Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгч Ц.Э, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Э, ******* овогт Л.Б нарт холбогдох эрүүгийн 1807005400191 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********* дугаартай, овогт Л.Б.

Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******, тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн ********** дугаартай, овогт Ц.Э.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Л.Б нь Ц.Этай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 11-12 цагийн орчимд ны нутаг дэвсгэр инд Л.Ттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Э нь Л.Бтай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 11-12 цагийн орчимд ны нутаг дэвсгэр инд Л.Ттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эын өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр би Б дээр очин 0,75 граммын архи хувааж уугаад сууж байсан. Тэгэхэд Бийн эгч нь “хонь, ямаа гаргаад өгөөч” гэж утасдахаар нь Л.Бийн хамт очсон. Эгчийнд нь очоод мал гаргаад байж байтал Бийн ах Т  орж ирээд бид хоёртой маргалдаад байхаар нь гараад явсан. Гараад явтал бид хоёрын араас Т  хүрз, тоосго бариад хөөгөөд байхаар нь нарийн гудамж руу ороод зугтаасан. Л.Б нарийн замаар ороод Т ийг ирэхээр нь хавсарч унагаахад Т  бид хоёрыг зодсон. Т  Бийг дарчихаад дийлдэхгүй байсан болохоор нь өөрийнх нь авчирсан хүрзээр би толгой руу нь цохьчихсон. Тэгээд бид хоёр Т ийг барьж байгаад цагдаа дуудахад цагдаа нар Т ийг эрүүл байна гэж хэлээд тавиад явуулчихсан. Удалгүй цагдаа нар Б бид хоёрыг гэрээс авч яваад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Тийн өгсөн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2 дүүгийн хамт эгчийнхээс жоотуу авах гээд 11 цагийн орчимд тоотод очиход манай дүү Л.Б өөрийн найзын хамт эгчийн хашаанд хонь ямаа гаргаад байж байсан Б намайг архинд яваад ир гэхээр нь би дүүдээ архинд явж өгч чадахгүй өөр юманд бол явж өгч болно гэхэд дүүгийн найз гэх согтуу залуу миний машин руу ирээд надтай хэрүүл маргаан хийгээд би тэр залууг түлхэхэд газарт унаад өгсөн юм. Гэтэл манай дүү Б над руу хүрч ирээд хэрүүл маргаан хийж зодолдсон юм. эгчийн хашаанд зодолдож маргалдаж байгаад Бийн найз Б, найз Э гэх залууг дагуулаад яваад өгөхөөр нь би дүүтэйгээ учраа олно гээд машиндаа хамт явж байсан , 2-ыг эгчийн хонь, ямааг янзалж өг гэж хэлээд үлдээгээд би өөрөө Б, Э нарын хойноос очоод нарийх гудамж руу очоод машиндаа байсан хүрзийг өөрийгөө хамгаалах зорилгоор аваад нарийн гудамжны үзүүрт очиход Б намайг хавирч унагаагаад бид 2 дээр доороо ороод ноцолдоод байж байтал Э гэх залуу нь миний хойноос толгой руу хүрзээр цохиод би нэг хэсэг манараад байж байтал Б, Э нар миний 2 гарыг ард бариад тэгээд хэсэг хугацааны дараа замын цагдаа ирээд бид нар салцгаасан.

...Надад санал гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 03-06 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Эын гэрчээр өгсөн “...Т  машинтайгаа хойноос хөөгөөд Б бид 2 нарийн гудамж руу зугтаагаад орсон. Тэгсэн чинь Т  ардаас хүрз, тоосго 2 бариад гүйгээд ирсэн. Б, Т ийг хавирч унагаагаад тэр 2  ноцолдоод байхаар нь би хүрзээр Т ийн дал руу нь 1 удаа цохисон тэгээд хэрүүл маргаан болоод байж байсан чинь нэг цагдаа ирээд бид нар салцгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10-11 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Бийн гэрчээр өгсөн “...Т  ах машинаа асаагаад Э бид 2-ыг дайрна гээд хөөгөөд Э ах бид 2 нарийн гудамж руу загтаагаад би нарийн гудамж орохоосоо өмнө 2 хутгаа өвс рүү шидээд нарийн гудамжны цаад үзүүрт гараад байж байсан чинь Т  ах нэг гартаа хүрз, нөгөө гартаа тоосго барьчихсан хойноос гүйгээд ирэхээр нь би Т  ахыг нарийн гудамжны үзүүрт хавирч унагаасан. Тэгээд газарт унахдаа тоосго, хүрз 2-оо алдаж газарт унагаагаад , тэгээд надтай Т  ах ноцолдоод миний дээр байж байхад нь Э ах, Т  ахыг араас нь толгой руу нь хүрзээр цохисон. Тэгээд Т  ах газар хэвтээд өгөхөөр нь Э бид 2 нийлж байгаад гарыг нь ард нь гаргах гээд ноцолдоод дийлээгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн “...Т  ах Э ахыг түлхсэн чинь газар унаад өгсөн. Б ах ахыг унахаар нь хонь янзалж байсан хутгаа бариад хүрээд ирсэн. Машин руу ирээд Т  ахыг Э, Б 2 нийлээд зодсон би яг хаана цохисоныг нь харж чадаагүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...Т  ах хэрүүл хийгээд байсан хүний цээж рүү нь түлхсэн чинь нөгөө хүн нь газарт унаад өгсөн. Тэр газарт унадаг хүн нэлээн согтуу байсан. Газарт унадаг хүн босож ирээд Т ийг ална зодно гээд дайраад байсан тэр хүнийг бариад авсан. Тэгтэл нөгөө хүн Т  ахын шанаа руу цохиод авсан. ах зөрүүлээд өшиглөсөн чинь Б хүрч ирээд ахыг манай хуурай ахыг зоддог юу вэ? гээд хонь янзалж байсан хутгаа барьж ирээд ална гээд дайраад байхаар нь Бийн хутгыг газарт хая гээд газарт тавиулсан. Тэгээд Б ахтай ноцолдоод зодолдож эхэлсэн. бид 2 тэд нарыг салгасан чинь Б нөгөө хүнтэйгээ хамт гараад яваад өгсөн. Тэгтэл Т  машинаа асаагаад дүүтэйгээ учраа олно гээд хойноос нь явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №11564 дүгээр:

  1. “Л.Т-н биед доргилт, зулайн хуйх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт эрүү, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хүзүү, цээж, зүүн мөр, хэвлий, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,

/хх-ийн 57-58 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 59 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 60, 78 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 61, 79 дүгээр тал/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-77 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.Б нь Ц.Этай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 11-12 цагийн орчимд ны нутаг дэвсгэр инд Л.Ттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь доргилт, зулайн хуйх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт эрүү, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хүзүү, цээж, зүүн мөр, хэвлий, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Э нь Л.Бтай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 11-12 цагийн орчимд ны нутаг дэвсгэр инд Л.Ттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь доргилт, зулайн хуйх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт эрүү, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, хүзүү, цээж, зүүн мөр, хэвлий, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ц.Эын “...Т  Бийг дарчихаад дийлдэхгүй байсан болохоор нь өөрийнх нь авчирсан хүрзээр би толгой руу нь цохьчихсон...” гэх,

шүүгдэгч Л.Бийн гэрчээр өгсөн “...Т  ахыг нарийн гудамжны үзүүрт хавирч унагаасан...” гэх,

хохирогч Л.Тийн “...Б намайг хавирч унагаагаад бид 2 дээр доороо ороод ноцолдоод байж байтал Э гэх залуу нь миний хойноос толгой руу хүрзээр цохиод...” гэх,  

гэрч Б.ын: “...Тэгээд Б ахтай ноцолдоод зодолдож эхэлсэн. бид 2 тэд нарыг салгасан чинь Б нөгөө хүнтэйгээ хамт гараад яваад өгсөн” гэх мэдүүлгүүд, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №11564 дүгээр дүгнэлт /хх-31/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Б, Ц.Э нар нь бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 23-24 цагийн орчим ны нутаг дэвсгэр, ны 7 тоотод Т тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг бүлэглэн зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь Л.Тийн мэдүүлэг, Ц.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Л.Бийн мэдүүлэг, гэрч Д.ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь хохирогч Л.Тийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг төлсөн хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийдвэр гаргах хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч Ц.Э, Л.Б нар тайлбартаа: “Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ц.Э, Л.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Ц.Э, Л.Б хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирлыг талаарх баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Э, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Ц.Э, ******* овогт Л.Б нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 

Л.Бт 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Э, Л.Б нарт мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Э, Л.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ