Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 962

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Мт холбогдох эрүүгийн 1805032600960 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.М нь 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 2018 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” караоке дотор М.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед тасарчихсан байсан байна лээ. Тэгээд эрүүлжүүлэхэд хоносон. Хохирогч Хгийн нэхэмжилсэн 455.000 төгрөгийг би төлнө гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Х мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 05 сарын 31-ний шөнийн 22 цагийн үед найз Мөнхцэцэгтэй уулзаад 10 дугаар хорооллын автобусны буудлын ард байдаг нэрийг нь мэдэхгүй паабад сууж байхад найз Дөлгөөн ирсэн. Тэгээд бид гурав хоол идээд пиво уугаад сууж байхад...нэг залуу ирээд энэ манай найзын караоке гэж Сэлбэ караокег заагаад “би дааяа энд ороод ганц цаг дуулчихаад явчихаач” гэж хэлсэн.  Тэгээд цаанаас нь 2 залуу ирээд тэр гурван залуутай хамт бид гурав Сэлбэ
нэртэй караокед ороод хоёр хоёр пиво авчихсан байсан. Тэгээд нэг нэг пиво уугаад байж байгаад 00 өрөө орохоор би явсан. Тэгсэн миний араас анх караокед орьё гэсэн залуу М орж ирээд намайг тэврээд авсан би зайлаач гээд түлхсэн чинь уурлаад намайг боогоод 00-ын өрөөний хана руу толгойгоор мөргүүлсэн тэгээд миний нүүррүү гараараа цохичихсон чинь би манараад юу болсныг санахгүй байсан. Нэг мэдэхэд үүдэнд тэр караокены бармен хүүхэнтэй үсдэлцээд байж байсан. Тэгээд Мөнхцэцэг бид хоёр гараад явж байхад бармен хүүхэн намайг чи яагаад намайг халтар гэдэг юм гээд өшиглөчихөөд цаанаас нэг хүн ирээд нөгөө хүүхнийг авч ороод хаалгаа түгжчихсэн.  Тэгсэн манай найз Мөнхцэцэг гараараа хаалгыг нь цохьсон чинь шил нь хагараад  найзын гар руу шил зоогдсон тэгээд цагдаа эмнэлэг дуудсан. Найз гэмтэл дээр очиж оёдол тавиулсан би нөгөө бармен гэх хүүхэнтэй хамт цагдаагийн хэсэг дээр очсон тэр хүүхэн чи гомдолгүй гээд хэлчих тэгэхгүй бол бид хоёрыг энд хорих гээд байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гомдолгүй гэж хэлсэн. Би  Мөнхцэцэг дээр гэмтлийн эмнэлэг дээр очиж  очиж уулзахад гартаа оёдол тавиулж байсан тэгсэн миний ээмэг бөгж байхгүй байхаар нь бид хоёр буцаад нөгөө караокед очиж ээмжэг бөгжөө хайгаад олоогүй...бармен хүүхнээс ээмэг бөгжөө асуухад мэдэхгүй. Маас асуу гэсэн.  00-ын өрөөнд М гэх залуу намайг 2 удаа цохисныг санаж байна. Нэг нь хоолойноос барьж байгаад хана руу толгойгоор савуулсан, дараа нь нүүр толгой руу гараараа цохисон. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Ганцэцэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 01-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 5  дугаар хороо 10 хороолол Сэлбэ караокед ажлын Ирээдүй, Мөнхтуяа, Төгөлдөр, Болороо нарын хамт тавуулаа орсон. Миний зүс таних М гэх залуу хэдэн хүүхнүүдийн хамт тэр караокены нэг өрөөнд сууж байсан. Би ажлын хүмүүстэйгээ караокены өрөөнд сууж байгаад 00 орох гээд гарахад М хамт явсан хүүхнүүдтэйгээ хэрэлдээд караокены гадна үүдэнд хаалганы дэргэд зогсож байсан. Би өмнө Сэлбэ караокед ажилладаг байсан болохоор М руу очоод хэрэлдэж байгаа хүүхнүүд рүү нь хандаж “одоо караоке хаана та нар явцгаа” гэж хэлэхэд нэг хүүхэн нь үгүй энэ М намайг зодсон, караоке цаг хэтрүүлсэн би цагдаа дуудсан байгаа” гэхээр нь “тэр асуудал надад хамаагүй” гээд би караокены хаалгыг дотроос нь хаах гэтэл тэр цагдаа дуудсан гэх хүүхэн уурлаад хэрэлдээд надтай барилцаад авсан. Тэгтэл нөгөө хүүхний хамт явсан хүүхэнтэйгээ нийлээд намайг үстээд авахад цагдаа ирж таарсан. Цагдаа ирэхэд нөгөө хүүхний уур нь гайгүй болоод цагдаа явсан. Тэгтэл тэр хүүхэн цагдаа явсаны дараа караокены хаалга нүдээд шилийг хагалсан. Тэгээд дахин цагдаа эмнэлэг ирсэн...Тэр үед ямар нэг эд зүйл алга болсон талаар огт яриагүй.  /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 31-ний орой найз Хтай би 21 цаг өнгөрч байхад 10 хороололын Анархан гэх пабад уулзсан бид хоёр хоол захиалж идээд 2 шил 0,45 граммтай Сэнгүүр пиво захиалж уугаад байж байтал манай найз Дөлгөөн 23 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд бид гурав дахин нэг шил пиво захиалж уух гээд сууж байтал манайх хаах цаг болсон гээд байхаар нь бид гурав тал тал пиво уугаад үлдсэн пиво бариад гарсан. Ингээд гадаа сааданд сууж байтал нэг залуу ирээд орилж хашгираад бүсгүйчүүдээ танилцая гээд байсан. Тэгтэл бид гурав удаан уулзаагүй хүмүүс байна жоохон юм ярих хэрэгтэй байна цаашаа яв гэж хэлсэн тэгтэл харих гэж байгаа юмуу гэхээр нь харихгүй гээд хаачих билээ гээд би хэлсэн. Тэгтэл тэр залуу шилэн хаалга заагаад энэ 24 цагаар ажилладаг юм манай найзын караоке байгаа юмаа би утсаар яриад онгойлгож чадна гэж хэлээд тэр залуу утсаар яриадахья гэж утсаар яриад хүнтэй байна гэнэ 30 минутын дараа сулрана гэнээ гээд хэдүүлээ 30 минут юм ярья гэж хэлээд танилцаад бид нарт нэг хувийн компанид менежер хийдэг гээд би тэр нэрийн хуудсыг нь хаячихсан. Би хамт байсан 2 найздаа хэдүүлээ 30 минут хамт байж байгаад явах уу гэж хэлсэн. Тэгээд харин яах уу гэж ярилцаж байтал нөгөө залуугийн утас дуугараад нөгөө залуу хэдүүлээ орье гээд утсаар яриад Сэлбэ гэх караоке баар руу орсон. Тэгээд бид нар 2 өрөө авах гэсэн боловч хамтдаа ор гээд нэг том өрөө өгсөн нөгөө дагуулж орсон залуу хүн тус бүрд Сэнгүр болон Сэрүүн гэсэн холилдсон пиво захиалсан ба бид нар хоёр дуу дуулсан ба найз Х бие засна гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл араас нь бид нартай ирж танилцаад байсан М гээд залуу араас нь гарсан. Тэгээд байж байтал Дөлгөөний утас дуугараад Дөлгөөн утсаар ярих гээд гараад явсан. Ингээд бид нар дотор 10 орчим минут болж байтал тухайн баарны зөөгч орж ирээд эгчээ танай найз нар чинь бие засах өрөөнд зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бие засах өрөөнд яваад очтол хүн байхгүй байсан. Би гадаа гардаг хаалга руу очтол гадагшаа гарахдаа өгсдөг шатны буланд Хг заамдаад шат хана хоёр руу шахаад зогссон байсан. Х найзыг нь энэ залуу хэд хэдэн удаа толгой руу цохиж боож зодчихлоо ш дээ гээд орилж уйлсан. Би очоод болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэхэд чи юу гээд байгаан гээд би тэр залууг очиж салгаад Хг автал нөгөө М гэх залуу шууд гараад явчихсан.Тэгээд бид хоёр шатаар гарах гэж байтал араас нэг эмэгтэй ирээд та нар гуйж орчихоод үхсэндээ хэрэлдэж зодолдоод байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Х халтар юм чинь чи чимээгүй бай сая намайг зодсон залуу танай найз гэсэн та нар цаг хэтрүүлэн ажилладаг хэн бэ гээд орилсон. Тэр үед М гэх залуутай хамт явж байсан 2 залуу шатаар бидний хажуугаар гараад явчихсан. Ингээд би Хг тайвшруулаад нөхрийг нь дуудаад гадаа хаалганы орчим нь сууж байтал гэнэт хаалга нь онгойгоод дотроос нь нөгөө маргалдаад байсан эмэгтэй гарч ирээд чи хүнийг халтар гэдэг хэн бэ гээд Х тэр хоёр зууралдаад маргалдсан. Би тэр эмэгтэйг чи одоо болиоч эмэгтэй юм байж хэл амаараа учраа ол гэж хэлтэл шууд намайг өшиглөөд дотогшоо гүйгээд орчихсон.Тэгэхээр нь би хаалганы завсраар нь хөлөө хийгээд хаалгыг нь хаалгахгүй байтал нэг залуу хүрж ирээд миний хөл рүү өшиглөөд хаалгаа хаасан. Би тэр үед нь хаалгыг цохих үед хаалга хагараад миний гар зүсэгдсэн. Ингээд би цагдаа, эмнэлэг дуудсан. Цагдаа нар ирээд уг баарны хяналтын камерыг шүүлгэх гэсэн боловч уг баарны хяналтын камер нь ажиллахгүй байсан. Х бид хоёртой маргалдаад байсан эмэгтэй би энэ бааранд ажилладаг гэхдээ одоо бол ажлаагүй би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гээд маргалдаад байсан. Энэ бүх үйл явдал дууссан байхад Дөлгөөн баарнаас гарч утсаар ярьж дуусаад орж ирсэн. Би баарны гадна талаас дуудлагын жолооч дуудаад явах гэтэл Х миний ээмэг бөгж алга байна гэхээр нь би уурлаад би мэдэхгүй гээд яваад өгсөн. /хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

  

Гэрч Ц.Гандуулга мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 31-нд Сэлбэ караокед бармен хийж байхад 00 цагийн үед караокег хаах гээд хүмүүсийг гаргахад нэг ах хаалгаа хаачих мөнгийг нь өгнө гэхээр нь бид нар хаалгаа хаагаад ажиллахаар болсон. Караокед хаалга хааснаас хойш 4 тоотын хүмүүс маргаан үүсгэсэн. Нэг эмэгтэй намайг цохисон гээд яваад байхаар нь цагдаа дуудсан. /хх-ийн 46/ гэх мэдүүлэг,  

 

Гэрч Ц.Энхбат мөрдөн байцаалтанд: Би Зүүн хараагаас ирж Улаанбаатар хотод хятад иргэдийн ажлуулдаг махны үйлдвэрт 2018.05 сараас эхлэн ажилласан. Тэгээд би эргээд нутаг руугаа явах болсон ба надтай хамт ажиллаж байсан М гэх залуу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цалингаа аваад хамт хоол идье гэхээр нь би болон мөн хамт ажиллаж Сайнаа бид хоёр зөвшөөрөөд орой нь цалингаа аваад 10 дугаар хороолол руу М Сайнаа бид гурав очоод хоол идээд пиво уусан. Тэгээд уг баарнаас гарах үед манай нутгийн залуу Даваажав ирээд бид хоёр уулзаад 1 шил 0,5 граммтай Сархад аваад тэрийгээ М, Даваанаа бид гурав хувааж уусан. Харин Сайнаа харихаар явсан. Тэгээд бид гурав архи сааданд ууж байхад дэргэд гурван эмэгтэй сааданд байсан тэр гурван эмэгтэй дээр М очоод танилцсан. Тэгээд тэр гурван эмэгтэйн хамт Мын танил караоке бааранд орох болоод бүгд хамт орсон. Би орсон цагаа сайн мэдэхгүй байна 22-23 цагийн орчим болж байсан байх. Ингээд бид нар караоке бааранд орж нэг өрөө аваад хүн тус бүр 1 шил пиво захиалсан. М дуу дуулсан тэр үед танилцсан нэг эмэгтэй гараад явсан. Тэр эмэгтэйн араас удаагүй М гараад явсан тэгээд удахгүй М орж ирээд энэ эмэгтэй нарын нэгнийх нь нөхөр гадаа ирсэн байна хэдүүлээ явья гээд явсан. Даваанаа бид хоёр нэг нэг дуу дуулчихаад М бид хоёр гараад явсан. Ингээд тэндээс гараад М өөр бааранд оръё гээд диско бааранд орох болсон. Тэр баарны гадна очоод Даваанаа бид хоёр салаад явсан. Тэр өдрөөс хойш Мтай дахин уулзаагүй. М тэр эмэгтэйтэй огт муудалцаагүй зүгээр ярилцаж байсан. Миний харсанаар ямар нэгэн байдлаар М тэр эмэгтэйг оролдож, тэврэх үйлдэл гараагүй. /хх-ийн 71/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 31-ний шөнө яг хэдэн цагийг мэдэхгүй байна ойролцоогоор 00 цаг өнгөрч байсан байх би Сэлбэ караоке бааранд зөөгчөөр ажиллаж байхад гурван эрэгтэй,  гурван эмэгтэй орж ирсэн. Тэгээд орж ирээд удаагүй байж байгаад нэг эрэгтэй эмэгтэй нар нь өрөөндөө маргалдаад байсан ба нэг эмэгтэй нь өрөөнөөс гүйгээд өрөөнөөс гарсан тэгтэл араас нь нэг ах гүйж гарсан тэгээд тэр гүйж гарсан эмэгтэй эгч, араас нь гарч ирсэн ахтай баарны үүдний хэсэгт маргалдаад хашгираад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй, эрэгтэй хүмүүстэй хамт явж байгаа хүмүүст хандаж өрөө рүү нь шагайгаад энэ эгчийг аваачээ хашгираад эрэгтэй хүнтэйгээ маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд эргэж ирээд текний орчим зогсож байтал эмэгтэй нь ирээд намайг энэ эрэгтэй цохиж зодлоо цагдаа дууд гээд байсан тэгэхээр нь юу болсон бэ гэж тухайн үед бармен ажил хийж байсан Гандуулга бид хоёр асуухад намайг үүдэнд гаргаж байгаад зодлоо  та нар энэ хүнийг таньдаг юм уу гэхээр нь энэ хүнийг танихгүй байнга орж ирдэг юм гэхэд та нар хуйвалдаж байна та нар энэ хүнийг таньдаг гээд орилж хашгираад байсан. Тэгтэл тэр маргалдаад байсан эрэгтэй нь чирээд баарны үүд рүү аваад гарсан. Удахгүй эрэгтэй нь эргэж ганцаараа орж ирээд өрөөндөө ороод хамт явж байсан залуучуудаа дагуулаад гараад явсан. Эргэж орж ирээгүй. Харин эмэгтэй нь үлдээд хамт явж байсан эмэгтэй нартайгаа баарны үүдэнд зогсож байгаад намайг зодчихлоо цагдаа дууд, та нар баараа ажлуулах ёсгүй гээд баарны үүдний орчим байсан өөрт хамааралгүй хүмүүстэй маргалдаж хэрэлдээд байсан. Ингэж маргалдаж байх үедээ манай баарны барменээр ажиллаж байсан Ганцэцэгтэй маргалдаад тэр хоёр дараа нь эвлэрээд салсан. Тэгтэл тэр эмэгтэй нэг найз эмэгтэйнхээ хамт үүдэнд зогсож байгаад эргэж бааранд нөхөр гэх эрэгтэйн хамт орж ирээд өрөөнүүд болон коридорт миний ээмэг бөгж алга болчихлоо гээд хайгаад байсан. Тэгэж байснаа нэг эрэгтэй хүний нэр хэлээд тэр л аваад явчихлаа гээд уурлаад байсан...00-ын өрөөнд орсон  эмэгтэй,  эрэгтэй хүмүүсийн нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр нь баарны эмэгтэй нойлын өрөөнөөс маргалдаад хэрэлдсэн гарч ирээд коридороор яваад баарны гарах хаалгын орчим очоод бүр их хэрэлдэж маргалдаад байсан. /хх-ийн 74/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батбаатар мөрдөн байцаалтад: 2018 оны 05 сарын 31-ний өдөр байх эхнэр Хгийн найз нь Солонгос улсаас ирсэн уулзана гээд би 21-22 цагийн орчим надаар 10 дугаар хороололд хүргүүлээд буугаад үлдсэн. Тэгээд би гэртээ харьсан ингээд гэрт байж байтал 01 цаг 20 минутын орчим Мөнхцэцэг гэх найз нь намайг хүрээд ир гээд залгасан. Би яасан гэхэд Мөнхцэцэг гараа зүссэн эмнэлэг цагдаа ирсэн байсан ба манай эхнэр Х нэг залууд зодуулаад тэрнээс нь болоод баарнаас гар гэж хөөгөөд баарны зөөгч нартай маргалдсан байсан. Би Хгийн найзыг аваад эмнэлэг явсан. Хг баарны зөөгч эмэгтэйн хамт цагдаа зөрчил гаргасан гээд аваад явсан. Тэгээд би найзыг нь эмнэлэгт үзүүлээд эргээд цагдаагийн хэсэг дээр ирээд байж байтал Х учраа олсон гээд гарч ирсэн ба ингэж гарч ирэх үедээ над руу утсаар ярихаар нь би Хг таксигаар гэмтлийн эмнэлэгийн гадаа хүрээд ир гэж хэлсэн тэгээд байж байтал Х ирээд би тооцоог хийгээд машиндаа оруулж суулгаад юу болсон талаар асууж байтал миний ээмэг бөгж алга болсон байна гэж хэлсэн.Тэгээд Мөнхцэцэгийг явуулчихаад Х бид хоёр баар руу очиж гадна болон дотор талд нь хайсан боловч олдоогүй. Тэгээд Мөнхцэцэгийг явуулчихаад Х бид хоёр баар руу очиж гадна болон дотор талд нь хайсан боловч олдоогүй. Тэр үед ажиллаж байсан зөөгч эмэгтэй бармен эрэгтэй нартай уулзаж асуухад мэдэхгүй ээмэг бөгж харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд гэрт хариад маргааш нь Х гомдол гаргасан. /хх-ийн 77/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр М.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 сарын 31-ний орой би хятад иргэдтэй хамтран махны үйлдвэрт ажиллаж байгаа ба тухайн өдөр би цалингаа аваад хамт ажил хийж байсан Сайнаа, Энхээ нартай хамт явж пиво ууя гээд такси бариад 10 дугаар хороолол явж байх үедээ Саппора дээрээс Энхээгийн багын найз гэх залууг аваад цааш явж Анархан гэх паабад хоол идээд 2 шил 0,5 граммтай сэнгүр пиво уусан. Сайнаа харилаа гээд явсан, Энхээ болон түүний найз бид гурав Стелла баарны баруун талын хүнсний дэлгүүрээс 1 шил 0,5 граммтай Сархад архийг худалдаж аваад 10 дугаар хороололын явган хүний сааданд сууж байгаад архиа ууж байх үедээ дэргэд сааданд сууж байсан гурван эмэгтэйтэй танилцсан. Би тэр эмэгтэйчүүд дээр очиж анх яриа өдөж танилцсан ба тэр эмэгтэйчүүд пиво барьсан ууж байсан ба тэр дундаас нэг эмэгтэй/ нэрийг мэдэхгүй/ дургүй байгаад байсан ба тэр эмэгтэй нартай юм ярьж байхад нэг эмэгтэй нь нилээд их согтсон, чи надад таалагдахгүй байна гээд намайг нэг удаа алгадсан. Тэгээд найз эмэгтэй нар нь уучлалт гуйгаад манай найз харин ингээд согтоод байдаг юм гэж байсан ба ингээд бид нар ярилцаж байгаад Сэлбэ гэдэг караоке бааранд орсон. Тэгээд бид нар дуулж байтал намайг алгадсан эмэгтэй караоке баарнаас гараад явсан. Би тэр эмэгтэйг гарсанаас хойш 5-10 минут болоод гадаа тамхи татах гээд гадаа үүдэнд гараад иртэл нөгөө уурлаад алгадаад байсан эмэгтэй нь “би прокурор танина чамайг цагдаад өгч шинжээч томилж авна” гэх мэтээр янз бүрийн юм яриад байхаар нь “чи юу яриад байгаан бэ ямар сонин юм ярьдаг эмэгтэй вэ” гэж хэлсэн. Тэгтэл миний урдаас өшиглөсөн тэгэхээр нь би чи яаж байна вэ гээд уурлаж байтал араас нь намхан эмэгтэйн нөгөө эмэгтэй нь гарч ирээд найз эмэгтэйгээ араас нь тэврээд надад найз нь найзтайгаа уураа учраа олъё. Харин манай найз ингээд байдаг юм гээд тэврээд авсан. Тэгээд намайг холд гэсэн учир эргээд би орсон. Тэгээд байж байтал намхан эмэгтэйн нөхөр ирсэн гэсэн тэгэхээр нь би хамт явж байсан хоёр залуугийн хамт баарнаас гараад лавлах руу ярьж онгорхой баар байгаа эсэхийг асуухад Метро полис онгорхой байгаа гээд бид гурав тийшээ явсан. Тэгээд тэндээ байж байтал цагдаа нар ирээд уг баарны гадна байсан хүмүүсийг эрүүлжүүлсэн. Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст эрүүлжүүлэгдээд 100.000 төгрөгөөр торгуулсан. Би тэр эмэгтэйтэй 00-ын өрөө ороогүй. Тэр эмэгтэйг ээмэг бөгжтэй байсан хараагүй. Би Хг огт зодоогүй. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7198 дугаартай дүгнэлтэд: М.Хгийн биед дух, эрүүний цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, 2 мөр, 2 гуяны цус хуралт, хүзүү, зүүн тохойн үе, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /хх-ийн 7/ гэсэн дүгнэлт,

 

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 32-37/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

М.Мын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 56/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 58/,  оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 59/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

М.М нь 2018 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” караоке дотор М.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор М.Хгийн”...М гэх залуу намайг 2 удаа цохисныг санаж байна. Нэг нь хоолойноос барьж байгаад хана руу толгойгоор савуулсан, дараа нь нүүр толгой руу гараараа цохисон...” /хх-ийн 26/, гэрч Г.Ганцэцэгийн”...М хамт явсан хүүхнүүдтэйгээ хэрэлдээд караокены гадна үүдэнд хаалганы дэргэд зогсож байсан...” /хх-ийн 39/, гэрч Р.Мөнхцэцэгийн”... Хг М заамдаад шат хана хоёр руу шахаад зогссон байсан. Х найзыг нь энэ залуу хэд хэдэн удаа толгой руу цохиж боож зодчихлоо ш дээ гээд орилж уйлсан...” /хх-ийн 43/, гэрч Ц.Гандуулгын”...караокед хаалга хааснаас хойш 4 тоотын хүмүүс маргаан үүсгэсэн. Нэг эмэгтэй намайг цохисон гээд яваад байхаар нь цагдаа дуудсан...” /хх-ийн 46/, гэрч Ө.Пүрэвсүрэнгийн”...нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр нь баарны эмэгтэй нойлын өрөөнөөс маргалдаад хэрэлдсэн гарч ирээд коридороор яваад баарны гарах хаалгын орчим очоод бүр их хэрэлдэж маргалдаад байсан...” /хх-ийн 74/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 7/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос М.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч М.Мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас М.Мыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд М.Хгаас  Жинст эмнэлэгт төлсөн 455.000 төгрөгийн баримт /хх-ийн 35/  хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримт нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч М.Маас 455.000 төгрөг гаргуулж хохирогч М.Хд олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн М.Мт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1.     Шүүгдэгч Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     М.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Маас 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Хд олгосугай.

 

6.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ