Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч/хохирогч: Ц.Б,

           Шүүгдэгч/хохирогч: Ц.Бнар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805053271025 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, 1971 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, марктенг менежментийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр,2 хүүхдийн хамт, ..... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б, 1974 оны 01 дүгээр 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б, Ц.Бнар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн Плаза төвийн гадна ижил төрлийн бараа гар дээрээс зарж борлуулснаас үүссэн маргааны улмаас Ц.Б нь Ц.Бийн зүүн гарыг мушгиж зүүн гарын 5 дугаар хурууны далд хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч Ц.Бнь Ц.Бгийн цээж болон толгой тус газар нь хоёроос гурван удаа цохиж тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Монгол Улсын иргэн Ц.Б миний бие төрөө дээдэлж, хуулиа хүндэлж явдаг эгэл жирийн иргэн билээ. Зах зээлийн шуурганд өртөн лангуугаа алдсан. Тиймээс Ц.Б бид хоёр “Түмэн плаза”-гийн гадаа 3 жил наймаа хийж байна. Энэ хооронд хатуу хүндийг туулан ар гэрээ авч явж байна. Миний хувьд гутал, цүнх зардаг, Ц.Бийн тухайд хүнсний бараа зардаг. Гэтэл тухайн өдөр Ц.Б хэдэн гутал тавьчихсан байхаар нь “Чи миний хэдэн хүүхдүүдийн хоолноос булаацалдлаа” гээд маргаан эхлүүлсэн бөгөөд бид хоорондоо ноцолдож байхдаа санамсаргүйгээр бие биедээ гэмтэл учруулсан...” гэв

Шүүгдэгч Ц.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогчоор Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгэхэд би өөрөөсөө холдуулах гэтэл миний 2 гарнаас зууралдаад зүүн гарыг мушгисан. Тэгэхдээ миний зүүн гарын чигчий хурууг мушгиж хугалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Хохирогчоор Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ижил бараа зарлаа гэх шалтгаанаар би шаардлага тавихад Г өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би машин дээр нь очоод зарж байгаа гутлыг нь үзэхэд Г миний баруун талын цээж рүү 2, 3 удаа цохьсон. Тухайн үед би хэсэг манараад толгой эргээд унах гээд сонин болсон. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалах гэж хувцаснаас нь зулгааж байгаад өөрөөсөө холдуулсан. Тэгээд би Гг заамдахад намайг зөрүүлж заамдаад намайг 2 удаа толгой руу цохьсон. Тэгээд Г намайг заамдаж байгаад бээлийтэй гараараа нүүр маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Шинжээчийн 12309 тоот дүгнэлтэд: “...Ц.Бийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Шинжээчийн 12554 тоот дүгнэлтэд: “...Ц.Бгийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч нарын өргөдөл /хх-н 3-8/, шүүгдэгч/хохирогч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-78/, хохирогч нарын хүсэлт /хх-н 82-83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Ц.Бнар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Түмэн Плаза төвийн гадна ижил төрлийн бараа гар дээрээс зарж борлуулснаас үүссэн маргааны улмаас Ц.Б нь Ц.Бийн зүүн гарыг мушгиж зүүн гарын 5 дугаар хурууны далд хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Ц.Бнь Ц.Бгийн цээж болон толгой тус газар нь хоёроос гурван удаа цохиж тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Ц.Бийн: “...тэгэхэд би өөрөөсөө холдуулах гэтэл миний 2 гарнаас зууралдаад зүүн гарыг мушгисан. Тэгэхдээ миний зүүн гарын чигчий хурууг мушгиж хугалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, хохирогчоор Ц.Бгийн: “...Ижил бараа зарлаа гэх шалтгаанаар би шаардлага тавихад Г өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би машин дээр нь очоод зарж байгаа гутлыг нь үзэхэд Г миний баруун талын цээж рүү 2, 3 удаа цохьсон. Тухайн үед би хэсэг манараад толгой эргээд унах гээд сонин болсон. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалах гэж хувцаснаас нь зулгааж байгаад өөрөөсөө холдуулсан. Тэгээд би Гг заамдахад намайг зөрүүлж заамдаад намайг 2 удаа толгой руу цохьсон. Тэгээд Г намайг заамдаж байгаад бээлийтэй гараараа нүүр маажсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/, шинжээчийн 12309, 12554 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Бнар нь хоорондоо маргалдан зодолдож Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Бийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Бнар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бгийн биед хөнгөн, Ц.Бийн биед хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.Бнарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 төгрөгөөр торгох, Ц.Бийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял буюу ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.Бнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Бг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санааатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Ц.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Ц.Бнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР