Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Хд холбогдох  эрүүгийн 1805000001070 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Х нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээрэл” сургуулийн зогсоолд байрлуулсан иргэн Х.Отгонтуяагийн эзэмшлийн Мерседэс Бенз 430 загварын автомашины тээшнээс иргэн А.Эы эзэмшлийн үүргэвч цүнх, 5 ширхэг зөөврийн хатуу диск, 1 ширхэг нөүтбүүк зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Энэ хулгайн хэргийг би ганцаараа үйлдсэн. Намайг хулгай хийхэд  Мөнх-Эрдэнэ хамт байгаагүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа зөвшөөрч, хохиролоо төлж хохирогчтой эвлэрсэн, прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Э мөрдөн байцаалтанд “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед ажлаа тараад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээрэл сургуулийн үүдэнд 19 цагийн орчимд Мерседэс Бенз Эс 430 маркийн 1208 УБО улсын дугаартай автомашинтай захирал Отгонтуяа, Цолмон, Өлзийсайхан нарын хамт волейбол тоглох гэж ирээд би машиныг Гэгээрэл сургуулийн урд байрлах зогсоол дээр байрлуулсан. Тэгээд дэлгүүр орж ус худалдаж аваад 5 давхарт байрлах спорт заалруу орсон. Зааланд 2 цаг орчим тоглоод  заалнаас түрүүлээд гарч ирсэн. Тэгэхэд миний машины ачааны тээшний хаалга нээлттэй байхаар нь харахад дотор талд нь байх миний ногоон өнгөтэй үүргэвч алга болсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр захиал надаар өөрийнхөө Хитачи брэндийн зөөврийн хард, ленова брэндийн зөөврийн хард, WD  хөх өнгийн зөөврийн хард, Porsche брэндийн хард диск, Seagite брэндийн хард диск дотор байсан эд зүйлсийг цэгцлүүлэхээр өгсөн. Тэгэхдээ тухайн хард дискнүүдийг надад бэлэглэсэн. Тumi брэндийн ногоон өнгийн цүнх 2016 онд 422.000 төгрөгөөр Америк улсаас худалдаж авсан. Одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ. Hitachi брэндийн зөөврийн х ард 500gb, 2016 онд 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 250.000 төгрөгөөр үнэлнэ. Lenova брэндийн зөөврийн хард 500gb 2016 онд 200.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ.  WD хөх өнгийн зөөврийн хард 1gb 2017 онд 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 350.000 төгрөгөө үнэлнэ. НР брэндийн laptop комьпютер 15.6 инч, 2016 онд 1200.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 600.000 төгрөгөөр үнэлнэ. Porsche брэндийн хард диск  1gb 2015 онд 350.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 350.000 төгрөгөөр үнэлнэ. Seagite брэндийн хард диск 4 gb 2015 онд 500.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Отгонтуяа мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр волейболын секцэнд орохоор ажлынхаа гурван хүнтэй ирсэн. Бид нар 5 давхарт зааланд тоглож байгаад 21 цагийн үед бууж ирсэн. Э 20 цаг 51 минутад биднээс түрүүлж гараад машин халаахаар гарсан гэсэн. Тэгээд гүүр даваад нэг найзыгаа буулгатал Э надад би үүргэвчээ алдчихсан байна би машинаа дутуу түгжсэн юм шиг байна тээшнээс цүнхтэй эд зүйлээ алдсан гэж хэлсэн. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 23-ны оройн 20 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны вокзалын автобусны буудал дээр Хтай таарсан...Х гэнэт миний хажуугаар урд  талдаа цүнхтэй зүйл тэврээд Төмөр замын 57 дугаар байрны завсараар гарахаар нь наадах чинь юу юм гэхэд машинаас цүнх авчихлаа гэж хэлсэн. Манай гэрт ороод онгойлготол саарал өнгийн нөүтбүүк , цэнэглэгч, 3-4 ширхэг хавтгай зүйл, жолооны үнэмлэх байсан. Архи уухаар ярилцаад Нөүтбүүкийг зарахаар Х бид хоёр гэрээс гарсан. Төмөр замын зүүн талд байх караоке руу ороод танихгүй хүүхэн залуу хоёр 40.000 төгрөгөөр зарсан. 40.000 төгрөгөөр 2 шил архи, 1 ундаа, нэг хайрцаг тамхи аваад гэр рүү орох гэсэн чинь хойд талаас цагдаа нар Мөнхүү гэж намайг хочоор нь дуудахаар нь баригдсан. /хх-ийн 15-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ж.Отгонжаргал мөрдөн байцаалтанд: Гадаа  тамхи татаад зогсож байтал хоёр эрэгтэй хүн ирсэн. Жижиг биетэй эрэгтэй хүн нь надад нөүтбүүк үзүүлээд 50.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж хэлсэн. Би 40.000 төгрөгөөр тохироод авсан. Намхан залуу нь миний дүүгийн нөүтбүүк гэж надад зарсан. Би 40.000 төгрөгөө буцаан авсан учир гомдол саналгүй. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Ц.Х мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...вокзал дээр таньдаг хүмүүстэй 0,75 литрийн хандгай нэртэй архийг ууж байхад Мөнх-Эрдэнэ ирсэн. Архи ууж дууссаны дараа Мөнх-Эрдэнэ ах бид хоёр 0,5 л архи аваад хоёулаа хувааж дуусгасан. Гадаа харанхуй болсон байхад Мөнх-Эрдэнийн амьдарч байгаа газар хонохоор явган хүний замаар явж байхад замын хажуу талд зогсоол дээр хар өнгөтэй машин багажаа онгорхой орхисон байсан. Би багажин дотор нь эрээн өнгийн цүнх байхаар нь түүнийг аваад Мөнх-Эрдэнэ дээр очоод би машинаас цүнх авчихлаа гэж хэлэн гэр рүү нь орсон. Цүнхийг онгойлгож үзэхэд саарал өнгийн нөүтбүүк цэнэглэгч 3-4 ширхэг хавтгай зүйл жолооны үнэмлэх байсан. Нөүтбүүкийг нэг хүүхэн залуу хоёрт 40000 төгрөгөөр  зарсан. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/,

 

Шүүгдэгч Ц.Хүрэлтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 47/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Х 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээрэл” сургуулийн зогсоолд байрлуулсан Х.Отгонтуяагийн эзэмшлийн Мерседэс бенз 430 загварын автомашины тээшнээс иргэн А.Эы эзэмшлийн үүргэвч цүнх, 5 ширхэг зөөврийн хатуу диск, 1 ширхэг нөүтбүүк зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Эы”...миний машины ачааны тээшний хаалга нээлттэй байхаар нь харахад дотор талд нь байх миний ногоон өнгөтэй үүргэвч алга болсон байсан...” /хх-ийн 29/, гэрч Х.Отгонтуяагийн”...Э надад би үүргэвчээ алдчихсан байна би машинаа дутуу түгжсэн юм шиг байна тээшнээс цүнхтэй эд зүйлээ алдсан гэж хэлсэн...” /хх-ийн 7/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн” ...наадах чинь юу юм гэхэд машинаас цүнх авчихлаа гэж хэлсэн. Манай гэрт ороод онгойлготол саарал өнгийн нөүтбүүк , цэнэглэгч, 3-4 ширхэг хавтгай зүйл, жолооны үнэмлэх байсан...” /хх-ийн 15/, гэрч Ж.Отгонжаргалын”...жижиг биетэй эрэгтэй хүн нь надад нөүтбүүк үзүүлээд 50.000 төгрөгөөр худалаж авах уу гэж хэлсэн...” /хх-ийн 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Хүрэлтулгын “...зогсоол дээр хар өнгөтэй машин багажаа онгорхой орхисон байсан. Би багажин дотроос нь эрээн өнгийн цүнх байхаар нь түүнийг аваад Мөнх-Эрдэнэ дээр очоод би машинаас цүнх авчихлаа гэж хэлэн гэр рүү нь орсон...” / гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна. хх-ийн 26/

 

Шүүгдэгч Ц.Х үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хохирлоо бүрэн барагдуулж бид сайн дураараа эвлэрсэн” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг Ц.Хд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.