| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/1039/Э |
| Дугаар | 1064 |
| Огноо | 2018-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1064
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Онги овогт ...ын ...т холбогдох 1808041621480 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Онги овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б....ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1. Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед би гэртээ байж байхад манай найз ... ирсэн юм. ...ын гэрт очихоор болоод явж байсан. Тэгсэн чинь ...ын байрны урд байдаг сааданд ...ын байрны дүү нар байсан юм. Тэгээд бид хоёр нөгөө дүү нар дээр нь очсон чинь тэд нарын голд таних гурван хүүхэд байсан. Нөгөө гурван хүүхдийн нэг нь ...ын арван жилийн доод ангийн хүүхэд байсан юм. Тэгтэл ... бид хоёрыг аймаар хараад байхаар нь ... яасан ахын дүү гэсэн чинь нөгөө хүүхэд би хэзээ чиний дүү байсан юм гэж хэлээд сууж байснаа босоод ...ыг мангасдсан. Тэгтэл хажуунаас нь бас өөр нэг банди ...ыг цохиод, тэгээд ... зодолдоод эхэлсэн. Би голоор нь ороод болиочээ гээд орсон чинь ... гэх хүүхэд намайг цохиод авсан. Би хамраа бариад байж байсан чинь дахиад ... гэх хүүхэд нь ирээд намайг цохиод авсан. Тэр үед байрны дүү нар салгаад нөгөө гурван хүүхдийг аваад явсан. ... Намайг ... гэх хүүхэд нүүрэн тус газарт хамар луу хоёр удаа, баруун нүд рүү 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 31-35 х/,
2. Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрны найзууд болох ...нарын хамт сагс тоглоод байж байтал ...ын танил нэг сургуульд хамт сурч байсан гэх ..., сүүлд нь нэрийг мэдсэн ... хоёр архи үнэртүүлчихсэн хүрч ирээд ... бид нарт хандаж дүү нар суугаад л байна уу тамхинд яваад ирээч гээд бид нар луу хандаж хэлсэн ... босч ирээд ...ын цээжинд гараараа түлхэх үед хажууд байсан ..., ...ыг өшиглөсөн, тэр үед ... намайг дуудаад хөөш лалар минь гээд доромжлоод байхаар нь уур хүрээд түүний нүүрэнд нэг удаа гараа атгаж байгаад цохисон өөр нэмж зодоогүй. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Б....аас уучлалт гуйж хохирлоо бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ... би хоёр удаа нүүрэнд нь гараараа цохисон, хохиролд 600,000 төгрөг төлсөн, гэм буруу дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 58-61 х/,
3. Гэрч П....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... намайг салгах гэж оролдох үед ... ...ыг барьж аваад нүүрэнд нь цохиж байгаа харагдахаар нь би зугатаагаад ... дуудахаар гүйсэн, ... ард үлдсэн ...дуудаад ирэх үед бид хоёрыг зодсон дүү нар зугатаасан. ...ын хамарнаас цус гарчихсан ирж явсан. ...” гэх мэдүүлэг /хх 11 х /,
4. Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ..., ... хоёр явж байтал ...ыг таньдаг доод ангийнх нь хүүхэд болох Улаака тэр хоёр луу муухай хараад байхаар нь ... яагаад муухай хараад байгаа юм дүү гээд хэлтэл Улаака чи хэзээ миний ах байсан юм гэж хэлээд маргаан эхэлсэн. ...ыг Улаака, ..., ... нар нийлж цохиж, зодох үед хажуугаас нь ... салгах гэтэл ... чамд хамаагүй ямар том дуутай юм бэ гэж хэлээд хамарт нь гараараа цохисон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
5. Насанд хүрээгүй гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 12-ны орой найз ..., ... нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9-58 дугаар байрны гадна байрлах сааданд сууж байтал манай дүү нарыг таньдаг бололтой хоёр халамцуу ах хүрч ирээд /Сүүлд нь нэрийг мэдсэн/ ... нь бид гурав дээр хүрч ирээд атманууд сууж байна ш дээ гээд миний урд суухаар нь би хартал яасан ахын дүү гээд гадуур хувцасаа тайлаад зодох гээд ойртохоор нь боль ахаа гээд цээж рүү гараараа түлхтэл миний шилбэ рүү хөлөөрөө өшиглөсөн тэр үед хажуунаас ..., ...ыг гараараа нуруунд 2-3 удаа цохисон тэр үед хамт байсан /сүүлд нэрийг нь мэдсэн/ ..., ...ыг лалраа гээд дуудсан чинь ..., ...ын хамар хэсэгт гараараа цохих үед ...ын хамарнаас цус гартал ... зугатаад явахдаа та нар наанаа байж байгаарай бүгдийг чинь алнаа гээд гүйгээд явчихаар нь бид гурав тэндээс яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 13-15 х /,
6. Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын дундуур хүү ... би нэг хүүхэдтэй муудалцсан юм. Гэрийнхэн нь дуудаад байна гэхээр нь би хамт хуучин амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирээд ... гэдэг хүүхэд болон түүний төрсөн эгч хүргэн ахтай нь уулзсан, тэгтэл тэр эмэгтэй нь манай дүүг танай хүүхэд цохиод хамрыг нь гэмтээчихсэн байна. Цагдаа сэргийлэх гээд яахав манай дүү гадаад явах гэж байгаа визний мөнгө хэрэгтэй байна, ойролцоогоор 1,500,000 төгрөг болох байх гэж хэлсэн би юм хэлж чадаагүй хэсэг хугацааны дараа утсаар залгаад байхаар нь би өгч чадахгүй явдаг газраараа яв гээд хэлсэн. Ийм л асуудал болсон. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,
7. Шинжээчийн 10796 тоот дүгнэлт
1. Б....ын биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.6.7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Хохирлын баримтууд /хх 41-43 х/
9. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49 х/
10. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 х/
12. Эвлэрлийн гэрээ, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 68, 69 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.... нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б....ыг “хэл амаар доромжиллоо” хэмээн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Б....ын “... Би голоор нь ороод болиочээ гээд орсон чинь ... гэх хүүхэд намайг цохиод авсан. Би хамраа бариад байж байсан чинь дахиад ... гэх хүүхэд нь ирээд намайг цохиод авсан. ...Намайг ... гэх хүүхэд нүүрэн тус газарт хамар луу хоёр удаа, баруун нүд рүү 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 31-35 х/,
Шүүгдэгч Б....ын “... тэр үед ... намайг дуудаад “хөөш лалар минь” гээд доромжлоод байхаар нь уур хүрээд түүний нүүрэнд хоёр удаа гараа атгаж байгаад цохисон ...” гэх мэдүүлэг /хх 58-61 х/,
Гэрч П....ын “...... ард үлдсэн ...дуудаад ирэх үед бид хоёрыг зодсон дүү нар зугатаасан. ...ын хамарнаас цус гарчихсан ирж явсан. ...” гэх мэдүүлэг /хх 11 х /,
Гэрч Б....ийн “... ... салгах гэтэл ... чамд хамаагүй ямар том дуутай юм бэ гэж хэлээд хамарт нь гараараа цохисон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх 12 х /,
Насанд хүрээгүй гэрч С....ын “... ...ыг “лалраа” гээд дуудсан чинь ..., ...ын хамар хэсэгт гараараа цохих үед ...ын хамарнаас цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх 13-15 х /,
Шинжээчийн 10796 тоот дүгнэлт
1. Б....ын биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.6.7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний бие махбодид хууль бусаар халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Б.... нь хохирогч Б....ын нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 23 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Б.... нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокурорын дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б....ын “эмчилгээний төлбөрийг төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 69 хуудас/-ээр шүүгдэгч Б.... гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн болох нь тогтоогдсон.
Улсын яллагчаас: Б.... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгч Б....ын хувьд улсын яллагчийн саналд дурьдагдсан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, оюутан, мөн прокурорын ялын талаар гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Онги овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин ... болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....т мэдэгдсүгэй.
5.Б....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин ... болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ