Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 89

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О******* би, Д.А*******, В.О******* нарын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01, 02, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.А*******, В.О******* нарын итгэмжэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Зам, тээврийн салбарын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01, 02, 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсан тул уг шаардлагаас татгалзаж байна...” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Д.А*******, В.О******* нарын итгэмжэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01, 02, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар нэхэмжлэгч нарын төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан Д.А*******, В.О******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох “...Зам, тээврийн салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01, 02, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

  

ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА