Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 205/МА2023/00012

 

 

Завхан аймгийн *******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140/ШШ2023/00093 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух П.*******,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Г.*******,

Хариуцагч: Улаанбаатар хот ******* дүүрэг 5 дугаар хороо ******* тоотод оршин суух Д.******* нарт холбогдох хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдлоор 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга: ...Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг иргэн Д.д 12.000.000 /Арван хоёр сая/ төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 13.345.273 /Арван гурван сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, мотор хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогджээ. ...Гэвч эрүүгийн хэрэг үйлдэгдэх үед Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь төрд учруулсан хохирлоос 3.698.000 /Гурван сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийг төлсөн, үлдсэн 9.647.273 /Есөн сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг нөхөн төлөөгүй бөгөөд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын хэмжээг 172300092 дугаартай хэрэгт гаргасан өмч хамгаалах зөвлөлийн үнэлгээгээр тогтоосон байх тул уг хэмжээгээр нэхэмжлэл гаргуулан төрд олгох нь үндэслэлтэй байна... гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай болон 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор дизель моторын үлдэгдэл өртөг 3.696.849 төгрөгөөр эвдэрсэн ашиглах боломжгүй болсон гэж акталсан байдаг. Мөн үлдэгдэл төгрөгийг хариуцагч нар төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140/ШШ2023/00093 дугаар шийдвэрээр

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч овгийн ийн *******, хариуцагч овгийн Гаябазарын *******, хариуцагч овгийн ы ******* нараас хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан гэм хорын хохирол болох 9.647.273 төгрөгийг гаргуулах тухай Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******ын давж заалдах гомдол болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг иргэн Д.д 12.000.000 /Арван хоёр сая/ төгрөгөөр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 13.345.273 /Арван гурван сая гурван зуун дөчин таван мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, мотор хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогджээ.

Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх болсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байх ба уг тогтоол шийдвэр хүчин төгөлдөр байна.

Гэвч эрүүгийн хэрэг үйлдэгдэх үед Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь төрд учруулсан хохирлоос 3.698.000 /Гурван сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийг төлсөн, үлдсэн 9.647.273 /Есөн сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг нөхөн төлөөгүй бөгөөд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын хэмжээг 172300092 дугаартай хэрэгт гаргасан өмч хамгаалах зөвлөлийн үнэлгээгээр тогтоосон байх тул уг хэмжээгээр нэхэмжлэл гаргуулан төрд олгох нь үндэслэлтэй байна.

Учир нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.*******, тус сумын Засаг дарга Д.*******, мөн сумын Засаг даргын орлогч Г.******* нар нь албан тушаалын байдлаа ашиглан тус аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүрийг ямар нэгэн байдлаар тэд нарт устгах, актлах үүргийг хэн нэгэн өгөөгүй, зөвшөөрөөгүй байхад дур мэдэн бусдад зарж борлуулсан ба үүнээс хойш тухайн цахилгааны үүсгүүрийг устгах, актлах, үнэлгээг бууруулах, зах зээлийн үнэлгээ гаргах зэргээр үнэ өртгийг бууруулсан, шинжээч, бусад үнэлгээг тухайн эд зүйлийг үзэлгүйгээр үнэлгээ гаргасан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлээгүй байх үеийн хамгийн сүүлийн үнэлгээ буюу ******* сумын Засаг даргын тамгын газрын Өмч хамгаалах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дизель моторын үнэлгээ тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэх нь зүйд нийцэхээр байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг бүртгэлтийн 172300092 дугаартай хэргээс хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангуулж иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.

Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг ямар учраас хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нарын гэм бурууг нотолсон баримт биш гэж үзсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Ямар шалтгаанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас аль нэгийг нь илүү ач холбогдолтой гэж үзэж шийдвэртээ тусгасан болох нь ойлгомжгүй байна.

*******оос хэрэг бүртгэлтийн 172300092 дугаартай хэргээс иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хариуцагч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэргийн үйл баримтыг бүхэлд нь нотлон тогтоосон байна.

Гэтэл анхан шатны шүүх Завхан аймгийн *******ын газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140/ШШ2023/00093 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа юм. *******ын хэрэг бүртгэлтийг хаах тухай тогтоол хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа юм. Хохирлын хэмжээг энэ гэмт хэргийн хохирол нь 3.950.000 төгрөг учирсан байна гэж дүгнэж хэргийг хаасан байдаг. Өмч хамгаалах зөвлөлийн үнэлгээгээр гэж өөр дүн гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол учирсан хохирлыг тогтоож байгаа буюу хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хааж байгаа тохиолдолд хохирлын хэмжээг 3.500.000 төгрөг гэж тогтоосон өртлөө өмч хамгаалах зөвлөлөөр гэж шинээр хэрэгт авагдаагүй зүйлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өмч хамгаалах зөвлөл актлах гэж байгаа эд хөрөнгийн үнийн саналыг хүргүүлдэг болохоос биш хурлын эрх хэмжээг эдлэхгүй. Үнэ тогтоодог байгууллага биш учир өмч хамгаалах зөвлөлийн үнийг үнэлгээ гэж үзэх боломжгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гэрчээр мэдүүлэг авсан, мөрдөгч, прокуророос шинжээч томилох, шинжээчийн хийсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан ажиллагаа биш учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. *******ын хэрэг хаасан тогтоол бол бичмэл баримт учир хаана. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн тайлбар бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу авсан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт биш учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуульд заасан нотлох баримт үнэлэх журам, зарчим зөрчжээ.

Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн Завхан аймгийн ******* сумын засаг даргын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий моторыг иргэн Д.д 12.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төрд 13.345.273 төгрөгний хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, мотор хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдсон... 3.698.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 9.647.273 төгрөгийг нөхөн төлөөгүй учраас хариуцагч нараас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирол 9.647.273 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нар нь Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас моторын үнэлгээг 3.698.000 төгрөгөөр актлахаар тогтоосон. Энэ хүрээнд төрд учруулсан гэх хохирлыг бид 3 хувааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Өмч хамгаалах зөвлөлийн тогтоол, зэрэг бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт гэсэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Харин дээрх гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт прокурорын тогтоол, түүнтэй холбоотой бусад баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой мэдээллийг агуулсан байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт гэж үзэж, шүүх үнэллээ.

Дээрх баримт нь Завхан аймгийн *******ын газрын Эрүүгийн хэргийн салбар архив 22 хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан учраас шүүх үнэн зөв баримт бичиг гэж үнэллээ.

Хэрэгт авагдсан *******ын тогтоол гэсэн баримт бичигт Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан П.*******, Засаг даргаар ажиллаж байсан Д.******* , Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.******* нарыг албан тушаалын байдлаа ашиглаж бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 100 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг иргэн Д.д худалдан борлуулж өөртөө давуу байдал бий олгосны улмаас Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт 3.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байна. Шүүгдэгч нар нь тухайн үед гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөн хариуцагч тал иргэний шүүхэд дээрх үйл баримтын талаар болон хариуцагч нарын гэм буруугийн талаар маргаагүй байна.

Харин прокурор тогтоолдоо П.*******, Г.*******, Д.******* нарын үйлдлийн улмаас 3.950.000 төгрөгний хохирол учирсан гэж дүгнэж байжээ.

Гэвч хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар байгуулагдсан Өмч хамгаалах зөвлөл ийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...ашиглагдаж байгаа Япон улсад үйлдвэрлэсэн ДС-100 моторыг зарж тохирсон үнээр нь худалдан борлуулах ...моторын үнийг 13.345.273 төгрөг байхаар шийдвэрлэв гэсэн,

Гэрч Д.ы мэдүүлэг гэсэн баримт бичигт ...П.*******тай утсаар холбогдоход моторыг 9.000.000 төгрөгөөр тохирсон боловч газар дээр нь очтол 13.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Ингээд муудалцахдаа тулж байж 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон... тэгээд мөнгөө тоолж өгөхөөр болсон чинь сумын засаг даргын орлогч Г.*******, П.******* хоёр цугтаа ирээд өөрсдийн гараар тоолоод 12.000.000 төгрөгийг бэлнээр авсан... гэсэн,

Гэрч Т.Мягмардаваагийн мэдүүлэг гэсэн баримт бичигт....Ингээд өөрийн эзэмшлийн 81-06 УБВ улсын дугаартай, крантай ачаа ачих зориулалт бүхий Ниссэн кондор загварын тээврийн хэрэгслээр Д.тай ******* сумаас дизель мотор авч ирэх ханшаа 2400.000 төгрөгөөр тохироод явсан... Д. надад ярихдаа ******* сумын Иргэдийн төлөөлөгчийн дарга П.******* гэх хүнээс мотор худалдаж авах гэж байгаа юмаа. ...*******д очсон хойно Д. нөгөө хүмүүстэйгээ уулзаад үнэ ханш дээрээ тохирч чадахгүй байна гээд байсан ба уулзаж байснаа 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар боллоо гэсэн. Тухайн үед Д. өмнө нь үнэ ханшаа тохирчихсон гээд мөнгөө бэлнээр аваад явж байсан... мөнгөө өгөхдөө ******* сумын хүмүүсийн цагаан саарал өнгийн фургон машин дотор тоолж өгсөн... гэсэн,

Гэрч Б.Бат-Амгалангийн мэдүүлэг гэсэн баримт бичигт...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2016-07-20-ны өдрийн 41 дугаартай тогтоолын хавсралтаар акталсан моторыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл , актлах тогтоолыг хүчингүй болгохоор тус хөрөнгө маань байгууллагын хөрөнгөндөө бүртгэлтэй байна гэсэн үг юмаа. Моторыг худалдсан бол мөнгө нь аймгийн орон нутгийн төсвийн өмч борлуулсны орлогын дансанд орох ёстой... гэсэн мэдээллийг агуулсан тус тус агуулсан байна.

Дээрх баримт бичгүүдэд агуулсан мэдээллүүд нь маргаан бүхий моторыг үнэлэх эрх бүхий этгээд нь 13.345.273 төгрөгөөр үнэлж, 12.000.000 төгрөгөөр Д.д худалдсан гэх үйл баримтыг бүгд нотолсон, хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагч тал Шинжээчийн дүгнэлт гэх баримт бичигт ...100 ваттын хүчин чадалтай мотор 3.950.000 төгрөг... гэж үнэлсэн,

Мөн Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоол, түүний хавсралтаар дизель мотор, ДС-100 кв моторыг 3.696.849 төгрөгөөр үнэлж, актлахаар тогтоосон гэж маргажээ.

Гэтэл Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор тус хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, уг тогтоолыг хүчингүй болгож, үнэлгээг дахин үнэлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлт гэх баримт бичигт авагдсан уг моторыг 3.950.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл нь зарагдсан моторын үнэлгээ буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй, хэрэгт авагдсан бусад бичигт авагдсан мэдээллүүдтэй тохирохгүй байх тул шүүх уг баримт бичигт авагдсан мэдээллийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 13.345.273 төгрөгний хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхээр заажээ.

Хариуцагч П.*******, Г.*******, Д.******* нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, төр түүнийг төлөөлж, Завхан аймгийн *******ын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хохирлыг хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140/ШШ2023/00093 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч ийн *******, Гаябазарын *******, ы ******* нараас тус бүр 3.215.758 төгрөг гаргуулж, Завхан аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ийн *******, Гаябазарын *******, ы ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 56.768 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай гэж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Завхан аймгийн *******ын газрын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР