Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

хохирогч О

шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн Мад холбогдох эрүүгийн 1805055861099 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.М 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 18-118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ү.О-г зодож дээд нэг шүдний талласан хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын явцад би мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би гэртээ орсноо ч мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд л цагдаа ирээд намайг чирээд гэрээс гаргасан тэгэхэд л би сэрсэн гэв.

Хохирогч О шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр М согтуу намайг шөнө хоол хийгээдэх гэсэн. Би нийтийн байранд өрөө түрээсэлж амьдардаг болохоор одоо шөнө болчихсон байна мах байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь М гараа зангидаж байгаад миний нүүр рүү цохисон. Би гарч зугатах гээд гутлаа өмсөх гэтэл өрөөсөн гутлыг маань М цонхоор гаргаад шидсэн. Би ижил буруу гуталтай зугатаж гарч цагдаа дуудсан.  Шүдээ хийлгэх шаардлагатай байгаа боловч би боломжгүй байна. Шүднийхээ төлбөрийг гаргуулж авмаар байна. Гомдолтой байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч О мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 28-ны 14 цагийн үед манай нөхөр Ланд гэх нийтийн бүжгийн газар руу явлаа гээд гарсан. Тэр үед би гэртээ үлдсэн. Би 15 цагийн үед тус бүжгийн газар очиход нөхөр М бүжгийн газрын үүдэнд зогсож байсан. 2-3 найзтайгаа хамт зогсож байсан. Би Мад цуг орж бүжиглэе гэсэн чинь манай найз ирчихсэн надад мөнгө өг гэхээр нь байхгүй гэсэн тэр үед манай нөхөр тэгвэл архи авч өг гэхэд би 0,33 архи, ундаа авч өгсөн. Тэр үед манай нөхөр болон  найз нь Хараа нэртэй архиа гудамжинд зогсож байгаад уугаад бүжгэнд орсон. Тэр бүжгэнд ороод 21 цагийн үед гараад би ажил дээрээ очиход намайг хүн багатай байгаа юм чинь чи харьж амар гэж менежер хэлэхээр нь би ажласаа гараад Мын хамт храих гэдэ явсан. Эгээд харих замдаа М караокед жоохон дуулъя гэхээр нь би гэрийн  ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй нэг караокед орсон. Тэгээд М сэнгүр нэртэй пиво 3 шилийг аваад М хоёрыг нь уугаад би нэгийг нь уусан. Тэр караокеноос 00 цагийн үед гараад шууд харьсан. Гэрт ирээд унтуулах гээд унтахгүй байсан тэгээд би унтах гээд хэвтэж байсан чинь надад хоол хийж өг гээд байхаар нь орой болсон болохоор мах байхгүй байна гээд унтах гэсэн чинь хөнжил татаад чи надад хоол хийж өгсөнгүй гэхээр нь босоод хувцасаа өмсөж байсан чинь миний гутлыг цонхоор гаргаад шидчихсэн.  Тэгээд би нөгөө гутлаа өмсөөд гарах гэтэл намайг заамдаж аваад нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13078 дугаартай дүгнэлтэд: Ү.Оюун-Эрдэнийн биед дээд эрүүний нэг шүдний талласан хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Т.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед хамтран амьдрагч Отэй Чингүнжавын хөшөөний орчим уулзаад гэрийн түлхүүрээ өгөөч би хувцасаа авъя гэсэн чинь түлхүүр байхгүй манай дүүгийнд байгаа өнөөдөр манай цалин бууна гэхээр нь ажил руу нь цуг очоод гадаа нь хүлээгээд ажлыг нь тартал хүлээсэн.  Манай эхнэр ажлаа тараад гарч ирээд намайг Өргөө дээр байж бай гэхээр нь би Өргөө рүү алхаж яваад би Өргөө дээр очсон. Намайг Өргөө дээр очиход ажлынхаа 3 хүнтэй тосож аваад 5 буудал руу явсан. Явж байхдаа нэг газраас 0,75 хэмжээтэй архи аваад 5 буудал дээр ирэх замдаа авсан архи хувааж уусан. Тэгээд хорооллын хХнсний захын орчим байрлах нэг караоке ороод 0,5 хэмжээтэй архи аваад уусан. Тэнд О ажлынхаа нэг залуутай муудалцаад агсраад байсан тэгээд тэр караокеноос гараад бүгд харьцгаах болсон. Манай эхнэр ажлын нэг залуугаа өшиглөөд хэрэлдээд байсан. Тэгээд Оюун-Эрдэнийг нөгөө залуу нь үснээс нь татаад цохиод машинаас буулгасан. Тэгээд ажлынхан нь яваад өгсөн тэгээд бид хоёр харих санаатай Бичил хорооллын тэнд алхаад явж байхад О намайг толгой тархигүй цохиод байсан яг юунаас болж цохисныг мэдэхгүй байна.  Тэгээд байхаар нь би ганцааранг нь орхиод Энхбаярын зам дагуу алхаж явж байгаад зүс таних нэг найзтайгаа таараад Энхбаярын замын орчимд 0,33 хэмжээтэй хараа нэртэй архи аваад уусан тэр үед би тасраад тэр газраа унтчихсан байсан тэгээд 14 цагийн үед Оюун-Эрдэнийн гэрт очоод хувцасаа сольход Оюунчимэг гэртээ унтаж байсан би гэрт нь ороод хувцасаа солиод Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Ланд гэх нийтийн бүжгийн газар руу явсан тийшээ орохоосоо өмнө үсээ засуулсан. Ланд руу ороод гараад ирсэн чинь гадаа ирчихсэн байсан тэгээд дэлгүүр хамт орьё гэхээр нь хамт орсон тэгсэн чинь хараа архи  авсан тэр үед миний таньдаг  гэх Ганбаатар, Жаргалсайхан нар ирсэн байсан бид 4 хашааны буланд сууж байгаад нөгөө архиа уугаад Ланд руу орсон. Би бүжиглэж байхдаа найз нартайгаа архи ууж байсан болохоор нилээн муудсан байсан. Тэгээд хаагуур хэнтэй явснаа мэдэхгүй байна нэг мэдсэн чинь цагдаа ирээд намайг гэрээс авч гарч байсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Т.Мын ял шалгах хуудас /хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 36/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо зүүн нарангийн 18-118 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ү.Оюун-Эрдэнийг зодож дээд нэг шүдний талласан хугарал, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:               

хохирогч Ү.Оюун-Эрдэнийн”...тэгээд би нөгөө гутлаа өмсөөд гарах гэтэл намайг заамдаж аваад нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон” /хх-ийн 8/ гэсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13078 дугаартай дүгнэлт/хх-ийн 13/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.М, хохирогч О нар хамтран амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл” ...гэж заасан байна.

 

Улсын яллагчаас Т.Мыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Т.Мад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

          

Иймд шүүгдэгч Т.Мыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Хэрэгт хохирогч Оэс хохиролтой холбогдуулан гаргасан баримт байхгүй боловч тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохиролоо Т.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Мыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Т.Мад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.