Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-, түүний өмгөөлөгч Г.Цогт-Эрдэнэ

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Т.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Б-ийн А-ад холбогдох эрүүгийн 1803007650398 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, казак, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 14-р хороо …………. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овогт Б-ийн А-а /РД:………………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19-ийн үйлчилгээний төвийн арын замд ...улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 6 настай З.Булгантамирыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Харин хохиролд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний охин З.Булгантамир 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 1 дүгээр ангид сурдаг. Тухайн өдөр зүүн гар талаас ирж байсан машин зогсохоор нь бид гурав явган хүний гарцны голд зогссон. Хоёрдугаар эгнээний машин зогсонгуут гараад явж байтал гэнэт нэгдүгээр эгнээнээс машин гарч ирээд мөргөсөн. Жолооч бууж ирээд “эмнэлэг явъя” гэхээр нь зөвшөөрөөд явсан. Манай хүүхэд нэгдүгээр ангид сурдаг тул хичээлээсээ хоцорно гэж бодоод багш хөлсөлж авсан. Одоо хичээлдээ явж эхэлсэн. Хүүхдийн эмчилгээний болон багш хөлсөлж авсан зардалд 1.470.000 төгрөг, ажлаасаа чөлөө авч хүүхдээ харсан ба нэг сарын цалин 900.000 төгрөг, нийт 2.370.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч Б.А- нь 1.000.000 төгрөг төлсөн байгаа гэв.

 

            Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг 50 минутанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн арын замаар “Toyota Grown” маркийн ...улсын дугаартай автомашинаа жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал хойноосоо урагшаа зам хөндлөн явган хүний гарцаар хоёр хүүхэд дагуулсан эмэгтэй явж байсан. Тэгтэл миний урд талын автомашин гэнэт зогсохоор нь би нэгдүгээр эгнээ рүү ортол нөгөө хүүхдээ дагуулсан эмэгтэй гараад ирэхээр нь би сандраад баруун гар тал руу дараад тоормослоод зогсох үед хүүхэд шүргэчих шиг болохоор нь автомашинаасаа буугаад очиход нөгөө эмэгтэй /Нямдулам/ 2 хүүхдээ тэврээд зогсож байсан. Том хүү /Булгантамир/ нь “ээжээ ёо ёо” гэхээр нь сандраад “эмнэлэг явах уу” гээд автомашиндаа суулгаад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд автомашинд мөргүүлсэн хүүхдийн /Булгантамир/ баруун талын хөл шаант хэсгээрээ цуурсан байна гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 13 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн арын замаар явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтээ 6 настай хүүгээ баруун талдаа, голдоо 4 настай хүүхдээ оруулаад хөтлөөд явж байтал хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин зогсохоор нь гартал нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин ирээд манай хүү Булгантамирын баруун хөл орчимд мөргөхөд тэрээр дүүгээ налаад газар унасан. Манай хүү “ээж хөл дайрчихлаа” гээд уйлахаар нь “юу болов” гэхэд жолооч /А-а/ нь бууж ирээд “зүгээр үү, яасан бэ, эмнэлэг явах уу” гэхээр нь хүүхдээ тэврээд жолоочийн /А-а/ автомашинд нь суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч үзээд зургийг нь аваад хүүхдийн баруун талын хөлний шаант яс ташуу хугарч зөрсөн байна гээд гипсдсэн. 100.000 төгрөгөөр зураг авахуулсан, 3 төрлийн витамин хоёр удаа авч өгсөн. Би ажлаасаа цалингүй чөлөө аваад хүүхдээ харж байна. Манай хүү Булгантамир нэгдүгээр ангид сурдаг байсан. Гэрийн багш авч байгаа. Нөхөн сэргээх эмчилгээтэй холбоотой зардал маш их гарч байна. Эдгээртэй холбогдох бүх зардлыг нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

            Гэрч М.Бадамсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний арын замаар автомашин дотор сууж явсан. Гэтэл миний урд явж байсан цагаан өнгийн Кроун маркийн автомашины явган хүний гарцаар хоёр хүүхдээ дагуулж явсан эмэгтэйн баруун захад нь явсан хүүхдийг /Булгантамир/ мөргөчих шиг түг хийх чимээ гараад автомашинууд зогссон…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11099 дугаартай дүгнэлтэнд:

1. З.Булгантамирын биед баруун шаантны доод 1/3-ийн, тахилзуурын дээд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн №180 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

2. Урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ будаг нь бага зэрэг хагарч унасан, үзүүр хэсэгтээ цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын булан хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан, баруун гар талын толины аяган гэр хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

З. Урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ будаг нь бага зэрэг хагарч унасан, үзүүр хэсэгтээ цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын булан хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан, баруун гар талын толины аяган гэр хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол хэрэг болохоос өмнө үүссэн хуучин эвдрэл гэмтэл тул уг осолд нөлөөлөхгүй.

4. Дээрхи эвдрэл гэмтэл нь уг автомашины осолд нөлөөлөхөөр зүйл илрээгүй.

5. Уг автомашины шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.

6. Тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг авто тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. /хх-ийн 28-34-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 656 дугаартай дүгнэлтэнд:

1. Кроун маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Б-ын А-а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Зоригтын Булгантамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 36-37-р хуудас/,

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,

            Хохирлын баримтууд /хх-ийн 49-51-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 53-р хуудас/,

            Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

            Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,

            Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

            Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 12-13-р хуудас/,

“Аривжих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хохирогчийн өмсөж явсан гэх хувцаснууд 125.000 төгрөг /хх-ийн 40-р хуудас/,

102-ын дуудлагын хуудас /хх-ийн 77-р хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ч.Түвшины мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64-65-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 71-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн үйлчилгээний төвийн арын замд ...улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч 6 настай З.Булгантамирыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын …19-н үйлчилгээний төвийн арын замаар явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарахаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтээ 6 настай хүүгээ баруун талдаа, голдоо 4 настай хүүхдээ оруулаад хөтлөөд явж байтал хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин зогсохоор нь гартал нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин ирээд манай хүү Булгантамирын баруун хөл орчимд мөргөхөд тэрээр дүүгээ налаад газар унасан. Манай хүү “ээж хөл дайрчихлаа” гээд уйлахаар нь “юу болов” гэхэд жолооч /А-а/ нь бууж ирээд “зүгээр үү, яасан бэ, эмнэлэг явах уу” гэхээр нь хүүхдээ тэврээд жолоочийн /А-а/ автомашинд нь суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч үзээд зургийг нь аваад хүүхдийн баруун талын хөлний шаант яс ташуу хугарч зөрсөн байна гээд гипсдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч М.Бадамсүрэнгийн …19-н үйлчилгээний арын замаар автомашин дотор сууж явсан. Гэтэл миний урд явж байсан цагаан өнгийн Кроун маркийн автомашины явган хүний гарцаар хоёр хүүхдээ дагуулж явсан эмэгтэйн баруун захад нь явсан хүүхдийг /Булгантамир/ мөргөчих шиг түг хийх чимээ гараад автомашинууд зогссон…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №11099 дугаартай дүгнэлтэнд:

1. З.Булгантамирын биед баруун шаантны доод 1/3-ийн, тахилзуурын дээд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн №180 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

2. Урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ будаг нь бага зэрэг хагарч унасан, үзүүр хэсэгтээ цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын булан хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан, баруун гар талын толины аяган гэр хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

З. Урд буфер зүүн гар талын дугуйрсан хэсэгтээ будаг нь бага зэрэг хагарч унасан, үзүүр хэсэгтээ цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын булан хэсэгтээ будаг бага зэрэг халцарсан, баруун гар талын толины аяган гэр хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осол хэрэг болохоос өмнө үүссэн хуучин эвдрэл гэмтэл тул уг осолд нөлөөлөхгүй.

4. Дээрхи эвдрэл гэмтэл нь уг автомашины осолд нөлөөлөхөөр зүйл илрээгүй.

5. Уг автомашины шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.

6. Тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг авто тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. /хх-ийн 28-34-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 656 дугаартай дүгнэлтэнд:

1. Кроун маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Б-ын А-а нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Зоригтын Булгантамир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 36-37-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.А- нь “Тоёота кроун” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.А- болон түүний өмгөөлөгч Т.Ганболд нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас явган зорчигч хохирогч 6 настай З.Булгантамирын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Т-ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 1, 506 дугаар зүйлийн 506.1-т “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- нь эмчилгээний болон багш хөлсөлсөн зардалд 1.470.000 төгрөг, ажлаасаа чөлөө авч хүүхдээ харсан ба нэг сарын цалин 900.000 төгрөг, нийт 2.370.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1.000.000 төгрөг төлсөн /хх-ийн 53-р хуудас/ ба шүүгдэгч Б.А-ас 1.370.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

 

  2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Тухайн хэргийн хувьд нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон шүүгдэгч Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганболдоос “шүүгдэгч Б.А- нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.А- нь тодорхой эрхэлсэн ажилгүй хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.