Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ....................... холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..................

 

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” бааранд иргэн Э.М-ыг “бааранд оруулахгүй” гэсэн шалтгаанаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Гын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би С бааранд хамгаалагчийн ажлаа хийж байхад шөнийн 02-03 цагийн хороонд байх цагаа тодорхой санахгүй байна би заалнаас гараад гадна үүдэн дээр гарч ирээд зогсож байхад гаднаас нэг согтуу залуу орж ирээд буудлын хаалга караоке хоёрын завсраар унасан би хүүе ахаа босоорой гэж хэлэхэд учиргүй урдаас пизда минь ална шүү гэж хэл амаар доромжилсон танай баарлуу чинь орно гэхээр нь би та согтолттой байна оруулахгүй гэхэд заавал танай баарлуу орно гээд зүтгээд хэл амаар ойлголцохгүй тэр хүнтэй маргалдаад зогсож байхдаа би нүүрлүү нь гараараа түлхсэн. Тэгээд жаахан маргалдсан тэгээд нөгөө согтуу залуу миний үгэнд орохгүй дайраад уучлаарай ах оруулах боломжгүй гэсэн тэгсэн манай хоёр М, А гэх хоёр хамгаалагч тэр согтуу залууг сугадаад авч гаргасан. Аймар зодоогүй нүүрэнд нь хоёр удаа гараараа алгадаад хоёр удаа гараараа цохисон. Цээжрүү нь гурван удаа элэгдэж цохисон хоёр удаа гуяруу өшиглөсөн. Цохисноо хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35, 46-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.М-ын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 28-ны орой найзтайгаа архи уучихаад салаад би ганцаараа явж байгаад Баянгол дүүрэг С баар руу орох гэхэд хамгаалагч нь оруулахгүй гээд би орно гээд тэгээд маргалдаад хамгаалагч нь намайг цохисон. Би одоо гомдолгүй, би хөдөө ажлаар явдаг хэцүү байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие эдгэрсэн... “ гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Аын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө шөнийн 02-03 цагийн хооронд байх цагийг нь тодорхой санахгүй байна хамгаалагч Г.Обид хоёрыг С баарны дотор үүдний хэсэгт зогсож байхад нэг залуу нилээн согтолттой бор царайтай намхан биетэй махлагдуу залуу ганцаараа гаднах үүднээс орж ирээд night club-pуу орно гэж дайрч хараалын үг урсгаад байсан тэгэхээр нь Г.Охамгаалагч тэр залууд манайх хэт согтуу хүнийг оруулах боломжгүй өөр бааранд орчих гэж хэлэхэд 10-р хороололд ийм аймар болчихсон юм уу гэж хэлсэн. Тэгээд пиздануудаа би ийшээ орох ёстой та муу хамгаалагч юу юм гээд бид хоёрлуу хараал хэлж хэл амаар доромжилсон тэгсэн Г.Охамгаалагч за өөр газар орчих оруулах боломжгүй гэж хэлээд шатаар буулгах гээд гарнаас барих гэтэл тэр согтуу залуу тавь пизда минь гээд Г.О-ыг алгадаж цохиод өөрөө шатны уруу уначихаад буцаж босож ирээд Г.Олуу дайрч нүүрлүү нь 2-3 удаа цохисон. Г.Озөрүүлээд тэр залууг 2-3 удаа нүүрлүү нь гараараа цохисон тэгэхээр нь би голоор нь ороод салгасан. Би салгаж дийлэхгүй нилээн удаан зууралдсан. Хамгаалагч М харчихаад салгах гэж ирээд бид хоёр салгасан. Тэр ахыг хариад амарчих гэж хэлэхэд үг авахгүй байсан. Тэгээд үүдэнд нилээн хэрүүл хийж зогсоод Г.Олуу үгээр дайраад байхаар нь би тэр хоёрын хоорондох маргааныг зогсоох гээд нөгөө согтуу залуугийн гарнаас бариад хана руу шахаад зогссон. Тэгээд М хамгаалагч бид хоёр тэр согтуу залууг гаргаж өгөөд одоо яваад амарчих гэж хэлээд явуулсан. Тэгээд буцаж орж ирээд ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мын өгсөн:

“...Би С бааранд одоогоос жил хагасын өмнө хамгаалагчаар ажилд орсон байсан 2018 оны 5 сард хоногоо санахгүй байна С бааранд ажлаа хийж байхад гаднах хаалгаар гаднаас нилээн согтолттой нүүр нь цус болчихсон /нүүрний аль хэсэг нь цус болчихсон байсныг санахгүй байна/ 30-35 орчим насны залуу ганцаараа орж ирэхээр нь хамгаалагч Г.Отэр залууг хэтэрхий согтуу учир бааранд оруулах боломжгүй байна гэтэл тэр залуу орно гээд дайраад тэрнээс болоод Г.О-той муудалцаад байсан. Г.О-ын нүүрлүү гараараа цохисон хамгаалагч Г.Отэр залууг зөрүүлээд алгадсан тэгээд тэр залууг Г.Обарилцаж аваад шатруу буулгах гэтэл тэр залуу хөл алдаж унасан тэгээд тэр залуу нь шатан дээр нилээн сууж байгаад баарлуу орох гэж дайрсан тэгээд Абаатар бид хоёр тэр залууг хоёр талаас нь барьж гараад таксинд суулгах гэтэл такси олдохгүй байсан учир замын хойно байрнуудын тэнд үлдээчихээд буцаад баарандаа ирсэн. Г.Отэр залууг ямар ч байсан 1-2 удаа нүүрлүү нь гараараа алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ____ тоот:

1. Э.М-ын биед тархи доргилт, дух, хамар, хөмсөг, 2 өвдөг, цээжинд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, дээд уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2018.05.28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 34/,

 

            - Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-24/,

 

Шүүгдэгч Ц.Гын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38х/

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны орой “С” бааранд иргэн Э.М-ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Гын “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би С бааранд хамгаалагчийн ажлаа хийж байхад шөнийн 02-03 цагийн хооронд байх цагаа тодорхой санахгүй байна би заалнаас гараад гадна үүдэн дээр гарч ирээд зогсож байхад гаднаас нэг согтуу залуу орж ирээд буудлын хаалга караоке хоёрын хаалганы завсраар унасан би хүүе ахаа босоорой гэж хэлэхэд учиргүй урдаас пизда минь ална шүү гэж хэл амаар доромжилсон танай баарлуу чинь орно гэхээр нь би та согтолттой байна оруулахгүй гэхэд заавал танай баарлуу орно гээд зүтгээд хэл амаар ойлголцохгүй тэр хүнтэй маргалдаад зогсож байхдаа би нүүрлүү нь гараараа түлхсэн. ...зодоогүй нүүрэнд нь хоёр удаа гараараа алгадаад хоёр удаа гараараа цохисон. Цээжрүү нь гурван удаа элэгдэж цохисон хоёр удаа гуяруу өшиглөсөн. Цохисноо хүлээж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.М-ын “...2018 оны 02 дугаар сарын 28-ны орой найзтайгаа архи уучихаад салаад би ганцаараа явж байгаад Баянгол дүүрэг С баар руу орох гэхэд хамгаалагч нь оруулахгүй гээд би орно гээд тэгээд маргалдаад хамгаалагч нь намайг цохисон... “ гэх мэдүүлэг,

 

гэрч М.Аын “...2018 оны 05 сарын 27-28-нд шилжих шөнө шөнийн 02-03 цагийн хооронд байх цагийг нь тодорхой санахгүй байна хамгаалагч Г.Обид хоёрыг С баарны дотор үүдний хэсэгт зогсож байхад нэг залуу нилээн согтолттой бор царайтай намхан биетэй махлагдуу залуу ганцаараа гаднах үүднээс орж ирээд night club-pуу орно гэж дайрч хараалын үг урсгаад байсан. Тэгэхээр нь Г.Охамгаалагч тэр залууд манайх хэт согтуу хүнийг оруулах боломжгүй өөр бааранд орчих гэж хэлэхэд 10-р хороололд ийм аймар болчихсон юм уу гэж хэлсэн. ... Г.О-ыг алгадаж цохиод өөрөө шатны уруу уначихаад буцаж босож ирээд Г.Олуу дайрч нүүрлүү нь 2-3 удаа цохисон. Г.Озөрүүлээд тэр залууг 2-3 удаа нүүрлүү нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Мын “...2018 оны 05 сард хоногоо санахгүй байна С бааранд ажлаа хийж байхад гаднах хаалгаар гаднаас нилээн согтолттой нүүр нь цус болчихсон /нүүрний аль хэсэг нь цус болчихсон байсныг санахгүй байна/ 30-35 орчим насны залуу ганцаараа орж ирэхээр нь хамгаалагч Г.Отэр залууг хэтэрхий согтуу учир бааранд оруулах боломжгүй байна гэтэл тэр залуу орно гээд дайраад тэрнээс болоод Г.О-той муудалцаад байсан. Г.О-ын нүүрлүү гараараа цохисон хамгаалагч Г.Отэр залууг зөрүүлээд алгадсан... Г.Отэр залууг ямар ч байсан 1-2 удаа нүүрлүү нь гараараа алгадаж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 6859 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогч Э.М- нь “...Би одоо гомдолгүй, би хөдөө ажлаар явдаг хэцүү байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие эдгэрсэн... “ гэх мэдүүлэг /хх-н 27/ өгсөн байх тул шүүгдэгч Ц.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Гт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Гт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт Ц-н Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Гын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ