Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 205/МА2023/00011

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00049 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* аймгийн Улиастай сум ******* ******* багт байрлах, ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, ******* аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух, овогт ын т холбогдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, хариуцагч Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-нь хариуцагч Ч.аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 483.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ч. нь хариу тайлбартаа: Би тухайн үед түрээсийн төлбөрөө банкинд биш бэлэн мөнгөөр нь хураалгадаг байсан болохоор түрээсийн үлдэгдэлтэй байгаагаа мэдээгүй гэнэт л түрээсийн төлбөрийн үлдэгдэл 600.000 гаруй мянган төгрөгийг нэхсэн. ...Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түрээсийн үлдэгдлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00049 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ын аас 483,000 /дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 16102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: ...2011-2013 оны хооронд түрээсийн үлдэгдэл 783.000 төгрөгийн үлдэгдэл гарсан бөгөөд 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 483.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 74, 75 дугаар заалтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул надаас нэхэмжилж байгаа 483.000 төгрөгийг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай үнэлээгүй, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч Ч.т холбогдуулан түрээсийн төлбөр 483.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

*******-******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ч. нь 2011 оноос эхлэн одоог хүртэл тус худалдааны төвд дархан урлалын лангуу түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2011-2016 онуудын түрээсийн үлдэгдэл төлбөр 483.000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч Ч. нь Би тухайн үед түрээсийн төлбөрөө банкинд биш бэлэн мөнгөөр нь хураалгадаг байсан болохоор түрээсийн үлдэгдэлтэй байгаагаа мэдээгүй гэнэт л түрээсийн төлбөрийн үлдэгдэл 600.000 гаруй мянган төгрөгийг нэхсэн. ...Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түрээсийн үлдэгдлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******-******* ХХК, хариуцагч Ч. нар нь харилцан тохирч 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дархан урлалын лангуу ашиглах түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай, сарын 30.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохирч байгуулжээ.

Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ мөн дээрх нөхцөлтөйгөөр дахин байгуулсан байна.

Талуудын тайлбараар Ч. нь 2011 оноос одоог хүртэл *******-******* ХХК-ны ******* аймгийн Улиастай сумын бүсийн худалдааны төвд лангуу түрээсэлж суудаг байсан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг.

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Ч. нь 2011-2016 оны хоорондох түрээсийн төлбөр 702.500 төгрөгний төлбөртэй гэх ба хэрэгт талуудын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн баримт байна. /хх-ийн 18 хуудас/

Дээрх баримтад Ч. нь 2012 оны 05, 07, 08, 09, 10, 11, 12, 2013 оны 01, 02, 03, 04, 05, 06, 07 дугаар саруудын түрээсийн төлбөр 786.000 төгрөгний үлдэгдэлтэй гэсэн байх боловч тайлбар хэсэгт Ч. нь 520.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч 2013 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тайлбарласан байна.

Үүнээс хойш *******-******* ХХК нь Ч.аас дээрх түрээсийн төлбөрийг төлөхийг шаардсан байдал тогтоогдоогүй байна.

Харин 2022 оны 11 дүгээр сарын 07-нд 702.500 төгрөгний үлдэгдэлтэй байна, үлдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны дотор төлөхийг мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдал тогтоогдож байна./хх-ийн 15-р хуудас/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Ч.аас түрээсийн төлбөрийг шаардах эрх үүссэн байх бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч Ч.ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ