Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.С холбогдох эрүүгийн 1807005450201 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, хадам аавын хамтаар ******* ******* тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар  албадан ажил хийлгэх ял шийтгэсэн, регистрийн ********** дугаартай, ******* овогт Б.С.   

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.С нь согтуугаар 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө *******нд байрлах гэрлэн дохиотой уулзварын хажуу талын автобусны буудал дээр Н.Х-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сын өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “*******” бааранд манай найз дуудахад 2,5 литрийн пиво уугаад 24 цагийн үед гарч “” бааранд орсон. 03 цагийн үед баарнаас гарч явахдаа *******, нартай таарсан. Манай найзаас тамхи асуухад манай найз “байхгүй” гэхэд манай найзыг заамдаахаар нь би салгаад *******тэй муудалцсан. Намайг буудлаас доошоо уруудаад явж байхад *******, нартай хамт явж байсан залуу миний толгойг хагалсан. Архи ууж түрүүлж зодоон эхэлсэн нь миний буруу” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Х өгсөн “Би 2018 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 04 цагийн орчимд өөрийн танил М “” бааранд ороод би 3 лааз 0,5 литрийн савалгаатай “Сэнгүр” пиво уусан тэгээд баар хаагаад бид нар гараад таксины зогсоолын хажуу талын автобусны буудлын урд талд зогсож байтал 2 залуу ирээд тамхинаас болж маргалдаад С гэх залуу миний зүүн гар руу өшиглөж гэмтээсэн.

...Надад эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-09 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Л өгсөн “Манай хүү С бага байхаасаа төлөв даруу занатай үг дуу цөөн, сурлагадаа дундаж суралцдаг, 10 дугаар ангиа Городокийн 10 жилийн сургуулийг төгсөн байсан, Налайхад төрсөн Налайхын унаган хүүхэд, Цэргийн ангийг дүгээр ангид алба хааж байсан, манай хүүгийн найзууд их төлөв даруу хүүхдүүд байдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байх, би лав үнэртүүлчихсэн байхыг нь хараагүй, тамхи татдаггүй, элдэв догшин зан араншин байхгүй хүүхэд байгаа юм. Одоо 2 хүүхэдтэй анд амьдардаг, хүүхдүүддээ үзүүлэх анхаарал халамж сайн, эхнэр нь амьдралын төлөө Чех улс руу явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-25 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Э өгсөн “Манай найз С багаасаа төлөв даруу зантай, үг дуу цөөн, сурлагандаа дундаж байсан, д сурч байсан найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, Цэргийн алба Төв аймгийн Алтанбулаг Зэвсэгт хүчний 119 дүгээр химийн ангид 1 жилийн хугацаатай алба хааж байсан. С хувийн уурхайнуудад ажиллаж байсан бас хотоор барилгын туслах ажил хийж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26-28 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №08шэ/487 дугаар:

  1. “Н.Х биед зүүн богтос ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 30 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 65 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 66-67 дугаар тал/

Нийслэлийн *******ны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 50 дугаар тал/

Төрсний гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 58-59 дүгээр тал/

“Хаан” банкны диспозит дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 54-57 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.С нь

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар  

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноох саналтай байна. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт  хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн учир бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан болохыг тус тус дурдаж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: “Шүүгдэгч Б. гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийг төлсөн. Эрүүгийн хуулийн зарчим нь ялыг заавал биечлэн эдлүүлэхэд оршихгүй, тухайн зүйл ангид заасан ялын сонгох санкцтай. Шүүгдэгч хоёр хүүхэд, 70 настай аавын хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээдэг. Хэрвээ нийтэд тустай ажил хийлгэх ял оноовол түүний ар гэр яаж амьдрах юм бэ. Иймд шүүгдэгчийг заавал нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй юм. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оноож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.С нь ________________________________________________ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Б.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч мөрдөн байцаалтад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Б.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ст 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Ст мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ