Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч О.Сарангэрэл

шүүгдэгч З.Баярпүрэв, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б холбогдох эрүүгийн 1802004340246 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

З.Бнь 2018 оны 9 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд  нөлөөлөх бодисын тухай конвенц-н II дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны 103 дугаар байрны 248 тоотод 628.6 каннабис, 0,6 грамм шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10152 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3. Витсамо гэсэн шошготой хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, Camel active гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн  ногоон өнгийн ургамал мэт зүйл, ямар нэгэн хаяггүй, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 53 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйл, 54 гэсэн хаягтай, гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйл, тугалган цаас, хуйлсан AV3578279 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. З.БТГ95042713 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Витсамо гэсэн шошготой хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 317г, Camel active гэсэн бичигтэй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 304 г, ямар нэгэн хаяггүй уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай  жин нь 5.0765 г, цэвэр жин нь 3.6509 г, 53 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,7623 г, цэвэр жин нь 0.4798 г, 54 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,4871 г, цэвэр жин нь 0,1523 грамм тус тус байна. /хх-ийн 36/ гэжээ.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 837 дугаартай дүгнэлтэд: З.Бнь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн эмгэгтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.  Мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлага үгүй байна. /хх-ийн 45/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10774 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Баярпүрэвийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан улаан өнгийн гялгар торонд хураан авсан бор өнгийн хатсан байдалтай ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. /хх-ийн 47/ гэжээ.

Яллагдагчаар З.Бмөрдөн байцаалтанд: Би 2018 оны 9 сард Төв аймгийн Жаргалант сум руу замын унаанд сууж очоод зам дагуу гуу жалга ороод каннабис өвс түүж авч ирээд тагтан дээрээ хатаасан. Интернетээс бичлэг үзэж байтал каннабис өвсөөр шавар гэх нэршилтэй бодис хийж болдог талаар олж мэдээд тэгээд оролдож үздэг юм уу гэж бодоод витсамо ундааны саванд нойтон өвс дүүрэн чихэж  хийж байгаад 2-3 хоногийн дараа шүүс гарсан байхаар нь тэрийг нь тосч аваад хатаахад шавар шиг зүйл болсон. Тэрийг хэрэглэж үзэхээр 9 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд барьсан. Би 2018 оны 9 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл гэх газарт байх гэртээ харьж 2 хоночихоод  буцахдаа машинд суугаад хот руу явж байтал Жаргалант сум гэсэн бичигтэй том хаягны ойролцоо зогсож бие засахдаа гуу жалга руу ортол каннабис өвс дүүрэн ургасан байсан. /хх-ийн 56/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

З.Баярпүрэвийн ял шалгах хуудас /хх-ийн 60/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 79/, бүрэн дунд боловсролын  үнэмлэхийн хуулбар /хх-ийн 80/, шагналын хуулбарууд /хх-ийн 83-92/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 93-94/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа //хх-ийн 25/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 26/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

З.Бнь 2018 оны 9 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд  нөлөөлөх бодисын тухай конвенц-н II дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл өөрийн оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны 103 дугаар байрны 248 тоотод 628.6 каннабис, 0,6 грамм шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3, 4/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, Баярпүрэвийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийн  гэрэл зургууд /хх-ийн 9/, хураан авсан эд зүйлсэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/, шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлсэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, эд мөрийн баримтын гэрэл зургууд /хх-ийн 28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10152 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10774 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/ болон мөрдөн байцаалтын явцад З.Баярпүрэвийн”...Төв аймгийн Жаргалант сум руу замын унаанд сууж очоод зам дагуу гуу жалга ороод каннабис өвч түүж авч ирээд тагтан дээрээ хатаасан...витсамо ундааны саванд нойтон өвс дүүрэн чихэж  хийж байгаад 2-3 хоногийн дараа шүүс гарсан байхаар нь тэрийг нь тосч аваад хатаахад шавар шиг зүйл болсон...”  /хх-ийн 56/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хяналтын прокуророос З.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч З.Б хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас З.Б “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч З.Б хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч З.Баярпүрэвд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Баярпүрэвийн  хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв