Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 762

 

 

     

   

      

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогч А.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ______________ холбогдох ________________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________________

 

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй А.Г-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-23 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн А.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ:

  “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Гмэдүүлэхдээ:

“...Нэхэмжилсэн зүйл, гомдол саналгүй. 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа явах гээд хүүгээ харуулах гээд Эын гэрт ирсэн. Хүүгээ хүнд харуулах гэлээ гээд маргалдаж байгаад Э намайг зодсон. Намайг 7 дугаар сарын 14-нд цохиогүй...” гэх мэдүүлэг,

 

   Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Эын өгсөн:  

“...Би анх Г-тэй 2013 онд танилцаад үерхэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Би Г-тэй Гэрлэлтийн баталгаа байхгүй. Г-ийг төрөхийн өмнө Дундговийн Э суманд байж байгаад тэндээ төрсөн. Би Г-тэй хамт амьдардаггүй бие биенийхээрээ ирэн очин амьдардаг. Г- нь намайг ажилгүй үедээ хүүхдээ харуулахаар авчирч орхиод би өдөр нь хүүхдээ хараад орой нь буцаагаад Г- аваад явдаг байсан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-23 тоотод байрлах гэртээ хүүхэд Билгүүний /З настай/ хамт байхад Г- 09 цагийн орчим бага хүү Энх-Учралыг /1 ой 2 сартай/ харуулахаар авчирсан. Тэгээд хүүгээ орхичихоод явчихаа гээд би хүүгээ аваад хөдөө яваад ирэх үү гэсэн чинь өөдөөс би хүүгээ өгөхгүй гээд маргалдсан. Тэгсэн чинь Г- хүүгээ өөр хүнд харуулна гээд тэрнээс болж маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад маргалдахаа больсон чинь Г- би ажлаасаа чөлөө авчихлаа гэхээр нь би чи тэгвэл хүүгээ харчих би гараад ирье гээд гэрээс гарч яваад найз дээрээ очиж хамт нэг шил пиво уучихаад байж байсан чинь удалгүй надруу дугаараа нууцалсан нэг дугаараас нэг хүн залгаад танай эхнэр чинь надруу залгаад байна та нар өөрсдөө учраа олж болдоггүй юм уу гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Г-рүү залгаад хэнтэй чи утсаар яриад байгаа юм бэ гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би 13 цагийн орчим гэрт буцаж очоод маргалдсан. Тэгээд тухайн үед Г- хоол хийх гээд мах хөшиглөж байхаар нь би гарнаас нь хутгыг нь сугалж аваад уурлаад зайл гээд нүүр хацарлуу нь гараараа 3 удаа алгадсан. Тэр үед гэрт би найз Б гэх залуутай хамт ирсэн байсан бөгөөд Б гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгээд би Г-тэй танихгүй хүнрүү залгалаа гээд уурлаад хоолойноос нь багалзуурдаад хацарлуу нь 2-3 удаа алгадсан. Тэгээд ялааны алуур байхаар нь би Г-ийн гар бугалга руу нь цохиод толгойруу нь хоёр удаа цохисон. Тэрний дараа уур хүрээд байхаар нь бал аваад Г-ийн хөлрүү нь нэг удаа хатгасан. Тэгэхэд Б явъя гэхээр нь би гэрээс гарахдаа Г-ийг гаднаас нь цоожлоод гэрээс гараад явсан. Тэгээд би гэрлүү буцаж очих гэсэн чинь цагдаа нар ирсэн байсан болохоор очоогүй.

Саяны үйл явдал болохоос хэд хоногийн өмнө би гэрт байж байгаад Г-ийн гэрт ормоор санагдаад БГД-н 14 дүгээр хороо 14 дүгээр байранд байрлах Г- дээр очсон чинь Г- байхгүй байхаар нь би гайхаад Г-ийн дүү Гтай хамт хүлээгээд байж байсан чинь өглөө 06 цагийн орчим Г- орж ирэхээр нь уурлаад хаагуур явж байгаад ирсэн бэ гэсэн чинь ангийнхаа хүүхэдтэй уулзсан гээд байхаар нь би асууя гэсэн чинь Г үнэнийг нь хэлье гээд Г- Э суманд байхдаа Ггийн нөхрийн хамаатны ахад эгч таалагдаад эгчийн дугаарыг авсан гэсэн. Тэгээд тэрнээс болж Г-тэй маргалдсан. Тэгээд би тэр хүмүүстэй чинь учраа олно гэсэн чинь Г- тэр хүн бишээ гээд хаалга түшээд зогсохоор нь би үнэнгээ хэл гэсэн чинь тэр хүнтэй уулзсан юм гэхээр нь би гэрээс нь шууд гараад явсан. Өмнө нь Г-ийг маргалдаж алгадаж байсан.

Би анх Г-тэй 2013 онд танилцаад албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Бид хоёр бие биенийхээ амьдардаг газарт ирэн очин байдаг байсан. Тэгээд хүү Энх-Учралыг төрөх үед нь Г- нь Дундговь аймгийн Э суманд байж байгаад хотруу ирэн очин байж байдаг байсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Г- нь ажил хийгээд надаар Энх-Учралыг өдөрт нь харуулдаг байсан бөгөөд орой нь өөрөө ирээд аваад явдаг байсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би Г-тэй хамт хүүхдээ салхилуулж байгаад харьсан бөгөөд тухайн үед Г-т  маргааш 09 цагт хүүхдээ аваад ирээрэй гэж хэлээд салаад явсан. Тэгээд маргааш нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өглөө би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-1-23 тоотод том хүү Билгүүн /03 настай/ хамт байж байсан чинь Г- 09 цагийн үед бага хүү Энх-Учралыг орхих гээд ирсэн. Тэгээд тухайн үед би хүүгээ аваад хөдөө явчихаад ирье гэсэн чинь Г- үгүй гэсэн. Тэгээд тэрнээс болж маргалдсан чинь Г- би хүүхдээ чамаар харуулахгүй хамаатны Э гэх хүнээр харуулна гэхээр нь би эцэг нь юм байгаа биздээ өөр хүнд харуулахгүй гэсэн. Тэгээд Г- би ажлаасаа хоцрох гээд байхаар нь би ажил руугаа яв гэсэн чинь би ажилруугаа явахгүй би чөлөө авчихлаа гэхээр нь би хүүхдэд хоол хийж өгөөрэй гэж хэлээд гэрээс гараад Б гэх найз дээрээ үсээ засуулах гээд гэрт нь очоод уулзсан чинь Б ажилруугаа явахгүй гэхээр нь бид хоёр гэрийнх нь хашаан дотор байрлах машин дотор Сэнгүр 1.5 литрийн хэмжээтэй пиво нэгийг хувааж уусан. Тэгээд би Бтай гэрт буцаж ирсэн. Тэгээд гэрт ирээд байж байгаад би Г-тэй дахиад маргалдсан. Тэр үед өмнөх долоо хоногт дүүгийнх нь нөхрийнх нь хамаатан гэх залуутай Г- утсаар харилцаж уулзсан байсан болохоор тэр үйл явдал санаанд ороод үргэлжлүүлээд маргалдаад би Г-ийн хацар дээр нь гараараа хоёр удаа алгадаад багалзуурнаас нь түлхчихээд орхисон чинь Г- орон дээр гарч суугаад зурагт үзээд байхаар нь би уурлаж байгаад ялааны алуураар гарных нь бугалган дээр нь нэг удаа шуун дээр нь нэг удаа цохисон. Тэгээд балны гэр байхаар нь би Г-ийн баруун хөлний өвдөгний тойгоны дээд талд нэг удаа хатгасан. Тэр үед Б боль гээд болиулаад Бтай хамт би гэрээс гараад явсан. Тухайн үед би удахгүй буцаж ирнэ гэж бодож байсан болохоор Г-ийг гэрт орхиод гаднаас нь цоожлоод явсан. Тэгтэл надруу цагдаагаас ярьж байна Г- гэх хүн цонхоороо буух гэж байна гэж хэлэхээр нь би гэрлүү буцаад ирсэн чинь Г- байхгүй байсан.

А.Г-ийн биед учирсан гэмтлийг би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-23 тоотод байрлах гэртээ маргалдах үедээ зодож учруулсан. Өмнө нь 2015 оны 3 дугаар сарын дундуур Г-тэй бид хоёр гадуур дэлгүүр хэсэж байгаад Макс молл дэлгүүрт ороод хоол идээд сууж байсан чинь Г-ийн гар утас дуугарахаар нь би хэн юм гэсэн чинь манай найз гэхээр нь би дугаарыг нь аваад залгасан чинь нэг эрэгтэй хүн авснаа би Г-тэй уулздаг гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед ээжрүү нь утасдаж хэлчихээд дэлгүүрээс гараад Г-тэй маргалдсан чинь надаас салаад явсан. Тэгээд би гэртээ оччихоод Г-ийн араас хорооллын эцэст байрлах гэрт нь очоод уулзсан. Г- маргалдаж байгаад миний шилбэрүү өшиглөсөн. Тэр үед би зөрүүлээд Г-ийн шилбэрүү өшиглөсөн. 2018 оны 7 дугаар сарын дундуур би Г-тэй манай гэрт байж байсан чинь Г- гэрлүүгээ харьлаа гээд явсан. Тэгээд гар утасруу нь залгасан чинь гар утас нь холбогдохгүй байхаар нь би БГД-н 14 дүгээр хороо 14 дүгээр байранд байрлах гэрт нь очиход Г- гэртээ байхгүй байхаар нь би хүлээгээд байж байтал шөнө 02-03 цагийн хооронд ирсэн. Тэгээд би худлаа ярьж явлаа гээд маргалдсан. Тэгээд би тухайн үед явлаа гэсэн чинь намайг гаргахгүй гээд маргалдаад хаалган дээр суугаад явуулахгүй байхаар нь би хаалганаас татаж холдуулаад гараад явсан. Тэрнээс зодож цохиогүй. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Г-ийн гар утасруу залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой би Г-тэй гэрт нь уулзаад гар утсаа аваад надруу ярьчихгүй гэж хэлсэн. Тэгтэл Г- өөдөөс завгүй үеэр залгачихаад гэхээр нь би гэрлүүгээ явлаа гэсэн чинь Г- явуулахгүй гээд хаалган дээр суучихсан. Тэгэхээр нь би хаалганаас татаад холдуулсан. Тэр үед гар халтираад Г-ийн нүүрэнд нь оносон. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би Г-ийг зодох үед Г- нь 03 сартай жирэмсэн байсан. Тухайн үед би жирэмсэн гэдгийг нь 2018 оны 7 дугаар сарын сүүлээр мэдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32, 59-61/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Г-ийн өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би хүү Энх-Учралыг харуулах гээд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 23 тоотод байрлах найз залуу Эын гэрт очсон чинь Э хүү Билгүүнтэйгээ байсан. Тэгээд би гэрт нь ороод хүүхдээ харуулах гэсэн чинь өөдөөс Э би хүүхэд харахгүй гээд байхаар нь би найз Эрүү утсаар залгаад хүүхэд хараад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь Э чи миний хүүхдийг хүнд харуулах гэлээ гээд уурлаад эхлээд гараараа нүүрлүү 2 удаа алгадсан. Тэгээд надтай маргалдаж байгаад ганцаараа гэрээсээ гарахдаа гаднаас цоожлоод гараад явсан. Тэгээд би гэрт нь хүлээж байсан чинь 14 цагийн орчим Э халамцуу орж ирээд чи миний хүүхдийг хүнд харуулах гэлээ гээд уурлаад намайг хоолойноос багалзуурдаад боогоод ухаан алдуулсан. Тэгээд би нэг ухаан орсон чинь өөдөөс ам нь ангалзаад юу яриад байгаа нь мэдэгдэхгүй байсан ба гараараа нүүрлүү цохиод гэдэс орчимруу хөлөөрөө өшиглөөд, гэдэсрүү гараараа элэгдсэн. Тэгснээ Э гал тогооны өрөөнөөс бор иштэй хутга авч гарч ирснээ намайг ална гээд цээжний зүүн талд мөрний орчим хутга тулгаад байсан. Тэгэхээр нь би хутганых нь ирнээс нь бариад авсан чинь шувталж татаад зүүн гарны долоовор хуруу орчим зүсэгдсэн. Тэр үед миний гарнаас цус гарсан чинь намайг зодохоо болиод ванны өрөөлүү ороод гараа угаа гэхээр нь би гараа угаачихаад гарч ирээд хүүхэддээ хоол өгчихөөд байж байсан чинь Э дахиад уурлаад эцэг нь амьд байхад хүүхэд өөр хүнд харуулах гэлээ гээд уурлаад миний эрүүн доороос өвдгөөрөө нэг удаа цохиод миний дээр гараад гэдэс, нүүр толгойруу цохиод, гэдэсрүү хөлөөрөө өшиглөөд, гэдсэн дээр нэг хөлөөрөө 2 удаа дэвссэнээ үснээс чирээд том өөрөөгөөр яваад хананы хажууд очоод хоёр гараараа үсдэж аваад ханаруу толгой дагзаар 5-6 удаа мөргүүлснээ намайг боогоод дахиад ухаан алдуулсан. Тэр үед би ухаан алдаад сэрсэн чинь миний толгойруу нүцгэн гуталгүй хөлөөрөө 2-3 өшиглөсөн. Тэгэхээр нь би атираад хэвтсэн чинь ар нуруу руу нэг удаа өшиглөөд нэг удаа өвдөглөсөн. Зүүн гаран дээр хоёр удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би ухаан алдаад унахаар нь болиод сэрэнгүүт дахиад ялааны алуураар бие дээгүүр ороолгоод хивсэн дээгүүр үсдэж чирээд байсан. Тэгснээ намайг зодож байгаад 17 цагийн орчим гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би тагтнаас доошоогоо даавуу унжуулаад буух гэж байсан чинь нэг хүн боль гээд орилоод байхаар нь би тусламж гуйсан чинь нөгөө хүн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Эын ээж цагдаатай хамт ирээд хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.

Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найз залуу Э намайг зодож учруулсан. Өмнө нь 2015 оны 3 дугаар сарын дундуур намайг Э нь Баянгол дүүргийн хорооллын эцэст байрлах манай найз Эийн хамаатны гэрт би Э, Өлзиймаа нарын хамт амьдардаг...би 2-3 сартай жирэмсэн байсан...үед Э гэрийн гадаа ирэхээр нь Эт сална гэж хэлсэн чинь намайг нүүрлүү хоёр удаа алгадаад, хөлрүү өшиглөөд нуруу руу өвдөглөөд зодсон. Тэгэхээр нь би салахгүй уучлаарай гэсэн чинь намайг зодохоо больсон. Тэгээд яваад өгсөн. Тухайн үед манай найз Э намайг зодуулсан байхыг харсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 14-ний орчим би найзуудтайгаа уулзаад БГД-н 14 дүгээр хороо 14-108 тоотод байрлах гэртээ 02 цагийн орчим ирсэн чинь Э манай гэрт ирсэн байсан ба намайг өөр хүнтэй уулзаад гадуур явлаа гээд загнаад гэрийн шүүгээнээс хутга гаргаж ирээд өөр хүнтэй уулзах сайхан байна уу гээд хутга гэдсэн дээр тулгаад нэг гараараа үсдээд толгой, тархи нүүр амруу цохиод, нуруу бөөр орчим руу өшиглөөд зодсон. Тэгээд хацарлуу алгадаад зодсон. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Эын гэрээс нь хүүхдээ аваад манай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 108 тоотод байрлах гэрт ирсэн чинь Э нь чи ажил дээрээ очоод гар утсаа авсангүй чи өөр хүнтэй байсан уу гээд уурлахаар нь би өөдөөс нь завгүй үеэр залгачихаад гэсэн чинь Э миний зүүн талын нүдрүү нэг удаа цохисон. Тэгснээ гэрээс гараад явсан. Тэр үед миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Би өмнө нь цагдаад хандаж байгаагүй. Надаас уучлал гуйхаар нь би уучилчихдаг байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Этай сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 7-13х, 64-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-гийн өгсөн:

“...Би анх Э гэх хүнийг 2013 оноос эхлэн таньдаг болсон. Манай охин Г-тэй анх найзлаад Т гэсэн нэртэй байсан. Тэгээд Э гэх залуутай найзлаад 2016 онд Эаас хүүхэдтэй болоод дутуу төрсөн. Тэрний дараа 2017 онд дахин хүүхэдтэй болж хүү Чойжийнямаа төрсөн. Өмнө нь би Э гэсэн нэрээр мэдэхгүй Т гэдэг гэж бодож явсан чинь саяхнаас Э гэдэг нэртэй гэдгийг нь мэдсэн. Манай охин 2013 онд Улаанбаатар хотод сургуульд сурахаар явахдаа Этай анх танилцсан байсан. Тэгээд тэрнээс хойш Г- хотод оюутны байр, байр түрээслэж амьдардаг байсан. Г- нь сургуульд сурч байхдаа дутуу төрөөд тэрнээс болж сургуулиа төгсөөгүй. Э нь манай охин Г-тэй нэг удаа манай гэрт ирж байсан. Тэр үед анх удаа харсан. Түүнээс хойш би хөдөө байдаг болохоор тэр болгон уулзалддаггүй байсан. 2017 онд манай садангийн хүүхдүүд болох Ч, Э хоёртой нэг уулзалдахад танай охин Г-тэй дайралдахаар дандаа энд тэндээ хөхөрчихсөн явж байдаг гэж хэлж байсан. Тухайн үед би Г-ээс асуухаар үгүй гээд байдаг байсан. 2018 оноос манай аавын төрсөн дүүгийн хүүхэд Амгаа гэх хүний ресторанд ажиллаж байхдаа Амгаа надруу утсаар яриад Г- ажил дээр хүүхдээ дагуулаад ирчихлээ гэхээр нь би утсаар яриад асуусан чинь хүүхэд харах хүн байхгүй гэж байсан. Тэгсэн чинь маргааш нь буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Амгаагийн эхнэр Сарангэрэл надруу залгаад танай охин чинь найз залуудаа зодуулаад нүд ам нь хөхөрчихсөн ажил дээрээ ирсэн байна гэж надруу утсаар хэлж байсан. Тухайн үед би Г-ээс асуусан чинь надад юм хэлээгүй. Тэгээд дараа нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр намайг хөдөө байхад хотоос гэмтлийн эмнэлгээс эмнэлгийн жижүүр эмч гэх хүн надтай утсаар холбогдооод танай охин Г- зодуулчихсан ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс охиноо зодуулсныг мэдээд хотод ирсэн. Би Эыг сайн мэдэхгүй хамт байдаггүй. Олон удаа уулзаж байгаагүй. Харин удаа дараа манай охин Г-ийг зодсон талаар сургийг нь сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-ын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 235 тоотод байх гэртээ байхад манай найз Э надтай утсаар яриад танай гэрт очиж байна гээд уулзсан чинь Э хороолол орж пиво ууя гэхээр нь би хамт гэрээс гараад Гандангийн дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг аваад Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 23 тоотод байрлах Эын гэрт нь очсон. Тэнд хамтран амьдрагч Г- болон хоёр хүүхэд нь байсан. Тэгээд би хамт гэрт нь ороод том өрөөнд нь Э, Г- бид гурав хамт суугаад Э бид хоёр авчирсан пиво хувааж уусан. Тэгсэн Э Г- хоёр маргалдаад Э Г-ийг гадуур шоудаж явсан гээд хардаад маргалдаад эхэлсэн. Тэгтэл Э Г-ийг нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Тэр үед Э гартаа ялааны алуур барьчихсан байсан ба ялааны алуураараа Г-ийн толгойруу нь нэг цохиод мөр гарлуу нь шавхуурдаад цохисон. Тэгээд маргалдахаа болиод Г- хоол хийнэ гээд гал тогооны өрөө рүү Этай хамт орсон. Тэгээд гал тогооны өрөөнд ороод Э уурлаад Г-рүү орилоод байснаа Э Г-тэй хамт гал тогооны өрөөнөөс буцаж орж ирээд пиво уух гэж байснаа Г-т уурлаад ширээн дээр байсан балны гэр шиг зүйлээр Г-ийн гуяруу нь нэг удаа хатгасан. Би тухайн үед хоёр хүүхдийг нь хараад нааш цаашаагаа яваад байсан болохоор зарим зүйлийг хараагүй. Тэгээд би Э Г-ийг зодоод байхаар нь Эыг манай гэрлүү явъя гээд гэрээс нь авч гараад Ганданд байх миний байгаа газарлуу хамт ирсэн. Тэгээд манай гэрт Э хоносон...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Эийн өгсөн:

“...Г- нь манай үеэл. Би багаас нь таньдаг. 2013 онд анх хотод Г-тэй орж ирээд хамтдаа байр түрээслээд амьдарч байсан. Тэгээд нэг найз залуутай болсон гэж байсан. Тэр найз залууг нь анх Т гэдэг байсан чинь дараа нь Э гэдэг нэрийг сүүлд нь мэдсэн. 2015 оны 3 дугаар сард би Г-тэй хамт хорооллын эцэст амьдардаг байсан. Нэг орой гэрт орж ирэхдээ хоёр гарын булчин, нүд, хацар нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Т буюу Эт зодуулсан гэж надад хэлж байсан. Тухайн үед цагдаад өргөдөл бичиж өг гэж би хэлж байсан. Гэвч Г- цагдаагийн байгууллагад хандаагүй. Дараа нь Г- хөдөө гэрлүүгээ төрөх гээд яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш саяхан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орчим би найз Халиунаатай хамт Г-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 108 тоотод байрлах гэрт нь очиход хацар нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь яагаад хөхөрсөн юм бэ гэсэн чинь Э зодсон гэж байсан. Би Г-ийг зодуулсан байхыг харж байсан. Тэрнээс зодож байхыг нь харж байгаагүй. Э нь Г-ийг их дарамталдаг. Утсаар ярихдаа пизда гээд хараагаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/, 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн __________ дугаар тоот:

1. Г--н биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн мөр, бугалга, тохой, шуу, баруун шуунд цус хуралт, баруун бугалга, тохой, зүүн сарвуунд зулгаралт, баруун гуя цус хуралт, зулгаралт, өнгөц шарх, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28/,

 

- Хохирогч А.Г-ийн зодуулсан үеийн гэрэл зургууд /хх-н 48-50/,

- Сэтгэцийн увидас эмнэлэгт авхуулсан Эхоны зураг, эмчийн бичиг /хх-н 90-91/,

 

Шүүгдэгч Н.Эын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

                            

              Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 7 дугаар сарын 14-нөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй А.Г-ийг байнга буюу гурван удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-23 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн А.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Н.Эын “...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ... Г- хоол хийх гээд мах хөшиглөж байхаар нь би гарнаас нь хутгыг нь сугалж аваад уурлаад зайл гээд нүүр хацарлуу нь гараараа 3 удаа алгадсан. ...би Г-тэй танихгүй хүнрүү залгалаа гээд уурлаад хоолойноос нь багалзуурдаад хацарлуу нь 2-3 удаа алгадсан. Тэгээд ялааны алуур байхаар нь би Г-ийн гар бугалга руу нь цохиод толгойруу нь хоёр удаа цохисон. Тэрний дараа уур хүрээд байхаар нь бал аваад Г-ийн хөлрүү нь нэг удаа хатгасан. ...Өмнө нь Г-ийг маргалдаж алгадаж байсан. ...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би Г-тэй хамт хүүхдээ салхилуулж байгаад харьсан бөгөөд тухайн үед Г-т  маргааш 09 цаг хүүхдээ аваад ирээрэй гэж хэлээд салаад явсан. Тэгээд маргааш нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өглөө би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-1-23 тоотод том хүү Билгүүн /03 настай/ хамт байж байсан чинь Г- 09 цагийн үед бага хүү Энх-Учралыг орхих гээд ирсэн... Г- би хүүхдээ чамаар харуулахгүй хамаатны Э гэх хүнээр харуулна гэхээр нь би эцэг нь юм байгаа биздээ өөр хүнд харуулахгүй гэсэн... Тэгээд гэрт ирээд...би Г-тэй дахиад маргалдсан...өмнөх долоо хоногт дүүгийнх нь нөхрийнх нь хамаатан гэх залуутай Г- утсаар харилцаж уулзсан байсан болохоор тэр үйл явдал санаанд ороод ...би Г-ийн хацар дээр нь гараараа хоёр удаа алгадаад багалзуурнаас нь түлхчихээд ...Г- орон дээр суугаад зурагт үзээд байхаар нь би уурлаж байгаад ялааны алуураар гарных нь бугалган дээр нь нэг удаа шуун дээр нь нэг удаа цохисон. Тэгээд балны гэр байхаар нь би Г-ийн баруун хөлний өвдөгний тойгоны дээд талд нэг удаа хатгасан.

...А.Г-ийн биед учирсан гэмтлийг би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а-23 тоотод байрлах гэртээ маргалдах үедээ зодож учруулсан. Өмнө нь 2015 оны 3 дугаар сарын дундуур ...Г- маргалдаж байгаад миний шилбэрүү өшиглөсөн. Тэр үед би зөрүүлээд Г-ийн шилбэрүү өшиглөсөн. ...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Г-ийн гар утасруу залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой би Г-тэй гэрт нь уулзаад гар утсаа аваад надруу ярьчихгүй гэж хэлсэн. Тэгтэл Г- өөдөөс завгүй үеэр залгачихаад  гэхээр нь би гэрлүүгээ явах гээд явлаа гэсэн чинь Г- явуулахгүй гээд хаалган дээр суучихсан. Тэгэхээр нь би хаалганаас татаад холдуулсан. Тэр үед гар халтираад Г-ийн нүүрэнд нь оносон. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би Г-ийг зодох үед Г- нь 03 сартай жирэмсэн байсан...Тухайн үед би жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч А.Г-ийн “...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би хүү Энх-Учралыг харуулах гээд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 23 тоотод байрлах найз залуу Эын гэрт очсон чинь Э хүү Билгүүнтэйгээ байсан. Тэгээд би гэрт нь ороод хүүхдээ харуулах гэсэн чинь өөдөөс Э би хүүхэд харахгүй гээд байхаар нь би найз Эрүү утсаар залгаад хүүхэд хараад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь Э чи миний хүүхдийг хүнд харуулах гэлээ гээд уурлаад эхлээд гараараа нүүрлүү 2 удаа алгадсан...гаднаас цоожлоод гараад явсан...14 цагийн орчим Э халамцуу орж ирээд чи миний хүүхдийг хүнд харуулах гэлээ гээд уурлаад намайг хоолойноос багалзуурдаад боогоод ухаан алдуулсан. Тэгээд би нэг ухаан орсон чинь...гараараа нүүрлүү цохиод гэдэс орчимруу хөлөөрөө өшиглөөд, гараараа элэгдсэн. Э гал тогооны өрөөнөөс бор иштэй хутга авч гарч ирснээ намайг ална гээд цээжний зүүн талд мөрний орчим хутга тулгаад байсан. Тэгэхээр нь би хутганых нь ирнээс нь бариад авсан чинь шувталж татаад зүүн гарны долоовор хуруу орчим зүсэгдсэн. Тэр үед миний гарнаас цус гарсан чинь намайг зодохоо болиод ванны өрөө рүү ороод гараа угаа гэхээр нь би гараа угаачихаад гарч ирээд хүүхэддээ хоол өгчихөөд байж байсан чинь Э дахиад уурлаад эцэг нь амьд байхад хүүхэд өөр хүнд харуулах гэлээ гээд миний эрүүн доороос өвдгөөрөө нэг удаа цохиод миний дээр гараад гэдэс, нүүр толгойруу цохиод, гэдэсрүү хөлөөрөө өшиглөөд, гэдсэн дээр нэг хөлөөрөө 2 удаа дэвссэнээ үснээс чирээд том өөрөөгөөр яваад хананы хажууд очоод хоёр гараараа үсдэж аваад ханаруу толгой дагзаар 5-6 удаа мөргүүлснээ намайг боогоод дахиад ухаан алдуулсан. Тэр үед би ухаан алдаад сэрсэн чинь миний толгойруу нүцгэн гуталгүй хөлөөрөө 2-3 өшиглөсөн. Тэгэхээр нь би атираад хэвтсэн чинь ар нуруу руу нэг удаа өшиглөөд нэг удаа өвдөглөсөн. Зүүн гаран дээр хоёр удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд би ухаан алдаад унахаар нь болиод сэрэнгүүт дахиад ялааны алуураар бие дээгүүр ороолгоод хивсэн дээгүүр үсдэж чирээд байсан. Тэгснээ намайг зодож байгаад 17 цагийн орчим гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би тагтнаас доошоогоо даавуу унжуулаад буух гэж байсан чинь нэг хүн боль гээд орилоод байхаар нь тусламж гуйсан чинь нөгөө хүн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Эын ээж цагдаатай хамт ирээд онгойлгож өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн.

Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр найз залуу Э намайг зодож учруулсан. Өмнө нь 2015 оны 3 дугаар сарын дундуур намайг Э нь Баянгол дүүргийн хорооллын эцэст байрлах манай найз Эийн хамаатны гэрт би Э, Өлзиймаа нарын хамт амьдардаг байсан. Тэр үед би 2-3 сартай жирэмсэн байсан. Тэр үед Э гэрийн гадаа ирэхээр нь би Эт сална гэж хэлсэн чинь намайг нүүрлүү хоёр удаа алгадаад, хөлрүү хөлөөрөө өшиглөөд нуруулуу өвдөглөөд зодсон. Тэгэхээр нь би салахгүй уучлаарай гэсэн чинь намайг зодохоо больсон. Тэгээд яваад өгсөн. Тухайн үед манай найз Э намайг зодуулсан байхыг харсан. Мөн 2018 оны 7 дугаар сарын 14-ний орчим би найзуудтайгаа уулзаад БГД-н 14 дүгээр хороо 14-108 тоотод байрлах гэртээ 02 цагийн орчим ирсэн чинь Э манай гэрт ирсэн байсан ба намайг өөр хүнтэй уулзаад гадуур явлаа гээд загнаад гэрийн шүүгээнээс хутга гаргаж ирээд өөр хүнтэй уулзах сайхан байна уу гээд хутга гэдсэн дээр тулгаад нэг гараараа үсдээд толгой, тархи нүүр амруу цохиод, нуруу бөөр орчим руу өшиглөөд зодсон. Тэгээд хацарлуу алгадаад зодсон. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би Эын гэрээс нь хүүхдээ аваад манай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 108 тоотод байрлах гэрт ирсэн чинь Э нь чи ажил дээрээ очоод гар утсаа авсангүй чи өөр хүнтэй байсан уу гээд уурлахаар нь би өөдөөс нь завгүй үеэр залгачихаад гэсэн чинь Э миний зүүн талын нүдрүү нэг удаа цохисон. Тэгснээ гэрээс гараад явсан. Тэр үед миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Э-гийн “...Манай охин Г-тэй...найзлаад 2016 онд Эаас хүүхэдтэй болоод дутуу төрсөн. ...2017 онд манай садангийн хүүхдүүд болох Ч, Э хоёртой нэг уулзалдахад танай охин Г-тэй дайралдахаар дандаа энд тэндээ хөхөрчихсөн явж байдаг гэж хэлж байсан. Тухайн үед би Г-ээс асуухаар үгүй гээд байдаг байсан. ... 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Амгаагийн эхнэр Сарангэрэл надруу залгаад танай охин чинь найз залуудаа зодуулаад нүд ам нь хөхөрчихсөн ажил дээрээ ирсэн байна гэж надруу утсаар хэлж байсан. ...дараа нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр намайг хөдөө байхад хотоос гэмтлийн эмнэлгээс эмнэлгийн жижүүр эмч гэх хүн надтай утсаар холбогдооод танай охин Г- зодуулчихсан ирчихсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

 

гэрч С.Болортулгын “...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 235 тоотод байх гэртээ байхад манай найз Э надтай утсаар яриад танай гэрт очиж байна гээд удалгүй ирээд бид хоёр уулзсан чинь Э хороолол орж пиво ууя гэхээр нь би хамт гэрээс гараад Гандангийн дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхэгийг аваад Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23а байрны 23 тоотод байрлах Эын гэрт нь очсон. ...Э Г- хоёр маргалдаад Э Г-ийг гадуур шоудаж явсан гээд хардаад маргалдаад эхэлсэн. Тэгтэл Э Г-ийг нүүрлүү нь 2-3 удаа алгадсан. Тэр үед Э гартаа ялааны алуур барьчихсан байсан ба ялааны алуураараа Г-ийн толгойруу нь нэг цохиод мөр гарлуу нь шавхуурдаад цохисон. Тэгээд маргалдахаа болиод Г- хоол хийнэ гээд гал тогооны өрөө рүү Этай хамт орсон. Тэгээд гал тогооны өрөөнд ороод Э уурлаад Г-рүү орилоод байснаа Э Г-тэй хамт гал тогооны өрөөнөөс буцаж орж ирээд пиво уух гэж байснаа Г-т уурлаад ширээн дээр байсан балны гэр шиг зүйлээр Г-ийн гуяруу нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Эийн “...Г- нь манай үеэл...2015 оны 3 дугаар сард би Г-тэй хамт хорооллын эцэст амьдардаг байсан. Нэг орой гэрт орж ирэхдээ хоёр гарын булчин нь хөхөрчихсөн, нүд, хацар нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Эт зодуулсан гэж надад хэлж байсан. Тухайн үед цагдаад өргөдөл бичиж өг гэж би хэлж байсан. Гэвч Г- цагдаагийн байгууллагад хандаагүй. Дараа нь Г- хөдөө гэрлүүгээ төрөх гээд яваад өгсөн. Тэгээд түүнээс хойш саяхан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орчим би найз Халиунаатай хамт Г-ийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 108 тоотод байрлах гэрт нь очиход хацар нь хөхөрсөн байсан. Тэгэхээр нь яагаад хөхөрсөн юм бэ гэсэн Э зодсон гэж байсан. Би Г-ийг зодуулсан байхыг харж байсан. Тэрнээс зодож байхыг нь харж байгаагүй. Э нь Г-ийг их дарамталдаг...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9547 дугаар тоот дүгнэлт, хохирогч А.Г-ийн зодуулсан үеийн гэрэл зургууд, Сэтгэцийн увидас эмнэлэгт авхуулсан Эхоны зураг, эмчийн бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амарын шүүх хуралдаанд гаргасан “...гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн нь тодорхойгүй. Гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн талаар аюулын зэргийн үнэлгээ авсан зүйл байхгүй. Шүүгдэгч хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид хөнгөн хохирол учруулсан. Нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл оногдуулна гэсэн зарчим байгаа. Мөрдөн байцаагчийн хувьд хэргийн талаар яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь цуглуулах үүрэгтэй. Гэрчээс мэдүүлэг авах үед байгаа газраас нь мэдүүлэг очиж авах журмыг заасан байдаг. Ггаас гэрчээр мэдүүлэг авах боломжтой байсан. Иймд эргэлзээтэй байдал үүссэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн саналыг гаргалаа.

Шүүгдэгч Н.Эын хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч А.Г-ийг хардалт болон хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 7 дугаар сарын 14, 25-ны өдөр, 8 дугаар сарын 01-ний өдөр зодож гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон мөн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Хохирлын талаар

Хохирогч А.Гнь шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч Н.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг гаргасан. Шүүх гэмт хэрэгтээ гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тусад нь эдлүүлж хорих ялыг эдэлж дууссаны дараа торгох ялыг эдлүүлэх нь зүйтэй.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч __________ Эыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг,

мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаан/ сар хорих ялыг эдэлж дууссаны дараа тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Эт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ