаас хойш буюу ажлын байрандаа ирээгүй, тухайгаа шүүх хуралдаан дээр хэдэнтэй хэлсэн, нэвтрүүлэхгүй байсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин ажилдаа ирээгүй цаг бүтгэлийн систем бүртгэл хийгээгүй, Улаанбаатар хотод өөр ажилтай байсан тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас бүрэн харагдана. Иймээс Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд тогтоомжид заасан үндэслэлээр *******ын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй.

 

3.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээнд үндэслэгдэж, талуудын эрх, үүрэг хариуцлагыг түүгээр тодорхойлж, гэрээний гол нөхцөлийг тогтоож өгдөг бөгөөд ******* нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн ******* ******* ХК-д борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж, эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил хөдөлмөрөө эрхлэж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар *******ыг Борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилж албан тушаал бууруулсан энэ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд өөрчлөлт оруулж буй хэлбэр болохоос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй тиймээс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний агуулга, талуудын Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагад өөрчлөлт ороогүй, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж үзнэ.

******* албан тушаал бууруулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ажил үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, тухайн тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр имэйлээр хүлээн авсанаа шүүх хуралдаан дээр удаа дараа хэлж, ярьж байсан түүнийгээ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэл дээрээ мөн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаал гарч намайг Маркетинг борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилсон тушаал гаргасан, миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаал гарсныг хүлээн авсан тухайгаа дурдсан. Мөн ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангуулах, ажил үүргээ гүйцэтгэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр санал, хүсэлт, гомдол гаргаагүй, тийм баримт хэрэгт авагдаагүй. Тиймээс *******той байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ХК-ийн тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй.

 

4.2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 тал/, нэхэмжлэгч ******* нь шүүгч болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхээс давхар татгалзах хүсэлт /ХХ-105, 106 дах тал/-ийг тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасныг ерөнхий шүүгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 01 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхээс татгалзах хүсэлт нь тус шүүхийн бүх шүүгчээс татгалзаж буй ойлголт бөгөөд шүүх хуралдаан даргалагч тодруулж асуухад тийм бүх шүүгчээс, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхээс татгалзаж байна ******* ******* ТӨХК-иас хараат бусаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзэж байна гэж тайлбарласан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэхээр байна. Гэтэл шүүхийн ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэж, захирамж гаргасан нь хуулиар тогтоосон журам зөрчсөн байна.

 

5.2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4-6 дах тал хариуцагчийн төлөөлөгч П.Занабазар нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэл, шаардлагыг тайлбарлаж, даргалагчаас асуулт асууж, нэхэмжлэгчээс няцаалт, тайлбар зэргийг хийж, даргалагчаас шүүх хуралдааныг завсарлаж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж гарсан бөгөөд энэ тухай тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан боловч уг асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн процессын алдаа юм.

 

6.Шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тухай тайлбарласан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүтээр сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаар тушаалыг 05 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн тухай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 447 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан тухай, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авахаас татгалзсан тухай тус тус дурдсан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүгчийн захирамж, баталгаат шуудангийн баримт зэрэг ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь мөн алдаатай дүгнэлт болно.

 

7.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын Үүрэг болгох тухай албан бичиг нь хэдийнээс хэдий хугацаанд хэрэгжих нь тодорхойгүй, *******ыг үйлдвэрийн байр руу нэвтрэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргасан эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж дурдсан боловч *******ын өөрийн амаар 2-3 удаа ирэхэд оруулаагүй, энэ тухай Хойд ******* ХХК-ийн захирал Эрхэмболдын гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Нэвтрүүлээгүй гэх шалтгааныг далимдуулаад ******* нь Улаанбаатар хот дах гэр рүүгээ явсан гэдэгээ ч мөн өөрийн амаар хэлээд байхад ажил үүрэг гүйцэтгэх үүргээ зөрчиж, ажлын байраа хаяж явсан байхад ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хэт нэг талын барьж, хэргийн бодит нөхцөл байдал, ногдолх баримтад үндэслээгүй, хуулиар тогтоосон журмуудыг зөрчиж гарсан болох нь тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан тул хариуцагчийн давж заалдах гомдлыг дор дурьдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Борлуулалтын хэлтэс гэсэн хэлтэс нь байхгүй болж Маркетинг борлуулалтын хэлтэс болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор давхар маркетинг, борлуулалтын нарийн мэргэшсэн удирдлагатай байх шаардлага гарсан тул 2022 оны 4 сарын 13-ны өдрийн өдрийн Б/28 дугаартай тушаалаар *******ыг борлуулалтын ажилтнаар томилсон, албан тушаал нь нэршлээрээ байхгүй болсон боловч түүнийг ажлын байраар хангаж, албан тушаалд томилсон, хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй, өөрчлөлт оруулсан гэж давж заалдсан гомдлын үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

*******ын хувьд 2020 оноос эхлэн борлуулалтын хэлтсийн даргаар ажилласан зохих дадлага туршлагатай мэргэшсэн ажилтан байтал түүнтэй хэлэлцэн тохиролцолгүйгээр ажил олгогч дур мэдэн ажилтны ажил албан тушаалыг бууруулсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59.3 т Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул уг ажил албан тушаал бууруулсан тушаалыг хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс ажилтан *******д ажил албан тушаал өөрчлөх талаар тохиролцох талаар санал хүргүүлсэн, хэлэлцсэн, тохиролцсон, түүнээс зөвшөөрөл авсан байх зэрэг ажиллагаа огт хийгдээгүй зэргээр хууль зөрчсөн байдал нь шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой нотлон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1 -д зааснаар гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл цалин хөлсний талаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө танилцуулах үүргээ ажил олгогч ноцтой зөрчсөн байдаг.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт / х13/ Борлуулалтын хэлтэс нь шинээр Маркетинг борлуулалтын хэлтэс болон өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл *******ын ажиллаж байсан ажил тушаал бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон боловч огт байхгүй болоогүй байна гэж хавтаст хэргийн 76-79 дүгээр талд байгаа нотлох баримтыг үнэлж шүүгч дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь борлуулалтын ажилтнаар томилогдсон хугацаанаас хойш ажлын байрандаа ирээгүй, нэвтрүүлэхгүй байсан талаар баримт авагдаагүн цаг бүртгэгдээгүй, Улаанбаатар хотод өөр ажилтай байснаа хүлээн зөвшөөрсөн тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаа үндэслэдтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Борлуулалтын ажилтнаар томилж үндэслэлгүйгээр ажил албан тушаалыг бууруулсан тушаалыг нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр э-майлаар хүлээн аваад цалин хөлсний талаар гүйцэтгэх ажил үүргийн талаар мэдээлэл авья гэхэд түүнд ямарч хариу өгөөгүй, гэрээ байгуулаагүй, уг тушаалд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад борлуулалтын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс *******той ажил албан тушаал бууруулсан буюу маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилохдоо шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ямар гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн болно. / шийдвэрийн 12-13-р талд/

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1 сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж өөрчлөх, цуцлах талаар хуульчилж өгсөн ажилтны үндсэн эрхийг, мөн хуулийн 43.1.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах дуусгавар болгох хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчиж, ажил олгогч зөвхөн дангаараа шийдвэр гаргаж ажилтанд тулгасан байгаа нь хангалалтай нотлон тогтоогдсон.

 

Гурав. Хариуцагч нь хууль зөрчиж *******ын ажил албан тушаалыг бууруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд ажил албан тушаалыг бууруулсан нь хөдөлмөр эрхлэлтийн харьцаанд өөрчлөлт оруулж буй хэлбэр болохоос, хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгоогүй , 2021 оны 03 дугаар еарын 01 -ны өдрийн хөдөлмөрийн гэрээний агуулга, талуудын хөдөлмөрийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагад өөрчлөлт ороогүй ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж үзэж, ажил эрхлэх боломж нөхцлөөр хангуулах, ажил үргээ гүйцэтгэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр санал хүсэлтг гомдол гаргаагүй тийм баримт хэрэгт авагдаагүй, тиймээс Мөнхсоёлтой байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй гэж гомдолдоо тусгасан нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулах , өөрчлөх дуусгавар болгох, гэрээний нөхцлийн талууд харилцан тохиролцсон байх зэрэг зохицуулалтыг буруу тайлбарлаж эсхүл огт ойлгоогүй гэж үзэхээр байна.

Хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тушаалдаа маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгасан атлаа борлуулалтын хэлтсийн даргаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан , энэ 2 ажил албан тушаалын хооронд ямарч ялгаа байхгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1 сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний нөхцлийг тохиролцох, өөрчлөх , цуцлах, дуусгавар болгох заалт 47 дугаар зүйлийн 47.1 , 48-р зүйлийн 48.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөнөө огт ойлгоогүй байна.

Хариуцагч нь 2021 оны 3 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хүчинтэй гэрээ гэж үзээд түүнийг цуцлаад байгаа юм бол ажлаас халсан сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 гэсэн заалтуудыг үндэслэн тушаал гаргасан байгааг анхаарах шаардлагатай юм. /6.4 өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 6.4.1 гэсэн заалт байхгүй/

Анхан шатны шүүхээс энэ байдалд дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэх хэсэгт 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалын үндэслэл болгосон заалтуудын тодорхой тусгасан ба тогтоолоо тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 гэсэн заалтуудыг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлгүй байна гэж ойлгомжтой байдлаар зохигчдод тодорхой тайлбарлаж өгсөн.

 

Дөрөв. Шүүх хурлын явцад нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэйгээ хэлэлцэж тохиролцолгүй, шүүгчийг татгалзах үндэслэл үүсээгүй байхад шүүгчээс татгалзсан ба үүнийг Ерөнхий шүүгч хянан хэлэлшж захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй юм. Нэхэмжлэгчийн шүүгчээс татгалзсан асуудлыг шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн захирамжийг хариуцагч үндэслэлгүй, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзсэн байгаа нь хуулийг буруу ойлгож, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92-р зүйлийн 92.8-д заасан хуулийн зохицуулалт нь Ерөнхий шүүгч өөрөө дангаараа хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан үйл баримтыг л зохицуулсан зохицуулалт юм.

 

Тав. Хариуцагчаас гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа гаргуулах хүсэлт хэлэлцээд шүүгчийн захирамж гаргаагүй гэсэн гомдлын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан нь нэг байгууллага дотроо, өөр, өөр байгууллагад ч ажил давхар гүйштгэж болох зохицуулалттай учир энэ хууль зөрчсөн асуудал байхгүй юм. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргаж буй хүсэлтийг хэлэлцэх асуудлыг зохицуулсан байх бөгөөд, хүсэлтийг даруй шийдвэрлэнэ гэж зохицуулжээ. Хүсэлт хангахаас татгалзсан, эсхүл хангасан захирамжийг заавал бичгээр гаргана гэсэн зохицуулалт хуульд байхгүй юм.

 

Зургаа. Хариуцагч нь гомдолдоо хөөн хэлэцэх хугацаа хэтэрсэн асуудлын талаар тусгасан нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой, үндэслэлтэй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байгаа болно. Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжиж эхлээд 5 сар өнгөрч байхад хариуцагч компани нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссоо шинэчлэн байгуулаагүйгээс хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн ажилтаны эрх ашгийг хохироож, олон сараар ажилгүй байлгасан нь ажил олгогчийн буруу байх ба хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зориуд саад учруулж хугацаа хожих байдлаар хандсан байдал нь хэргээс тодорхой харагддаг.

 

Долоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А-1/530 дугаартай албан тоотоор *******-Шохой ХК-руу нэвтрэхийг хориглосон, энэ шийдвэрээ цуцалсан талаар ажилтандаа ч харуул хамгааалтын компанидаа ч албан ёсоор мэдэгдээгүй байдал нь Харуул хамгаалалтын Хойд ******* ХХК-ийн захирал Э.Эрхэмболдын мэдүүлэгээр нотлогдсон тул шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Шүүх хурлын явцад нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа ирэхэд дотогш нэвтрүүлээгүй, харин өөрсдийнх нь дуудсанаар ажлын шугмаар ирэхэд харуулын компанийн харуул нь ******* -Шохой ХК-ийн удирдлага, холбогдох ажилтнаас лавлаж, зөвшөөрөл авч байж л нэг удаа оруулсан, би энэ үед өөрсдийнхээ ажлынхаа /ажлын байрны/ талаар ярьж хэлсэн хариу өгөөгүй. Тэгэхээр нь хэрэв халах гэж байгаа бол ажилгүйдлын тэтгэмж олгох боломжтой байдлаар л тушаал номоо гаргаарай гэж хэлж байсан гэсэн зүйлийг тайлбарлаж байсан. Энэ үед ч түүнийг дотогш оруулахгүй байсан гэсэн тайлбарыг тавьж байсан. Энэ байдлаас дүгнэхэд *******д ажил олгох талаар компанийн гүйцэтгэх удирдлага нь тухайн үед шийдвэр гаргаагүй. Ажилтантайгаа хэлэлцээгүй, тохиролцоогүй болохыг нотолж байна. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар ч тайлбар өгөөгүй болно. Нэгэнт харуул хамгаалалтын компанид албан ёсоор ТӨБЗГ, Хөтөл дахь Цагдаагийн хэлтэс нь үүрэг даалгавар өгчихсөн, энэ тоотынхоо хүчин үйлчлэлийг зогссон талаар огт мэдэгдээгүй харуулууд нь дотогш нэвтрүүлэхгүй байхад яах ёстой бэ? өдөр бүр очоод нохой шиг хөөгдөөд байх уу.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.1 сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах талаар хуульчилж өгсөн ажилтны үндсэн эрхийг, мөн хуулийн 43.1.1-д заасан ажил олгогч хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоожмид нийцүүлэн өөрчлөх, цуцлах дуусгавар болгох хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж ажил олгогч зөвхөн дангаараа шийдвэр гаргаж ажилтанд тулгасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлд заасан суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн байгаа тул уг тушаал нь хүчин төгөлдөр бус байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 1.1 -т хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно тусгасан байгаа тул анхан шатны шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна.

Мөн ажил олгогч нь 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 6/229 дугаартай тушаалаараа байгуулаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 гэсэн заалтуудыг үндэслэн тушаал гаргасан байна . / 6.4 өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, 6.4.1 гэсэн заалт байхгүй/

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127дугаар зүйлийн 127.1-т тус тус зааснаар *******ыг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 19,090.668 төгрөгийг нөхөн гаргуулж , мөн хуулийн 47 дугаар зүйлийн 43.2.7 зааснаар НД, ЭМД -ийн шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Сэлэнгз аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дутаартай шийдвэрийг хариуцагч ******* Шохой ТӨХК-ийи ИТ1ЧМЖЛ.Э1 дси голөөлөгч П.Занабазар нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасантай танилцаад тайлбар гаргаж байна.

 

Гомдол № -1 тайлбар гаргах нь: ******* миний бие ******* Шохой ХК-ийн Гүйцэтгэх Захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/119 тоот тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилд орсон. Дээр дуръдсан ******* Шохой ТӨХК-ийн захирлын 2022 пны 04 дүгээр сарын А/28 дугаартай Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалаар Борлуулалын хэлтсийн нэршлийг өөрчилж Маркетинг, борлуулалтын хэлтэс болгосон. Зөвхөн нэгжийн нэр өөрчлөгдсөн болохоос биш тус нэгжийн дарга, холбогдох албан тушаалтнуудын хийж гүйцэтгэх үүрэг огт өөрчлөгдөөгүй тул Анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг үнэн зөвөөр дүгнэсэн гэж үзэж байна.

 

Гомдол №2-д тайлбар гаргах нь: ******* миний бие борлуулалтын ажилтнаар томилогдсон албан тушаал бууруулсан тушаалыг уг тушаал гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарыи 20-ны өдөр өөрийн мэйл хаягаар хүлээн авсан. Миний бие удаа дараа ******* Шохой ТӨХКруу буюу өөрийн ажлын байр руу нэвтрэхээр удаа дараа оролдсон боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай Үүрэг болгох тухай албан бичгээр *******ыг үйлдвэрийн байр руу нэвтрүүлээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Уг нь албан тоот нь нотлох баримтаар хэргийн материалд авагдсан. Мөн түүнчлэн тухайн үед харуул хамгаалалтаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. Миний бие Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдож ажиллаж эхэлсэн хугацаанаас хойш үйлдвэрийн цаг бүртгэлийн системд бүртгүүлж огт байгаагүй бөгөөд гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогоос хамааран Улаанбаатар хотод ихэвчлэн ажил үүргээ гүйцэтгэдэг байсныг үйлдвэрийн удирдлагууд. холбогдох апбан тушаалтнууд, нэгжийн ажилтнууд бүгд мэддэг билээ.

Албан тушаал бууруулж Борлуулалтын ажилтнаар томшсон тушаал гарсан хэдий ч холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилтантай уулзаж тушаал шийдвэрийг танилцуулаагүй, өмнөх хөдөлмөрийн гэрээнд хэрхэн өөрчлөлт орох, хийж гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний мэдээллийг танилцуулаагүй. Бууруулсан албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаал нь бүхэлдээ хууль тогтоомж зөрчсөн маш буруу тушаал гарсан нь Анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа болно.

 

Гомдол №3-д тайлбар гаргах нь: Хариуцагчийн төлөөлөгч П.Занабазарын хувьд гаргаж буй гомдлынхоо цаад утга санааг ойлгоогүй, гаргаж буй нэг гомдлоороо нөгөө гомдлоо үгүйсгэсэн зүйл бичиж байгаад нэхэмжлэгчийн зугээс ихэд гайхаж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд Байгууллагын статус нэгэнт өөрчлөгдөж байгаа бол хуучин хөдөлмөрийн гэрээг заавал шинэчлэх, энэ тухайгаа ажилтанд мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой. Гэтэл огтоос тийм зүйл байхгүй. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас челөөлсөн нь бүхэлдээ хууль тогтоомж зөрчсөн алдаатай тушаал болсон байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах богоод гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. 48.2 дах хэсэг Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний хамгийн чухал голлох нөхцөлийг заавал гэрээнд тусгасан байх ёстой. Тус хуулийн 49 дүгээр зуйлийн 49.1 дэх хэсгийн Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:

49.1.1.ажлын байрны нэр, амслын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг;

49.1.2.ажил үүрэг гүйцэтгэх байршил;

49.1.3. цалин хөлсний хэмжээ;

49.1.4.хөдөлмөрийн нөхцөл.

 

Гомдол №6-д тайлбар гаргах нь: Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/28 дугаар туишапыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн мэйл хаягаар хүлээн авсан дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/229 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай бууруулсан өмнөх албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцапж ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 30 хоногт багтсан тул Хариуцагчийн яриад байгаа шиг хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тодорхой оруулж өгсөн бөгөөд шүүх хурал дээр мөн тодорхой тайлбарласныг тэмлэглэлд тусгасан байна.

 

Гомдол №7-д нэмэлт тайлбар гаргах нь: Миний бие удаа дараа "******* Шохой ТӨХК руу буюу өөрийн ажлын байр руу нэвтрэхээр удаа дараа оролдсон боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай Үүрэг болгох тухай албан бичгээр *******ыг үйлдвэрийн байранд нэвтрүүлээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. Уг нь албан тоот нь нотлох баримтаар хэргийн материалд авагдсан, мөн түүнчлэн тухайн үед харуул хамгаалалтаар ажиллаж байсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч ******* намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь бүхэлдээ буруу, хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн хүчин төгөлдөр бус тушаал нь гэдэг нь ямарч хүнд ойлгогдож байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэгч *******ын гомдолтой ******* ******* ТӨХК-нд холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

3.Анхан шатны шүүхээс гомдол гаргагч Д.Мөнхсоёлыг ******* Шохой ХК-ийн Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсныг ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалаар *******ыг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар албан тушаал бууруулан томилсон тухай тушаалд гомдол гаргагч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрээр Борлуулалтын хэлтсийн даргаар эргүүлэн ажилд томилсон нь шүүхийн шийдвэр нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Хэдийгээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй боловч анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ТӨХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг гаргаж, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5.Хэргийн үйл баримтын талаар:

Гомдол гаргагч ******* нь Хөтөлийн ******* ******* хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан.

 Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хөтөлийн цемент ******* ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай Хувьчлалыг хүчингүйд тооцох, компанийн эрх, эд хөрөнгийг хураан авах тухай тогтоолоор Хөтөлийн ******* ******* ХК нь Төрийн өмчит хувьцаат компани болж өөрчлөгдсөн байна. /хх-ийн 100-103/

 

Хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнөөр ******* ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирал томилох, Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай тогтоолууд гарсан байна. /хх-ийн 102, 103/

******* ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 768 байхаар тогтоож, 01 дугаартай хавсралтаар ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байна. Тус тогтоолоор ...Маркетинг, борлуулалтын хэлтэстэй байхаар шийдвэрлэж, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгажээ. /хх-ийн 80, 81/

Дээрхи тогтоол гарснаар урьд үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийн /******* Шохой ХК-ийн/ зохион байгуулалт бүтэц орон тоонд өөрчлөлт орсон байна.

******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаартай Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал гарч тушаалаар Марктенг, борлуулалтын хэлтсийн бүтэц орон тоог 10 дугаар хавсралтаар баталж, орон тооны нэгтгэлийг хавсралт 1-р Марктенг, борлуулалтын хэлтсийн бүтэц орон тоог 9, байхаар тус тус тогтоосон байна. /хх-ийн 76-79/

******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын 1 дэх заалтаар ...Марктенг, борлуулалтын хэлтсийн ажилтнуудын нэр, ажлын байрыг 9 дүгээр хавсралтаар заасны дагуу томилж, тушаалын 9 дүгээр хавсралтаар *******ыг борлуулалтын ажилтнаар томилсон байна. / хх-ийн 53-55/

 

Ингэснээр гомдол гаргагч ******* нь хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдөн түүний ажлын байранд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсноор урьд Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан нь өөрчлөгдөн Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилогдсон байна.

 

6.Дээрхи тушаалыг гомдол гаргагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан байх ба борлуулалтын ажилтнаар томилсноос хойш 20 хоног ажилдаа ирээгүй ажлаа тасалсан гэсэн үндэслэлээр түүнийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар цуцалсан байна. Мөн ажлаас халсан тухай тушаалыг 2022 оны 05 сарын 09-ний өдөр гомдол гаргагч *******ын цахим хаяг болон Улаанбаатар хот дахь оршин суух хаягаар хүргүүлжээ. /хх-ийн 50-52, 57/

 

7.Хэрэгт авагдсан баримтаар: Гомдол гаргагч Д.Мөнхсоёл нь шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба шүүхэд 2022 оны 10 сарын 03-ны өдөр гомдол гаргасныг хүлээн авч 2022 оны 10 сарын 10-ны өдрийн шүүгчийн 683 дугаартай захирамжаар түүний гомдолд иргэний хэрэг үүсгэсэн байна. / хх-ийн 1-4, 14/

 

8.Гомдол гаргагч Д.Мөнхсоёл нь гомдлын үндэслэлээ ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалыг 2022 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч тус тушаалд гомдол гаргах гээд явж байхад мөн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаал гарч ажлаас чөлөөлсөн энэ 2 тушаал нь хууль зөрчиж гарсан, ажилтны албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан, мөн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэж оролцсон.

Хариуцагч гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалаар ажилд томилсон боловч ажилтай холбоотой санал хүсэлтийг бичгээр болон амаар ирүүлээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 20 гаруй хоног ажилдаа ирээгүй тул сахилгын шийтгэлээр ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана гэж зохицуулсан.

Д.Мөнхсоёл ******* ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаал гарсныг 2022 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарладаг бөгөөд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ Сайхан суманд хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй тул шүүхэд хандсан боловч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажилуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх шийдвэрлэхээр заасан.

Гэтэл ******* нь шүүхэд гомдол гаргасны дараа урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй өөрөөр хэлбэл хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй тул дээрхи тушаалын хувьд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс түүнийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй ба гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 

10. Иймд түүний ******* ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн дээрхи гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.

 

11.******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай *******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал хууль зөрчсөн гэсэн гомдлын хувьд:

Гомдол гаргагч ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар ******* нь  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр *******ын хөдөлмөрийн гэрээг цуцалж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэхүү тушаалыг ******* ******* ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******той утсаар холбогдож ажлаас чөлөөлсөн тушаалын талаар танилцуулж, 2022 оны 05 дугаар сарын  10-ны өдрийн 11 цаг 35 минутанд  шууданд хийж, нэхэмжлэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг тушаалыг хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тушаал танилцуулж, шууданд хийсэн талаарх ******* ******* ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн *******ийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 75/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

******* ******* ТӨХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй учир Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 00024 дугаартай тэмдэглэлээр тодорхойлогдож байна.

 

12.Гомдол гаргагч ******* нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тухай гомдлын үндэслэлээ ажил олгогч нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргаж, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан тушаалыг уг тушаал гарсан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн мэйл хаягаар хүлээн авсан. Миний бие удаа дараа ******* Шохой ТӨХК руу буюу өөрийн ажлын байр руу нэвтрэхээр удаа дараа оролдсон боловч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай Үүрэг болгох тухай албан бичгээр *******ыг үйлдвэрийн байр руу нэвтрүүлээгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, албан тушаал бууруулж Борлуулалтын ажилтнаар томилсон тушаал гарсан хэдий ч холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилтантай уулзаж тушаал шийдвэрийг танилцуулаагүй, өмнөх хөдөлмөрийн гэрээнд хэрхэн өөрчлөлт орох, хийж гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний мэдээллийг танилцуулаагүй. Бууруулсан албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тоот тушаал нь бүхэлдээ хууль тогтоомж зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

13.Хариуцагчийн төлөөлөгч татгалзлаа ажил олгогчоос ажилтаны албан тушаалыг бууруулсан нь хөдөлмөр эрхлэлтийн харьцаанд өөрчлөлт оруулж буй хэлбэр болохоос, хөдөлмөр эрхлэлтийн харьцааг дуусгавар болгоогүй.

Урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээний агуулга, талуудын Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагад өөрчлөлт ороогүй, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл ******* ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангуулах, ажил үүргээ гүйцэтгэх эсэх талаар бичгээр болон бусад хэлбэрээр санал, хүсэлт, гомдол гаргаагүй ажлаа тасалсан тул хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журмыг баримтлан сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэжээ.

 

14.Хэрэгт авагдсан баримтаар: ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалын 9 дүгээр хавсралтаар *******ыг борлуулалтын ажилтнаар томилсон бөгөөд тушаалыг түүнд 2022 оны 04 сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Дээрхи тушаалыг ******* урьд ажиллаж байсан албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан гэсэн шалтгаанаар эрх бүхий байгуллагад гомдол гаргана гэсэн үндэслэлээр ажилдаа ирээгүй ба ажилд ирэхгүй байгаа шалтгааны талаар ажил олгогчид амаар болон бичгээр ямар нэг байдлаар мэдэгдээгүй байна.

Гомдол гаргагч нь ажилд ирээгүй үндэслэлээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн А-1/530 дугаартай Үүрэг болгох тухай /хх-99/ албан бичгээр түүнийг ******* Шохой ТӨХК-ийн ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан гэж тайлбарладаг.

Дээрхи үүрэг болгосон тухай албан бичигт Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж, үйлдвэрийн эд хөрөнгө, бичиг баримт хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүднээс нэр бүхий ажиллагсдыг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан байх ба энэхүү арга хэмжээг тодорхой хугацаанд хэрэгжүүлсэн болох нь гэрч харуул хамгаалалтын Хойд ******* ХХК-ийн захирал ажилтай Э.Эрхэмболдын ...10 хүний нэр дотор Мөнхсоёлын нэр байсан, өөрөө 2-3 удаа ирэхэд үйлдвэрийн байр луу оруулахгүй байна гэж байсан. Яг хэдэн удаа ирснийг мэдэхгүй. 4 сарын 20-ны үед 1 удаа ирээд Наранбаатар захирлаас зөвшөөрөл аваад орж уулзсан, нэр бүхий 10 хүн зөвшөөрөл аваад орж байсан. Хэдэн хүн ажлаа хийж байгаа... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын А-1/530 дугаартай үүрэг болгосон тухай албан бичгийн хэрэгжилт нэг их удаан үргэлжлээгүй ажил хүлээлцэх үед хэрэгжсэн гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

*******ыг хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрх бүхий этгээдээс нэр бүхий албан тушаалтныг тодорхой хугацаанд ажлын байр луу нэвтрүүлэхийг хориглож байсан хэдийг ч энэхүү ажиллагаа нь гүйцэтгэх захирал томилогдож ажил хүлээлцэх хүртэл хугацаанд хэрэгжсэн байх ба ажилтны хүсэлтээр гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр ажлын байр руу нэвтрүүлж байсан болох нь дээрхи баримтуудаар тогтоогдсон байх ба *******д ажлын байранд нэвтрэх талаар болон ажил үүргээ гүйцэтгэх талаар амаар бичгээр болон цахим хэлбэрээр хүсэлтийг ажил олгогчид гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар ******* нь ажлаа хийгээгүй шалтгаанаа ажлын байр үндэслэлгүйгээр бууруулсан тул ажилдаа ирээгүй гэдгээ гомдол болон шүүх хуралдаанд тайлбарласан тул ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан гэж үзэхгүй.

 

15.******* Шохой ХК нь гүйцэтгэх захирлын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн А/127 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлагдсан байх ба тухайн хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр өөрчлөгдснөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлаагүй тохиолдолд урьд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа баримталж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэхээр зохицуулсан. Гэтэл ******* нь ажил олгочийн шийдвэрээр албан тушаал бууруулсан гэсэн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгээгүй буюу ажилдаа ирээгүй нь дээрхи үндэслэлд хамаарахгүй тул түүнийг ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийг дотоод журмыг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.

******* Шохой ХК нь гүйцэтгэх захирлын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн А/127 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлагдсан байх ба тухайн хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр өөрчлөгдснөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлаагүй тохиолдолд дээрх дотоод журмыг үйл ажиллагаандаа баримталж байгааг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

******* Шохой ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 2.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болох үндэслэлийг заасан байх ба 2.3.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тодорхойлжээ.

Тухайлбал: -2.3.3.5 -д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан,

-2.3.6-д Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой үйлдэлд хамаарахаар тусгасан байна.

Ажил олгогчоос *******ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 20 хоног тасалсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 -д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. Мөн ******* нь ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй ч гомдол гаргаж байгаа нь ажил үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Б.Мөнхсоёлын хариуцагч ******* Шохой ТӨХК-д холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158 2.2, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урдчилан төлсөн 253,403 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form