Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 969

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч/хохирогч:  Ч.Э, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч/хохирогч: Б.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

Шүүгдэгч: Г.С, түүний өмгөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Эт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д, Г.Снарт  тус тус холбогдуулж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805039421034 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Э, 1982 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д,1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Нью Стар финанс” ББСБ-д эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.С, 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ардчилсан залуучуудын холбоонд жолооч ажилтай, ам бүл 2, эмээгийн .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караокед Б.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж зодолдох  явцдаа баруун гарын эрхий хурууг нь хазаж, дунд хурууг нь хугалсаны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Б.Д, Г.С нар нь бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караокед Ч.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ч.Эын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч  Б.Дийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч  Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрт учирсан баримттай хохирлоо нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрт учирсан баримттай хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хохирогчоор Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би найз Стай хамт МУИС-ын хажууд байдаг “Цэ” пабад хоёр, хоёр пиво уугаад сууж байхад Сын найз нь гэх залуу утсаар дахин дахин залгаад дуудсан. Тэгэхээр нь бид хоёр “гэрт харих замд юм байна замаараа ороод гаръя” гээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Тэнгис нэртэй караокены 1 давхарт байдаг нийтийн задгай караокед очсон. С бид хоёр уг хүмүүстэй танилцаад хамт 1 шил “Соёрхол” нэртэй архи хувааж уучихаад С уг 1 давхарт уусан байсан тооцоог нь болон караокены өрөөнд байсан тооцоог нь хийсэн. Тэгээд бид нар уг караокены 2 давхарт булангийн өрөөнд ороход С буйдан дээр нь унтсан. Тэгээд бид нарыг дуудсан залуу намайг “архи уу, танай найз авч өгсөн болохоор уухгүй байгаа юм уу” гэх зэргээр агсраад байсан. Сыг буйдан дээрээс уначихаар нь өргөж гаргах гэхэд миний араас толгой хэсэгт нэг удаа цохьсон. Тэгэхэд хажууд байсан эмэгтэйчүүд голоор ороод уг залууг болиулах гэхэд эмэгтэйчүүдийн дээгүүр намайг цохиод байсан. Сыг зодож байхаар нь би араас нь баруун гараараа хоолойг нь боогоод арагш татахад уг залуу миний баруун гарын дунд хурууг мушгиад татсан, тэгэхэд би уг залуутай хамт газар унасан. Тэгээд би найзыгаа гаръя бос гэхэд С босохгүй хэвтээд байсан. Тэгээд уг танихгүй залуу миний эрхий хурууг хазаад зуураад байсан. Би орилоод Сыг дуудаад хуруу хазчихлаа гэхэд С сэрээд уг залуугийн амнаас миний хурууг салгахад би гараа цамцаараа ороогоод уг караокеноос гарч гүйж такси барихад С араас гарч ирж надтай хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

        Хохирогчоор Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бага ангийн найз Мөнх-Оргил, Э нартай уулзаад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Тэнгис” караокед ороод 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд удалгүй 2 танихгүй залуу орж ирээд хамт уг авсан байсан архийг хувааж ууж дуусгасан. Эгийн дуудсан залуу унтчихсан. Д нэг нэгэндээ архи хийгээд тулгаад, Д уг стакантай архины талыг нь уусан, би харин ингэж уудаг юм гээд уг стакантай архийг бүгдийг нь уусан. Д босч ирээд миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиход би манарч байгаад Дийг босч ирээд нуруу руу нь нэг, хоёр удаа цохьсон. Тэгээд газар унахад Д миний дээр гараад толгой хавирга биеийн хэсгүүд рүү цохьсон. Мсалгаад бид хоёр эвлэрээд хамт хэсэг сууж байгаад Д өрөөнөөс гараад явсан. Би Эгийн найз залуу Э хоёрын хажууд суухад уг залуу босч ирээд миний толгой хэсэг рүү цохьсон. Дийн хурууг хойш нь дарахад салахгүй байсан. Тэгэхээр нь би хурууг нь хазахад Д намайг цохиж, өшиглөж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

          Шинжээчийн 9124 тоот дүгнэлтэд: “...Б.Дийн биед баруун гарын дунд хурууны 1-р шивнүүр ясны далд хугарал, баруун гарын дунд хурууны тэнийлгэх шөрмөсний урагдал, баруун гарын эрхий хуруунд шарх, баруун шуунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун нүдний зовхи, духанд цус хуралт, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Шинжээчийн 9121 тоот дүгнэлтэд: “...Ч.Эын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус харвалт, нүдний алимны доргилт, тархи доргилт, доод уруулд шарх, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Шинжээчийн 1012 тоот дүгнэлтэд: “...Ч.Эын биед урьдны 9621 дугаартай дүгнэлтэд тусгагдсанаас өөр гэмтэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 34/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2018.07.24-c 25 гэсэн бичигтэй цагаан өнгийн СД-г компьютерт уншуулахад “received_439449649915599” гэсэн нийт 1 бичлэг  байв. Уг бичлэгийн нээж үзэхэд хяналтын камерын дэлгэцнээс гар утсаараа хуулж авсан бичлэг байх ба дэлгэцийн зүүн дээд буланд “CH04” гэсэн бичигтэй, баруун дээд буланд “2018-07-25” гэсэн бичиг байв. Бичлэг дээр бүдэг гэрэлтэй өрөө байх ба уг өрөөг тойрсон улаан хүрэн өнгийн буйдан, түүний голд улаан хүрэн өнгийн бүтээлэгтэй ширээ, түүн дээр архины шил хундага, стакан байх ба дэлгэцийн баруун талд байрлах буйдан дээр сэжигтэн С дээгүүрээ шалдан, тасраад унтсан ба хажууд нь найз нь гэх эмэгтэй Э, мөн сэжигтэн Д дээгүүрээ шалдан сууж байв. Дэлгэцийн зүүн талд харагдах буйдан дээр сэжигтэн Э дээгүүрээ цагаан подволктой сууж байх ба хажууд нь хар даашинзтай эмэгтэй хамт байв. Сэжигтэн Д хар буйдангаас босч ирээд хар даашинзтай эмэгтэйтэй юм яриад зогсож байхад сэжигтэн Э босч ирээд Дийг баруун гараараа цохиход Д доошоо бултан хий цохих ба сэжигтэн Д, Э нар зууралдан Д арагшаа харан тонгойход сэжигтэн Э араас нь толгой хэсэг рүү нь 2, 3 удаа цохиж, үсдэж байв. Гэрч Э, хар даашинзтай эмэгтэй нар дундуур нь орж салгахад дэлгэцийн зүүн доод талд харагдах буйдан дээр Д унахад дээрээс нь Э унаж дахин Дийн дээр гарч 2-3 удаа цохин зууралдах ба 2 эмэгтэй нь Эыг татаж хажуу тийшээ суулгаж салгав. Ингээд сэжигтэн Д, Э нар босч ирэн дахин зууралдаж, Эын дээрээс Д дарж газар унан зууралдав. Хар даашинзтай эмэгтэй Дийг салгахад Д босч ирэн дэлгэцийн зүүн талд харагдах буйдан дээр суухад, Э босч ирэн дэлгэцийн хойд талд харагдах буйдан дээр суув. Ингээд Д босч ирэн Э, Д нар дэлгэцийн дээд талд харагдах буйдан дээр сууж хоорондоо юм ярьж ширээн дээр байсан хундагатай шингэн юмыг ууж гар барин сууж байгаад Д босч дээгүүрээ цайвар өнгийн сорочкон цамц өмсөөд дэлгэцийн зүүн доод тал руу гараад явав. Энэ үед сэжигтэн Э босч буйдан дээр хэвтэж байгаа сэжигтэн Сын толгой дээр дарахад С босч ирээд Этай зууралдахад Э Сын дээр даран суух ба дэлгэцийн зүүн доод талаас сэжигтэн Д орж ирэн Эыг өшиглөн, үснээс нь татаж зууралдан өрөөний гол хэсэгт дахин зууралдаж Эын дээр Д дарж дээр гарч суув. Энэ үед сэжигтэн С гэрч Этай буйдан дээр суух ба хар даашинзтай эмэгтэй Дийг татаж салгахыг оролдож байв. Хар даашинзтай эмэгтэй Дийн баруун гарнаас татан босгоход Э босч ирэхэд Д дахин зууралдаж, Э 4 хөллөн суухад Д толгой хэсгээс нь мөн 4 хөллөн зууралдав. С буйдан дээрээс босч ирэн Э луу дайран Эын дээрээс даран буйдан дээр дарж унан гараараа 2-3 удаа цохих ба энэ үед гэрч Э, хар даашинзтай эмэгтэй 2 сэжигтэн Сыг салгах үйлдэл хийж байв. С салан хар даашинзтай эмэгтэйтэй юм ярин зогсох ба гэрч Э, Д, Э нарын дундуур орж салгах үйлдэл хийж байв. Сэжигтэн С дэлгэцийн баруун талд харагдах буйдан дээр хар даашинзтай  эмэгтэйтэй суух ба сэжигтэн Д, Э нар зууралдан газар 4 хөллөн, гэрч Э дундуур нь салгах гэж зууралдаж байв. Энэ үед сэжигтэн Д босч ирэн Эын ард талд нь гарах ба Э 4 хөллөн буйдан түшиж, 4 хөллөн суухад сэжигтэн Д түүний хойд талаас нь тэвэрсэн байдалтай байв. Энэ үед гэрч Э зууралдан салгах үйлдэл хийх ба сэжигтэн Д Эын үснээс зүүн гараараа татаж толгойг нь татаж байв. Сэжигтэн Д, Этай зууралдан буйдан дээр хэвтэхэд С доод талд нь буйдан дээр суув. С босч ирэн гэрч Этай юм ярин буцаж буйдан дээр суух ба сэжигтэн Д, Э нар дэлгэцийн зүүн талд байрлах буйдан дээр зууралдсан байдалтай байв. Гэрч Э сэжигтэн Дийн бүснээс нь татаж сэжигтэн Эаас салгаж авахад сэжигтэн Э босч буйдан дээр суув. Сэжигтэн Д, Сыг татаж босгоход С босч ирэн Эыг өшиглөн, гараараа 2 удаа цохиход гэрч Э дундуур нь орж салгахад сэжигтэн Д, С нар дэлгэцийн зүүн доод тал руу гарч явав. Энэ үед хар даашинзтай эмэгтэй, сэжигтэн Э нар босч ирэн дэлгэцийн баруун доод буланд байрлах гутлаа өмсөх ба уг бичлэг 13 минут 29 секундэд дуусав. Бичлэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул бичлэгийг 16 цаг 05 минутанд дуусгав” гэсэн тэмдэглэл /хх-н 7/,

Сэжигтнээр Ч.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг залууд нэг стаканд архи хийж өгөхөд уг залуу талыг нь уугаад надад өгөхөөр нь би бүгдийг нь уучих гэхэд уухгүй гээд ширээн дээр тавьсан. Тэгээд би өөртөө стаканд дүүрэн архи хийсэн байсныг бүгдийг нь уугаад ингэж уудаг юм аа гэхэд уг залуутай барьцалдаж аваад би доор нь орсон. Манай ангийн хүүхдийн найз гээд байсан залуу орноос босч ирээд миний нүүр, хавирга, гар хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд ухаан алдаж унаад удалгүй сэрэхэд уг 2 залуу гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55/,

        Сэжигтнээр Г.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...Авсан архийг нь хувааж ууж дуусгаад би тооцоог нь хийгээд гадаа гарч тамхи татсан. Тэгээд би согтоод юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд нэг хүн цохиод байсан. Би согтсон байсан сэргэж босч чадахгүй байсан. Тэгээд Д намайг дуудаад энийг салгаач намайг аваач гэсэн, тэгэхээр нь босоход Д цус болчихсон гараа юмаар боочихсон байхаар нь уг караокенээс аваад гарсан. Тэгээд нэг сэргэхэд гэмтлийн эмнэлэгт сэргэсэн тэгээд Дийг эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

Сэжигтнээр Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Уг залуу миний араас ирж толгой руу цохисон тэгэхэд бид хоёр ноцолдоод би өөрийгөө цохиулахгүй гээд гарыг нь түлхсэн бид хоёр газар унасан уг залууд би хоёулаа зодолдоод хэрэггүй нэг нэгнийгээ танихгүй юм чинь гээд бид хоёр эвлэрээд хамт ширээн дээр суугаад гар бариад эвлэрсэн. Тэгээд би тамхи татах гээд уг өрөөнөөс гараад тамхи татчихаад буцаад ороод ирэхэд Сыг уг залуу дээр нь гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би араас нь гараараа хоолойноос нь татсан, тэгээд би уг залуутай ноцолдсон тэгэхэд хажуунаас хамт байсан нэг эмэгтэй нь бас намайг цохисон тэгээд уг залуутай ноцолдож байхад миний баруун гарын дунд хурууг мушгиж хугалсан. Тэр үед би Сыг дуудахад ирж салгах гэсэн хажуунаас бас хоёр эмэгтэй нь салгах үед уг залуу миний эрхий хурууг хазсан тэгээд би орилоод салгаад гарч гүйсэн тэгэхэд араас С гарч ирээд бид хоёр хамт гэмтэл орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 57/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогч Б.Дийн өргөдөл /хх-н 5/, хохирогч Ч.Эын эрүүл мэндийн дэвтэр, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 37-45/, хохирогч Ч.Эын хохирлын баримтууд /хх-н 46/, шүүгдэгч/хохирогч Б.Дийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 80-85, 94-100/, шүүгдэгч/хохирогч Ч.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 86-88/, шүүгдэгч Г.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 89-92/, компьютерт томографийн оношлогоо /хх-н 102/, хохирогч Б.Дийн хохирлын баримтууд /хх-н 104-116/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч/хохирогч Б.Дийн өмгөөлөгчийн шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Дийн биед хүндэвтэр гэмтэл учруулахдаа “бие махбодын, сэтгэл санааны зовиур үүсгэсэн” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэх, Б.Д нь аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтыг тодорхой харуулсан камерын бичлэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба уг бичлэгт үзлэг хийн бэхжүүлэн авчээ.

Уг бичлэгт тухайн болсон үйл баримт тодорхой бичигдсэн байх ба шүүгдэгч Б.Дийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ харилцан зодолдож хэн хэндээ гэмтэл учруулсан, Г.С нь  бүлэглэн хохирогч Ч.Эын биед хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиний бичлэг зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөн уг шүүгдэгч нар нь харилцан зодолдох явцад шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Дийн хурууг мушгиж хугалсан, эрхий хурууг нь хазсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар заасан хуулийн заалтад нийцнэ гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ буюу үйлдсэн арга хэрэгсэл нь бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн байх ойлголт бөгөөд харилцан зодолдох явцдаа гэмтэл учруулж буй үйлдлийг тухайн гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караокед Б.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж зодолдох явцдаа баруун гарын эрхий хурууг хазаж, дунд хурууг нь мушгиж хугалсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д, Г.С нар нь бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” караокед Ч.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчоор Б.Дийн: “...Тэгээд бид нарыг дуудсан залуу намайг “архи уу, танай найз авч өгсөн болохоор уухгүй байгаа юм уу” гэх зэргээр агсраад байсан. Сыг буйдан дээрээс уначихаар нь өргөж гаргах гэхэд миний араас толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд хажууд байсан эмэгтэйчүүд голоор ороод уг залууг болиулах гэхэд эмэгтэйчүүдийн дээгүүр намайг цохиод байсан. Сыг зодож байхаар нь би араас нь баруун гараараа хоолойг нь боогоод арагш татахад уг залуу миний баруун гарын дунд хурууг мушгиад татсан, тэгэхэд би уг залуутай хамт газар унасан. Тэгээд би найзыгаа гаръя бос гэхэд С босохгүй хэвтээд байсан. Тэгээд уг танихгүй залуу миний эрхий хурууг хазаад зуураад байсан. Би орилоод Сыг дуудаад хуруу хазчихлаа гэхэд С сэрээд уг залуугийн амнаас миний хуруу гарыг салгахад би гараа цамцаараа ороогоод уг караокеноос гарч гүйж такси барихад С араас гарч ирж надтай хамт гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, хохирогчоор Ч.Эын: “...Д босч ирээд миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиход би манарч байгаад Дийг босч ирээд нуруу руу нь нэг, хоёр удаа цохисон. Тэгээд газар унахад Д миний дээр гараад толгой хавирга биеийн хэсгүүд рүү цохисон. Мсалгаад бид хоёр эвлэрээд хамт хэсэг сууж байгаад Д өрөөнөөс гараад явсан. Би Эгийн найз залуу Э хоёрын хажууд суухад уг залуу босч ирээд миний толгой хэсэг рүү цохисон. Дийн хурууг хойш нь дарахад салахгүй байсан. Тэгэхээр нь би хурууг нь хазахад Д намайг цохиж, өшиглөж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сэжигтэн Д хар буйдангаас босч ирээд хар платьетай эмэгтэйтэй юм яриад зогсож байхад сэжигтэн Э босч ирээд Дыг баруун гараараа цохиход Д доошоо бултан хий цохих ба сэжигтэн Д, Э нар зууралдан Д арагшаа харан тонгойход сэжигтэн Э араас нь толгой хэсэг рүү нь 2, 3 удаа цохиж, үсдэж байв. Гэрч Э, хар платьетай эмэгтэй нар дундуур нь орж салгахад дэлгэцийн зүүн доод талд харагдах буйдан дээр Д унахад дээрээс нь Э унаж дахин Дийн дээр гарч 2-3 удаа цохин зууралдах ба 2 эмэгтэй нь Эыг татаж хажуу тийшээ суулгаж салгав. Ингээд сэжигтэн Д, Э нар босч ирэн дахин зууралдаж, Эын дээрээс Д дарж газар унан зууралдав. Хар платьетай эмэгтэй Дийг салгахад Д босч ирэн дэлгэцийн зүүн талд харагдах буйдан дээр суухад, Э босч ирэн дэлгэцийн хойд талд харагдах буйдан дээр суув. Ингээд Д босч ирэн Э, Д нар дэлгэцийн дээд талд харагдах буйдан дээр сууж хоорондоо юм ярьж ширээн дээр байсан хундагатай шингэн юмыг ууж гар барин сууж байгаад Д босч дээгүүрээ цайвар өнгийн сорочкон цамц өмсөөд дэлгэцийн зүүн доод тал руу гараад явав. Энэ үед сэжигтэн Э босч буйдан дээр сэжигтэн Сын толгой дээр дарахад С босч ирээд Этай зууралдахад Э, Сын дээр даран суух ба дэлгэцийн зүүн доод талаас сэжигтэн Д орж ирэн Эыг өшиглөн, үснээс нь татаж зууралдан өрөөний гол хэсэгт дахин зууралдаж Эын дээр Д дарж дээр гарч суув. Энэ үед сэжигтэн С гэрч Этай буйдан дээр суух ба хар платьетай эмэгтэй Дийг татаж салгахыг оролдож байв. Хар платьетай эмэгтэй Дийн баруун гарнаас татан босгоход Э босч ирэхэд Д дахин зууралдаж, Э 4 хөллөн суухад Д толгой хэсгээс нь мөн 4 хөллөн зууралдав. С буйдан дээрээс босч ирэн Э луу дайран Эын дээрээс даран буйдан дээр дарж унан гараараа 2-3 удаа цохих ба энэ үед гэрч Э, хар платьетай эмэгтэй 2 сэжигтэн Сыг салгах үйлдэл хийж байв. С салан хар платьетай эмэгтэйтэй юм ярин зогсох ба гэрч Э, Д, Э нарын дундуур орж салгах үйлдэл хийж байв. Сэжигтэн С дэлгэцийн баруун талд харагдах буйдан дээр хар платьетай эмэгтэйтэй суух ба сэжигтэн Д, Э нар зууралдан газар 4 хөллөн, гэрч Э дундуур нь салгах гэж зууралдаж байв. Энэ үед сэжигтэн Д босч ирэн Эын ард талд нь гарах ба Э 4 хөллөн буйдан түшиж, 4 хөллөн суухад сэжигтэн Д түүний хойд талаас нь тэвэрсэн байдалтай байв. Энэ үед гэрч Э зууралдан салгах үйлдэл хийх ба сэжигтэн Д Эын үснээс зүүн гараараа татаж толгойг нь татаж байв. ...Сэжигтэн Д, Этай зууралдан буйдан дээр хэвтэхэд С доод талд нь буйдан дээр суув. С босч ирэн гэрч Этай юм ярин буцаж буйдан дээр суух ба сэжигтэн Д, Э нар дэлгэцийн зүүн талд байрлах буйдан дээр зууралдсан байдалтай байв. Гэрч Э сэжигтэн Дийн бүснээс нь татаж сэжигтэн Эаас салгаж авахад сэжигтэн Э босч буйдан дээр суув. Сэжигтэн Д, Сыг татаж босгоход С босч ирэн Эыг өшиглөн, гараараа 2 удаа цохиход гэрч Э дундуур нь орж салгахад сэжигтэн Д, С нар дэлгэцийн зүүн доод тал руу гарч явав...” гэсэн тэмдэглэл /хх-н 7/, шинжээчийн 9124, 9121, 1012 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  Б.Д, Г.С нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ хоорондын таарамж тохиромжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож Ч.Э нь хохирогч Б.Дийн баруун гарын дунд хурууг хугалж, баруун гарын эрхий хурууг хазаж хүндэвтэр гэмтэл учруулсан, Б.Д, Г.С нар нь бүлэглэн Ч.Эыг зодож, Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Э, Г.С, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дийн биед хүндэвтэр, Ч.Эын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирогч Ч.Эт учирсан хохирол нийт 452.919 төгрөгийг  шүүгдэгч Б.Д, Г.С нараас тус бүр 226.460 төгрөг гаргуулж хохирогч Ч.Эт, хохирогч Б.Дид учирсан нотлох баримтаар тогтоогдсон 2.879.253 төгрөгийг шүүгдэгч Ч.Эаас гаргуулж хохирогч Б.Дид тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ч.Эт учирсан хохирлоос Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу ирсэн, явсан зардлыг шүүгдэгч Б.Д, Г.С нараас гаргуулах үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ч.Э нь уг хэрэгт хохирогч, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан байх ба цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу ирэх нь түүний өөрийнх нь үүрэг байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч/хохирогч Ч.Эын өмгөөлөгчийн “Б.Дийн эмчилгээнд 450.000, 650.000 төгрөгийн зардал төлсөн баримт нь тодорхойгүй, эргэлзээтэй байх тул хохирлоос хасуулах, мөн шатахууны зардлуудыг хохирлоос хасуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч Б.Д нь тухайн авсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 450.000, 650.000 төгрөгийн баримтыг үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх гэмтлийг авсан нөхцөлд уг эмчилгээг хийлгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Б.Д нь эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхэд шатахууны зардал зайлшгүй гарах ба тухайн шатахууны баримтууд нь их хэмжээний биш бодит байдалтай нийцсэн байх тул уг зардлыг хасах шаардлагагүй, харин хохирлоос 12.200 төгрөгийн хоолны зардлыг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Хохирогч Б.Д нь ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилсэн бөгөөд  цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын хуулбарыг шүүхэд ирүүлсэн боловч нийгмийн даатгал төлж байсан тохиолдолд өвчтэй байх хугацааны мөнгийг нийгмийн даатгалын сангаас авах ба тухайн олгосон мөнгө, цалин хоёрын зөрүүгээр хохирлыг тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно.  

Хэрэгт тухайн нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй мөн цаашид ямар эмчилгээ хийлгэх, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байгаа тул хохирогч Б.Д нь хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ч.Э, Б.Д, Г.С нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Д, Г.С нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Эыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Б.Д, Г.Снарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.С нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эаас 2.879.253 төгрөг гаргуулж хохирогч Б.Дид, шүүгдэгч Б.Д, Г.С нараас нийт 452.919 төгрөг, тус бүр 226.460 төгрөг гаргуулж хохирогч Ч.Эт тус тус олгосугай.

       5. Хохирогч Б.Д нь нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

        6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, Б.Д, Г.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР