Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 901

 

 


 

 

 

       2018          10           19                                          901

 

                            

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Ж.Г-э, түүний өмгөөлөгч Л.Цэндоо (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0004) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Монхор овогт Ж.рийн Г-эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0455 91177 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монхор овогт Ж.рийн Г-э, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн .........түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар  ГО84102376, урьд

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.  

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ж.Г-э нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109-6а тоот хашаанд хохирогч Л.Б.тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г-э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай хуурай дүү Эрдэнэчимэг манай хашаанд гэрээ буулгая гээд сарын өмнөөс гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд тогны мөнгөө хувааж өгнө шүү гэж хэлсэн. Тэгтэл дүү Эрдэнэчимэг нөхөр Г-э болон охиныхоо хамт 14 цагийн орчимд манай хашаанд ирсэн. Тэгээд гэрийн буйраа ухаад байж байгаад Эрдэнэчимэг Г-э хоёр шартаад байна ганц шил архи аваад өг гээд гуйхаар нь би 0.75 хэмжээтэй хараа нэртэй архи авч өгсөн. Тэгсэн орой 17 цагийн орчимд манай найз нар гэртээ дуудаад мах ид гэж урьсан. Гэтэл Г-э хамт явья гээд гуйхаар нь дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Их Нарангийн эцэс дээр очсон...Тэндээ 0.75 болон ...найз Баттөрийн гаргасан Талын хар нэртэй 0.5 литрийн архиа ууж дуусгаад...манайд очиж үргэлжлүүлье гээд манайх руу хөдөлсөн. Тэгтэл замд Г-э Б.нтай маргалдаад манай гэрийн гадаа ирээд машинаас буугаад барилцаад авсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ охиноо оруулчихаад гараад иртэл Г-э Б.н хоёр зодолдож байсан...Г-э агсам тавиад байхаар нь би уурлаад больцгоо та нар харицгаа гээд найзуудыгаа явуулаад Г-эг дагуулаад хашаандаа орж ирээд “чи яагаад агсам тавиад байдгийн” гэтэл “чи найзуудаараа намайг зодуулах гэлээ” гээд байхаар нь “чи такси бариад харь, машинаа маргааш ирээд ав” гэж хэлээд эргэж хараад явах гэтэл араас үсдээд намайг зодсон. ...Миний баруун талын хавирга өвдөөд байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11939 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: “...Зүүн нүдний зовхи хавантай, хөх хүрэн өнгийн цус хуралттай, тэмтэрч үзэхэд шажигнах чимээтэй, нүдний салстад цус харвалттай, баруун чамархайд 5х4см хуйханд цус хурсан, дагзны хуйх зүүн хэсэгт 3х3см овойж хавдсан, эмзэглэлтэй, зүүн мөрийн ард 5х4см хөх ногоон өнгийн цус хуралттай гол хэсэгт 2х0.3см зулгаралттай, зүүн далны байрлалд 6х4см хөх ногоон өнгийн цус хуралттай, баруун бугалга гадна ар дунд 5.5х4.2см хөх ногоон өнгийн цус хуралттай гол хэсэгт 3х0.2см зулгаралттай. Баруун мөрний ард 6х5см талбайд олон тооны зураасан, эрүүний баруун доод хэсэгт 1.4х0.3см, хүзүүний урд дунд 2.2х0.3см цээжний урд дээд хэсэгт 3х0.4см, 2.8х0.2см, хэвлийн баруун хэсэгт 3.2х0.3см, урд хэсэгт 2.4х0.1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Цээжний баруун хажуу суганы дунд шугамаар 5-8-р хавирга орчим эмзэглэл ихтэй, бага зэрэг хавдсан, амьсгалд 2 талд ижил оролцоно. Зүүн тавхай дээд гадарга ар хэсэгт 3х3 см талбайд овойж хавдсан, эмзэглэлтэй, үений хөдөлгөөн хязгаалагдсан.

2018.10.02-ны “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографийн шинжилгээ: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...зүүн талын нүдний ухархайн дотор хана 2.5см өргөн хэсэгт дотогш этмойд хөндийрүү 0.5см, ухархайн доод хана 2.2см өргөн хэсэгт доош гайморын хөндийрүү 0.3см гүн тус тус цөмөрсөн хугаралтай. Үүний улмаас этмойд хөндий болон гайморын хөндийд +48 нягттай шингэнтэй. Зүүн нүдний ухархайн дотор болон арын эслэг зайд хий тодорхойлогдоно. Баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугаралтай, ...зүүн нүд, хацар болон шанаа орчмын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй бөгөөд хий тодорхойлогдоно...гэжээ

2018.10.02-ны “Натур эмнэлэг”-н цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээнд: “...баруун талд суганы урд шугамаар 3,4,5,6,7-р хавирганууд бороолсон хуучин хугаралтай...топографид багтсан бүсэлхийн 2-р нугалмын зүүн талын хажуугийн сэртэн зөрүүтэй бороолсон хуучин хугаралтай...гэжээ.

2018.10.03-ны Натул эмнэлэг зүүн хөлийн тавхай яс ахар сүүлний рентген: ...Ахар сүүл ясанд хугарал үгүй...гэжээ...ДҮГНЭЛТ

1.Л.Б.т-н биед тархи доргилт, зүүн нүдний ухархайд дотор, доод ханын хугарал, хий хуралт, зүүн нүдний зовхи, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний салстад цус харвалт, хоёр мөр баруун бугалгад цус хуралт,  зулгаралт, нуруунд цус хуралт, эрүү, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт, цээж, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

 

3. Шүүгдэгч Ж.Г-э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 109-6а тоотод Баярцогтын гэрт очиж гэрийн буйр ухахаар очоод Эрдэнэчимэг Баярцогт бид гурав 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи, 2.5 литрийн хэмжээтэй боргио пиво 1 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгтэл Баярцогтын ажлынх дуудахаар нь би хамт Нарангийн голд айлд нь очиж тэнд байсан 5-6 хүмүүстэй хамт ахиад  0.75 литрийн хэмжээтэй хараа архи, талын хар нэртэй хятад архи, 2.5 литрийн хэмжээтэй, Нийслэл пиво 2 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс гараад машинтай Баярцогтынх руу очоод гэрийнх нь гадаа би Баярцогттой маргалдаж Баярцогтыг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

 

4. Хохирлын талаархи баримтууд (хавтаст хэргийн 38), хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 48), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 52), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 51)

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 41-43), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 29, 32), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Г-эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.Г-э нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 109-6а тоот хашаанд, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Л.Б.тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.Б.тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай хуурай дүү Эрдэнэчимэг манай хашаанд гэрээ буулгая гээд... нөхөр Г-э болон охиныхоо хамт...манай хашаанд ирсэн. Тэгээд гэрийн буйраа ухаад байж байгаад Эрдэнэчимэг Г-э хоёрт...би 0.75 хэмжээтэй хараа нэртэй архи авч өгсөн. Тэгсэн орой 17 цагийн орчимд манай найз нар гэртээ дуудаад мах ид гэж урьсан. Гэтэл Г-э хамт явья гээд гуйхаар нь дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Их Нарангийн эцэс дээр очсон...Тэндээ 0.75 болон ...найз Баттөрийн гаргасан Талын хар нэртэй 0.5 литрийн архиа ууж дуусгаад...манайд очиж үргэлжлүүлье гээд манайх руу хөдөлсөн. Тэгтэл замд Г-э Б.нтай маргалдаад манай гэрийн гадаа ирээд машинаас буугаад барилцаад авсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ охиноо оруулчихаад гараад иртэл Г-э Б.н хоёр зодолдож байсан...Г-э агсам тавиад байхаар нь би уурлаад больцгоо та нар харицгаа гээд найзуудыгаа явуулаад Г-эг дагуулаад хашаандаа орж ирээд “чи яагаад агсам тавиад байдгийн” гэтэл “чи найзуудаараа намайг зодуулах гэлээ” гээд байхаар нь “чи такси бариад харь, машинаа маргааш ирээд ав” гэж хэлээд эргэж хараад явах гэтэл араас үсдээд намайг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11939 дугаар дүгнэлт “...1.Л.Б.тын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайд дотор, доод ханын хугарал, хий хуралт, зүүн нүдний зовхи, баруун чамархай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний салстад цус харвалт, хоёр мөр баруун бугалгад цус хуралт, зулгаралт, нуруунд цус хуралт, эрүү, хүзүү, цээж, хэвлийд зулгаралт, цээж, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

- Шүүгдэгч Ж.Г-э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийн буйр ухахаар очоод Эрдэнэчимэг Баярцогт бид гурав 0.75 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи, 2.5 литрийн хэмжээтэй боргио пиво 1 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд...Нарангийн голд айлд нь очиж тэнд байсан...хүмүүстэй хамт ахиад  0.75 литрийн хэмжээтэй хараа архи, талын хар нэртэй хятад архи, 2.5 литрийн хэмжээтэй, нийслэл пиво 2 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс гараад машинтай Баярцогтынх руу очоод гэрийнх нь гадаа би Баярцогттой маргалдаж Баярцогтыг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Г-э нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танхайн” сэдэлтээр, хохирогч Баярцогтыг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г-э нь хохирогч ...Баярцогтыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Ж.Г-эг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б.т нь эмчилгээний зардалд баримтаар 343.850 төгрөгийг (хавтаст хэргийн 38) нэхэмжилсэн боловч шүүгдэгч Ж.Г-э нь хохирогчид 240.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 52) баримтаар нотлогдон тогтоогдсон, нөгөө талаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөрийн үлдэгдлийг төлөх талаараа илэрхийлж гэрээ байгуулсан байх шүүгдэгч Ж.Г-эг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Г-эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй тус тус мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г-э, хохирогч Л.Б.т нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Ж.Г-э ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Иймд шүүгдэгч Ж.Г-э нь хавтангийн явган зам үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид ажилд орсон гэх боловч энэ талаар баримтгүй байх тул түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж үзнэ, түүнчлэн 450.000 төгрөгийг (хавтаст хэргийн 52) өөрийн дансанд байршуулсан гэх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн байх хэдий ч тухайн 450.000 төгрөг нь баримтад тусгагдсанаар Батзориг гэх хүнээс шилжүүлсэн авсан байна. Энэ талаар тэрээр мэдүүлэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...найзаасаа зээлсэн гэх...” зэргээс үзэхэд торгуулийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн шүүгдэгч Ж.Г-э нь цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд авагдсан баримтаар удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Ж.Г-э нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалт тогтоож болно.” гэж заасан байна.

Шүүгдэгч Ж.Г-э нь хэдийгээр 2015 онд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх хэдий ч тэрээр дахин энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцогдон, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа тул түүний хувийн байдал болох урьд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийгээгүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх хүртэл хугацаагаар хүлээлгэх нь зохимжтой гэж үзэв.

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0455 91177 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,